2020 оны 8-р сарын 6
8 цаг 00 минут

М.Оюунсүрэн: Монгол уран нугаралт хамгийн “ТӨГС” гэж итгэл бардам хэлнэ

Дэлхийд Монгол улсын нэрийг дан ганц спорт ч бус урлагийн салбарт дуурсгаж яваа эрхмүүд цөөнгүй. Харин тэсвэр хатуужил, уран тансаг хөдөлгөөн бүрээр хэн бүхний гайхшралыг төрүүлдэг урлаг бол уран нугаралт билээ. Бид уран нугаралтын урлагтай өөрийн амьдралаа холбож, энэ чиглэлээр тууштай хичээллэж яваа бүсгүйг урьж ярилцлаа.

-Та өөрийгөө уншигчдад маань танилцуулаач?

-Сайн байна уу, намайг М.Оюунсүрэн гэдэг. Долоон настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэсэн. Эрдэнэт хотын тавдугаар дунд сургуулийг 2009 онд төгссөн. Их сургуулиа Олон Улсын Улаанбаатар их сургуулийг маркетинг менежер мэргэжлээр 2015 онд дүүргэсэн. 

-22 жил нэг мэргэжлээр дагнана гэдэг их урт хугацаа мэт санагдлаа. Уран нугаралтын урлагтай хэрхэн амьдралаа холбож байв?

-Багаасаа л эмээдээ уран нугарч үзүүлэх дуртай хүүхэд байсан. Уран нугаралтаар хичээллэх үед эмээ маань маш их дэмжиж, анх дугуйланд намайг хөтөлж очоод бүртгүүлж байсныг санадаг. Тухайн үедээ дугуйландаа тэнцчихээд маш их баяртай байж билээ. Тэр үеэс л эхлэн уран нугаралт гэх урлагтай амьдралаа холбосон гэж хэлж болно. Дугуйлангаа тараад л орой нь гэртээ харьж очоод эмээ, гэр бүлийнхэндээ нугарч үзүүлдэг байлаа. Үнэхээр л багаасаа өдийг хүртэл хайрлаж, дурлаж ирсэн зүйл бол яалт ч үгүй уран нугаралт.

-Маркетингийн мэргэжилтэй юм байна. Гэхдээ таны уран нугаралтаар хичээллэсэн хугацааг харахад өөрийн мэргэжлээс ч их хугацаанд суралцсан байна. Одоо аль чиглэлээрээ ажиллаж байгаа вэ?

-Тийм шүү. Би одоо ч уран нугаралтаараа суралцсаар л явна. Амьдралын хоёр дахь мэргэжлээ маркетинг менежментээр сонгосон хэдий ч яалтч үгүй уран нугаралт миний амьдралд маш том орон зайг эзэлдэг болохыг ойлгосон. Анх маркетинг менежментээр сурах гэж байхдаа гэр бүлийнхэн, уран нугаралтын багштайгаа ярилцаж, зөвлөлдсөн. Гэхдээ багаасаа уран нугаралтаар хичээллэсэн учраас орхиж чадаагүй. Гэхдээ нэг хэсэг уран нугаралтаасаа завсарлага авсан хэдий ч  буцаад л уран нугарч эхэлсэн. Хүн дуртай зүйлээ орхие гэсэн ч орхиж чаддаггүй юм билээ.

-Монголын циркийн урлагийг дэлхийд өндөр байгааг харуулсан циркийн олимпийн хүрэл цом хүртэж байсан юм билээ. Дэлхийн шилэгдсэн номеруудад багтаж, олон орны багуудтай өрсөлдөхөд хэр байсан бэ, тухайн үеийг эргэн дурсвал?

-Дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолтоор явсан байна. Дэлхийн циркчдийн дунд чансаагаараа хамгийн өндөрт тооцогддог Монакогийн Вант улсын Монте Карло олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл цомыг хүртэж байсан. Энэхүү фестиваль бол циркчдийн хувьд дөрвөн жилд нэг удаа болдог спортын олимпийн их наадам гэсэн үг. Тухайн үед түүхэндээ анх удаа есөн нугараачийн бүрэлдэхүүнтэй оролцож, дөч гаруй жилийн турш тасраад байсан  цомыг эх орондоо авч ирсэн. Бид энэхүү фестивальд н.Ариунтуяа багшийн удирдлага дор, нэгэн зэрэг есүүлээ шүдэн дээрээ тогтсон уран нугаралтын шинэлэг үзүүлбэрийг хийж оролцсон. Хоёр гурван сарыг турш нойр хоол, хөлс хүчээ шингээн бэлдсэний дүнд тэмцээндээ амжилттай оролцож, хүрэл цомыг эх орондоо авч ирж чадсан гэж боддог.  Уран нугаралтын урлагтай амьдралаа холбосноос хойших бүх л цаг мөч дурсамж болон үлдсэн байдаг. Гэхдээ өөрөөрөө бахархсан, үгээр хэлшгүй мэдрэмж авсан мөч нь Монте Карло тэмцээнд хүрэл цом авсан мэдээг сонссон үе байсан. 

- Олон улсад монгол уран нугараачдын хэрхэн хүлээж авдаг вэ?

-Олон улсад монгол уран нугараачдыг маш өндрөөр үнэлж, хүлээн авдаг. Монгол уран нугаралтын үзүүлбэр, биеийн онцлог, техник, уян хатан зэрэг байдлаараа бусад орны нугараачдаас онцгойрч чаддаг гэж боддог. Дэлхийн олон оронд уран нугаралтын урлаг хөгжиж, чадвар нь ч өндөр. Гэхдээ тэр дундаас монгол уран нугаралт хамгийн төгс нь гэж итгэл бардам хэлж чадна.

-Ямар циркт харьяалагдан ажиллаж, туршлага хуримтлуулсан байна вэ?

-Би үндэсний дуу бүжгийн Түмэн-эх чуулгад харьяалагдан ажилладаг байсан. Үндэсний өв соёлыг хадгалж үлдэхэд хувь нэмрээ оруулж буй том байгууллагад таван жил ажилласан. Мөн АНУ дахь “Нарны цирк”-ийн Нью-Йорк хотод байрлах салбарын жүжигчин ,  “MSC Criuse ship MSCSeaSide” хөлөг онгоцны театраас гадна Дубай хотын “Dream Master” компанид уран нугараачаар ажиллаж туршлага хуримлуулсан. Одоогоор өөрийн гэсэн сургалтын төвөө нээхээр төлөвлөн ажиллаж байна. 

-Уран нугаралт чиглэлээрээ сургалтаа явуулах уу, өөрөө багшлах уу?

-Уран нугаралтаараа сургалт явуулахаар төлөвлөсөн. Одоогоор мэдээлэл маань цацагдаагүй байгаа. Хүүхэд бүр уран нугараач болох албагүй ч түүнээс авах ач холбогдол, үр дүн нь маш чухал гэж боддог. Хүүхдийг багаас нь ямар нэгэн секц,  дугуйлан тэр тусмаа уран нугаралтаар хичээллэх боломжийг нь олгохыг хүсэж байгаа. Хэдий сургалт гэж байгаа боловч хүүхдүүдийн ирээдүйд миний зүгээс оруулж чадах хөрөнгө оруулалт гэж бодож байна. “Ривер гарден” фитнесс клубтэй хамтран ажиллахаар болсон. Энэ байгууллагатай хамтрах болсондоо ч сэтгэл хангалуун байгаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залууст өөрийн чадах зүйлээрээ туслах ажлыг эхлүүлэх болсондоо баярлаж байна.

-Багшийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Манай багшийг Чимэдравдангийн Дэлгэрцэцэг гэдэг. Эрдэнэт хотын анхны уран нугаралтын дугуйланг үүсгэн байгуулж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, олон олон шавь нарыгаа дэлхийн тавцанд гаргахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн. Мөн надад н.Отгонбаяр, н.Норжмаа гэх хайртай багш нар минь бий. Багш нар маань шавь нартаа үр хүүхэд шигээ хандаж, өсгөсөн хүмүүс учраас тэднээсээ үргэлж үлгэр дууриалал авч явдаг. 

-2017 онд МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм байна. Өөрийн тань хичээл зүтгэлийг үнэлснээс гадна цаашид илүү их хариуцлагыг хүлээлгэсэн байх?

-МУСТА цол тэмдгээр шагнах үед талархахын сацуу өөрт маань маш том үүрэг хариуцлага оногдож байна хэмээн хүлээж авсан. Мөн цаашид уран нугаралтаар хичээллэж буй хүүхдүүдийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээнд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хайр хүндэтгэлийг нь дааж яваарай гэсэндээ шагнасан болов уу.

 -Циркийн урлаг байнгын бэлтгэл, хөдөлмөр, итгэлцэл шаарддаг урлаг шиг санагддаг. Шантрах үе тохиолдож байв уу?

-Циркийн бүхий л төрөлд байнгын бэлтгэл сургуулилт, протнер хоорондын итгэлцэлтэй байх хэрэгтэй байдаг. Учир нь нэг хүн шиг нэгдэж чадах нь сайн, чанартай уран бүтээл гаргахын үндэс болдог. Ингэхдээ хүн бүрийн үүрэг хариуцлага өндөр. Хийх үзүүлбэр бүр нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Нэг гараа буруу тавих, хөл алдах төдийд л бэртэж гэмтэх аюултай байдаг. Шантрах үе мэдээж байсан. Тэглээ гээд уран нугаралтаа орхилгүй цаашид улам өөрийгөө зоригжуулах, хичээх ёстойг өөртөө сануулдаг.

- Хүүхдийг багаас нь уран нугаралтаар хичээллүүлэхийн ач холбогдлоос дурьдвал?

-Уран нугаралтаар хичээллэхийн ач тус маш их. Яагаад гэвэл хүнд эрүүл мэнд, гоо зүй аль ч талаасаа нөлөөлж байдаг. Нурууны бөхийлтөөс сэргийлж, зөв бие галбиртай болоход туслахаас гадна биеэ хэрхэн зөв авч явах, бие даах зэрэг чадварт сургадаг. Мөн үүнийгээ дагаад тэсвэр хатуужилд ч суралцаж чаддаг.

“Үзүүлбэр бүртээ шинэлэг зүйлсийг багтааж ТӨГС рүү л тэмүүлдэг”

-Монголд уран нугаралтыг хэр дэмждэг вэ?

-Манайд уран нугараачдыг дэмжих нь дутмаг юм шиг санагддаг. Ажлын байр ч бага байдгаас гадна үнэлэмж, цалин хөлс нь ч доогуур байдаг. Ер нь урлаг соёлын салбарт хөл тавьсан хүмүүс өөрсдөө л бүх зүйлээ дааж, шинэ зүйл эхлүүлж хичээхгүй бол дэмжлэг бага шүү дээ.

- Авьяаслаг монголчууд шоунд оролцож байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Тухайн үед маш сайхан санагдсан. Шилдэг 32т шалгарч чадсан. Гэхдээ манай багийн нэг уран нугараач маань хүндэтгэх шалтгааны улмаас цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас бид тэмцээнийг орхисон. Гэхдээ “Авьяаслаг Монголчууд” шоунд өөрсдийгөө сорьсондоо бид баяртай явдаг. 

 -Нугаралт бүр утга санаа, илэрхийлэмжтэй байдаг байх. Утга санаагаа хэрхэн илэрхийлж гаргадаг вэ?

