Унгарын Дебрецен хотноо энэ оны хоёр дахь их дуулгын тэмцээн ажмилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон “Улаанбаатар ММС энержи” баг хэсэгтээ “Нови сад”-д хожигдон хоёроор гарсан. Гэвч шөвгийн наймд “Нью Йорк харлем”-д хожигдсоноор 8 дугаар байрт орлоо.
Харин энэхүү тэмцээнд Латвийн “Рига” баг түрүүлсэн байна. Тэд шигшээ тоглолтод Сербийн “ЮБ” багийг буулгаж авсан байна. Тэмцээний шилдэг тоглогчоор “Рига” багийн Карлис Ласманис, онооны лидерээр “Нью Йорк харлем“ багийн Жои Кинг, холын шидэлтийн тэмцээнд мөн багийн Диско Домо Жонес, цагаригт дээрээс довтлох тэмцээнд Пиотр Грабовски түрүүлжээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн лигийн гурван цувралыг гурвууланг нь Унгарын Дебрецен хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу эхний тэмцээн өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд болж, Сербийн “Лиман” баг Латвийн “Рига”-г хожин түрүүлсэн. Хоёр дахь тэмцээнд “Рига” түрүүллээ. Гурав дахь тэмцээн энэ сарын 4, 5-нд болно.
Тэмцээний дүн
1. Riga (LAT)
2. Ub (SRB)
3. Novi Sad (SRB)
4. NY Harlem (USA)
5. Piran (SLO)
6. Jeddah (KSA)
7. Liman (SRB)
8. Ulaanbaatar MMC Energy (MGL)
9. Lausanne (SUI)
10. Sakiai (LTU)
11. Humpolec Bernard (CZE)
12. Debrecen (HUN)
13. Gagarin (RUS)
14. Antwerp Ladbrokes (BEL)
Сэтгэгдэл бичих