2020 оны 9-р сарын 4
8 цаг 10 минут

Ц.Алдармаа: Яагаад тийм үйлдэл хийснээ, би ийм хүн мөн үү гэж өөрөөсөө дахин дахин асуудаг

"Эхиймаа" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь. Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ шүүхээс 7 жил 10 сарын хорих ял сонсож, 3 сар 10 хоног хоригдоод, эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Харин жүжигчин Д.Оюунтуулын хувьд торгуулийн ял хүлээсэн юм. “Эхиймаа” уран сайхны кино нь дээрх үйл явдалтай холбоотой бөгөөд Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан бүхнээ, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөсөн талаар бодит амьдралаас сэдэвлэн энэхүү киногоо бүтээжээ. Энэхүү кинонд эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, гуниг, харуусал, мөн бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлийн тухай өгүүлэх аж. Киноны талаар жүжигчин Ц.Алдармаатай ярилцлаа.

-УУР УЦААРАА ЖААХАН Л ТЭВЧИХГҮЙ БОЛ АМЬДРАЛДАА ХАР ТОЛБО ҮЛДЭЭДЭГ ЮМ ШҮҮ-

-“Эхиймаа” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Энэ киног хийх санаа хэрхэн яаж төрөв. Хэзээ хийж эхэлсэн кино юм бэ?

-Би энэ киноны санааг хоёр жилийн өмнөөс бодсон. Хэнд хандаж, яаж хийхээ мэдэхгүй, дотроо ерөнхий дүр зураг гаргачихсан байсан. Тэгж байгаад “Монгол фильм”-ийн найруулагч Д.Золбаяр ахтай очиж уулзсан. Хоёр, гурван өдөр ярилцсаны дараа зохиол дээрээ ажиллаад, кино хийхээр болсон. Урлагийнхан том Золоо гэдгээр нь андахгүй. “Аравт”, “Үхэж үл болно” гэх мэт маш гоё кинонууд найруулсан Д.Золбаяр найруулагчийн “Монгол фильм”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Маш олон хүний хүч хөдөлмөр орсон. Зураачаар нь н.Батжаргал, гэрэлтүүлэгчээр н.Сэлэнгэ гэдэг ах ажилласан. Сайн уран бүтээл болгох үүднээс жаахан жаахан уран сайхны найруулгууд орсон. Бодит амьдралаа тэр чигээр нь дүрслэх гэхээр баримтат кино шиг болчихно шүү дээ.

-Кино таны бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн. Яг юун тухай өгүүлэх вэ?

-Энэ кинонд эх хүн, аав ээжийн хайрыг үзүүлэхийг зорьсон. Нийгэм намайг муухай үлгэр дуурайлал үзүүлснээр таньдаг болсон ч байж магадгүй. Тиймээс залуу охиддоо болон ээжүүдэд тухайн цаг үеийн жаахан уур уцаарыг тэвчих ёстой. Амьдралдаа хар толбо битгий үлдээгээсэй гэдгийг харуулахыг хичээлээ. Хориход гурван сар хоригдохдоо хүний амьдрал гэдэг нэг өдөр л босоход огт өөрөөр эргэж болдог юм байна гэдгийг маш их ухаарсан.

-Жүжигчин Л.Сөрөлт фэйсбүүктээ “Хэн нэгнийг буруутгасан кино биш байгаасай” гэж бичсэн байсан. Тийм агуулга бий юу?

-Мэдэхгүй. Киногоо үзээд л та бүхэн дүгнэх байх.

-Гурван сар хоригдоод гарч ирсэн. Тухайн үед шүүхийн танхимд ял сонсох үед  ямар мэдрэмж төрж байсан бол?

