2020 оны 9-р сарын 3
10 цаг 20 минут

Б.Буджаргал: Туйлдаж байна, гэхдээ надад зогсох эрх байхгүй

Хэт холын марафон буюу олон өдрийн гүйлтийн тэмцээнд оролцож, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж буй Б.Буджаргал Тайландад гацаж, хүндхэн нөхцөл байдалд оржээ. Энэ талаараа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж мэдээллээ. 

Б.Буджаргал "ТУЙЛДАЖ БАЙНА... гэвч надад зогсох эрх байхгүй Тайландад ирээд бараг жил боллоо. Коронавирус гарч, зорьж байсан зарим тэмцээн маань цуцлагдсан. Гэхдээ би монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхий даяар дахин нотлон харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх зорилгынхоо төлөө зогсохгүй зүтгэсээр байна.

Өнгөрсөн хугацаанд олон өдрийн гүйлтийн тэмцээнд 9 удаа оролцож, 4 удаа аварга болжээ. Амжилттай минь хамт баярлаж, дэмжиж байдаг найз нөхөд, нутаг усныхан, нийт монголчууддаа туйлаас баярлаж явдаг аа. Гэвч нэг удаа ч болов улс эх орны маань жолоог атгаж байгаа албан тушаалтнууд, тэр дундаа спортын салбарынхан маань дэмжиж, тэтгэх нь байтугай баяр хүргэж ч байгаагүйд сэтгэл дундуур явдаг даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Өөрийн бор зүрхээрээ байгаа зүйлээ зарж үрээд, өр зээл тавьж, аргалсаар яваад өнөөдрийг хүрсэн.

Надад болох чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлж, санхүүгээр тусалж байсан олон хүн бий. Тэднийхээ урмыг хугалах үг хэлж байгаа биш шүү. Хааяа бас үнэхээр ганцаардаж, туйлдах юмаа. Би МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийд аль болох л олон хүнд дуулгаж дуурсгах юмсан гэж зорьж яваа залуу хүн. Одоо намайг 9, 10, 11, 12 сард дараалсан дөрвөн чухал тэмцээн хүлээж байгаа. Өнөөдөр идэх хоолны мөнгөгүй болсон ч, хүний газар түрээсийн байрнаасаа хөөгдсөн ч би тэвчсээр, бэлтгэлээ хийсээр байна. Гэсэн ч үнэндээ туйлдаж байна. Санхүүгийн хувьд өөрийн чадлаар тэмцээнд оролцох боломжгүй болж, бүхнийг жинхэнэ тэвчээрийнхээ хүчээр даван туулж байна.

Уг нь би Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээнд Дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаа баталж, дэлхийн рекордыг шинээр тогтоохын төлөө ийм амьдрал, энэ хэцүү замыг өөрийн биеэр, цор ганцаар туулж яваа юм шүү. Тэмцээнүүддээ оролцож л чадах юм бол би түрүүлж чадна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхуулж, эх орноороо бахархуулах болно. Та бүхэн дэмжиж, урам хайрлаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Надад тэмцээнийхээ зардлыг л олчихвол илүү мөнгө хэрэггүй ээ.


Миний оролцохыг зорьж байгаа тэмцээнүүд:
9 сарын 20-нд Тайландад болох 12 цагийн гүйлт
‪10 сарын 1-нд Хятадад болох 6 хоногийн гүйлт
‪11 сарын 16-нд АНУ, Флорида мужид болох 6 хоногийн гүйлт
‪12 сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 6 хоногийн гүйлт. Би хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг МОНГОЛ хүн эзэмших ёстой гэсэн зорилгоосоо буцахгүй, цуцахгүй зүтгэх болно. Монголчууд бид чадна" хэмээлээ. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.39бат   • 2020, 9 сарын 3. 13 цаг 19 минут

монголынхоо нэрийг гаргаж байгаад амжилт хүсьев

103.50.207.152Зочин   • 2020, 9 сарын 3. 12 цаг 55 минут

Хандивын данс нээвэл

203.98.76.100Зочин   • 2020, 9 сарын 3. 11 цаг 12 минут

Тайландад оролцдог юм байж гэхэд бусад улс орон луу хилүүд нь хаалттай оруулахгүй биз дээ

202.179.21.227Зочин   • 2020, 9 сарын 3. 10 цаг 25 минут

хээ цэс хэнд хамаатай дурандаа л оролцож байгаа биз дээ

202.126.88.137лхагва   • 2020, 9 сарын 3. 12 цаг 13 минут

дэмжиж чадахгvй бол балипр амаа тат

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.