2020 оны 8-р сарын 1
8 цаг 10 минут

Залуу гэр бүлд зориулсан орон сууцны хорооллын шав тавилаа

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 10 мянган өрхийн орон сууц барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан оролцжээ. 

Нээлтийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх хүрээнд захын бүсүүдэд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн төсөвт “Хөгжлийн үүд” хөтөлбөрийг баталсан. Үүний эхлэл болж өнөөдөр “Морингийн давааны шинэ суурьшлын бүс”-ийг байгуулж, 10 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот нэг төвтэй бус олон төвтэй хот болж хөгжихийн эхлэл юм. Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа-2050” хөтөлбөрт дагуул хотуудын бодлогыг тусгаж өгсөн. Тиймээс олон дэд төв, дагуул хоттой, дэд бүтэцтэй, асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ийм хотыг бий болгохын төлөө зорьж ажиллаж байна” хэмээжээ. 

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Бид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдвэрлэсэн. Эхний ээлжийн барилгажилтын ажилд 50 тэрбум төгрөг тусгасан. Энэ төслийг хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн учраас өнөөдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлэж байна. “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд залуу гэр бүл, залуучуудад зориулсан орон сууцны энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна” хэмээн онцолсон байна.

“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд хийгдэж буй Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 10 мянган өрхийн орон сууц, 4260 хүүхдийн  багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд 43.3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, хоёр өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Бүтээн байгуулалтын ажил дэд бүтэц, шугам хоолойн ажлуудыг энэ онд багтаан хийхээр төлөвлөжээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.242Зочин   • 2020, 8 сарын 1. 13 цаг 18 минут

сайн бнаа ингэж төлөвлөх хэрэгтэй

202.126.89.196Зочин   • 2020, 8 сарын 1. 12 цаг 57 минут

Tahin tolobloltod hamragdsan mash tom hooson gazaruud baihad ene gazaraa baishin bariachee ajilaa mededgui malnuud ene ulsiig samarch bnaa estoi pizta shig darga nertei hulgaichuud umas

103.57.93.218Зочин   • 2020, 8 сарын 1. 11 цаг 43 минут

YAAGAAD ULAAN HUARAN AMGALAN BIO NALAIHIN ZAMD BARILGA BARIJ BOLOHGUI BAIGAAM BE,HOT DOTOR ZUNDUU GAZARUUD BAISHDE,HAA BAISAN TER YAARMAGIN ULZIIT HOROO MOROO GESEN BALIAR ORSHUULGA SHOROO SHUURSAN SALHITAI GAZARRRUUU HUMUUSEE TSULUUD BAIHIN

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.