2020 оны 8-р сарын 31
8 цаг 00 минут

П.Галиндэв: 1990 онтойгоо зууралддаг лидерүүдээр заалгахгүйгээр намаа авч явах үүрэг АН-ын дунд үеийн залуучуудад ирсэн

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн гэдгээрээ олонд танигдсан П.Галиндэвийг энэ удаагийн “VIP” ярилцлага буландаа урьж, ярилцлаа.

С.Эрдэнэ даргыг сөрж өрсөлдсөн зорилго маань нэг талаараа биелсэн

-Сонгууль болоод хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. Та нэлээд хүчтэй өрсөлдөгчийн нэг байж чадсан, бараг л сонгогдсон. Сонгуулийн үр дүнгийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ялагдчихаад олон шалтгаан тоочих нь улстөрч хүний хувьд онц биш. Гэхдээ эргэж харах олон зүйл байна. Эхний асуудал нь тогтолцоо. Өнөөдрийн эрх барьж байгаа МАН Монголын нийт сонгогчдын 44 хувийнх нь дэмжлэгийг л авсан. Гэтэл парламентын 80 хувийг бүрдүүлчихлээ. 62 суудал авч байна. Гэтэл сонгогчдын 56 хувийг парламентад төлөөлөх хүмүүс ямар ч шийдвэр гаргах эрхгүй үлдчихлээ. Монгол Улсын сонгуулийн тогтолцоонд эргэж харах асуудал байна гэдгийг энэ харуулж байгаа юм. Хоёрдугаарт, сонгууль зохион байгуулж байгаа байдал, иргэдийн саналаа өгөх эрхийг зөв хангаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг ярих ёстой юм билээ. Энэ удаагийн сонгуулиар ч гэсэн маш олон хууль бус зүйлийг хийлээ.

Нөгөө л мөнгө тараадаг тогтолцоо өөрчлөгдөөгүй. Мөнгө тараагаад л УИХ-ын гишүүн болдог шударга бус тогтолцоо байсаар байна. Иргэдийн өгсөн саналыг хамгаалах эрхийг ард түмэнд олгоогүй. Хоёр, гуравхан тодорхой жишээ хэлье. Хуучин санал өгсөн иргэдийн хуруун дээр тэмдэглэгээ хийгээд, саналыг хамгаалдаг байлаа. Энэ удаагийн сонгуулиар тэгсэнгүй.  Иргэний үнэмлэхгүй хүн санал өглөө. Хурууны хээгээ ч уншуулахгүй санал өгч байх жишээтэй. Үндсэндээ сонгуулийг хянанлт муутай л явууллаа. Тийм учраас сонгуульд булхай, луйвар орох үүд хаалга нээлттэй байсан. Гуравдугаарт, хууль хяналтын байгууллагын дарамт их байлаа. Нэр дэвшигчдэд тэгш боломж олгоогүй. Гэх мэт зүйлүүд байгаа учраас сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Цаашид бид сонгуулийнхаа тогтолцоог сайжруулах, нэр дэвшигчдэд тэгш боломж олгох. Цаашлаад иргэдэд хянах боломж олгох талаас нь сонгуулийн хуулиа өөрчлөх, сайжруулах шаардлагатай.

-Бие даагчдын хувьд таслалаас авахуулаад эргэлзээ төрүүлсэн олон асуудал үүссэн?

-Мэдээллийн технологи, хар машинтай холбоотой зүйлийг ярьвал маш олныг хэлж болно. Би сонгуулийн дараа хэвлэлийн хурал хийхдээ нэлээд олон зүйлийг дэлгэж, ярьсныг хүмүүс санаж байгаа байх. Яг энэ чиглэлээр яриад, асуудал гаргаад дийлэхгүй юм билээ. Одоо харин сөрөг хүчний намууд сонгуулийн хяналтыг, мэдээллийн технологийг сайжруулах талаас нь хамтарч ажилламаар байна. Үүний төлөө ч цаашид ажиллана гэж төлөвлөж байгаа.

-Сонгуулийн өмнө өөрийг тань дуудаад, байцаагаад байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Сонгууль дуусаад л байхгүй болчихсон. Сонгуулийн өмнө нь ч, сурталчилгааны хугацааны үеэр ч цагдаа, тагнуулын байгууллагынхан орж ирж, кампант ажлыг маань үймүүлсэн. Гэтэл сонгууль дуусахтай зэрэгцээд л нөгөө нөхдүүд алга болчихсон. Ийм л байдалтай байна.

-Нэг талаасаа сонгуульд өрсөлдсөн зорилго чинь биелсэн гэж үзэж болох уу. Яагаад ингэж асуув гэхээр, та сонгуулийн өмнө Баянголд С.Эрдэнэ гэдэг хүнийг сөрж өрсөлдөнө гэсэн мэдэгдэл хийсэн. Хэлсэндээ ч хүрч, Баянгол дүүрэгт бие дааж өрсөлдсөн. Шуудхан хэлэхэд, та тэнд бие даасан учраас намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн саналыг хуваагаад, ялагдлынхаа нэг том шалтгаан болчихлоо. Ингээд бодохоор сонгогдоогүй ч гэсэн өрсөлдсөн зорилго чинь биелсэн юм биш үү?

