2016 онд байгуулагдсан “Momoland” хамтлагийн гишүүн Ahin /Ахин/ жингээ хасаж, шинэ дүр төрхтэй болсон нь цахим орчинд олны анхаарлыг ихээхэн татаад буй. Өмнө нь харж байсан дүр төрх нь бараг л үгүй мэт болсон Ахин хоолны дэглэм барьж чадсаны эцэст жингээ амжилттай хасжээ. Үл таних хүн шиг л харагдах түүнийг зарим шүтэн бишрэгчид нь танихгүй байгаагаа ч мөн илэрхийлжээ. Өмнөх дүр төрхөөсөө ялгаатай нь эрүүний хэлбэр нь үнэхээр гайхалтай харагдахын зэрэгцээ илүү дур булаам болсон байна. Зарим фэнүүд нь түүнийг “hottie” ч гэж дуудах болсон аж. Харин Ахин “Би өөрийн өхөөрдөм царайндаа үргэлж хайртай байсаар ирсэн” хэмээжээ.
Өнгөрсөн 6-р сард “Starry night” дуугаа цацсан “Momoland” хамтлаг дараагийн уран бүтээлдээ хэдийн орсон байна. Гэвч хүмүүс Ахин-г шинэ дүр төрхөөрөө амжилттай гарч ирэхийг нь илүү хүлээж байгаа аж.
Түүний сүүлийн үеийн зурагнуудаас
Сэтгэгдэл бичих