2020 оны 8-р сарын 26
8 цаг 30 минут

Ц.Цагаанхүү: Гэсэр шүтээнийг Итгэлт хамбатай дүйцэхүйц увидас, хүч, энергитэй гэж судлаачид үзэж байна

"Цагаан лавай" энтертайнмент төвийн захирал, соёл судлаач, СТА Ц.Цагаанхүүтэй дотоодын аялал жуулчлал, тэр дундаа Гэсэр шүтээний аялалын талаар ярилцлаа. 

 -“Цагаан лавай” чуулгаар сонин сайхан юу байна. Урлаг соёлын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихоод байна. Танайх олон  уран бүтээлчидтэй том байгууллагын хувьд нөхцөл байдлыг хэрхэн таван туулж байна вэ?

  -Бидний хувьд олон ажлын байрыг бий болгож ажилладаг энтертайнмент байгууллага.  Төлөвлөж байсан бүх л ажил энэ оны нэгдүгээр сараас  зогссон.  Давагдашгүй хүчин зүйлийн нэг гэж бодож, хамтдаа даван туулах сэтгэлийн хат, тэвчээр, хүлээлт бүгдийн цаана сайхан ирээдүй байгаа л гэж эерэгээр харж байгаа. Мэдээж олон асуудал тулгаралгүй л яахав. Уран бүтээлчид минь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй удна гэдэг хэцүү. Тэд маань ахуй  амьдралынхаа төлөө түрдээ янз бүрийн л ажил хийцгээж байгаа.  Хурдхан нь энэ нөхцөл байдал сайжирч ажлаа хийхийн хүслэн байна. Бидний зорилго, хүсэл мөрөөдөл нэг алхмаар хойшилсон ч эргээд хоёр алхам урагшлах ёстой гэсэн итгэл, зүтгэлээр ажиллаж байна даа.

 -Би танай "Миний цэцэн хурга" хүүхдийн жүжгийг IPTV-c хүүхдүүдтэйгээ үзсэн. Энэ зун хүүхдэд зориулсан үндэсний урлагийн уран бүтээл танайх л байлаа. Монгол үндэсний контентыг хүүхдүүдтэйгээ үзээд бахархсан. Үзэлт хэр их байна. Уран бүтээлийн зардлаа нөхөж чадсан уу?

 -Дажгүй ээ. Хүүхдүүд сайн үзсэн байсан. Уран бүтээл өөрөө маш их зардал шаарддаг. Мөн сурталчилгааны өндөр зардлыг гаргаж байж хүмүүсд хүргэнэ.  IPTV бол ямар ч контент хийсэн хямд  үнэлгээтэй байх жишиг тогтсон, дамжуулагчийн орлого хуваах татвар нь өндөр.   Энэ маягаар  Монголд контент үйлдвэрлэлийн зах зээлд үндэсний өв соёлоор нэвтэрч, ашиг олж ажиллана гэвэл хүнд. Энэ уран бүтээлээрээ бид ашиг олохыг зориогүй. Хүүхэд багачуудыг цар тахлын хорио цээрийн үед үндэсний өв соёлынхоо тайзны уран бүтээл үзээсээ гэж хүссэн.  Харин цаашид  тайзан дээрээ бяцхан үзэгчиддээ зориулж, заавал тоглох ёстой уран бүтээл байгаа юм.  Тиймээс нөхцөл байдлыг ажиглаж байгаад урлаг соёлын арга хэмжээ саадгүй хийх боломж гарвал энэ жүжгээ тайзнаа тоглоно, хөдөө орон нутгаар авч гарах төлөвлөгөө бол байна.

 -Өнөөдөр би таньтай ярилцах гол зорилго нь Гэсэр шүтээний аялалын тухай уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж ирсэн. Энэ аялалын онцлог нь юу вэ?

 -Аялал жуулчлалын тэргүүлэгч компани "Нью жуулчин турс", "Цагаан лавай трейвл" хамтарсан Гэсэр шүтээний аялалыг 9 сард зарласан. Ямар ч аялал жуулчлалын компани энэ шашны аялалыг зарлаагүй байгаа. Мэдээж бид анхлан зарлаж байгаагийн хувьд  илүү өвөрмөц үйлчилгээг үзүүлэх болно. Үзүүлэх үзвэрийн үйлчилгээ, шүтээний судалгаа мэдээллийн талаас нь мэргэжлийн соёлын байгууллага "Цагаан лавай" төвийнхөн үйлчилнэ. Харин аялалын тав тухтай үйлчилгээг аялал жуулчлалын мэргэжлийн компани "Нью жуулчин турс" үзүүлнэ гэсэн үг. Бид  Итгэлт хамбын хэмжээний аялалын бүтээгдэхүүн болгох  төдийгүй цаашдаа сүсэгтэн олны хөл тасрахгүй шүтээн гэж бодож, харж  байгаа.

