ЖИНХЭНЭ ЖДҮ: Кластер ферм жилд 1.2 сая литр сүү нийлүүлэх боломжтой

Энэ удаагийн "Жинхэнэ ждү" буландаа шингэн сүү бэлтгэх, фермийн аж ахуйг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх зорилготой кластер фермийн үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Солонготой ярилцлаа. Тус ферм цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулснаар ажлын байр нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэн татварын шинэ бааз бий болж, жилдээ 1 кластер фермээс 1,2 сая литр сүү бэлтгэгдэн "АПУ ДЭЙРИ" ХХК-ийн хэрэглэгчдэд цэвэр эрүүл аюулгүй шингэн сүүгээр үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнүүд хүргэх боломжтой юм. Э.Солонго  ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого хангалтгүй, зээл тусламж жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. 

-Манай уншигчдад "Нүүдэлчин Агро" фермийн талаар дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү?

-"Нүүдэлчин Агро" ферм ХХК нь 2013 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт ажиллаж эхэлсэн. Манай өрхийн аж ахуйн 40 үнээний загвар фермийн төслийн судалгааны ажил 2015-2017 хооронд хийгдэж хөрөнгө оруулагчид, төсөлд оролцогчдод  танилцуулж байсан. Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын голд 2017 онд анхны 30 үнээний Европ стандартын загвар фермийг ашиглалтад оруулсан. Сүүний кластер ферм нь нэг дор цогцолбор хэлбэрээр 10 өрхийн фермийг тэжээлийн баазаар хангах ерөнхий төлөвлөгөөтэй  ажиллаж байсан. Энэхүү цогцолборыг 2018 оны наймдугаар сард  10 өрхийг төсөлд хамруулан нээж байсан.  Сүүний кластер фермийн төслийн анхны санхүүжилтийг Хаан банк байсан. Мөн түүхийг эд болох сүүг жилийн дөрвөн улиралд худалдан авах тогтвортой үнийн гэрээг "Апу дейри" ХХК дэмжин хамтран ажиллаж байна.

-"Кластер" сүүний үйлдвэрийн ач холбогдол юу вэ?

-Өмнө нь хөдөө аж ахуйн салбарт 400 үнээний ферм 2013 онд Төв аймгийн Ар-хустайд байгуулагдаж байсан. Энэ нь зөвхөн  нэг аж ахуй нэгжийн өмч байсан. Харин "Нүүдэлчин Агро" ХХК-ийн санаачилсан төсөлд хамрагдсан иргэдийг өөрсдийн  40  үхэртэй болгосон. Тиймээс эхний цогцолборт 10 өрх өөрийн шинэ бизнесийг эхлүүлж өрхийн орлоготой болсон юм. Өрхийн фермер эрхлэх сонирхолтой хүмүүст бид цогцолбор хэлбэрээр газрын асуудлыг нь шийдэж, цахилгаан татаж, стандартын шаардлага хангасан фермийн байр амины сууц, гүний худагтай болгож өгдөг. Мөн фермт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь суурилуулж өгнө. Жишээлбэл, сүүний саалтуур, танк, үхрийн хэвтэр усалгааны систем зэргийг цогц хэлбэрээр шийдэж өгч байгаагаараа давуу талтай юм. 

-Танай компани зөвхөн төсөлд хамрагдсан иргэдтэй хамтарч ажилладаг уу? 

-Энэ төслийг сонирхож байгаа хүмүүс урьдчилгаа төлбөрөө төлөөд бэлэн байр худалдаж авч байгаатай адил ферм, тоног төхөөрөмжүүдийг худалдан авах боломжтой. Худалдан авалт хийгээд өөрийн шинэ бизнесийг  эхлүүлэх боломжтой гэсэн үг.

-Улаанбаатар хотын дагуул дүүргүүдийн малчид нийслэлчүүдийг сүүгээр хангадаг. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 361 гарам гэх мэт газруудын мал аж ахуйд түшиглэн амьдардаг танай компанитай хамтран ажиллах боломжтой юу?

-Тэдгээр хүмүүс  манай компаниас санал болгосон байршилд очих боломжгүй бол шаардлага хангасан тоног төхөөрөмжийг  худалдан авах боломжтой. Жишээлбэл, саалтуур, хөргүүр, танк гэх мэт. Мөн өөрийн сонгосон газарт манай загварын дагуу захиалга өгч ферм байгуулах боломжтой. Гэвч энэхүү ажлыг одоохондоо эхлүүлээгүй байна. Зөвхөн цогцолборын ажлуудыг түлхүү хийж байгаа.

-Ихэнх хүмүүс кластер ферм гэдгийг цахилгаан саалтууртай холбож ойлгодог. Энэ нь хэр зөв ойлголт вэ?

