Хөвсгөл аймгийн 0257-р ангийн гурван хилчин 1993 оны зургадугаар сарын 24-нд хил зөрчигчидтэй тулалдаж, баатарлагаар эх орноо хамгаалсан бодит түүхээс сэдэвлэсэн “Хэлгүй жим” кино энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ кино нь “Этик” продакшны өргөн дэлгэцийн гурав дахь уран бүтээл юм.
Монгол хилчдийн хилийн мөргөлдөөний тухай өгүүлэх “Хэлгүй жим” адал явдалт, түүхэн киноны зохиолч, найруулагчаар Б.Даваазул, ерөнхий продюсероор Ж.Шижир нар ажиллажээ. Гол дүрд СТА А.Энхжин, жүжигчин Д.Хосбаяр, Г.Даваазул, Л.Сумьяабазар нар тоглосон юм. Туслах дүрд Монголын кино урлагийн салбарт тод мөрөө үлдээсэн эрхэм МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА М.Дорждавга нарын уран бүтээлчид тоглосон.
“Хэлгүй жим” киноны нээлтийн үеэр жүжигчин Б.Төмөрбаатар, Д.Хосбаяр нар Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
Т.Нандин-Эрдэнэ
Сэтгэгдэл бичих