-Шүүх хурлаас өмнө маш их сенсааци болж байсан. Маш хэцүү цаг үе байсан. Шүүх хурал хоёр удаа хойшлоод,  гурав дахь удаагаа үргэлжилж, шийдвэрээ гаргасан. Тухайн үед хэн, юу яриад байгааг ч мэдэх, ойлгох сөхөөгүй, ухаан санаа балартсан байсан. Хоригдоно, ял сонсоно ч гэж бодоогүй. Гэнэт л алх дуугараад, тэр шөнөдөө намайг шууд хорих анги руу аваад явсан. Тэр шөнө зүгээр л үгээр хэлэхийн аргагүй аймшигтай мэдрэмж төрж байсан. Шүүх хурал 8 цаг үргэлжлээд орой 11:00 цагийн үед шийдвэр гаргаад, ганц худгийн хорих ангид аваачсан. Ганц худагт очсоноо тэр үед мэдээгүй. Эмэгтэйчүүдийн хорих гэж бодож байсан. Шокийн байдалтай байж байгаад долоо хоногийн дараа л ганц худагт хоригдсоноо мэдсэн. Тэндээ гурван сар болсон. Эмэгтэйчүүдийн хорих ангид очоогүй.

ХИЙСЭН ҮЙЛДЛЭЭСЭЭ МАШ ИХ ИЧИЖ БАЙСАН УЧРААС ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХИЙГ ХҮСЭЭГҮЙ-

-Жүжигчин Д.Оюунтуул та хоёрын харилцаа одоо ямар байгаа вэ?

-Одоо ямар ч харилцаагүй. Хувь хувьдаа ажлаа хийгээд л явж байгаа. Би шүүх хурал дээр Д.Оюунтуул гэж хүнийг дахин шинээр олж харсан үйл явдал болж байсан.

-Гурван сар хоригдох хугацаанд ар гэр, аав ээж, хүүгээ ямар байдалтай байсан талаар фэйсбүүктээ бичсэнийг тань уншсан?

-Ямар сайн байх вэ дээ. Аав ээж, хамаатан садан, хүү минь, миний гэсэн бүх хүн бүтэн нойртой хоносон шөнө байсан юм уу гэдгийг хэлж мэдэхгүй. Бүгдээрээ маш хэцүү байдалтай байсан. Долоо хоногийн дараа надад эргэлт ирж, дулаан хувцас хунараа авч байсан. Гэрийнхнийхээ царайг харахад, надад маш хүнд санагдаж байлаа. Ямар ч байсан урдахаа хийж сайн сайхан амьдрах ёстой юм байна гэдгээ тэр хугацаанд маш сайн ойлгосон доо. Энэ олон хүний итгэлийг алдаж болохгүй юм байна. Чадах ядах зүйлээрээ бусдад жаахан ч гэсэн дэм болох юмсан гэдгээ ойлгосон.

-Олон нийтээс одоо хүртэл сөрөг хандлага гарсаар байна. Энэ бүхний ард гарахад маш их сэтгэлийн тэнхээ, тэвчээр шаардаж байгаа байх?

-Миний эргэн тойронд их сайн хүмүүс байдаг гэж хэлж болно. Намайг гарч ирээд удаагүй байхад урлаг соёлынхон, ойр дотны хүмүүсээс маань маш их урмын үг, захиа ирдэг байсан. Тэднийхээ өмнө маш их буруутай гэдгээ ойлгочихсон байсан. Яагаад тийм үйлдэл хийснээ, би ийм хүн мөн үү гэж өөрөөсөө дахин дахин асууж байлаа. Одоо бодоход ч маш аймшигтай байдаг. Миний дотроос тийм аймшигтай зүйл гарсанд итгээгүй. Тиймээс аливаа асуудалд хүлээцтэй, уужуу тайван байх ёстой байна гэдгийг амьдралдаа ухамсарласан гэж хэлж болно. Тухайн үед залуу ч байж, юмны цаад наад учрыг мэдэхгүй явж. Би хүн шиг л байх ёстой гэдэг зарчим баримталдаг. Хэн нэгэнтэй найзалж нөхөрлөхийг, хэн нэгний итгэлийг алдахгүй явах юмсан гэж хүсдэг. Тэр зарчмаараа нөхөрлөлийг хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог. Тэр нь ямар нэг ашиг хонжоо биш, ямар нэг далд муу санаа биш. Үнэн амьдраасай гэж л боддог. Хүн ямар ч тохиолдолд өөрөө өөртөө эзэн болж өөрөө өөртөө үнэн байгаа цагт цаг хугацааны дараа хэн нь хэн бэ гэдгийг амьдрал дээр шүүж гаргаж өгдөг юм болов уу гэж боддог.

