2020 оны 8-р сарын 28
8 цаг 20 минут

K-POP: Солонгосын хамгийн нээлттэй хосууд Hyuna, Dawn нарын талаарх баримтууд

Энэ сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, реппер, загвар өмсөгч Hyuna Солонгосын “Radio star” нэвтрүүлэгт зочилж, сэтгэлийн хямрал болон амьдралынхаа тэмцлийн талаар ярилцлага өрнүүлжээ. Тэрбээр ярилцлагын явцад өөрийн найз залуу болох Dawn-н талаар нэлээдгүй их ярьсаны хажуугаар хөгжилтэй баримт болгож нэг зүйл хэлсэн нь тэр найз залуугийнхаа хажууд байхдаа огт буддаггүй байна. Мөн саяхан Dawn-н байшинтай ойрхон шинэ байшинд нүүж орсон гэдгээ ч зарлажээ.

Тэгвэл хосуудын танилцуулга болон баримтуудаас сонирхуулъя

Тайзны нэр: Hyuna

Төрсөн нэр: Kim Hyun Ah

Төрсөн өдөр: 1992 оны 6-р сарын 6

Орд: Ихэр

Өндөр: 164 см

Жин: 43,1 кг

Цусны төрөл: О

Twitter: 4M_hyunah
Instagram:
hyunah_aa
 Facebook: HyunA 현아
 YouTube: HyunA

  • Hyuna Өмнөд Солонгос улсын Jeolla гэдэг газар төрсөн.
  • “Choong Chun” дунд сургууль болон “Konkuk” их сургуулийг төгссөн.
  • 2007-2008 оны хооронд “Wonder Girls” хамтлагийн гишүүн байсан.
  • Эцэг, эх нь түүний эрүүл мэндэд санаа зовж байсан тул тэрбээр 2008 онд “Wonder Girls” хамтлагийг орхисон.
  • Тэрбээр 2016 оны 6-р сард татан буугдсан 4Minute-н гишүүн байсан.
  • Тэр Япон болон мандарин/Хятад/ хэлээр ярьдаг. Мөн Англи хэлээр бага зэрэг ярьж чаддаг.
  • Тэрбээр жүжигчин болохын тулд 50 удаагийн шалгалтанд хамрагдсан боловч бүтэлгүйтсэн. Ахлах ангид байхдаа бүжгийн сонирхол нь илүү хөгжиж эхэлснээр анхны амжилт нь “JYP” энтертайнмент байсан.
  • Түүний эцэг, эх нь салсан.
  • Тэр хоёр эрэгтэй дүүтэй.
  • Түүний ээж нь өөрийн гэсэн кофе шоптой тул тэр кофенд дуртай.
  • Тэр олон шивээстэй.
  • Тэр алдартнуудаас Yuri, Hara, Gain, Sunhwa, Somin, болон Hyomin нартай найзууд.
  • Hyuna Gangnam style дуун дээр PSY-тай хамтарч ажиллаж байсан.
  • Тэр өөдрөг үзэлтэй мөн шаргуу ажилладаг.
  • Тэр сандаал болон дасгал хөдөлгөөнд дургүй.
  • Пикачу түүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
  • Дуртай өнгө нь улаан болон шар.
  • Дуртай амьтан нь далайн хав.
  • Хобби нь хоол хийх, кино үзэх, гэрэл зураг авах болон сэлфи хийх.
  • Hyuna 2016 оны 5-р сараас хойш Dawn-тай үерхэж байсан гэдэг нь 2018 оны 8-р сарын 3-ны өдөр батлагдсан.
  • Тэрбээр 2018 оны 10-р сарын 15-нд “Cube” энтертайнмент-с гарсан.
  • Түүнд өөрийнх нь дутагдлыг хүлээн зөвшөөрдөг, сэтгэл сайтай эр хүн таалагддаг.

