Метро хот: Эцэг, эхчүүд ээ эвдэж, сүйтгэхийн оронд эвлүүлэн нэгтгэхийг заацгаая

Найзуудтайгаа 120 мянгатын баруун талын цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар цаг товлолоо. Ажил эрт тарсан учраас хамгийн түрүүнд ирсэн байв. Өмнө нь  энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар олон удаа өнгөрч байсан ч дотор нь орж үзээгүй байлаа. Гадаа бүхчим, нар шингэх цаг болоогүй байсан тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулан салхилж байв. Мөн өсвөр насныхан сүүдрэвч эзлэн, инээлдэж арай багачууд нь ролк, дугуй унан сүлжилдэнэ. Харин 3-5 настангууд ээж, аавдаа хөтлүүлэн урдуур, хойгуур алхана.

Өмнө нь “120 мянгатын шинэхэн цэцэрлэгт хүрээлэнг тэндхийн оршин суугчид хамтран амьтны хүрээлэн болгосон” гэдгийг сонссон  учраас тэнд байх амьтдын баримлыг  зүүнээс нь баруун хүртэл  сонжин алхлаа. Тэнд арслан, сармагчин, анааш, тахь, бар, зэрлэг гахай, заан, буга, гөрөөс болон  төрөл бүрийн шувуунууд цаашлаад мод руу авирч байгаа хэрэм хүртэл байдаг юм билээ. 

Харин цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдээ дагуулан салхилж байгаа эцэг, эхчүүд хашлага даван зүлгэн дээгүүр гүйлдэж, тэнд байх амьтдын баримлууд дээр хүүхдээдээ суулгаж тоглуулахыг илүүд үздэг бололтой.  Уг нь хүүхдийн тоглоомын талбай тусад нь байсаар байтал цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон бүс рүү хүүхдээ тэврэн харайлгах нь ямар учиртай болохыг гайхав.  Сайн ажиглавал хашлагатай ногоон байгууламжийн дотор байх амьтдын баримлын урд, хойгуур хүний хөлийн жим гарч, хар шороо ил  харагдана.

Ихэнх хүмүүс  Улаанбаатар хотод ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил маш муу хийгддэг. Энэ нь   төр засаг, хотын удирдлагуудын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж шүүмжилдэг. Гэвч өөрсдөө цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хотын үзэмжид өнгө нэмэх зориулалттай үзмэр, баримлыг  хэрхэн ашиглаж байгаагаа бодолцох хэрэгтэй. Олны хол хүрэхээс тусгаарлах зориулалттай хашлагыг  давж, хүүхдүүдээ дагуулан ногоон байгууламжийг үл тоон алхах нь соёлт иргэний үйлдэл мөн үү. Түүнчлэн хотын өнгө үзэмжийг засаж буй хөшөө, баримлыг хайрлан хамгаалахын оронд хүүхдүүдээ “Алив дээр нь мордоорой. Хурдан нуруун дээр нь гараад суу” гэж зааварлаж, эвдэн сүйтгэхээ больцгоох хэрэгтэй.

Түүнчлэн жилийн дөрвөн улирал замын хажуугийн тоос шороонд дарагдах амьтдын баримлуудын гадаргуу дээр  ямар нян, бактери хуримтлагдсан байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэр тусмаа хөл хорио тогтоож, онц байдал зарласан энэ үед хүн бүрийг бээлий өмсөж явахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө болон их хотын соёлт иргэний үүргээ биелүүлж бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж хэвшээрэй эцэг, эхчүүдээ.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.32Иргэн   • 2022, 2 сарын 24. 19 цаг 30 минут

Монгол хүнийг таньж мэдэх арга бол юм эвдэлж байна уу гэдгээр мэднэ. Багаасаа орон сууцанд амьдарч сураагүй, мод бургас сүйтгэнэ, орцны таазыг тамхины ишээр харлуулна. Ийм учраас дахин төлөвлөлт хийж, 50хан жил ашигласан орон сууцуудыг нурааж байгаа юм. Европид байшингуудад 1600 оноос нураахгүйгээр цэвэрхэн амьдарч байхад монголчууд хохь чинь.

