2020 оны 8-р сарын 3
8 цаг 20 минут

Метро хот: Хог хаягдлыг ангилан хаяж сурцгаая

Гудамж талбай, амралтын газар, голын эргийн ойролцоо  хаа сайгүй  ундааны сав, гялгар уутны хог хийснэ. Сүүлийн өдрүүдэд гадаа сэрүүсч салхитай байсныг ч хэлэх үү. Энд тэндгүй хог хийсэж харагдана. Хүн бүр бие биендээ хог бүү хая гэж сануулах ч,  хогыг ангилан хаях талаар давхар сануулмаар  юм. 

Учир нь ихэнх хүмүүс ахуйн хог хаягдалаа бүгдийг нь нийлүүлэн  нэг торонд хийгээд хаях нь элбэг. Үүний шалтгаан нь орц, хашаа, гудманд хог ангилах хогийн сав байдаггүйтэй холбоотой гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч үнэхээр хогийг эх үүсвэр дээр нь ангилж хаях соёл, дадлыг суулгаж чадвал заавал зориулалтын хогийн сав биш гялгар уут,  ч ангилан хийх боломжтой.

Монголчуудад одоогоор хогийг ангилж хаяхын ашиг тус, зөв дадал хэвшлийг сайн ойлгож өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлээгүй учраас энэ соёлыг гадных  мэт хүлээж авдаг байх. Харин өндөр хөгжилтэй орнуудад манайх  шиг 10-20 метрийн зайтай хогийн сав элбэг тааралдахгүй. Ихэвчлэн сүлжээ дэлгүүр, автобусны буудлын хажууд л харагдана. Иргэд тэнд байх хогийн саванд ямар ч хамаагүй хогийг хийхгүй, гаднах зааврынх нь дагуу хогоо ангилан хийнэ. Мөн Япон улсад хогийг өрх бүр ангилж хаяхааас гадна хог тус бүрийг өөр, өөр өдөр хаядаг. Жишээлбэл, шатдаг хогийг мягмар, хуванцар савыг лхагва гарагт гэх мэт өдрүүдэд хаяна. Хаягдал шилийг хүртэл өнгөөр нь ангилж хаядаг. Энэ соёлыг өрх бүр хэрэгжүүлэхийн тулд  улс, нийтээрээ тусгай бодлого, төлөвлөгөөний дагуу  ажиллаж ард иргэдийнхээ  ухамсарт нөлөөлж чадсан болов уу.

Хогийг ангилж хаях нь хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг.  Энэ соёлыг дадал болгохын тулд өрх гэр бүр зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй. Дараа нь алхам алхмаар нийтийг уриалж, найз нөхөд, хөршдөө үлгэр дуурайлал болж уриалах ёстой болов уу.  Хог ангилах соёл нь дэлхийн ихэнх оронд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин манайд өнөөдрийг хүртэл хүн бүрийг зөвхөн хогийн сав ашиглаж сургахад л бүх анхаарлаа хандуулсаар байгаа нь  харамсалтай юм. 

 

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.131   • 2020, 8 сарын 3. 8 цаг 44 минут

Angilaad angilaa myanga angilaad tsaana ni bolovsruuldag uildver baihgui yum chini yamarch utaggui

219.106.244.26Зочин   • 2020, 8 сарын 4. 9 цаг 57 минут

bgaa2 bitgii sanaa zov

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.