-Сонгуулийн өмнө нь ч, сонгууль өрнөж байхад ч миний ярьсан зүйлүүд Монголын улс төр шинэчлэгдэх цаг нь ирсэн гэдэг рүү л чиглэж байсан.  Тэр дундаа АН өнгөрсөн 30 жилд ардчиллыг өмчилдөг цөөн хэдэн улстөрчдийн л өмч байлаа шүү дээ. АН-ын залуучуудын ярьсан зүйл нь намаа өөрчилье, шинэчилье. Ямар нэгэн байдлаар барьцаанд орсон, бохирдсон, цаг үеэсээ хоцрогдсон улстөрчид тайзнаасаа буух цаг болсон гэдэг шаардлага тавьж байсан. Баянгол дүүргийн сонгуулийн үр дүн үүний л илрэл байсан. АН-ын дарга С.Эрдэнэ, намаа шинэчлэхийн төлөө явж байгаа жирийн гишүүн хоёрын өрсөлдөөн л болсон. Ард түмний тавьсан дүн АН-ыг өөрчлөгдөх, шинэчлэгдэх цаг болсон, дараагийн үе хэрэгтэй гэсэн л сануулга боллоо. Би АН-аас шинэчлэхийн төлөө явсан. Тэр зорилго маань тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн.

Өнөөдрийн нөхцөл байдлыг хараад үзээрэй. Хуучин удирдлагын үеэр АН хагарч, бутарч байсан. Хүчгүйдэж ч байлаа. Олон нийт болоод намын дэмжигчдийнхээ итгэлийг илт алдсан. Сонгуулийн дараах дүр зургийг харвал эсрэгээрээ АН сэргэх, эвлэлдэн нэгдэх, цөөн хэдэн олигархи, авлигачдын өмч биш ард түмний нам болж өөрчлөгдөх үүд хаалга нээгдээд эхэлчихсэн явж байна.  Саяхан ч гэсэн ардчиллын төлөөх намууд нэгдээд ажиллаж эхэлье гэдэг уриалга гаргасан. Тэр дагуу ч ажил өрнөж эхэлсэн. АН-ын гишүүд буцаад намынхаа гишүүнчлэлийг сэргээж эхэллээ. Энэ утгаараа миний тавьсан нэг зорилго биелсэн.

Би намдаа буцаж орохдоо гишүүд, дэмжигчдээсээ уучлал гуйсан

-Сая хэдэн залуучууд намдаа эргээд орлоо гэсэн мэдээлэл гарч байсан. Таны нэр харагдана билээ. Намдаа эргээд орж байгаа юм байна, тийм үү?

-Намынхаа даргатай үзэл бодол нийлээгүй, 100 саяын дэнчинг хүлээн зөвшөөрч чадаагүй олон залуучууд бие дааж нэр дэвшсэн. Тэр залуучууд маань албан ёсоор гишүүнчлэлээ сэргээж, буцаж намдаа орсон. Цаашид АН эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэж, ардчиллаа хамгаалахын төлөө зүтгэхийн эхлэл гэж ойлгож болно.

-Жаахан хатуу сонсогдож магадгүй шүү. Сонгууль болдог, нэр дэвших эрхээ намаасаа авч чаддаггүй, тойроггүй хоцордог хүмүүс цөөнгүй байдаг. Тэр үед л намаас гарлаа гэдэг, эсвэл бие дааж өрсөлддөг. Сонгууль дуусахаар буцаад намдаа ордог. Энэ бол байлгаж боломгүй жишиг юм шиг санагддаг. Тэртээ тэргүй л нэг нам гээд эвлэлдэн нэгдээд ажиллаж байгаа хүмүүс. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломж олдоогүй л биз. Дараагийн сонгуульд өрсөлдөх боломж гарч ирнэ шүү дээ?

-Нэг талаараа таны хэлж байгаа зөв. Нөгөө талаасаа бид намаа шинэчлэхийн тулд зарим зүйлийг зайлшгүй хийхээс өөр аргагүй байсан. Буруу бодлого бариад байгаа хүнийг дагаад яваад байх уу. Эсвэл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж тэмцэх үү гэдэг хоёр сонголтын л өмнө ирсэн. Тэгээд тэмцэхийг л сонгосон, миний хувьд. Зөв бодлого барих нь уу, сөрөг хүчнийхээ ажлыг зөв хийж чадах нь уу гэдгийг олон жил харж явлаа. Хоёр удаагийн сонгуулиар дараалан ингэж том ялагдана гэдэг байж боломгүй зүйл. Улс төрийн том намын хувьд хүнд цохилтод орлоо. Бид сая дор бүрнээ тэмцээгүй бол С.Эрдэнэ тэргүүтэй хууччуул үргэлжлүүлээд намыг удирдах нөхцөл байдал үүссэн бол яах вэ.  Тиймээс л бид зоригтой сонголт хийсэн, зөв зүйлийн төлөө тэмцсэн.

АН-даа буцаад орно гэдгээ би анхнаасаа л бодож байсан. Сонгуулийн үеэр ч би буцаад намдаа орно гэдгээ мэдэгдэж байлаа. Би зорьсон зүйлийнхээ төлөө л тэмцэж яваа. Тийм болохоор намдаа буцаж орох нь гэнэтийн зүйл байгаагүй.

-АН-ын залуу гишүүний хувьд намынхаа ялагдлын шалтгааныг юу гэж харж байна. Зарим нь намын даргаас боллоо л гэсэн. 100 саяын дэнчинтэй холбоотойгоор ч ялагдсан гэсэн байр суурийг зарим хүмүүс илэрхийлээд байгаа?

