2020 оны 9-р сарын 2
8 цаг 30 минут

С.Номин-Эрдэнэ: Зүгээр нэг зөөгч дэлхийн хаана ч хүрч чадна гэдгийг  харуулна гэж өөртөө амласан 

“Хямд аялах аргаа заая” хэмээх 90 мянган гишүүнтэй пэйжийн админ С.Номин-Эрдэнэ охинтой ярилцлаа. Тэрбээр барилгын инженер мэргэжилтэй. Тэс өөр мэргэжилтэй ч хүсэл мөрөөдөл, зорилго нь дэлхийгээр аялах. 20 насандаа зориг шулуудан гарсан түүний аялал нь өдгөө 14 улс, 50 хотод аваачжээ. 

-Өмнө нь ганцаараа аялдаг байсан. Одоо баг бүрдүүлж аялж байгаа. Ялгаа хэр их байна вэ?

 -Сүүлд корона гарахаас өмнө Бали руу явсан. Анх би хүмүүс дагуулж явъя, ашиг харья гэж бодоогүй. Тэгээд Бали явна гэхэд манай хоёр найз нэгдсэн. Мөн фэйсбүүкээр хүмүүс хандаад, нэг мэдэхэд 17 хүн болсон байсан. Бид маш гоё найзууд  болсон. Тэр бүхний дараа дотооддоо аялах боломжтой юм байна гэдгийг хараад, аялал зохион байгуулж эхэлсэн. Зуны гурван сарын амралтын өдөр болгон аялал зохион байгуулж, шинэ газруудаар аялсан. Хамгийн сонирхолтой нь би өмнө нь ерөөсөө очиж үзээгүй газруудаараа хүмүүс дагуулж явсан. Зарим аялал маш гоё болсон. Заримдаа очиж үзээгүй газраараа явж байгаа болохоор төсөөлшгүй зүйл болсон. Машин эвдрэх ч юм уу. Тэр бүрт хүмүүс жинхэнэ аялагч гэдгээр хандаж байсан. Түүнээс харахад, хүмүүс аялал гэдгийг амралт шиг хүлээж авахаа больсон байна.

Аялалд төрөл бүрийн л зүйл тохиолддог. Бэрхшээл байх тусмаа сонирхолтой гоё гэж ханддаг болсон юм шиг санагдсан. Тийм зүйлүүд тохиолдсоноороо илүү дотно болсон. Найзууд болж, аялал дууссан ч холбоотой байдаг.  Дараа жил илүү туршлагатай болох байх аа. Зарим аяллууд дээрээ хасахтай, өрөнд ороод ирсэн тохиолдол ч байгаа. Тооцоогоо ерөнхийд нь гаргаад явсан. Ашиг харахаасаа илүү өөрөө Монголоор аялж үзье. Бас хүмүүс дагуулж явъя гэсэн бодолтой байсан.

-Дандаа гадаад орноор аялдаг байсан. Эх орноороо аялах ямар байна?

 -Маш гоё байсан. Бүр мэдэхгүй газар биш. Миний эх орон гэдэг чинь тэс ондоо шүү дээ. Мэдэхгүй газар бүрдээ очих маш сонирхолтой байсан. Би Монголыг ийм сонирхолтой байна гэж бодож байгаагүй. Бодож байснаас огт өөр байсан. Аялал жуулчлал хөгжих маш их боломжтой гэж харсан. Миний хийх зүйл ч их  байгаа юм байна гэж бодсон. Коронавирус гарснаас хойш хүмүүс аялах талаасаа өөрсдийгөө өөрчилж эхэлсэн юм болов уу. Монголоор аялахаар заавал гэр бүл, найз нөхдөөрөө аялах боломжтой гэж боддог байсан нь саяхан. Харин одоо баг бүрдүүлээд, санаа нийлээд аялах боломжтой юм байна гэдэг соёл нэвтэрсэн санагдсан.

 -Монголоороо аялахад хүндрэлтэй тал нь юу байв?

-Энэ зун хүн бүр Монголоор аяллаа. Тэрийг дагаад улиг болсон хог, 00–ын асуудал хөндөгдөж байгаа. Ярихаас өөр аргагүй асуудал гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Хүмүүс наадмаар дандаа хотоос гардаг. Тиймээс наадмыг аймгуудад зохион байгуулбал зүгээр санагдсан. Тэгснээр  тухайн аймагт хөрөнгө оруулалт болж, дагаад дэд бүтэц нь хөгжих боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна, хүмүүсийн аяллыг хүлээж авах сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй. Аялал гэхээр архидалт гэж ихэнх нь хардаг. Гоё сайхныг мэдрэлгүй ядраад ирдэг.

