2020 оны 8-р сарын 24
8 цаг 20 минут

П.Өлгийсайхан: Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд 100 хувь нийцүүлж ажиллахыг зорьдог

МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн топ үсчин гэгдэх “Topaz” салоны үүсгэн байгуулагч П.Өлгийсайхан шинэ салбарынхаа үүд хаалгыг нээжээ. Тус салон нь 2006 оноос хойш үсчин, гоо сайхан, маникюрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй үйлчлүүлэгчиддээ үргэлж сэтгэл ханамжийг түгээн ажилладаг. Харин салоны захирал П. Өлгийсайхантай нээлтийнх нь үеэр цөөн хором ярилцлаа. Тэрбээр анх “Matrix” салоноос ажлын гараагаа эхлэж, үсчиний мэргэжлээр 19 жил ажиллаж буй туршлагатайгаас гадна 500 гаруй шавь нарыг бэлтгэсэн хөдөлмөрч нэгэн.

-Юуны өмнө таньд шинэ салбарын нээлтээ хийж байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Пүрэвсүрэнгийн Өлгийсайхан гэдэг. “Topaz” салоныг үүсгэн байгуулаад 15 жил болох гэж байна. Би анх 2000 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг үсчин, гоо сайхны мэргэжлээр сурч төгссөн. Мөн 2012 онд "Сити" их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцаж байсан. Мэргэжлийн ажлаа хийхийн зэрэгцээ үсчний сургалт явуулаад 12 жил болж байна.

-“Topaz салоныг зориод ирсэн үйлчлүүлэгч эндээс ямар үйлчилгээг авч, юуг мэдэрч гардаг вэ. Бусад салоноос ялгарах онцлогын хувьд?

-Үс гэдэг  хүний хамгийн чухал гоо сайхны нэг шүү дээ. Үүнийгээ дагаад сэтгэл  санааг нь ч засаж өгдөг. Би зориод ирсэн үйлчлүүлэгчдийнхээ үсийг яаж илүү гоё, сайхан харагдах вэ гэдэг тал дээр нь илүү анхаарал тавьдаг. Тухайн хүнийг өөртөө итгэлтэй, нүүр бардам байлгахын тулд маш их сэтгэл гаргаж ажилладаг юм. Тийм ч учраас үйлчлүүлэгчид маань надад гоо үзэмжээ даатгадаг байх. Манай салон нь үсчин, гоо сайхан болон маникюрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

-Мэргэжлээрээ ажиллахаас гадна энэ чиглэлээр сургалт явуулдаг гэж байсан шүү дээ. Энэ тал дээр?

-Би анх  Японы мэргэжлийн үс засалч Такахаши Ёоко гэх хүнээр маш их зүйлийг заалгаж, суралцаж байлаа. Үүнийхээ дараагаар “Matrix” салоны Баачкатай хамт ажиллаж байлаа. Мэргэжлээрээ ажиллаад 7 жил болж байхдаа энэ чиглэлээр сургалт явуулъя гэж шийдсэн. Одоо багшлаад 12 жил болж байна. Энэ хугацаанд 500 гаруй хүнийг мэргэжлийн түвшинд сургаж, төгсгөсөн. Шавь нар маань эхнээсээ мэргэжлээрээ ажиллаад, амжилттай явж байна. Сургалтын тухайд VIP маягаар буюу ганцаарчилсан сургалтыг 3-5 сарын хугацаатайгаар явуулдаг. Хүмүүс ихэвчлэн хос хосоороо ирдэг учраас дээд тал нь хоёр хүнтэйгээр сургалтаа явуулдаг.

-Сургалтад хэдэн насны хүмүүс түлхүү хамрагддаг вэ. Таван сарын хугацаанд тухайн суралцагч хэр их мэдлэгийг эзэмшиж, төгсөх үү?

