Энэ удаагийн "Жинхэнэ ждү" буландаа гэрийн нөхцөлд хонины сүүлний тосоор арьсыг нөхөн сэргээж, тэжээлээр хангах үүрэгтэй саван үйлдвэрлэдэг Ч.Отгонбаярыг урьж, ярилцлаа. Тэрбээр нэг жилийн өмнө саван, лаа хийх сургалтад хамрагдаж, түүнээс хойш өөрийн сонирхлыг хөгжүүлж гэртээ гар аргаар саван үйлдвэрлэдэг болжээ. Ч.Отгонбаяр анх сургалтад сууж байхдаа гэртээ үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн гаргана гэж огтхон ч төсөөлж байгаагүй аж. Харин одоо гарааны бизнесээ өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох зорилго тавин тууштай хичээж буй эмэгтэй юм. Тэрбээр "Би эдийн засагч мэргэжилтэй. Харин одоо гар аргаар саван үйлдвэрлэдэг ажилтай болсон. Анх гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулан саван хийхээр хэрэгтэй багаж хэрэгслүүдийг цуглуулж байсан ч өнөөдөр гэр бүлийн хэрэглээнээс гадна өөр олон үнэнч хэрэглэгчидтэй болсон" хэмээн хэлж байлаа.

Хонины сүүлний тосоор хийсэн саванд өнгө, үнэр оруулахын тулд эфирийн тос ашигладаг.
"Мидори" хонины сүүлний тос нь ямар ч хүний арьсанд тэжээл өгч, эрүүлжүүлэх ач тустай. Хонины сүүлний тосоор хийсэн саванг эрс тэс уур амьсгалтай манай оронд хэрэглэхэд арьсыг хуурайшлаас хамгаалж, зөөлөн чийглэг болгоно
-Та манай уншигчдад өөрийн гарааны бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Би гэртээ гар аргаар сүүлний тос ашиглаж, органик саван хийдэг. Анх гэр бүлийнхээ хэрэглээнд зориулан хийж, байгаад дараа нь өөрийн сонирхолдоо хөтлөгдөн их хэмжээгээр хийх болсон. Миний сонирхол өргөжин, хобби болсон. Одоо гадаад, дотоодын саван хийдэг хүмүүсээс суралцаж, хэрхэн илүү сайжруулахад анхаарч ажиллаж байгаа. Өрхийн бизнесийг хөгжүүлэх амьдралд хэрэгтэй, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байна. Ихэнх хүмүүс химийн гаралтай бодисоос татгалзаж байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болсон байна. Тиймээс л органик саванг гэртээ хийж эхэлсэн.
-Та ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бэ?
-Би Санхүү эдийн засгийн сургуулийг төгсөж байсан. Төрөл бүрийн ажил хийж явлаа. Геологийн компанид хүртэл ажиллаж байсан. Гэвч одоогоор хоббигоо хөгжүүлж, гэртээ жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулдаг болсон.
-Та анх яагаад саван хийх болсон бэ. Хонины сүүлний тосоор саван хийх санааг хэрхэн олсон бэ?
-Би анх 2018 онд хамт ажилладаг бүсгүйгээс эмчилгээний зориулалттай эфирийн тос байдгийг мэдэж авсан. Би анх эфирийн тосыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байх хугацаандаа энэ тосыг өөр аргаар хэрхэн ашиглаж болохыг судалсан. Тэгтэл байгалийн гаралтай саван хийх боломжтой байсан. Савангийн орцонд эфирийн тосыг хийхэд анхилуун үнэртэй болохоос гадна эмчилгээний түвшинд хэрэглэж болохыг мэдсэн. Тэгээд л өөрийн сонирхолд хөтлөгдөн байгалийн гаралтай саван хийж эхэлсэн.
Гарааны бизнес эрхлэгч Ч.Отгонбаярын гэрийн нөхцөлд үйлдвэрлэлээ хэрхэн явуулдаг тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Саван хийх арга, технологийг хэрхэн яаж сурсан бэ. Өөрөө бие дааж сурсан уу?