Учир нь нутгийн иргэдийн домог түүх, мөн тэнд очсон хүмүүсийн сэтгэгдэл  дахиж очихыг хүсэж байгаа хүсэлт, эрдэмтэн судлаачдын дүгнэлт гээд олон зүйлээс харж болно. Тэгэхдээ шашны аялал бол хүний дотоод ертөнцийн итгэл үнэмшил, бишрэлтэй холбоотой нарийн асуудал л даа. Хүн өөрөө чин сэтгэлээр сүсэглэж чадвал, сайн сайхан зүйл ирнэ гэж боддог. Бид Итгэлт хамбын шүтээн рүү маш ихээр зорин очдог шүүдээ. Харин  Монголын минь  газар нутагт байгаа олон зуун жилийн хүч энергийг шингээж чадсан, өөрийн улсын энергийн их шүтээн болсон Гэсэр багшийгаа та бүхэн судлаарай , зориод үзээрэй,  бидний аялалын үйлчилгээг сонгоорой гэж хэлье дээ.

   

 -Гэсэр багшийн шүтээн  хаана байдаг вэ. Товчхон түүх мэдээлэл өгвөл?

 -Одоо Архангай аймгийн Цахир суманд Содномдаржаа  хайрхан уулын бэлд байгаа. Манай өвөг дээдсүүд Өвгөн Гэсэр ламтныг Тэнгэр гаралтай (Тэнгэртэй харьцдаг) хүн амьтны тусын тулд ирсэн, эрдэм чадал, далдын их хүч чадлаарай гайхан бишрүүлсэн, хувилгаан хүн байсан гэж ярьдаг.  Гэсэр гэдэг нь бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч гэсэн үгнээс гаралтай их хүндэтгэлийн үг юм. Гэсэр ламтан өөрийн бие цогцосоороо ямар нэгэн муу юмыг хааж, үеийн үед хамгаалж байх болно гэж захисан гэдэг. Олон эрдэмтэд судлаачид, шашны тэргүүнтэн энэ шүтээний тухай ярьж, хэлсэн байна билээ.  Тухайлбал, Гандантэгчинлэн хийдийн их хамба Гавж Д.Чойжамц "Бурхны шашинд “гогнямба” гэж хэлдэг, бясалгалын өндөр зэрэгт хүрсэн хүн биенээ сүнсээ хураагаад олон жилээр бясалгаж суудаг. Гэсэр ламтан, аграмба Санжаажав нарын лагшин биеийн увдис Итгэлт хамбынхтай адил. Бид гадагшаа харалтгүй, байгаль дэлхийд минь ариун дагшин адис жанлав оршоосон их өв, агуй юм их бий. Сүсэглэж чадвал адис жанлав нь хүн бүр хүртэх боломжтой" гэсэн байна.

Харин Бурханч лам, профессор Г.Пүрэвбат "Занданшуулсан шарилыг 200 жилийн настай гэж тооцож байна. Лам очир завилгаар сууж, зүүн мутар нь тэгш, баруун мутар нь цээжиндээ ном номлохын судартай байгаа нь “АМЬД”  гэдгийн дохио. Гэхдээ буддын шашны номлолын дагуу маш гүн бясалгаж байна" гэж хэлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн АУ доктор профессор Х.Батбаяр "Энэхүү  байгаль, цаг уур биологийн болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлөөс ангид байж одоогийн төлөв байдалдаа 100 гаруй жил оршин буй нууцыг шинжлэх ухаан тайлах магад үнэнтэй цаг хугацаа ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэж хэлсэн байдаг. Энэхүү шүтээний тухай олон судлаачид, лам нарын дүгнэлт, яриа  болон нутгийн иргэдээс гайхалтай түүх домог олонтой сонссон.

 -Дотоодын аялалд та бүхний өөр төлөвлөж байгаа өвөрмөц үйлчилгээ юу байх вэ?

-Манай "Цагаан лавай" төв соёлын аялалыг тууштай хөгжүүлж, нэг л  үйлчилгээгээрээ дагнана. Энэ жилийн хувьд бүх л аялал жуулчлалын  компани олон аялалууд зарласан харагдсан. Оны эцсээр мэргэжлийн байгууллагууд нь нэгтгэсэн статистик судалгаа нь гаргах байх гэж бодож байна. Тухайлбал, дотоодын аялагчдын хэдэн хувь нь аялал жуулчлалын үйлчлүүлж, хэдэн хувь нь өөрсдөө яваад байгааг нэгтгэсэн мэдээлэл нь гарах байх. Гаргасан ч байж магадгүй би олж уншаагүй байна.  Тэгэхдээ цаашид гадаад аялал нээгдсэн ч дотоод аялалаа мэргэжлийн компаниуд бас орхиж болохгүй, үргэлжлүүлэн авч явах ёстой санагдсан. 