-Жагсаагаад үзсэн чинь 10-аад шалтгаан гарч ирж байна билээ. Голлох шалтгаануудыг хэлье. Хамгийн чухал нь ард түмний дэмжлэг. АН өнгөрсөн дөрвөн жилд ард түмний дэмжлэгийг алдчихсан. Улс төрийн манлайлал үзүүлж чадаагүй, сөрөг хүчний байр сууринаас зөв ажиллаагүй. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, улс үндэстний язгуур эрхийн төлөө илүү тодорхой бодлого гаргаж, ард түмний дэмжлэгийг олж авч чадаагүй. Ялагдлын хамгийн том шалтгаан энэ. Хоёр дахь нь дотоод эв нэгдэлгүй байдал, хагарал бутрал. Намынхаа удирдлагуудтай таарахгүй гэх шалтгаанаар олон ч улстөрч салж, шинээр нам байгуулсан. ШИНЭН, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам гээд дурьдаж болж байна.

Түүний араас олон залуучууд бие дааж өрсөлдлөө. Намынхаа удирдлагуудтай таарахгүй ч гэсэн номхон хонь шиг байх ёстой юм уу. Би тийм замыг сонгож чадаагүй. Энэ мэтчилэн олон шалтгаан байгаа. Би буцаад намдаа орохдоо өөрийнхөө үйлдлүүдийн төлөө уучлал гуйсан, намынхаа гишүүдээс. АН-ын ялагдалд  жирийн гишүүдийн буруу байхгүй. Энэ намыг эвлүүлэн нэгтгэж, манлайлах ёстой дарга, удирдлагын буруу байгаа. Бидний буруу ч их, бага хэмжээгээр бий. Намын удидлага нь ийм нөхцөлд байдалд хүргэснийхээ төлөө уучлал гуйсангүй. Хэн нэгэн нь уучлалт гуйх ёстой биз дээ. Тиймдээ ч би намынхаа мянга мянган жирийн гишүүд, дэмжигчдээсээ уучлал гуйсан. Миний ч, бусдын ч алдаа байсан. Хэн нэгэн нь заавал уучлал гуйх ёстой байсан. Би цаашид намын шинэчлэл, эв нэгдлийн төлөө ажиллана.

АН хүний нөөцийн хувьд огт шинэчлэгдээгүй, энэ хугацаанд МАН дөрвөн үе сольчихлоо

 -2016 оны сонгуулиар яг л ингэж ялагдсан. МАН 65 суудал авсан. Түүний дараа АН шинэчлэл хийх талаар ярьж байсан. Дөрвөн жил шинэчлэл хийж байна гээд л явсан. Гэтэл 2020 оны сонгуулийн дараа өмнөх ялагдлаа давтлаа. Өнөөх шинэчлэлээ дахиад л яриад сууж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн шинэчлэл нь яасан юм. Одоо яаж шинэчлэгдвэл болох юм?

-Шинэчлэлийн хүрээнд хийх ёстой хоёр л том ажил байгаа юм. Эхнийх нь тогтолцоо, дүрэм журам талаасаа нам шинэчлэгдэх ёстой. Хоёрдугаарт, хүний нөөцийн асуудал.  Энэ хоёр хүрээнд л шинэчлэлийг ярих байх. Өнгөрсөн дөрвөн жилд бид зүгээр л дүрэм, журам яриад байсан. Дотор нь байгаа хүний хувьд харахад,  дүрэм, журмаа барьдаггүй, хагарч бутарсан л байлаа. Хүний нөөцийн хувьд огт шинэчлэгдээгүй. 1990 оны ардчиллыг, АН-ыг өмчилдөг улстөрчид одоо хойшоо суу. МАН энэ хугацаанд дөрвөн үе сольчихлоо гэдэг шаардлагыг бид тавьж байсан. Гэтэл тэр хүмүүс хойшоо суухгүй байсаар байгаад л намаа ялагдалд хүргэлээ. 2020 оны сонгуульд өрсөлдөх бодлого, зургийг тэр улстөрчид л зурсан. Гэтэл дахиад л ялагдаж байгаа байхгүй юу.

“Та нар ард түмний итгэл, дэмжлэгийг алдчихсан байна. Одоо хойшоо суу” гээд байхад л “Үгүй ээ, алдаагүй, бид намаа шинэчилсэн” гэж зөрүүдэлсэн. Үүнээсээ болоод дахин ялагдлаа. Өнөөдөр бид ямар шинэчлэл хийх ёстой юм бэ гэж. Ямар ялгаа гарч ирэв гэдэг асуулт гарна. Өнөөдөр АН-ын ачааг үүрэх хариуцлага дунд үеийн залуучууд дээр ирж байна. Өмнөх С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, 1990 онтойгоо зууралддаг лидерүүдээс асуухгүйгээр, заалгахгүйгээр намынхаа бодлого, чиглэлийг авч явах үүрэг, хариуцлага АН-ын дунд үеийн залуучуудад ирсэн.

-Хүнээ, үеэ шинэчилж байж л урагшлахгүй бол дүрэм, журам өөрчлөөд явахгүй гэдгийг л өнгөрсөн дөрвөн жил харуулчихлаа, тийм үү?