-Би анх фэйсбүүкээс саван, лаа хийх сургалтын зар харсан. Манай гэртээ ойрхон зохиогдож байсан учраас сонирхолдоо хөтлөгдөн очсон. Тэр сургалтын багш надад гар аргаар саван хийх аргыг зааж өгч байлаа. Тэнд саван хэрхэн хийхийг сурснаас хойш л гэртээ хийж эхэлсэн.
-Гэртээ гар аргаар саван хийх хялбар уу. Та хэрхэн хийдэг тухайгаа хуваалцаач. Та гэртээ тусгай өрөөнд суугаад хийж байна шүү дээ. Саван хийхийг хүссэн хүн бүр гэрийн нөхцөлд саван хийх боломжтой болов уу. Ямар технологи ашигладаг вэ?
-Хүйтэн аргаар саван хийхэд натрийн шүлт ордог. Энэ нь химийн бодис шүү дээ. Тиймээс аюулшүзй ажиллагааны дүрмийг мөрдөж маш болгоомжтой ажиллах ёстой. Түүнчлэн хамгаалах хэрэгслүүдийг байнга хэрэглэх шаардлагатай. Хүмүүсийн дунд химийн бодис ашиглаж байгаа учраас маш аюултай зүйл гэсэн буруу ойлголт байдаг. Энэ нь ташаа ойлголт гэдгийг дахин сануулмаар байна. Учир нь шүлт тостой урвалд орсноор байгалийн гаралтай саван бий болдог. Гэрийн нөхцөлд саван хийж байгаа тохиолдолд ариун цэврийг маш сайн хангах хэрэгтэй. Багаж хэрэгслүүдийг байнга цэвэр байлгаж, ариутгаж байх хэрэгтэй. Орц найрлагыг тооцооллын дагуу маш нарийн хийх учиртай. Хэрвээ буруу хийвэл саванжих үйл явц явагдахгүй. Тооцоолол алдсан саван арьсанд гаж буруу нөлөө үзүүлэх аюултай. Тиймээс маш нягт нямбай ажиллагаа шаардлагатай. байдаг. Гэрийн нөхцөлд саван хийхдээ химийн бодисыг хадгалахад маш сайн анхаарах хэрэгтэй. Ү Тиймээс боломжтой бол заавал зориулалтын ажлын байртай байх шаардлагатай юм билээ. Би одоогоор жижиг өрөөгөө ажлын байр болгож, бага хэмжээний үйлдвэрлэлээ явуулдаг. Саван хийх бэлтгэл ажил, процесс явагдаж байх үед аюулгүй ажиллагааг сахихын тулд өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгждэг юм. Мөн хамгаалах хэрэгсэл бээлий, нүдний шил, маскийг тогтмол хэрэглэнэ. Аль болох зузаан ханцуйтай хувцас өмсөх хэрэгтэй.
-Та саван хийхдээ ямар багаж хэрэгсэл ашигладаг вэ?