-Кластер ферм гэдэг нь тоног төхөөрөмж чанарын шаардлага хангаж байна гэсэн үг. Малчид үнээгээ цахилгаан саалтуураар сааж, тэр сүү нь танкаар шугам хоолой руу дамжиж ордог. Танканд байгаа сүүг сүүний  машин нацоссоор соруулж  авдаг. Энэ нөхцөлд сүү агаарт гарахгүй учраас бактери үржиж,  бохирдол орохгүй. Мөн үйлдвэрт тушаасан сүүг тогтмол шалгуулахад, тэжээлийн үнээ учраас сүүний тослог маш өндөр гардаг. Исгэлэн бага байдаг. Учир нь саасан сүүгээ 30 минутын дотор стандартын хэмжээнд нь хөргөдөг. Танк нь өөрөө сэлүүртэй байдаг учраас сүүний чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шууд үйлдвэр руу очдог. Мөн кластерийн давуу тал нь 10 айл нийлээд маш олон ажлыг хийх боломжтой. Жишээлбэл, тэжээл татан авалтыг нийлж захиалж болно. Сүү тээврийг нэгдсэн журмаар зориулалтын тээврийн хэрэгслээр нэгдсэн журмаар зөөвөрлөх гэх мэт.

-Нарийн зохион байгуулалттай хийгдэх ажил байна. Энгийн малчин айлууд цахилгаан саалтуур хэрэглэхэд үнээнээс гарах сүүний литрийн дээд, доод заасан стандарт байдаг уу?

-Ямар ч үхрийг цахилгаан саалтуураар сааж болно. Гэвч үхрийг анхнаас нь дасгах хэрэгтэй. Олон жил гараар саалгачихсан үнээнүүдийг цахилгаан саалтуураар саавал эвлэхгүй байх асуудал гардаг. Манайх цэвэр үйлдвэрийн монбельярд үхрийг франц улсаас оруулж ирдэг. 2019 оны төсөлд оролцогч нарт зориулан арван нэгдүгээр сард 96 үхэр оруулж ирж байсан. 

-Өрхийн фермер эрхлэнгчид бүгд цахилгаан саалтуур, танкийг ашиглаж болохгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-Нэгдүгээрт өртөг өндөр. Хоёрдугаарт, зориулалтын байр шаардлагатай. Учир нь саалтуурын системд зориулалтын талбай, тог цахилгаанд холбогдсон байх хэрэгтэй. Мөн хашаандаа худагтай байх ёстой. Гүний худагтай байж тоног төхөөрөмжүүдийг автоматаар цэвэрлэдэг. Кластер фермерүүд сүү бэлтгэх үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг.

-Танайх Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний хэдэн хувийг хангадаг вэ?

-2018 онд ашиглалтад орсон кластер ферм өдөрт 4-5 тн шингэн сүүг үйлдвэрт бэлтгэн нийлүүлдэг. Арван хоногт 12 мянга, сард 130 мянга, жилд 1.2 сая литр  сүүг үйлдвэрт нийлүүлдэг.

-Малчдын гар дээрээс гарч буй сүү болон кластер үйлдвэрийн сүү хоёрын хооронд ялгаа байгаа юу?

-Манайх чанарын хувьд илүү. Учир нь манайх ямар ч улиралд зориулалтын байранд зориулалтын нэмэлт тэжээлээр үхрийг тэжээдэг. Жишээлбэл, ногоон болоод дарсан тэжээл, улаан буудай өгдөг учраас сүүний чанар найрлага нэгдүгээр зэрэглэлийн сүү гэж нэрлэгддэг. 

-Кластер фермийн давуу талыг дурдвал?

-Кластерт фермд байгаа үхрүүд мах сүүний холимог үйлдвэрийн үнээнүүд байдаг. Мөн кластер ферм жилийн дөрвөн улиралд гарц доголдохгүй сүү нийлүүлэх боломжтой. Хувиараа бизнес эрхлэгчид буюу малчид өвөл маш бага сүү борлуулдаг. Харин зуны улиралд сүүний гарц өсдөг. Тиймээс "АПУ дрей" компани манай кластеруудад жилийн дөрвөн улиралд нэг үнийг санал болгодог. Фермийн аж ахуй эрхлэгчид тогтмол их сүү авахын тулд тогтмол зардлуудыг маш их гаргадаг. Сүүний зардлын 50-60 хувь нь тэжээлийн зардал байдаг. Тиймээс байнга орлоготой байх хэрэгтэй. 

-ЖДҮ эрхлэгчдэд тулгардаг нийтлэг асуудлууд болох хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлуудыг хэрхэн шийдэж байна?