-Та тухайн үед ямар ч тайлбар хэлээгүй, таг дуугүй байж байгаад ял сонсоод явсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Тухайн үед би хэнд ч юу ч яриагүй. Би ингэсэн, тэгсэн гэж хэнд ч ярихыг хүсээгүй. Хийсэн үйлдлээсээ маш их ичиж байсан. Тийм байж өөрийнхөө зөв юм шиг энд тэнд олон юм яриад, эсвэл өөрийгөө өрөвдүүлэх үйлдэл нэг ч хийгээгүй. Гэртээ маш шоктой байдаг байлаа. Долоон давхраас үсэрч болох ч юм шиг сэтгэхүйн хувьд маш доголдолтой болчихсон байсан. Аажмаар сэтгэл эдгэрдэг. Урдахаа харж, ганц л амьдрах амьдралдаа зарим зүйлийг мартаад заримыг нь таниад, заримыг нь хажуугаар өнгөрөөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хүн бүр над шиг сэтгэж, бодох албагүй. Гэхдээ би бас хүн бүрт таалагдах албагүй гэж боддог. Энэ дэлхий ертөнц дээр би ганцхан бие учраас өөрөө өөртөө үнэн байхыг хичээдэг.

-Та ер нь ямар зан ааштай хүн бэ. Амьдралдаа баримталж явдаг хамгийн чухал зарчим тань юу вэ?

-Хар нялхаасаа би олуулаа өссөн. Айлын бага охин. Миний аав ээж эгэл жирийн амьдралтай, зүгээр л ажилчин гаралтай хүмүүс байдаг. Нөхрийн ажил бүтэж байж чиний ажил бүтнэ гэдэг зарчмаар биднийг өсгөсөн. Нэг бөөс байсан ч та нар хувааж идэх ёстой гэж олны жишгээр биднийг өсгөсөн. Энэ нь хүмүүжил нь одоо ч надаас салдаггүй. Би заримдаа боддог. Энэ маань ингэчихээсэй, тэр маань тэгчихээсэй гэж бусдыг боддог стильтэй. Тэрнээсээ болж би алдсан хүн байхгүй юу. Магадгүй сайхан сэтгэл ч байж магадгүй. Хөндлөнгөөс арай өөр харагддаг ч байж магадгүй. Би одоо хүүдээ хэлдэг. Маш сайн эмэгтэйтэй ханилж суух ёстой шүү. Хүнийг хүн өөрчилдөг гэдэг зарчмаар өсгөдөг. Энэ зарчим маань миний амьдралд хар толбо болсон юм болов уу гэж хардаг. Гэхдээ би тэгсэн ч энэ зангаа хэзээ ч хаяж чадахгүй юм билээ. Хүний өссөн орчин гэдэг бол маш том сургууль гэж боддог.

-Д.ОЮУНТУУЛААС МАШ ОЛОН УДАА УУЧЛАЛ ГУЙСАН-

-Тухайн үед хэнтэй ч ярихыг, хэнд ч тайлбар хэлэхийг хүсээгүй. Гэртээ л ганцаараа байсан гэж байна. Магадгүй тэгсэн нь таныг буруугаа хүлээхгүй байна гэх буруу ойлголт олон нийтэд төрүүлсэн  юм болов уу. Та ер нь буруугаа ухаарсан уу. Д.Оюунтуулаас уучлал гуйсан уу?