-14-өөс дээш насны бүх л хүмүүс ирдэг. Арван жилийн хүүхдүүдээс эхлүүлээд, насанд хүрсэн, 50 гарсан хүмүүст ч заах тохиолдол бий. Үнэхээр сураад ажиллах хүсэлтэй хүмүүс ч байдаг. Харин суралцагчид маань гурван сарын хугацаанд л чадвартай болчихдог. Наймдугаар ангийн ч юмуу арай бага насныхны хувьд илүү тогтвортой сургахын тулд таван сар болдог юм. Миний хувьд суралцагчдынхаа арга барилыг олж зааж чаддагаараа илүү онцлог. Цаг хугацаа ахих тусам бүх л зүйл хөгжин, өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр энэ үетэйгээ хөл нийлүүлэн илүү нээлттэй, чадварлагаар сургаж байна. Суралцагчдын тухайд бол тус заасан хугацаанд анхан шатнаас эхлээд, үсчиний бүх л төрлийн үйл ажиллагааг сурч мэднэ. Мөн тухайн орж ирсэн үйлчлүүлэгчтэй харилцах арга барил, харилцааны чадвар, хурд хүч, чанар чадамжаас авхуулаад маш олон зүйлсийг сурч авдаг.

-Хүмүүс тэр болгон хүнийг тэргүүндээ хүргэдэггүй. Гэхдээ үсчид бол хүний тэргүүнд хүрдэг. Ингэхээр энэ мэргэжил нэлээн хариуцлагатай мэргэжил болов уу?

-Тэгэлгүй яахав. Алдах эрх байхгүй, өндөр хариуцлага шаардагддаг ажил. Миний хувьд тухайн хүний сэтгэлд 100 хувь нийцүүлж, чанарын өндөр түвшинд хийх л хамгийн чухал байдаг.

-Таниар үйлчлүүлдэг хүмүүсийн нэн түрүүнд МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг байдаг гэж сонссон?

-Тийм ээ. Би Алтаа эгчтэйгээ 2006 оноос хойш хамтран ажиллаж байна. Миний номер нэг үйлчлүүлэгчдийн нэг л дээ. Урлагийн торгон мэдрэмжтэй, гайхалтай чамин эмэгтэй учраас сэтгэл ханамжинд нь нийцэж ажиллаж чаддагтаа бас их баярладаг. Мөн МУГЖ Д.Энхзул эгчийнхээ гоо үзэмжид анхаараад 10 гаруй жил болсон байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. 

 Тус нээлтийн үеэр МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг: Би анх 2005 онд “Антигона” жүжгийн дуулалтын үеэр  Өлзий дүүгээрээ үсээ янзлуулж, танилцаж байлаа. Тухайн үед дүү маань миний хэв  маягийг тодорхойлж, үсээ янзлуулж байхыг зөвлөж байсан юм. Тэр үедээ олон ч салоноор үйлчлүүлдэг байсан миний хувьд үгүй гэж хэлэн, маргалдаж байсан санагдана. Ингээд төдийгөөс одоо хүртэл 15 жил үсэндээ хүргэдэг цор ганц хүн маань болсон байна. “Topaz” салоны П.Өлгийсайхан бол маш хурдтай, үнэхээр чадварлаг хүн. Миний үсийг дээд тал нь 15 минутад л янзалдаг. Энэ олон жилийн хугацаанд миний тоглолт болон бүх зүйлийн арын албанд ажиллаж ирсэн. Дүү маань олон хөдөлмөрч залуучуудын төлөөлөл. Өөрийнхөө хүчээр энэ хүртэл хөдөлмөрлөн, шинэ салбараа нээж байгаад нь маш их баярлан, бахархаж байна. Цаашдынх нь ажил үйлс болон гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа.

 Э.Баглаацэцэг 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.92Зочин   • 2020, 8 сарын 26. 12 цаг 31 минут

Bayar hurgle manai huu ,huuteigee uilchluuldeg yum dajgui uschin shuu amjilt husle

66.181.161.77Зочин   • 2020, 8 сарын 24. 11 цаг 51 минут

Ёстой мундаг үсчин байнлээ дээ.Үйлчлүүлж байгаадаа баяртай явдаг шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.