-Хаанбанк санхүүжүүлэгчээр орж ажилласан. Хаан банк жилийн 15 хувь буюу сарын 1.25 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа.  Магадгүй ЖДҮ дэмжих сангаас 3-8 хувийн хүүтэйгээр зээл олговол манай фермерүүдийн ачаалал буурна. Энэ төсөлд хамрагдсан хүн бүр сард таван сая төгрөгийн зээлийн хүү төлдөг. Магадгүй зээлийн хүү буурвал сарын төлөлт хоёр сая болох ч боломжтой байх. Хэрвээ энэ асуудлыг шийдвэл хөдөө аж ахуйн салбар илүү хөгжих боломжтой. Үүнийг дагууд ферм эрхлэх хүмүүс ч олшрох байх. Цаашлаад зөвхөн сүүнээс гадна махны зах зээлийг тодорхой хэмжээгээр хангах боломж бий болно. Одоогоор банкнаас зээл олгохдоо бизнесийн маш өндөр шалгууруудыг тавьж байна. Үүнд ферм шинээр эрхэлж буй хүмүүс барьцаа хөрөнгө 300-400 сая төгрөг төлөөд, жилийн 15 хувийн хүүтэй зээлд хамрагдах маш хүнд байгаа. Мөн фермийн аж ахуйн хамгийн том зардал нь тэжээл, тог байдаг. Тэжээлийг зөвхөн найм, есдүгээр сард татан авдаг. Харин өвлийн улиралд тэжээл бэлтгэхэд маш хүндрэлтэй болдог. Жишээлбэл, нэг боодол өвсний үнэ 5000-12000 төгрөг болтол өсдөг. Сүүгээ тогтмол үнээр борлуулдаг байхад зардал гэнэтийн байдлаар эрс өсдөг хүндрэлүүд гардаг. Тиймээс л ферм эрхэлдэг хүмүүс ашигтай, ашиггүй гэж маш их ярьдаг.

-Танай байгууллагатай хамтран ферм эрхлэхийг сонирхож буй хүмүүст хандаж зөвлөмж хүргэвэл?

-Фермер эрхлэн нь Монголд хэцүү мэт боловч бусад улс орнуудад өндөр хөгжсөн байдаг. Манайхаас санал болгож байгаа  төсөл Европ стандартын дагуу явдаг. Ферм эрхэлэхэд тодорхой санхүүжилт хэрэгтэй. Монголд сүүний чиглэлийн үхрүүд маш ховор. Үнийн хувьд хямдхан байлаа гэж бодоход олдоц маш ховор байдаг. Харин манайхаас санал болгож байгаа ферм 30-40 үнээ багтаах боломжтой ферм байдаг. Фермийн зай талбайг ашиглаж 40 үнээтэй эхэлбэл эдийн засгийн үр өгөөж өндөр байна. Гэвч тэдгээр үхрүүд нь монголд хангалттай байдаггүй учраас Европоос үхэр оруулж ирдэг.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.86Зочин   • 2021, 12 сарын 30. 2 цаг 43 минут

За ёстой энэ НАФ гээч компанид хулхидуулав даа.гүйцэтгэсэн ажил нь гэж ямар ч шаардлага хангахгүй дээр нь тэр тоног төхөөрөмжүүд нь зах зээлийн үнээс маш өндөр.ёстой залилангийн газар

202.126.89.207Зочин   • 2020, 8 сарын 13. 19 цаг 18 минут

Кластер ферм ч гэх шиг зүгээр монголоор нэрлээд хэлчээч!!

66.181.168.131Зочин   • 2020, 8 сарын 13. 11 цаг 41 минут

Suug baga nasni huuhed uuhad heregteich,nas biye guitssen humuusd yamarch shaardlaggui,

66.181.168.131Зочин   • 2020, 8 сарын 13. 11 цаг 42 минут

Suutei tsai mai aaruul eezgii gesen balai yumnuudaa bolihvheregtei udii tom boltson hugshin yumnuud baij tsetserlegiin huuhedvshig suu tsagaan ideech geh shig

89.45.6.250БӨӨ БАТАА   • 2020, 8 сарын 13. 10 цаг 57 минут

ХУУРАЙ СҮҮ ХОЛЬЖ ЦЭВЭР СҮҮ ТАРАГ ГЭЖ БИЧДЭГЭЭ БОЛИОСОО? ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН УЛС ХУУРАЙ СҮҮГ ОРУУЛАХЫГ ТАС ХОРЬЖ БОЛОХГҮЙ Ч АВЧ БОЛОХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ30%Г АВААД ХЯЗГААРЛААСАЙ? МОНГОЛ ГАНЦХАН ЖИНХЭНЭ ЖДҮ ХЭРЭГЖСЭН ӨНДӨГ ШҮҮ? НВЦ ТҮМЭН ШУВУУТ 2ҮЛГЭР ЖИШЭЭ?ЖДҮ ГЭХЭЭ БОЛЬЖ ТДҮ- БУЮУ ТОМ ДУНД БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЖИЖИГ БОЛ ХУВИЙН МӨНГӨӨРӨӨ ХИЙГ

98.253.30.34Зочин   • 2020, 8 сарын 13. 10 цаг 02 минут

Estoi JIDU bnaa. Amjilt

64.119.18.239Зочин   • 2020, 8 сарын 13. 9 цаг 25 минут

Ногоон тэжээл дарсан тэжээл гэж яаг ямар юм байнаа ?. Танайх хаана хаана сүүгээ нийлүүлдэг вэ

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 13. 9 цаг 53 минут

Апу дэйри

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё9 цаг 11 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.