-Ерөөсөө л тийм. Н.Алтанхуяг даргын үед дүрэм, журам өөрчлөх асуудлыг ярьж л байсан. З.Энхболд даргын үед ярьсан, С.Эрдэнэ даргын үед ярьж л байлаа. Хүнээ шинэчлээгүй байж дүрэм, журам шинэчлээд явахгүй ээ. Хуучин ямар арга барилаар тоглож байсан хүмүүс чинь түүгээрээ л тоглоно. Цаасан дээр ямар дүрэм байх нь сонин биш болчихсон байсан. Одоо л АН-д бодит өөрчлөлт хийх боломж үүсэж байна. 30 жилийн дараа шүү. Дүрмийн болоод хүний нөөцийн хувьд. Одоо АН-ын дунд үеийн залуучуудад ачааны хүнд ирсэн. Тэд өөрсдийгөө харуулах, хариуцлага хүлээх цаг үе болчихоод байна.

АН даргын сунгаа хийхгүй, намын хагарал, бутралыг дэвэргэж байна гэж үзсэн

 -Намын даргыг сонгох сунгаа хийнэ гэх мэдээлэл гараад байгаа. Даргын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн гэх хүмүүсийн нэр ч гарсан байсан. Намын даргын төлөө өрсөлдөх гээд байгаа хүмүүс чинь дунд үе гэдэгтээ багтаж чадах юм уу. Дунд үеийн төлөөллөөс намын даргын өрсөлдөөнд хэр идэвхтэй оролцох юм?

-1970, 1980-аад оны төлөөлөл намын даргад өрсөлдөх дүр зураг ажиглагдсан. Тэр дотор УИХ-ын гишүүн, сайд ч байсан, улстөрд 10 гаруй жил явчихсан залуучууд байна. Нэгдүгээр эгнээнд хэзээ ч гарч үзээгүй, хоёр, гуравдугаар эгнээнд зогсож байсан залуучууд байгаа.  Намын дотоод процесс руу ороод ярихад, даргын сунгаа хийдгээ болъё гэж байгаа юм. Яагаад гэвэл АН-ын хагарал, бутралыг улам дэвэргээд байна. Өнгөрсөн 2017 онд таван улстөрч намын даргын сунгаанд өрсөлдсөн. Энэ хүмүүс эвлэлдээгүй, тав бутарсан. Наанаа Алунгоо эхийн таван сум бариад л гарч явсан. Начир дээрээ таван сумаа тав тараачихаад л ирсэн шүү дээ.

С.Эрдэнэ намын дарга болсон, Н.Алтанхуяг бие даасан, Ж.Батзандан шинээр нам байгуулсан. Л.Гантөмрөө нэр дэвшүүлээгүй. Нам эв нэгдэлтэй байх ёстой. Гэтэл манай намыг хүчгүйдүүлж, хагалж буталсан эхний хүчин зүйл нь энэ байсан. Таван хүн өрсөлдөхөөр намын гишүүдийн санал тав л хуваагдана. С.Эрдэнэ дарга гэхэд намын гишүүдийн 20 гаруйхан хувийн дэмжлэгээр л ялалт байгуулсан. Тиймдээ ч үлдсэн 70 гаруй хувийнхаа дэмжлэгийг авч чадаагүй, өнгөрсөн хугацаанд.  Тэгэхээр эвлэлдэн нэгдэж, намаа зангидаж авч явна гэдэг маш хүнд болчихож байгаа юм. Тийм учраас энэ тогтолцоог өөрчилье гэж ярилцсан. Одоо намын дүрмийг өөрчлөх ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сард болох Их хурлаар дүрмээ өөрчилж байж дараа нь удирдлага сонгох асуудал руу орно.

-Дүрэм чинь эргээд өмнөх байсан руугаа ухрах маягтай л болох нь. Ингэж өөрчлөхөөр нөгөө дунд үеийнхэн чинь намын даргаар сонгогдох боломж байхгүй болчих юм биш үү?

-Сунгаагаар явсан ч, Их хурлаар сонгосон ч АН-ын төлөөлөл цуглана. Их хурал хийхээр 1000 орчим хүн цуглана. Тэр 1000 хүн монгол орны өнцөг булан бүрээс л ирнэ. Улаанбаатар хотын бүх хороо, үүрээс намын гишүүд ирдэг.  Тэр жирийн гишүүдийн шүүлтүүрээр намын дарга ордог л доо.  Энэ шүүлтүүрийг бид хүлээн зөвшөөрч явахаас өөр аргагүй. Өнгөрсөн хугацаанд намын хэрүүл яагаад дээд цэгтээ тулсан бэ гэхээр хариуцлагын тогтолцоо байгаагүй. С.Эрдэнэ даргын ганц алдсан зүйл нь намын даргад хариуцлага тооцдог дүрмийн заалтыг хассан. Хэрвээ намын даргад хариуцлага тооцдог дүрмийн заалт байсан бол энэ хэрүүл хэрээс хэтрэхгүй байсан. Бид дүрэм, журмынхаа дагуу л даргатайгаа ярьчих байлаа.