-Ажиглаад байхад хүмүүсийн хандлага залуу эмэгтэй ганцаараа, өөрийн төсвөөр аялсан гэдэгт эргэлздэг. Аяллынхаа зардлыг хэрхэн босгодог вэ?

-Инстаграмд нэг охин аяллынхаа зургуудыг хийсэн байгаа юм. Сэтгэгдлийг нь уншихад хүмүүс “сайн ахаа” харуулаач, зурагчин чинь хэн юм гэх мэт асуултууд асуусан байсан.  Энэ бүхнийг хүмүүс инээдэм мэт ойлгож байгаа ч цаагуураа  залуу охин аялахаараа заавал нэг “сайн ах” гэх хүнтэй байх ёстой гэсэн мессежийг нийгэмд өгч байна. Үүгээр өөрийн гэсэн хүчирхэг үзэл бодолтой, өөрөө мөнгөө олж аялдаг охидуудыг няцааж байгаа хэрэг. Сошиалд аялсан зургаа хийхээр хүмүүс намайг мэддэг юм шиг бичдэг. Эхний удаад уншаад маш их сэтгэлээр унасан. Хүмүүст ийм хямдаар, ингэж аялах боломж байдаг шүү гэдгийг харуулахыг зорьдог. Гэтэл намайг яагаад ингэж харж байгаа юм гэж боддог байсан. Сүүлдээ тоохоо больдог гэж үнэн юм билээ.

Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгаварлах үзэл шууд харагдана. Орост сурдаг байх үед ажил хийх боломжгүй байсан. Тийм байсан ч хүүхдүүдийн курсын ажил хийж мөнгө олдог байлаа. Тэгээд анх Турк руу аялсан. Монголд ирээд аялахын тулд мэргэжлээрээ ажиллах боломжгүй байсан. Тиймээс зөөгч хийж олсон мөнгөөрөө гадаадаар аялдаг байсан. Тийм юм байх боломжгүй гэх хандлага маш их байсан. Корона гараад мэргэжлээрээ ажиллах боломж гэж хараад ажиллаж байгаа.

-Аялал жуулчлалын өнөөгийн байдлыг юу гэж дүгнэж байна?

 -Дэлхийд аялал жуулчлал маш өндөр  хөгжиж байгаа.  Ямар ч баялаггүй улс орон ч аялал жуулчлалаар  хөрөнгө оруулалт татах боломжтой том салбар.  Монголд төдийлөн хөгжүүлж чадахгүй байна гэж хардаг. Энд тэнд жижиг хөшөө, барилга бариад л. Түүнийхээ оронд  нүүдэлчин соёлоо дэмжсэн бодлого явуулбал дээр байх. Малчин айлуудыг ахуйн соёлоо танилцуулаад л мөнгө олох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Монголоос гоё байгаль, өндөр барилга, хэдэн мянган жилийн түүхтэй хөшөө дурсгалуудтай зөндөө улс орон бий. Үүнээс онцгойрох зүйл нь бид дэлхий дээрх хамгийн сүүлийн нүүдэлчин ард түмэн. Тэр зүйлээ тодотгож, таниулах хэрэгтэй. Ахуйн соёлоос тараг бүрэх,  ааруул хийх технологи, айраг исгэх гэх мэт зүйлүүдээ маш гоёор таниулах хэрэгтэй.  Энэ нь өөрөө жуулчдыг татах нэгэн шалтгаан болно. Тэрнээс биш “Андлалын өргөө”-г үзэх гэж Америкаас хүмүүс ирнэ гэдэгт би эргэлзэж байна.

-Анх яагаад аялахаар болсон бэ?