Тайзны нэр: Dawn /өмнө нь E’Dawn/

Төрсөн нэр: Kim Hyo-jong

Төрсөн өдөр: 1994 оны 6-р сарын 1

Орд: Ихэр

Өндөр: 173 см

Жин: 60 кг

Цусны төрөл: О

Иргэншил: Солонгос
Instagram: hyojong_1994

  • Dawn нь Өмнөд Солонгос улсын Hwasun-с гаралтай.
  • Тэр “Pentagon” болон “Triple H”-н гишүүн байсан.
  • Тэр кино үзэхдээ тоглоом хийж, гоочлон үзэх дуртай.
  • Түүний хувийн шинж чанар нь 4D. Энэ нь өвөрмөц болоод бага зэрэг хачин гэсэн үг.
  • Дуртай өнгө нь хар.
  • Тэрбээр нэг удаа “JYP” энтертайнмент-д шалгалт өгсөн боловч хасагдсан.
  • Тэр толгой болон биеэ салж буй мэт бүжиглэж чаддаг.
  • Пентагоныхан түүхийг өхөөрдөм гэж боддог.
  • Тэр бүжиглэхдээ өөр хүн юм шиг болчихдог.
  • Тэр уснаас айдаг учир усанд удаан сэлж чаддаггүй.
  • Тэр үнэхээр ойлгомжгүй, хачин хүн.
  • Тэрбээр хүүхэд байхдаа амьтны хүрээлэнд амьтан сургахыг хүсдэг байсан.
  • Түүний дуулж байсан анхны дуу нь Солонгос улсын төрийн дуулал.
  • Тэр их хангинасан, чанга хоолойтой.
  • Dawn бүжгийн ур чадвараараа алдартай.
  • Тэрбээр 2019 оны 11 сарын 5-нд бие даасан дебютээ хийж байсан.

  • Тэд загварын өндөр мэдрэмжтэй. Загварын ертөнцөд үлгэр дууриалал ч болж харагддаг. Мөн хоёулаа үзэсгэлэнтэй учир ямар ч хувцасыг амилуулж чаддаг.
  • Хосууд хоёулаа “instagram” хаяг дээрээ маш идэвхтэй байдаг учир харилцааныхаа талаар олон нийтээс нуудаггүй. Харин ч илүү нээлттэй байдаг. Бусад Солонгос хосуудаас ялгаатай нь тэд өөрсдийнхөө хамт авхуулсан зургаа нэлээд их байршуулдгаас гадна live ч хийдэг.
  • Тэд их үнэнч. Хосууд “Ask Us Anything” нэвтрүүлэгт оролцож, олон асуултад эргэж буцахгүйгээр шулуун, шударга хариулж байсан.
  • Хосууд хоёулаа завгүй алдартнууд ч гэсэн харилцаагаа хамгийн бат бөх байлгадаг. Мөн ажил төрлөө урьдынх шигээ хэвийн авч явдагаас гадна бие биенээ гэсэн сэтгэлээсээ хэзээ ч ухарч байгаагүй.
  • Тэд бие биенийхээ хамгийн том шүтэн бишрэгчид нь.
  • Тэд хамтдаа олон төрлийн шоу нэвтрүүлэгт орж байсан анхны хосууд.
  • Тэд дэлхийд алдартай “Dazed” сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан. 

Эх сурвалж: soompi.com

kprofiles.com

Э.Баглаацэцэг

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.70.47.75zochin   • 2020, 9 сарын 10. 16 цаг 03 минут

Dawn haragdaj baigaagaasaa shal oor yum bilee Ooriin gesen neg tiim ontslogtoi mash goe bujigledeg

66.181.161.46Зочин   • 2020, 8 сарын 28. 10 цаг 35 минут

Хоёр эмэгтэй хүний зураг гэж харсан тэгсэн эрэгтэй эмэгтжй 2 хүн байсан байна гэхдээ аль нь эрэгтэй нь юм болоо

66.181.168.199?   • 2020, 8 сарын 28. 13 цаг 28 минут

Харваас цагаан үстэй нь

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.