Намынхаа их хурлыг хуралдуул, итгэх үзүүлэх эсэх асуудлаа хэлэлцүүл гэдэг шаардлагыг тавина. Олонхийнхоо итгэлийг авч чадвал цааш нь үргэлжлүүл, авч чадахгүй бол албан тушаалаа өг гээд л шийдчих механизм байсан юм. Гэтэл энэ заалтыг С.Эрдэнэ намын дарга байхдаа дүрмээс хассанаар нам доторх зөрчил гүнзгийрэх нэг шалтгаан болж байсан. Тэгэхээр одоогийн шинэчлэх дүрмээр хариуцлагын тогтолцоог тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Намын даргад өрсөлдөх эсэхээ хараахан шийдээгүй байна

 -Нам дотроо сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг эртнээс шийддэг тогтолцоог бүрдүүлж өгмөөр юм шиг санагдсан. Тэгэхгүй болохоор асуудал үүсээд байна. Энэ удаагийн сонгуулиар “100 саяа юу ч гэсэн өгчих, нэр дэвшүүлж магадгүй” гэсэн асуудал гарсан. Мөнгөө өгчихсөн мөртлөө нэр дэвших эрхээ авч чадаагүй тохиолдол гарсан. Намын хагарал бутралын нэг шалтгаан нь болох шиг  боллоо. Үүнийг л ямар нэг дүрэм, журмаар өөрчлөхгүй бол нөхцөл байдал дөрвөн жилийн дараа давтагдахгүй гэх арга байхгүй?

-Нэр дэвшилтийг намын дарга болоод түүний хүрээлэл, бусад цөөн хэдэн хүн өөрсдийнхөө үзэмжээр шийдсэнээс том алдаа гарсан. Улс төрийн нам судалгаатай байх ёстой. Үргэлж судалгаанд түшиглэж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Олон нийтийн дэмжлэгийг ямар улстөрч авч байна. Олон нийт ямар улстөрчийг хүсэн хүлээгээд байна гэдгийг мэдэрч, түүнд тааруулж, эрүүл, зөв бодлого гаргаж,, дотоод зөрчлөө хойш нь тавих л ёстой. Улмаар хүмүүсийн хүсэн хүлээсэн улстөрчдийг л дэвшүүлэх хэрэгтэй. Тэгж байж ард түмний дэмжлэгийг авна, олонх болно, бодлогоо хэрэгжүүлнэ. Энэ удаагийн сонгуульд зөвхөн эрх мэдэлтэй хэдэн хүмүүсийн тойрон хүрээлэл нэр дэвшсэнээрээ  ялагдсан. Сонгуулийн өмнө би шүүмжилж л байсан. Мөнгөн босго тогтоочихлоо. Энэ чинь мөнгөний уралдаан биш, олон нийтийн дэмжлэгийг авсан, иргэдийн хүсэн хүлээж байгаа хүмүүсийг дэвшүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. 100 саяын босго тавьчихаар л мордохын хазгай л болсон. Цаашид энэ бүхнийг зогсоохын тулд намын дүрмээр л зохицуулах ёстой.

-Таны хувьд намын даргад өрсөлдөх бодолтой байгаа юу. Танай үеийнхэн ярьж байгаад нэг, хоёр төлөөллөө өрсөлдүүлж байж, цаашлаад ялалт байгуулж гэмээнэ жинхэнэ яриад байгаа шинэчлэлээ хийх эрхийг тодорхой хэмжээнд олж авна. Тэгэхгүй болохоор бас л хоёрдугаар эгнээнээс л тоглох болох гээд байна?

-Би нам дотор үеэр нь хувааж, хагалан бутаргах юм ярьж буй хэрэг биш шүү. Яах аргагүй 1970, 1980-аад оны төлөөллөөс АН-ын удирдлагад өрсөлдөх төлөв ажиглагдаж байна. МАН-д 1980-аад оны залуучууд ачааны хүндийг үүрэлцэж эхэллээ. Мэдээж 1970-аад оны төлөөллүүд байгаа. Манай нам яг ингэж дунд, залуу үеийн төлөөлөө оруулж байж л цаг үетэйгээ хөл нийлүүлж алхана. Магадгүй илүү зоримог бодлого гаргаж ирж, урагшаа явах байх гэж харж байгаа. Сунгааны сургаар олон хүн нэрээ дэвшүүлж байх шиг байна. Түүнээс гадна, нэрээ дэвшүүлж амжаагүй, дүрэм, журмын өөрчлөлтийг хүлээж байгаа ч олон хүн бий байх. Манай 1980-аад оны залуучууд дотор намын даргад өрсөлдөх амбицтай хүмүүс цөөнгүй бий. Миний хувьд хараахан шийдээгүй байна. Нам удирдана, даргын төлөө өрсөлдөнө гэдэг ганц хүний амбицаар шийдэгдэх асуудал биш. Хамт олныхоо үгийг сонсоно. Хэн өнөөдрийн нөхцөл байдалд намын удирдлагад илүү тохирох вэ гэдгийг баг хамт олон төлөвлөж байж шийддэг асуудал. Улс төр гэдэг чинь хувийн биш багийн тоглолт. Дүрмийн өөрчлөлт яаж шийдэгдэх нь үү, түүний дараа л яригдана даа.