-Тухайн үед Д.Оюунтуул үнэнийг хэлсэн бол би хоёр, гурван удаа гэрт нь очиж уучлал гуйсан. “Хоёулангийнх нь шившигт үйлдэл. Би бол нийгэмд муу үлгэр дуурайлал болсон энэ нэрээ аваад явна. Гол нь хоёулаа эрүүл байх ёстой Туул эгчээ. Гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй” гэдэг үгийг маш олон удаа хэлж байсан. Би ингэж хэлсэн, уучлал гуйсан  гэж хэнд ч юу ч хэлээгүй. Эрт орой хэзээ нэг цагт мэдэх нь мэдэж, мэдэхгүйд нь заавал мэдрүүлэх албагүй шүү дээ. Би айхавтар том жүжигчин биш. Айхавтар нийгмийн дуу хоолой болсон хүн ч биш.

-Та хэтэрхий хаагдмал, дотогшоо хүн үү?

-Миний мэргэжил жүжигчин л болохоос би тийм айхавтар нээлттэй, сошиаллаг хүн биш. Угийн л тийм. Тийм муухай үйл явдал болчихоод байхад гэнэт цээжээ дэлдээд өөрийгөө өмөөрөхийг хүсээгүй.

-“Эхиймаа” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Бэлтгэл ажил хэр явж байна?

-Бэлтгэлээ хийгээд тус тусдаа ажлаа амжуулаад явж байна. Шангриллагийн гурван давхарт IMAX-т энэ сарын 11-нд орой 18 цагаас нээлтээ хийнэ. Энэ киногоо олонд хүрээсэй, олон нийт үзээд ойлгож ухаарч, нэгийг бодож гараасай гэж хүсч байгаа. Намайг дэмждэг, дэмждэггүй, мэддэггүй, таньдаггүй маш олон эмэгтэйчүүд олноороо ирж үзээрэй гэж хүсч байгаа шүү.

-Та “Мөрөөдлийн театрт” харьяалагдаж байгаа юу?

-Тухайн цаг мөчөөс хойш би тайзан дээр гараагүй 7 жил болсны дараа “Мөрөөдлийн театрт” тоглож тайзан дээр гарсан. Энэ хугацаанд би гэртээ зүгээр байсангүй. Ажлаа хийсэн. Ингэхдээ олон кинонд тоглосон байна. Гавьяа шагнал авлаа. Урдах ажлаа л хийж явсан даа.

-Кинонд ямар уран бүтээлчид дүр бүтээв?

-Кинонд бодит дүрүүд их л дээ. Эмэгтэй жүжигчид олон тоглосон. Миний хүү болж тоглосон Цэцэн гээд хүү байна. Миний аавд, ээжид мундаг жүжигчид тоглосон. Би кинонд тоглохдоо ч, жүжигт тоглохдоо ч партнёруудаа харж ажилладаг. Тэднээсээ их юм сурдаг учраас манай кинонд маш чадварлаг сайн жүжигчид тоглосон гэж бодож байгаа.

-Орон нутгийн иргэддээ киногоо хүргэх үү?

-Энэ сарын 11-нд хотод киногоо нээчихээд орон нутгийн үзэгчиддээ хүргэнэ гэж бодож байна. Орон нутгийн бригадуудаар их явдаг байсан. Энэ зарчмаараа орон нутгийнхаа үзэгчдэд аль болох цаг алдахгүй хүргэхийг хүсч байгаа.

76
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

76 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.99зочин   • 2021, 2 сарын 28. 17 цаг 55 минут

жирийн эмэгтэй бол дор хаяж л шийтгэлээ 5 жил хүртэх байх хаана бие нь өвдөөд байгаа юм кинонд тоглоод л болоод байна ш дээ тарчлаах харгислал үйлдчихээд муухай хүүхэн

66.181.160.35Зочин   • 2020, 10 сарын 25. 1 цаг 37 минут

Алдармаа үнэхээр сэтгэлийн хадтай юм шиг санагддаг байна

119.40.98.177Зочин   • 2020, 9 сарын 21. 14 цаг 25 минут

Зүгээр уншаад өнгөрч болохгүй юм уу.... Эмэгтэй хүнийг хэтэрхий их дорд үзэх юм дааа.. Хүн засарч бас болохгүй юу.