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 5. 17 цаг 55 минут

тэнэгүүд

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 5. 17 цаг 54 минут

тэнгүүд

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 5. 17 цаг 54 минут

новшнууд тэгэж их зүлэг ногоон дээгүүр явцгаах дуртайн бол хөдөөнөө очиэ амьдарцгаагаач хотын хамаг юмыг сүйтгэж байгаа нь үнэншдээ. хот маань хэзээ ч хөгжихгүй.тэнэгүүдээр дүүрчихсэн өвчин гараагүй байсансан бол гадаад явах байлаа

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 5. 17 цаг 52 минут

захын соёл хаана ч байхгүй байна. Энэ нийтлэлд хэлснээр өөрсдийгөө мэдэхгүй байж бусдыг буруутгахаа больцгоо. Энэ оркуудаас хонхтой цэцэрлэгийн зүлэг ногоог бас хамгаалах хэрэгтэй. Удахгүй нөгөө усан оргилуур руу нь хамаг хогоо чихэж мэдэх хүмүүс олон байгааг анхаараарай. бодол доо тойроод явахаас залхуурч кзүлгэн дээгүүр зам гаргаж алхаж байгаа нөхдүүд шүү. Яаж хэлбэл ойлгох малнууд болдоо. Бүр уур хүрчихлээ новшнууд

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 5. 17 цаг 49 минут

Тийм шүү. Өөрсдийн орон гэрийн ойролцоох байгууламжийг ингэж сүйтгэж байгаа улс бусад талбайг эзлэн түрэмгийлж орк үйлдэл гаргах нь ойлгомжтой. Одоо талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дээгүүр гүйлдээд эхэлсэн бас л нөгөө жим гарсан байна лээ. Шинэ бүтээн байгуулалтыг сүйтгэгчдийг шийтгэмээр юм. Бэлээхэн зориулалтын зам байсаар байтал зүлгэн дээгүүр гүйлдэж зам мөр гаргадаг нь юувдэ. Энийг тойроод зам дагаж алхах чадваргүй залхуучууд гэж ойлгох уу яах уу. Насанд хүрсэн хүмүүс ингэж аваирлаж байхад хүүхдүүд дуурайхгүй яадаг юм. Монголчуудад зах

202.179.13.134Зочин   • 2020, 8 сарын 5. 16 цаг 42 минут

Хэн нэгнээ буруутгахаас өмнө бодох төлөвлөх хэрэгтэй. тахь хараад морь хараад мордуулах л болно. хүрэх нарийнхан жим хийх хэрэгтэй байж...... Зүлгээ тэгээд замаа тойруулан хийх байж

66.181.168.131Зочин   • 2020, 8 сарын 5. 9 цаг 05 минут

Huuhdiin nud am sohilchigoson yamar ni yum bodolj oldog bainaa,ter hiisen hunees ni hariutslaga tootsoh heregtei,yamarch huuhed ochood harguulaad zoogdood uhchiheer ,medeej huuged suuj deer ni garchil taaraa,teriig yeruusuu bodoj chaddaggui iim ***** humuus deer baigaad bnaa

192.82.67.218Зочин   • 2020, 8 сарын 5. 8 цаг 30 минут

Тийм шүү. Эцэг эхчүүд хүүхдүүдээ урлаг соёлын од (од ч гэж дээ хүн ) хүмүүс л үлгэр дуурайлал болно гээд л өнөө дуурайлал болох хүмүүс нь хүн л болсон хойно буруу үйлдэл хийнэ тэгэнгүүт нь чи муу миний, бидний үр хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал үзүүллээ гээд аманд нь орсон муу муухай үгээр харааж зүхнэ. Хүүхдүүдийн дагаж дуурайх хүмүүс нь эцэг эх, эргэн тойронд хамт өсөж ах эгч нар нь гэрийн хүмүүжил нь чухал гэдгийг өөрсдөө огт мэдэхгүй

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.