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.86.111ха ха ха   • 2021, 3 сарын 18. 18 цаг 33 минут

АН -д яасан их өвчигнөсөн залуус ороо вэ Эсвэл МАН -тавиулууд их орчихоо юу, МАН нам соц үеийн 70 жилийн түүхийг өөртэйгээ нааж яриад байхад ӨӨРСДӨӨ ХИЙСЭН 30 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ ЯРИХГҮЙ ЯАХЫН, Өнгөрсөн үе рүүгээ нулимж байгаа хүнээс юу гарна гэж горьдох вэ ,

103.57.94.15АН гишүүн   • 2020, 10 сарын 19. 16 цаг 42 минут

Энэ нөхөр Facebook-ийн хэдэн хуурамч аккаар өөрөө өөрийгөө мөн ч их магтах юм аа. МАН Оргилын Ганбаатарын бууны нохой. Нямбаатарын нохойд барьдаг мод!

202.126.89.198Зочин   • 2020, 9 сарын 1. 7 цаг 08 минут

ENE FANTAAZNII gar ANiig shinechillee yuuu.. Bas neg tsunh barigchaar amidralaa zalguulj yvaa gar baihaa

66.181.187.233Галбадрах   • 2020, 9 сарын 1. 5 цаг 51 минут

АН-ыг шинэчлэх цаг хэдийн болсон. Манай Баянголд гишүүд ямарч эрх мэдэлгүй бүхнийг Эрдэнэ мэддэгшүүдээ. Хаяг, утсаа тодорхой болгож Баянголын гишүүдтэй харилцан ярилцаач:

94.110.178.226Зочин   • 2020, 9 сарын 1. 4 цаг 38 минут

Cnoniin beltreg,nohoin golog ene muu hunii sug,seg Galindev

202.126.89.182Зочин   • 2020, 9 сарын 1. 0 цаг 56 минут

Энэ нөхөр СХД т АН-ын төлөөлөгч байхаасаа эхлээд МАН-ын гар хөл болж эхэлсэн. Жинхэнэ урвагч Дүлзэн! Сая Оргилын Ганбаатарын оффист байрлаж, тэндээс санхүүжилт авч АН-ын эсрэг ажилласан!

64.119.20.11Зочин   • 2020, 9 сарын 1. 0 цаг 05 минут

Урвагч Дүлзэнгүүд манай гаригын хаана ч үнэ хүндгvй байдагсан!! Харин монгол дахь АН гэх жорлонд бол огт өөр үнэлэмж хэмжүүр үйлчилдэгийг бид залхтлаа харж байгаа!! Та нарт насан туршдаа нэг ч удаа санал өгөхгүй гэж хатуу шийдсээн!! Хавьтсан ойртсон болгондоо та нарын үйлдсэн бузар булай, худал хуурмагийг анхааруулж сануулсаар явах болно!

202.9.46.237Намын анхдагчидын нэг Баатар   • 2020, 8 сарын 31. 21 цаг 26 минут

Өмхий пацаан минь сонгуульд намынхаа эсрэг орж тодордог ёс хаана ч байхгүй зайлаарай ийм хөгийн нуснуудаас холхон баймаар ,одоо тэгээд мэдрэлзандан мэтийг намд ойртуулмааргүй

103.212.118.82Зочин   • 2020, 8 сарын 31. 20 цаг 52 минут

Дүрэм гээд 1 юмыг нь хальт харсан чинь эргэж авахгүй гэсэн юм харагдсан даа, энэ нас бүтэагүй ээ

64.119.25.207Иргэн   • 2020, 8 сарын 31. 20 цаг 45 минут

Хуцваа

202.9.46.49Зочин   • 2020, 8 сарын 31. 20 цаг 39 минут

Би Монголд дургүй.

66.181.179.182АН - ЫН ГИШҮҮН   • 2020, 8 сарын 31. 19 цаг 48 минут

ТҮГЖИЛ , ДҮЛЗЭНГИЙН ХОЙД ДҮР БОЛ ЭНЭ **** !!!

182.160.0.239Зочин   • 2020, 8 сарын 31. 19 цаг 43 минут

Монголд угаасаа ардчилал гэж огт байхгүй шүүдээ.1990 онд хэдэн хужаагийн эрлийз,хулгайч нар улсын хөрөнгө,газрын баялгийг хулгайлж дээрэмдэх зорилгоор ардчилал хэмээх сайхан нэрийг ашиглан тархи угааж зорилгоо биелүүлсэн.Социализмын үед хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүнээ боловсруулаад экспортолдог Арьс шир,нэхий эдлэлийн,гутлын,хивсний,ноос угаах,ноос ноолуурын,Оёдлын ,савхин эдлэл шевроны гэх мэт бүх том үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр хулгайлж аваад суурь машинуудыг нь тонон төмрийг ***** руу гаргасан.Газрын баялгаа одоо ухаад цөлмөөд дууслаа.

202.9.46.49Зочин   • 2020, 8 сарын 31. 21 цаг 26 минут

Чухам юунаас эрх чөлөөтэй болсон вэ эрүүл ухаанаас уу эрдэм боловсролоос уу эсвэл эрхэлсэн ажлаас уу гэдэг нь одоо болтол ойлгомжгүй хэвээр байгаа. Эрх Чөлөөтэй болж барууны загвараар ардчилжуулсан бүх улс орнуудхаана байрладгаас үл шалтгаан эдийн засаг, аж үйлдвэрлэл нь бүрэн сүйрч санхүүгийн систем нь долларын ноёрхол доор харийн бүрэн эрхшээл хяналтанд орж улс нийгэм нь уналт сүйрлийн яг ижилхэн үр дүнд хүргэсээр байгааг юу гэж ойлгох вэ?