-Саван хийхийн тулд хатуу тос болох сүүл, коксын тосыг хайлуулах никел төмөр сав хэрэгтэй. Түүнчлэн бүх орц найрлагыг тооцооллын дагуу хийхийн тулд грамм ашиглана. Савангаа хийхийн тулд хэв, температур хэмжигч, хутгаар, халбага, граммтай сав, нэрмэл ус хэрэгтэй түүнчлэн хамгийн чухал хэрэглэгдэхүүн бол тос хутгах миксер юм. Хатуу тосноос гадна шингэн тоснууд 40/60-ийн харьцаатай байж савангийн бүтэц бүрддэг. Саван бий болох процесс хийснээс хойш 24-48 цагийн дараа гүйцэд дуусна. Үүний дараа савангаа хэвнээс нь гаргасны дараа 30-45 хоног хатаадаг. Саванг удаан хатаадгийн учир нь саванжуулах процесс явагдаж байгаа шүлтийг уусгахын тулд нэрмэл ус ашигладаг юм. Савангийн 38 хувьд орсон ус ууршсаны дараа саван гүйцэд хатаж хэрэглэхэд бэлэн болдог. Саван хийх процессийн дараа хатах процесс хамгийн маш чухал. Манай орны хувьд хуурай уур амьсгалтай учраас саван хурдан хатдаг. Гэвч шороо тоос ихтэй учраас бид саванг хатаах орчныг маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Манай улсад савангийн үйлдвэрлэл явуулахад мөрдөх хэдэн шаардлагууд байдаг. Тэдгээрийг сонирхуулах нян бактери үүсэж байна уу, чийгийн хэмжээ, арьсны хүчил шүлтийн тэнцвэрт нийцэж байна уу гэх мэт шаардлагууд бий. Би савангаа хийж дууссаны дараа арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг тестээр шалгадаг. PH тестээр шалгахын ач холбогдол нь арьсанд гаж нөлөө үзүүлэхгүй чанарын шаардлага хангасан эсэхийг тогтоож хэрэглээнд гаргах юм. Савангаа хийснээс 2-3 хоногийн дараа чийг нь гарч биежсэний дараа тамгалдаг.

Түүний ажлын байрны томоохон орон зайг эзэлдэг хэсэг нь энэхүү ширээ юм.
-Савангийн хамгийн их хувийг эзэлж байгаа түүхий эд нь сүүлний тос байх. Та гэрийн нөхцөлд түүхий эдийг хэрхэн боловсруулдаг вэ?
-Савангийн 60-65 хувийг сүүлний тос, кокос эзэлдэг. Мөн төрөл бүрийн эфирийн тоснуудыг нэмэлтээр ашигладаг.
-Сүүлний тостой саванг өдөр тутмын амьдралдаа ашиглах нь ямар ач тустай вэ?
-Сүүлний тос нь уургийн өндөр агууламжтай. Арьсыг зөөлрүүлнэ. Нэмэлтээр ашиглаж байгаа нэмэлт тоснууд нь бусдын биеийн онцлог арьсанд тохирсон үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Жишээлбэл, савангийн найрлагад ордог оливийн тос маш олон төрлийн витамин агуулсан байдаг. Амьтны болон ургамлын гаралтай тоснууд арьсанд маш сайнаар нөлөөлдөг. Тиймээс хэрэглэгчдийн арьсанд тохируулан орц найрлагыг боловсруулдаг.
-Та одоогийн байдлаар хэчнээн төрлийн саван гаргаж байна вэ?
-Би батгатай арьсанд зориулсан бага зэргийн хар нүүрстэй саван, харшилтай эмзэг арьсанд зориулсан ногоон цайтай, хуурай мэдрэмтгий арьстай хүнд зориулсан лаванда цэцэгтэй саван хийж байна. Мөн өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг сүүл, кокосны тостой савангуудаа ч гаргадаг. Одоогоор гэрийн нөхцөлд илүү олон төрлийг гаргах боломжгүй л байна.
Та бүхэн "Мидори" хонины сүүлээр хийсэн саван үйлдвэрлэгчтэй холбогдохыг хүсвэл дараах холбоосоор хандаарай.
https://www.facebook.com/otgonbayar.choimbol/photos_all
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт
ийм хүмүүсийг дүүргийн газраас нь дэмжиж ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй дээ жижиг дунд үйлдввэрийн газар анхаарах биз дээ
амжилт
Marihuani handtai arisni tos zaluujuuldag geed bgmda
Uher honi yaagaad zuvhun uvs ideed tegej ih targalaj uuhuldug yum bol,bodvol uvsund ni toslog baodag l baihda
Honi alaad bai gesen ug uu,yadaj ayataihan hyamd unetei byaslag hiij sur
Эргүү мал. Шүүмжлэх юмаа олж ядсан юм. Энэ бол жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн
Амжилт хүсье.