-Ямар үйл ажиллагаа вэ гэдэгтээ тохируулж хэнд юу үзүүлэхээ шийднэ. Ингэхдээ үзүүлбэр, үйлдэл, нугаралт бүхэн өөрийн гэсэн утга санаатай байдаг. Бүх зүйлд мэдрэмж маш чухал. Ингэхдээ суурь техникээс гадна шинэлэг зүйлсийг багтааж ТӨГС рүү л тэмүүлдэг гэж хэлж болно. 

-Уран бүтээлч бүр өөрийн онцлог хэв маягаар уран нугардаг юм шиг санагдсан. Таны хувьд?

-Уран нугаралтын суурь техникээс гадна багш, дасгалжуулагч хувь хүн өөрөөс шалтгаалсан техникүүд маш их орж ирдэг. Гэхдээ тухайн уран бүтээлч тайзан дээр хэн байх нь багш дасгалжуулагчаас шалтгаалах бус хувь хүн өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Уран бүтээлч өөрөө ямар байх, бусдад хэрхэн үзүүлбэрээ хүргэх нь маш чухал гэж боддог. Миний хувьд өөрийгөө гэхээсээ илүү үзүүлбэрийн утга санаа, илэрхийлэмжээ хүмүүст ойлгуулахын тулд бүхий л хүчээ шавхдаг.  Ингэхдээ өөрийн нугаралтын шинж чанар, онцлог хэв маягийг оруулж өгөхийг боддог. Мөн бусдад илүү шинэлэг зүйлийг харуулахын төлөө байнга сэтгэн бодох, ямар ч техникт хувирч чаддаг байх, шинийг эрэлхийлэхийг зорьдог.

-Ярилцлагын сүүлийн хормыг таньд үлдээе?

-Ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Миний бусдад түгээхийн хүсдэг зүйл, санаа бодол зэргийн талаар болон миний ертөнцөөр багахан цаг хугацаанд аялсанд баярлалаа. Залуустаа хандаж хэлэхэд ямар ч зүйлийг боломжгүй гэж харахаасаа илүү өөрийгөө дайчилж, дуртай сонирхсон зүйлдээ тууштай байгаарай гэж хэлье.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.58.44.252Зочин   • 2020, 8 сарын 13. 10 цаг 16 минут

Kamasutraagiin buh bairlaliig tovogogui nugalah baihdaa uneheer beleg melmiin taashaaliig tarhind viagraanaas ch iluu daataatai 8 G suljee met Tog hiitel tomsog chimchigenetel serel badraachlaa

103.229.120.108Zochin   • 2020, 8 сарын 7. 6 цаг 53 минут

Gaihaltai

103.26.195.135Zochin   • 2020, 8 сарын 6. 15 цаг 25 минут

70-80 оны uran nugaralt unen goy tansag bailaa odoo ch saihan bieiin haritsaa ene ter baihgvi nugarch baiwal maijig jaijig tom tolgoitoi bogink hultei hamasgaa aldajdee huurhii zarim neg ohiduud ni gaigvi l yum gehdee l muuhai bnaa.Nugardag bvhen goy bish shvvdee

202.179.27.111zochin   • 2020, 8 сарын 6. 12 цаг 03 минут

odoo buchaaj chirkee avachad er buruudachgui ,bid demjine.

150.129.140.65зочин   • 2020, 8 сарын 6. 11 цаг 07 минут

Циркийн барилгыг улсдаа буцаан авч улсын үйлдвэрийн газрын статустай болгож Циркчдээ цуглуулан, ялангуяа уран нугаарчдын багийг бүрдүүлж, өөдтэй цалин өгч, олон нугараачид гавьяат цол олгох цаг болсон доо. Дэлхийгээр нэг тэнүүчилж амьдарсан циркчидээ Монголын төр өөрөө тарааж хаясан. Сумо Дагвадоржид циркээ өгсөн Намбарын Энхбаяр, Төрийн өмчийн Сугар нарын балаг юм даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.