103.57.93.247АН-ын гишүүн   • 2020, 8 сарын 31. 18 цаг 11 минут

Энэ сайт нь өөрөө Дондогдоржын Эрдэнэбат хужаагын сайт л даа тал хувьцааг нь МАН-ын "Өндөр буянт"ХХК-ын Н.Төмөрсүх билүү ЗТЯ-ны дэд сайд болоод мултардаг эзэмшдэг юм . Энүүгээр дүүрэн МАНАН мафи-Хятад бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдорж , Д.Эрдэнэбатын троллууд байх шив дээ .

202.9.46.78Зочин   • 2020, 8 сарын 31. 16 цаг 35 минут

Алах хэрэгтэй бол нөхрөө ч ал аврах хэрэгтэй бол дайснаа ч авар гэж кинонд гарч байдаг намын бат цул нэгдэл нэр хүндэд хортой муу нөлөө үзүүлэх сэжүүр салаа мөчир болгоныг тайрахгүй бол нам өөдлөхгүй ээ. Тиймээс хувийн эрх ашгаа намын нэр хүнд эрх ашгаас дээгүүрт тавьсан нөхдүүдээс салах хэрэгтэй. Тэхдээ салж чадахгзй л дээ энэ янзаар тэгээд ялж чадахгүй

202.21.108.176Зочин   • 2020, 8 сарын 31. 15 цаг 57 минут

Энэ салаа нь арилаагүй бацаанд хэн ч итгэхгүй.

103.212.117.20зочин   • 2020, 8 сарын 31. 15 цаг 46 минут

Нам гэдэг үгний утгыг огт ойлгоогүй залуу юм билээ.Арга ч үгүй биздээ .Цагтаа Ан-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил хийсэн н.Алтанхуяг нам бол институци гэдгийг огт ойлгоогой байхад..,Нам цул зүйл шүү дээ. Тэгэхээр намаа хагалж УИХ-д өрсөлднө гэдэг бол эрх ашигаа эрэмбэлээгүйн шинж.Зөвхөн албан тушаалын л хэнээтэн.

49.0.137.164!   • 2020, 8 сарын 31. 15 цаг 32 минут

Ene huuhdiig Altanhuyag shurupdeed baidag iim huuhdiig yaj ch ajiglaj bolno gej bodsiin bolow uu !

202.9.46.78Зочин   • 2020, 8 сарын 31. 14 цаг 52 минут

Зөв дүгнэлт хийжээ АН хамгийн гол нь ард түмний дэмжлэгийг алдсан. Яагаад ард түмний дэмжлэгий алдав гэхээр олон айлыг орох орон оочих аягагүй болгосон салга илжиг Э.Бат-Үүл өр тавиад орж ирсэн хөрөнгийг өөрсдөө идчихсэн Эрдэнэтийн луйварын асуудал энэ бүхнээс шалтгаалсан ш дээ. Харин энэ ялагдлын шалтгааныг өөрсдөөсөө хайхгүйгээр шууд л МАН сда эсвэл хөгшин коммуннист мэтээ үглэж дуулаад байвал АН баларнаа. Тийм болохоор хулгөйч луйварчин Бат-Үүл Элбэгдорж Гарамгай Фортунаа СБаярцогт нарын зэрэг хог шааруудаасаа зоригтой салах хэрэгтэй.

76.126.7.59Зочин   • 2020, 8 сарын 31. 13 цаг 09 минут

Buunii nohoi bolovsrolgyi adgiin shaar chamgyigeer ardchilsan man yalna..

103.212.118.175эгэл   • 2020, 8 сарын 31. 13 цаг 03 минут

эхлээд ардчилсан намын өвөө, эмээ нараасаа салж үз

202.126.92.227Зочин   • 2020, 8 сарын 31. 12 цаг 36 минут

сонгогчдын тэдэн хувь гээд л ярих юм. сонгуулийн тойрог болгонд сонгочгдын тоо харилцан адилгүй байдаг. 300мянган хүнтэй нэг дүүргийг 10 тойрог болгож хуваах юм уу. 30-50мянган хүнтэй 2-3 аймгуудыг аймгуудыг нэгтгэж, нэг тойрог болгох юм уу. тойрог болгонд сонгогчдын тоо ижил байвал бид 60 хувийн дэмжлэг авсан гэж ярьж болно доо. Сонгуулийн өмнө тйорог олдохгүй бол намаас гарчихдаг, гэхдээ би эргээд орно доо гэж бодож байсан гэнэ дээ

202.9.46.49Зочин   • 2020, 8 сарын 31. 11 цаг 33 минут

Хулгайч

66.181.168.131Holy Alliance   • 2020, 8 сарын 31. 11 цаг 46 минут

ZAALGUULAH BISHEE,HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI BAINA,DEEREMDUULJ SUITGUULSNEE ZAALGASAN GEJ OILGIVOL TARHI CHINI TEMBUUTSENII SHINJ

122.201.21.253Зочин   • 2020, 8 сарын 31. 11 цаг 17 минут

ХЭНИЙ ЗААВРААР ХЭНИЙ САНАЛЫГ ХУВААВ.