-Судлаад үзсэн чинь Бээжингээс Москва руу онгоцоор явахад, Улаанбаатараас вагоноор явснаас хоёр дахин хямд байсан. Тэгээд Бээжингээр аялангаа явах санаа төрсөн. Түүнээс хойш аялалд дурласан. Залууст хэлэхэд,  бодож санасан бүх зүйлсээ хийгээд үз.  Ютүб, бичлэг, франк, аялал гээд юу ч байсан бүгдийг нь хийгээд үзэх хэрэгтэй. Хийж үзээгүй бол чиний хийх зүйл  мөн, бишийг чи мэдэхгүй шүү дээ. Энэ бол чи өөрийгөө таних процесс. Дараа нь харамсахгүйн тулд чамайг няцаасан, хэрэггүй гэсэн хүмүүсийн үгийг бүү сонс. Миний анхны аялал ийм бодлоос л эхэлсэн. 20 настай байсан.  Үүнээс л би өөрийгөө олох гэдгийг мэдэрч эхэлсэн. Надад ямар хүмүүстэй харилцахад илүү гоё байдаг, энэ кофег ууж үзвэл надад амт нь таалагдах болов уу гэдгийг турш. Ийм л энгийн зүйлс нь өөрийгөө олох алхмууд.

-Цахимд мэдээлэл тавьдаг. Шүүмж, доромжлол сэтгэгдлүүд ирдэг үү ?

-Цахимаас илүү зөөгч хийж байхад маш муухай үг нэг хүн хэлж байсан. Нэг эгч ширээг нь арчаад байж байсан чинь "Чи энэ газраас цааш явах заяагүй, чиний хувь тавилан ийм" гэж хэлсэн. Шар маш их хөдөлсөн. Би мөрөөдлийнхөө төлөө ажиллаж байхад тэр хүн намайг ширээг нь арчиж байгаа зүгээр нэг муу зөөгч гэсэн хандлагаар хандсан. Маш муухай санагдаж байсан. Тиймээс зүгээр нэг зөөгч дэлхийн хаана ч хүрч чадна гэдгийг л харуулна гэж өөртөө амласан. Амьдралын төвшин аялахад ямар ч хамаагүй. Хүнд хүсэл мөрөөдөл байхад хаана ч хүрнэ. Ийм бодлыг нийт хүмүүсийн ухамсарт суулгатлаа явна гэж бодсон. Одоо бага ч гэсэн тэр зорилгодоо хүрч байна. Залуучуудыг дандаа л зөөгч, цагийн ажлаа хийгээд амьдрах юм шигээр хардаг. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна гэдэг өнцгөөс хардаггүй. Ер нь зөөгч хийдэг хүмүүс ховордож байна. Энэ нь хүмүүсийн хандлагаас шалтгаалж байна. Ийм ажил хийвэл чи өөр зүйл хийж чаддаггүй, сул дорой нэгэн мэтээр ойлгогдож байгаа. Харин ч үгүй. Би ийм ажил хийдэг хүмүүсээр бахархдаг. Мөрөөдлийнхөө төлөө над шиг л хөдөлмөрлөж байгаа байх гэсэн бодол төрдөг.

-Монголд хийсэн хамгийн адал явдалтай аяллаасаа яривал?

 -Дундговь аймаг явсан аялалд маань нэг айл таарсан. Яндангүй, гаднаа малгүй ганц гэр. Тухайн үед “Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдал гээд түүх сонссон байсан. Тэгээд ч тэр юм уу айдас төрсөн. Ер нь говийнхон тэвчээртэй, мундаг хүмүүс байдаг гэдгийг харсан.  Хэдэн 10 км яваад л ганцхан айл таарна. Тэр хавьд нь ус, амьтан, ургамалгүй. Тийм газар тайван амгалан амьдардаг гэхээр бахархмаар санагдаж байсан.

-Хүмүүс аялалд гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

-Аялал байнгын гоё байна гэж байдаггүй. Юу ч тохиолдож болно. Үхэл, хагацал, өвчин, зовлон  тохиолдож болно. Бали руу явахад захиалсан байсан хаусны эзэн нь сэтгэцийн өвчтэй хүн байсан. Шөнийн гурван цагт Балид очиход нөгөө хүн нь өөдөөс орилж, хашхирсан. Манай аялагчид тэр үед сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байсан. Ярилцаад өнөөдөр шөнөдөө буудалд хоноё, маргааш  энэ асуудлаа шийдье гэсэн. Энэ нь сэтгэлзүйн бэлтгэл юм. Тохиолдсон бэрхшээлийг чи өөрөө өөдрөгөөр харж чадвал, бүх зүйл эерэгээр өөрчлөгдөнө. Аялал юунд ч бэлэн байдаг хүмүүст илүү тохиромжтой.

-Монголоор аялж байх хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс ямар нэгэн  арга хэмжээ аваасай гэсэн бодол  төрж байв уу?

