ЖИНХЭНЭ ЖДҮ: Найруулдаг ааруул, ээзгийг уухад амттай, идэхэд шимтэй

         Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой "Жинхэнэ ждү" булангийн энэ удаагийн зочиноор усанд найруулж уудаг ааруул, ээзгийний үйлдвэр эрхлэгч Н.Ганжолоотой ярилцлаа. Тэрбээр өөрийн бизнесийг эхлүүлээд зургаан сарын хугацаа өнгөрчээ. Н.Ганжолоо маркетингийн менежер мэргэжилтэй. Монголын улс төр бизнесийн удирдлагын академийг 2018 онд дүүргэсэн. Одоогоор Налайх дүүрэгт оршин сууж, үйлдвэрлэлээ явуулж байна. Тэднийх ааруулаа өөрсдөө боловсруулж харин ээзгийг хөдөө орон нутгаас малчдын гар дээрээс худалдан авч үйлвэрийн аргаар шахмал хэлбэрт оруулан, боловсруулан гаргадаг байна. Н.Ганжолоо бидний урилгыг хүлээн авахдаа Архангай аймагт түүхий эдээ худалдан авахаар явсан байж таарсан билээ.

Тэрбээр "Шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэлтэй асуудлууд байнга тулгардаг. Гэвч тэдгээр асуудлыг саад бэрхшээл гэж харалгүйгээр давж гарна" хэмээн хэлж байлаа. Ингээд эрсдэлээс үл эмээж, өөрийн зорилго, тэмүүллийн төлөө тууштай зүтгэж, тэмцэж байгаа бизнес эрхлэгчийн ярилцлагыг хүргэж байна. 

-Та өөрийн бизнесийн талаар танилцуулаач?

-Би 2013 оноос "Мөнхийн зул"  гэдэг  зулын тос хийдэг байсан. Харин 2019 оны 5 сараас ааруул хийж эхэлсэн. Дараа нь  2019 оны 7 сард ааруул, ээзгийний шүүс хийх санаагаа олж, патентжуулаад 2020 оны 2 сараас "Шимт" нэрийн ааруулын шүүс худалдаанд гаргасан. 

-Та энэ санаагаа хэрхэн, яаж  олсон бэ?

-Манайх хүүхдүүддээ байнга ааруулын шүүс  бэлдэж өгдөг байсан. Гэртээ өдөр бүр бэлтгэх нь  бага зэргийн  төвөгтэй байсан учраас энэ үйлдлийг амарчлах ямар арга байж болохыг удаан бодсон. Үүний дараа гэртээ  гар аргаар бэлдэж үзэхэд, бүтэмжтэй байсан. Тэгээд анхны бэлтгэсэн шахмалаа хүүхдүүддээ идүүлж, усанд найруулж өгөхөд маш амтархан хүлээж авсан. Анх гар аргаар өдөржин хийхэд гуравхан шахмал гарч байсан. Тэгээд л дан ганц усанд найруулж уухын оронд шахмал хэлбэрээр идэх боломжтойг нь ойлгож, "Уухад шимтэй, идэхэд амттай" гэдэг уриатай болсон доо.

- Та ааруул, ээзгийний шахмал хийдэг технологийн талаар хуваалцаач?

 -Анх ааруулаар эхэлж байсан ч хүмүүс ээзгийг бас ихээр асууж байсан учраас дараа нь ээзгийний шахмал нэмж хийж эхэлсэн. Ааруулыг өөрийн цехдээ  хийдэг. Учир нь  гадуур цэвэр ааруул олоход хэцүү болсон шүү дээ. Мөн цэвэр ааруул олсон ч  амт нь хоорондоо өөр, өөр байдаг. Тиймээс манайх сүү худалдан авч,  сүүгээ ариутгаж цөцгий ялгаж авсны дараа тараг бүрж, таргаа исгээд,  аарц бэлдэж ааруул хийдэг. дараа нь  ааруулаа бүрэн хатааж  шахмал хийдэг. Уламжлалт аргыг орчин үеийн технологитой  хослуулан иноваци шингээхийг боддог. 

