УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан. Өнөөдөр /2020.08.12/ 10:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.
Улмаар шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг энэ сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилж байгаа нь энэ юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан билээ.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
SHuuhchiin.neriig.zarlaach.Ene.guilan.huil.boloh.yum.baina.SHuugch.Porkror.mash.eh.hemjeenii. Mongo.bolon.Avto.mashin.avsan.medeelel.baigaa.
Энэ их хүн муутай нилээд хэдэн жилийн өмнө "Эрдэнэт"-ийн Советийн хурал дээр Оросууд энэ нөхрийг голж байхад талийгаач Ш.Отгонбилэг л наана цаана нь гарч байж Зам.директор ч билүү ажилд томилуудж байсан Гэтэл 1997 онд "Эвсэл" Ш.Отгонбилэг үү ** дайрч байхад тэдний талд орчихсон навсагнаж явсан **** !
Энэ зальт итгээд өдий болтол овоо нуугдлаа да. Молиг Очир өнгөрчээ хөөрхий.
ял авах хугацаагаа хичнээн хойшлуулах вэ дээ, эрт оруул эрт гарна гэсэн хулгайч нарын үг байдын хурдан хурлаа хийлгээч
tsenxer deelee omsood oo ,tsetserlegtee ochino doo,goe doo
хэдэн удаа хойшлохыг хуульчид мэднэ энэ хугацаанд хуулийг яаж гууль болгох хичээл заагаад шүүсэн нэр зүүгээд болоо
эээ Хөөн хэлэлцэх хугацаагаа өгөөчээ МОНГОЛ УЛСИЙН хуулиа хоног нь болоогүй юм уу