 -Төр гэхээсээ илүү хүн болгон хичээх хэрэгтэй. Би Ветнамд явж байхдаа санаандгүйгээр шалбааганд хөлөө дүрсэн. Тэгтэл нэг Ветнам эгч миний хөлийг угаасан. Надаас мөнгө авах байх гэж бодсон ч тэр эгч "Та манай улс оронд сайхан аялж, сайхан дурсамжийг бүтээгээрэй" гэж хэлсэн. Ингээд миний Ветнам хүмүүсийг харах өнцөг огт өөр болсон. Аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг татъя л гэж бодож байвал хүн бүр  эерэг сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Ашиг хонжоо харахаас илүү, чин сэтгэлээсээ тусалъя гэдэг үүднээс  хандах хэрэгтэй.

-Монголыг гадаад орнуудтай харьцуулахад, ялгаатай тал хэр ажиглагдав?

 -Аялагч хүний нүдээр харах юм бол хаана ч гоё аялж болно. Сэтгэлзүйтэй л холбоотой. Жижиг гудамжинд явж байхдаа хүртэл тэр зүйлийн гоё, сайхныг мэдрэх хэрэгтэй. Монгол маш гоё түүх, соёлтой ард түмэн. Тэр соёлоо л дагуулж хөгжих ёстой. 

-Аялах хүсэлтэй ч аялж чадахгүй байгаа хүмүүст хандаж хэлэх зүйл байна уу?

 -Зориглоод л үз. Манай хоёр найз гадаадаар ерөөсөө аялж үзээгүй. Би тэднийг  ятгасаар байгаад нэгийг нь цалингийн зээл авуулсан. Нөгөөг нь нөүтбүүкийн ломбардад тавиулаад аялалдаа дагуулж явж байсан. Хүн бүрд аялал янз бүрийн сэтгэгдэл төрүүлдэг. Заавал нэг удаа аялж үзээрэй. Та өөрийгөө ямар байдалд ямар араншин гаргах нь уу, асуудлыг хэрхэн давж байна, ганцаараа мөнгөө яаж хувиарлах уу гээд маш их зүйл сурна. Биеэ дааж, айдсаа давна, өөртөө итгэлтэй болно. Аялахдаа судалгаагаа сайн хийж, нэг удаа зориглоод үзээрэй. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

 -Аяллын бүх зүйлийг цогцлоосон аппликейшн гаргаж байгаа гэсэн. Энэ талаараа танилцуулаач?

 -Хүн болгон аялах боломжтой. Хаашаа ч аялахыг хүссэн өөрөө төлөвлөгөөгөө зохиогоод, буудлаа захиалаад, хүмүүстэйгээ шууд холбогддог цогц аяллын аппликейшн зохиож байгаа. Ирэх жилийн зургадугаар сард гаргана. Одоо баг бүрдүүлэлтээ хийж байгаа. Заавал нэг аяллын компани зохиосон маршрут, төсөвт баригдах шаардлагагүйгээр өөрөө аялах боломжийг бүрдүүлнэ. Аяллын компаниуд хоёр сая, гурван саяыг аваад ир. Тэгвэл л энэ газраар хүссэнээр чинь гоё аялуулна гэдэг. Гэвч энэ мөнгөөр тав, зургаан улс орноор аялах боломж байдаг. Үүнийг хүмүүс мэддэггүй. Тэр боломжийг нээж өгнө.

-Баг бүрдүүлэлт хийж байгаа гэлээ. Гарааны бизнес хийх баг юм уу?

 -Тийм. Аялалд сонирхолтой, аялал гэдэг зүйлийг амьдралтайгаа холбосон хүмүүсийг урьж байна. Хамт нэг гэр бүл шиг байж стартап хийх  хүмүүсийг хайж байгаа шүү.  Ажлын туршлага харгалзахгүй, хэдэн настай, юу ч хийдэг байсан хамаагүй аяллынхаа багт урьж байна. Монголын аялал жуулчлалын салбарыг тэс өөр түвшинд авч ирнэ. Хүн болгоныг аялах боломжтой болгоно.