-Бид өдөр тутмын амьдралдаа ааруулын шүүс хэрэглэхийн ач холбогдол, ашиг тус юу вэ?

-Ааруулын шүүсний ач тус  гэвэл маш олон зүйл байгаа. Кальцийг нөхнө.  Ясны сийрэгжилтийн эсрэг хамгийн үр дүнтэй хэрэглээ. Мөн дархлааг дэмжиж, цөс цэвэрлэдэг. Мишээл экспо олон улсын худалдааны төвийн үзэсгэлэнд оролцож байхад нэгэн эмч надад "Ааруулын шүүсийг жирэмсэн хүн тогтмол ууснаар төрсний дараа хүүхэд бага шарладаг. Шарласан ч эм хэрэглэхгүйгээр арилдаг хэмээн зөвлөж байсан" хэмээн хэлж байсан.

-Манай бүтээгдэхүүнүүд улирлын чанартай борлуулагддаг уу. Одоогоор зорилтот хэрэглэгчдээ ямар хүмүүс байна гэж харж байгаа вэ. Монголчууд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэр дэмжиж худалдан авалт хийдэг вэ?

-Цагаан идээ элбэгших үед борлуулалт буурах хандлага ажиглагдсан. Манай бүтээгдэхүүнийг  зарим хүмүүс гадаадад амьдардаг иргэд  руу явуулахаар их авдаг. Мөн гадаадаас маш олон хүн холбогдож асуудаг. Тэгэхдээ ихэвчлэн хүүхдүүдэд өгөхөөр авч байгаа харагддаг юм. Ээзгийг эмэгтэйчүүд өөрсдөө уух гэж мөн өндөр настай аав, ээж, эмээ, өвөөдөө зориулж их авдагдаа. Сүүлийн үед Монголчууд үндэсний үйлдвэрээ маш сайн дэмжиж, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлдэг болсон байна лээ. Мөн хувийн цэцэрлэгүүд ааруул, ээзгийний шүүсийг  авах сонирхол их байгаа. Учир нь сахарын хорыг бууруулах зорилгоор хүүхдүүдэд өгдөг. Мөн хор саармагжуулах чиглэлээр үйлдвэрүүд ашиглаж байна. Фитнесийн тамирчид бас ууж хэрэглэдэг.

 -Тэгэхээр танай бүтээгдэхүүн зах зээлд эрэлт сайтай байгаа бололтой?

-Одоогоор эрэлт ихтэй гэж хэлэх боломжгүй байна. Бүтээгдэхүүнээ гаргаад удаагүй байгаа учраас хэрэглэгчдэд таниулж, сурталчлах хэрэгтэй байна. Манай бүтээгдэхүүнийг мэддэг болсон үйлчлүүлэгчид байнга авсаар л байна. Одоогоор нийлүүлэлт хийдэг дэлгүүрүүддээ бүтээгдэхүүнээ  сайн нийлүүлж чадахгүй л байна.  Хичээл сургуулийн үйл ажиллагаа жигдэрч, хил гааль нээгдвэл үйл ажиллагаа маань жигдрэх магадлал өндөр байгаа. 

 -Гарааны шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл их гарч байна уу. Гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодлого, арга хэмжээ тун хангалтгүй байдаг мэт санагддаг.  ЖДҮ дэмжих сан гэж байдаг ч хэрэгтэй хүмүүс нь хамрагдахад бэрхшээлтэй байдаг байх?

-Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том асуудал бол зээлийн хүү өндөр байгаа явдал. Бид ойрын хэдэн жил ашгийн бараа харахгүй бололтой. Гэвч энэ асуудлыг бэрхшээл гэж харалгүйгээр даваад гарна гэдэгтэй итгэлтэй байгаа. Манайх ЖДҮ дэмжих сангийн зээлийн хөтөлбөрт төслөө өгсөн. Үе шатууд нь маш удаан үргэлжилдэг юм билээ. Бараг горьдлого тасарч байна даа. Бид тавдугаар сарын 29нд төслөө өгсөн. Одоо л эхний шатанд нь тэнцэж байх шиг байна. Энэ хугацаанд маш олон асуудлууд тулгарах юм.

Харин гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын байгууллагууд дэмждэг. Манайх Америкийн хөгжлийн агентлагаас санхүүждэг. Америкийн хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын "Best" хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэ байгууллага гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж, хамруулдаг. Мөн оршин суугаа орон нутгаас их дэмжлэг үзүүлдэг. Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлийн төвөөс манайд үнэ төлбөр өгөхгүйгээр бүтэн жил ашиглах байр гаргаж өгсөн.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Одоохондоо гэр бүлийн хүрээнд бизнесээ эрхэлж байна уу?

-Манайд нийгмийн даатгал төлдөг хоёр ажилтан байдаг. Мөн цагаар ажиллуулдаг хоёр хүн бий. Нийтдээ дөрвөн ажилтантай.

 -Та өөрийн ирээдүйн зорилго,  хүсэл тэмүүллээ бидэнтэй хуваалцаач?

Цаашдаа илүү сайн хөдөлмөрлөж байж бага багаар өсөх байх.  Нэг санаа олчхоод,  мөрөөдөөд хэвтээд байвал хэзээ ч өсөж, дэвшихгүй тэндээ байсаар л байна. Харин алдаж, онож алдаан дээрээ суралцаж,  шантрахгүй  урагшилсаар байвал хөдөлмөрийн үнэлэмж  тэр чинээгээр өсөх байх.  Би  Монголын цагаан идээг  дэлгүүрт байгаа архи шиг олон нэр төрлөөр  нь гаргаж, олон улсад үнэлэгдээсэй гэж хүсдэг.  Өөрөө энэ ажлын өчүүхэн нэг хэсгийг хийх юмсан л гэж мөрөөдөж зүтгэж явдаг даа.  Манайх удахгүй үндэсний өв уламжлал шингэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Шинээр бизнес эрхлэгчдэд хандаж хэлэхэд ямар нэгэн ажлыг  хийж эхэлсэн л бол бүх талаас нь шантралгүй тордож, суралцаж урагшлаарай.  Хийх хүнд арга олдоно. Залхуу хүнд шалтаг олдоно гэдэг үг байдаг шүү дээ.

 Та бүхэн "Шимт" нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах болон хамтарч ажиллахыг хүсвэл доорх холбоосоор хандана уу.

https://www.facebook.com/ShimtAaruul

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.19.99Altantsetseg   • 2020, 8 сарын 8. 11 цаг 38 минут

Goe ym bna

66.181.168.131   • 2020, 8 сарын 7. 10 цаг 55 минут

Yavj ehiihaa meemiig huhtsguu nusan tagnuudaa

182.160.37.68Shunaltai setgelgui ard tumen   • 2020, 8 сарын 7. 9 цаг 28 минут

Yvaandaa mongonii hoinoos uheldeed chanar ni hog bolnodoo. Undesnii uildverleliig demjih hetsuu hetsu.

202.126.90.14Зочин   • 2020, 8 сарын 7. 8 цаг 47 минут

Бас гайгүй бизнес байна аа нөгөө мод чулуу даавуунуудыг бодвол амьдралтай юм

66.181.187.111Зочин   • 2020, 8 сарын 7. 8 цаг 20 минут

Бизнес ээ өргөжүүлэх ,хүмүүс ээ татахын тулд эхлээд хэсэгхэн хугацаанд жаахан стандартынх нь дагуу хийдэг юм шиг байгаам. За тэгээд дараа нь бол хольж өгнө дөө. Шар тос оо адууны тостой, аарцаа гурилтай ,сүү нь хүртэл хольцтой

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.