49.1.193.198Irgen   • 2020, 9 сарын 8. 9 цаг 54 минут

Shudargaar amidraldaa ymarch ner hundgui 1 huuhen shuud l ooriin amidralaar kino hiine gedeg bas l bogsonoos dooguur nileen yum bolj baij kinogoo hiilgene bizdee

66.181.182.172Зочин   • 2020, 9 сарын 7. 12 цаг 46 минут

Нэг зүсэм талх байсан ч хувааж идэж сураарай л гэдэг бсн даа, аав ээж минь. Турж үхлээ ч бөөсөө ** гэхгүй байх. Болоогүй л байна даа, энэ яриа хөөрөө нь.

59.153.87.221Зочин   • 2020, 9 сарын 6. 22 цаг 20 минут

Нээг их муухай шулам шиг царайтай арчаагүй л хүүхэн бн лээ хоолны нэвтрүүлэгээр хараад цочсон.

66.181.161.109Ганбуш Ган-Од   • 2020, 9 сарын 6. 13 цаг 53 минут

Урд өдөр нь Оюунтуул Алдармаа уруу ус цацсан гэсэн юуугаараа хохирчихсон гэж маргааш нь шалзлам халуун ус цацдаг билээ Эх хүн эмэгтэй хүнд байж боломгүй харгис үйлдэл Халуун дулаан улиралд үргэлж битүү хувцастай явж хайртай хүмүүсийнхээ өмнө нүцгэлж болохгүй амьдрана гэдэг аймшиг Зөвтгөх аргагүй хэрэг Үзэхчгүй энэ киног ...bye2

66.181.161.12Зочин   • 2020, 9 сарын 6. 11 цаг 09 минут

Бөөс мөөс гэж ярьдаг тийм ядуу өссөн хэрэгүү энэ хүн мөнүү

66.181.161.12Зочин   • 2020, 9 сарын 6. 11 цаг 07 минут

Чи бол амьд чөтгөр

64.119.22.33Зочин   • 2020, 9 сарын 5. 22 цаг 42 минут

Bolovsrolgui hunii yaria b a Gehdee ter Oyuntuul gedeg hugshin avgai jinhene hutguur gej yarigddag! Taarsan taar shuudainuud..

150.129.140.196Зочин   • 2020, 9 сарын 5. 18 цаг 30 минут

Хэаэ

122.201.21.208Битгий энэ киног үз   • 2020, 9 сарын 5. 16 цаг 33 минут

Ийм лалрын хүүхний киног битгий үз. Мөнгөөр нь шатаа

98.206.15.23Зочин   • 2020, 9 сарын 5. 11 цаг 47 минут

uul martagdaj, anij baisan sharhaa dahin mongol dayar sensaatslah hereg baisiimuudaa.Ter chigeer n orhiod datchihgui yagaad dahon suhuud baigaa yum bol.Albaar bolovson ushuu avalt hiigeed baigaa yum shig sonin l yum.Yasan ch olon hevleleer zereg sensaatsaldiin.Ali ali n martah gej yadaj baisan asuudlaa dahon sedreej yahnavdee..