202.72.245.125Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 55 минут

Баянгол дүүргийн төмөр замчид их дэмжсэн дээ Гэхдээ яахав дараа ялалт байгуулж намаа шинэчлээд ирээрэй

150.129.141.254Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 52 минут

90 оныхон чинь бохь,жинс,битлз гуравт татагдаж байсан бол Та нар долларт татагдаж бна даа

202.126.90.65Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 50 минут

Энэ мэтийн хийрхэгчид ,нүрзэд эрдэнэболд мэтийн хоосон толгойнууд чадахгүй л дээ.

202.9.40.94зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 48 минут

өөрчилөх шинчлэх нь зөв гэвч ахмад ардчилалын төлөө тэмцэгч олныг хуучин бууны хугархай гэж гадуурхах хандпага гаргаж болохгуй бөгөөд тэд өнөөгийн энэ уёд хургэхийн тупд олон юмаа золиослсныг та нар мартах учиргуй шуу

202.126.90.65Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 48 минут

Эргүү гөлөг.гантөмөр батчимэг энэ тэр сонгуульд дэвшээгүй байж л байна.намаа араас нь хутгалчаад.энийг женко хүрэлсүх мэт нь ашиглаад хаяна.

182.160.33.230Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 47 минут

УРВАСАН ХҮН Ч ТЭГШ УС ШИГ ХААШАА Л БОЛ ХААШАА ШААНА ДАА.

103.229.122.212Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 43 минут

ЭНЭ БОЛ ЁСТОЙ БҮТЭХГҮЙ ХҮҮХЭД БАЙНА БУЦААЖ ХӨӨХ Л ХЭРЭГТЭЙ ИЙМ ХҮН ХЭЗЭЭ Ч ТУУШТАЙ БАЙДАГГҮЙ СОНГУУЛИАР ШУУД МАН ЭВСЭЖ БАЙСНЫГ НЬ ОЛОН ХҮН МЭДНЭ ДЭ

66.181.180.83АН-ын гишүүн   • 2020, 8 сарын 31. 10 цаг 41 минут

АН-ын гишүүд дэмжигчид энэ залууг маш их дэмжиж байгаа . Монголын түүхэнд гарч ирсэн нэг том атгаалжин хар мангасын (МАНАН мафи- Хятад бүлэглэлийн нэг том толгойлогч С.Эрдэнийн) хөл гар сарвууг тасдаж өгсөн гавьяатай залуу . Илүү их дэмжинэ .

66.181.180.83АН-ын гишүүн   • 2020, 8 сарын 31. 10 цаг 44 минут

МАНАН мафи-Хятад бүлэглэлийнхний толгойг удахгүй тасдаад өгөөрэй . Ард түмэн туйлдаж байна шүү .

49.0.147.33аги   • 2020, 8 сарын 31. 10 цаг 38 минут

эрүүл сэтгэхүй гэдэг энэдээ

150.129.140.151Зочин   • 2020, 8 сарын 31. 9 цаг 40 минут

IIM ZALUUCHUUDIIG ZORIGTOI DEMJIJ ZUV TALRUUGAA YAVAHGUIGEER AN SHINECHLEGDEHGUIEEEEEE

150.129.141.254 Зочин   • 2020, 8 сарын 31. 10 цаг 47 минут

90 онд дэмжсэн залуучууд улс ,орноо ,нийгмээ ямар болгов доо ?Дарга болох ганцхан бодолтой адгууслаг уеийнхэн .Ер нь ардчилалаар яваа улсууд ихэнх нь тийм .Та нар гарч ирээд 2040 онд гарч ирсэн 2020 онтойгоо л байна ! Энэ бол энэ нийгэм улс терийн зуй тогтол !Намаараа ,нас шудээрээ,яс угсаагаараа хагралдсан ,хуний эрх гэж нэр хаяггуй сайцн муугийн ,хил хязгаарын ялгаа байхгуй,эх орон газар шороо гэх юмгуй хоосон унэт зуйлийг орой дээрээ тахиж,эрх челее гэж хий хоосон узэгдлийг эрхэмлэж далдагнасан явдал улс орон ,ард тумнийг самарч дуусч бна !

203.231.32.2Зочин   • 2020, 8 сарын 31. 9 цаг 10 минут

ene l lav uls tord orj bolohgui huuhed bn. mergejil bolovsrolgui heruul hiigeed bvl neg tord oroh um shig aashlahiim. zaluu hun bj yadaj surguulid sural daa.

150.129.140.25Зочин   • 2020, 8 сарын 31. 8 цаг 52 минут

Ийм эрх мэдэл албан тушаал горилсон нөхдүүд нам шинэчлэхгүй сонгуульд ялагдчихаад одоо хүртэл гоншигноод

49.0.137.164!!!!!!   • 2020, 8 сарын 31. 8 цаг 49 минут

Dew nertei chi ch dee hudlaa hooson tolgoilchihood yugaa huzna we ! Zail daa Nusaakaa !!!!!

203.91.115.46Ар   • 2020, 8 сарын 31. 8 цаг 21 минут

Чи мангар бацаан хуцваа чи .Хоосон толгой даравгараа овоо ажиллуулж сураа үу. Хоосон цэцэрхэхээс өөр үу ч мэдэхгүй мал.Намаас зайл

192.82.74.119зочин   • 2020, 8 сарын 31. 8 цаг 19 минут

Орон нутгийн сонгуулиар хотод АН ялбал Н.Энхбаяр хотын дарга болох тохироо хийсэн гээд байна. Энэ чинь тэгээд намаа шинэчлэж байгаагийн эхлэл үү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.