Бид бүгд машинаа унаад, эх орныхоо дуртай сайхан байгалиа  очиж үзэж байна. Хаана ч, ямар ч газар очсон тав тухтай бааз, кэймп, хоол, амралт, сувилал үйлчилгээ Монголд бүгд байна.   Зөвхөн бид энэ үйлчилгээг аваад явж байгаа бол  сайхан амралт,  зугаалга хийлээ гэж яримаар ч юм шиг.   Гэтэл гадны аялагчид илүү  адал явдал, үзэх, харах, танилцах, судлах, мэдлэг мэдээлэл, соёл танин мэдэхүйн хөтөлбөр дээрээ чухалчилдаг шүү дээ. 

Харин үнэхээр энэ үйлчилгээг дотоодын аялагчид авъя гэтэл тэр хаана байна вэ гэдэг асуудал байна.  Манай соёл урлагийн үйлчилгээ үзэгчдээ дагаж аялах хэрэгтэй. Тэдний байгаа газар бид очиж үйлчилгээгээ үзүүлж болно гэж бодож байгаа. Жишээлбэл, энэ жил манай циркийн жүжигчин М.Мягмарсайхан дотоодын аялагчиддаа зориулж өвөрмөц үзүүлбэр, тоглолтоо хийсэн.   Цаашид ч манай "Цагаан лавай" чуулга  үндэснийхээ өв соёлтойгоо хавсаргаад, урлагийн олон төрөл жанраар аялагчдын сонирхол татахуйц ,шоу энтертайнмент хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байна.

 -Аялалыг та цөөн үгээр илэрхийлбэл......?

-Ном бол ертөнцийн харах цонх гэдэг  шүү дээ.  Аялал бол дотоод ертөнцөө  харах толь чинь байх болно гэж хэлэх дуртай. Энгийнээр тайлбарлавал, бид гадаад байдлаа толинд харахдаа муухай харагдаж байгаа зүйлээ засаж янзлаад, гоё харагдаж болдог шүү дээ. Тэгвэл аялал бол та дотоод дахь ертөнцөө харж, танин мэдэж, өөрийгөө хөгжүүлэх нээх, эрч хүч, аз жаргалыг мэдрэх  тэр зэвсэг нь юмаа л гэж хэлэх гээд байна л даа. Аялахад алс хязгаар үгүй гэдэг.

 -Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.83Зочин   • 2020, 8 сарын 29. 9 цаг 27 минут

muhar susegt tolgoin ergesen malnuud

202.9.46.240Undur nastan   • 2020, 8 сарын 26. 16 цаг 52 минут

Mash saikhan aylal bolon buynii goroo ym bna.hun ard susegten olon bidend delger saikhnaar aylan yvj buyn hiih ter tsag oirhon baih boltugai.

66.181.161.57Судлаач   • 2020, 8 сарын 26. 15 цаг 04 минут

Дурын авгай нар өөрийгөө судлаач гэж өргөмжилдөг болж! Мухар сүсэг сурталчилдаг судлаач ч гэж хаана байдаг юм? Монголд л байдаг байх чааваас.

59.153.87.251Зочин   • 2020, 8 сарын 26. 13 цаг 30 минут

СУВАРГАНД гэгээн хүний яандар хийдэг. ГЭГЭЭН ХҮН бол бурхан болсон хойноо ч хүн амьтанд тус хргэдэг, аугаа шидтэн билээ.

103.43.79.227ИХЭЭ   • 2020, 8 сарын 26. 11 цаг 23 минут

ТАНК ХҮЛНЭ ХҮҮРИЙН АРАГ ЯС ШҮТНЭ, БАЯХОШУУНЫД АЙЛБН ХАШААНД НОХОЙ МЭРЭЭД ХЭВТЭЖ БАЙСАН БОРЦОЛСОН ЯС ЯМАР ЮМНЫ ** ШИД БАЙХ ВЭ ДЭЭ? ДЭЛХИЙД ТҮВД МОНГОЛ ГЭЖ 2ҮНДЭСТЭН МУХАР ШҮШИГЭЭСЭЭ БОЛЖ ХӨГЖИЛГҮЙ ХОЦОРСОН ШИВШИГ

64.119.27.189Товуу   • 2020, 8 сарын 26. 9 цаг 49 минут

Энэ хоёр лам аугаа учраас л ингээд байж байгаа юм.Ийм аугаа юмыг ойлгож дээдлэн хүнлэх ёстой юм шүү.

202.126.90.148Зочин   • 2020, 8 сарын 26. 9 цаг 07 минут

Uhsen hunii arag yasaar biznes hiih ni

202.126.90.148Зочин   • 2020, 8 сарын 26. 9 цаг 05 минут

Erguu sdanuud

202.126.89.155Зочин   • 2020, 8 сарын 26. 8 цаг 52 минут

Аялалын мэдээлэлийг хаанаас авах уу?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.