 Т.Нандин-Эрдэнэ 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.49Gannasan   • 2020, 9 сарын 4. 2 цаг 43 минут

Mash saixan zvild temvvlj yavaa yum bna. Bi ch bas aylalxiig xvsdeg

49.129.126.1Hogiin humuusiig bitgii too   • 2020, 9 сарын 3. 12 цаг 55 минут

Uneheer ataarhuu yma ene hogiin comment bichsen nuhduud. Chadaj bga ymand arga bhgui za yu. Uneheer yaj ch chadahgui bolohooro huniig ingej harluulj ym bichdeg neg heseg mass bnaa. Hun erusu saihan ym hiij bolohgui. Zaza amjiot husiye ene mundag ohind. ;)

202.126.89.198Зочин   • 2020, 9 сарын 2. 10 цаг 39 минут

Aa sexy ohin yum bishu

139.5.216.231Зочин   • 2020, 9 сарын 3. 14 цаг 58 минут

archaagvi ym be chi

202.70.37.34иргэн   • 2020, 9 сарын 2. 10 цаг 25 минут

Энэ жил корона вирус гараагүй бол Москва аялах төлөвлөгөөтэй байлаа гэж гэхдээ дараа жил явна гэж бодож байгаа ямар ч байсан үүргэвчээ үүрээд Бээжин, хөх хот гээл зарим нь юу ч билээ хятадын 5-6 хотуудаар явж байсан маш гоё мэдрэмж төрж байсан шүү

98.253.30.34Зочин   • 2020, 9 сарын 2. 9 цаг 42 минут

MGL ulsad ezemshisen deed bolovsrol iim l hog bolson. Civil engineer mortloo zoogch.

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 2. 11 цаг 21 минут

tgeed ch Orsod mergejil ezemshsen gj bn

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 2. 11 цаг 21 минут

Mergejleeree ajillah bolomjtoi ch, ajillahaar tsagt barigdaad aylah bolomj garahgvi gsn bshd. Oilgoj unshaach

66.181.161.43Бат   • 2020, 9 сарын 2. 9 цаг 15 минут

Сайн байна.Зөв

203.91.115.47Ах нь   • 2020, 9 сарын 2. 9 цаг 06 минут

Ах нь бна уу. Байхгүй бол ах нь дэмжьё Хамт аялая

202.126.89.227mr   • 2020, 9 сарын 3. 16 цаг 32 минут

nzuudtaiga goe aylaad yavdag hun yu gj l chamaar dutah ve dee

66.181.168.131   • 2020, 9 сарын 2. 9 цаг 03 минут

Uuruu uuriiguu zugaatsuulagch

64.119.17.118Зочин   • 2020, 9 сарын 2. 9 цаг 49 минут

Өөрийгөө хайрлаж, хүссэнээрээ амьдар гэж байгаам даа. Энэ охинд атаархаж байхаар чи ч гэсэн өөрийгөө зугаацуулж, амьдралын гоё сайхныг мэдрээч дээ

66.181.168.131   • 2020, 9 сарын 2. 10 цаг 31 минут

Uuchlaarai bi australid amidardag australi ehner 2 huuhedtei zunduu olin ah duu maani tend saihan aj turuud yavaj baigaa,bi engineer hiideg,udahgui butsna hil neeheer

202.126.89.227kkk   • 2020, 9 сарын 3. 16 цаг 31 минут

haha goe umoo. thde hen ch chmg medku. chi hend ch noloolohgui gd boddoo. ene egch harin olon zaluuchuudad husel moroodliinhoo toloo zorigtoi baihiig zaaj surgadag

43.242.243.84Зочин   • 2020, 9 сарын 2. 8 цаг 38 минут

Нүцгэн шалдан зургаа нийтэд дэлгэсэн хийж гийгүүлсэн юм алга иймэрхүү хачин юмыг битгий олон нийтэд дэлгэж байгаачээ

103.20.152.50Зочин   • 2020, 9 сарын 3. 16 цаг 39 минут

Zaluu nasiig hairlah heregtei ur buteeltei uzsen harsan ymtai magadgvi hil ch dawj uzeegvi togoo shanga aal erguuldeg terneesee setgehvin garhaa boliotson ene ohin yu hiij yasn bol gj orj uzeegvi baij ingej helj bolj bgamuu oroold tawidag shalguurta ooroo tentsdeg baigaarai 🤘🤘awgai min

202.126.89.227jargal   • 2020, 9 сарын 3. 16 цаг 29 минут

sh sh orovdmoor ataarhagch yumaa. chmg utasniihaa tsaanaas bult usreed suuj bhad ene huuhed moroodloo bieluuleed yum uzeed yavj bna gd boddoo

64.119.17.118Зочин   • 2020, 9 сарын 2. 9 цаг 45 минут

Хүнийг, юмыг сайхан талаас нь харж сураагүй хүнд бол хачин вм л харагдана кккк .

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.