49.0.147.33зочин   • 2020, 9 сарын 5. 11 цаг 18 минут

хүнийг амьдаар нь зумлах ч эрүүл хүний ажил биш л дээ

103.57.93.25hurts   • 2020, 9 сарын 5. 11 цаг 15 минут

оюунтуул их хүн муутай хүн . Олны танил жүжигчин хүн учраас их панаалтай хүн тэрнээс хэн ч биш. Хөгийн хүүхэн шүү олон хүн мэднэ

122.201.22.42Зочин   • 2020, 9 сарын 5. 11 цаг 24 минут

Оюунтуулыг гайгүй сайн хүүхэн гэж боддог. Шүүх хурлын дараа Алдармааг ийм олон жил авчихна гэж бодоогүй гээд уйлж байсан

122.201.22.42Зочин   • 2020, 9 сарын 5. 11 цаг 00 минут

энэ эмэгтэйгийн зовлонг өөрөө үзэж туулсан хүн л зовлонг нь ойлгоно. Бас маш сайхан сэтгэлтэй хүн өөртэйгөө харьцуулж бодоод ойлгож өрөвдөж, уучлана. Харин хүний үнэргүй, хүний мууд дуртай лалрууд ойлгохгүй. Тийм хогийн хүмүүс амьдралдаа их юм үздэг юмаа

202.126.89.195Сувдаа   • 2020, 9 сарын 6. 7 цаг 30 минут

Чамд хүний лээрээс буцалсан ус асгах сэрэл мэдрэхүй байгаа юм байна хө

66.181.161.126Зочин   • 2020, 9 сарын 5. 10 цаг 39 минут

Ehiimaa gej mongol ug baidgiim u Yu gesen urgatai ym bol ?

192.82.67.84Зочин   • 2020, 9 сарын 6. 1 цаг 07 минут

Эргээд хэрэг хийнээ гэсэн үг

66.181.161.3bazar   • 2020, 9 сарын 5. 10 цаг 37 минут

Goe bietei hvvhen shv

150.129.141.187Зочин   • 2020, 9 сарын 5. 9 цаг 47 минут

Алдаа оноо бүх хүнд бдаг. Хүнмй амьдрал богинохон. Тиймээс Амьддаа бие биенээ хайрлацгаая.

122.201.22.42Зочин   • 2020, 9 сарын 5. 10 цаг 57 минут

та их ухаантай сайн хүн байна. Үнэн үг хэллээ.

103.212.117.224Зочин   • 2020, 9 сарын 5. 9 цаг 38 минут

Нөгөө би гэдэг өвчин арилаагүй , бусдаас буруу хайсан хэвээр байнадаа

66.181.161.116Зочин   • 2020, 9 сарын 5. 9 цаг 24 минут

Хэтэрхий сайхан сэтгэлтэйгээсээ болоод энэ маань ус цацчихгүй яав? Би цацчихгүй яав? Гээд л цацчихсан хүн юм байна шд? Хөөрхий дэндүү сайхан сэтгэлтэй юм аа?

202.126.89.197Zochin   • 2020, 9 сарын 4. 22 цаг 23 минут

Алдармаа аймаар муухай хүүхэн хэн ч тоож суухгүй байх ямар эцэг эх ийм хүнтэй суулгах вэ дэ өнөө Оюунтуул нь ч гэсэн анх ус цацсан гэсэн шигшмээр булай муухай авгай туул

150.129.140.170зочин   • 2020, 9 сарын 4. 22 цаг 53 минут

чи бүр ч муухай хүн яагаад буруугаа ойлгож болдоггүй юм хайр ухаарлыг ойлгодоггүй чинь харамсалтай

202.126.92.98Зочин   • 2020, 9 сарын 4. 21 цаг 47 минут

харваас тэнэг царайтай хүүхэн

202.21.107.97Зочин   • 2020, 9 сарын 4. 20 цаг 34 минут

Энүүнийг нухдаг нэг нөлөөтэй хүн нь хэргээс мулталж гаргасан байх л даа. Түүнээс биш хүн шалзалж түлчээд 3 хан сар хоригдоно гэдэг утгагүй.

150.129.140.170зочин   • 2020, 9 сарын 4. 22 цаг 52 минут

чамд падгүй чиний эхийг хэн нэгэн нухаад чи гарсан юм ш дээ муухай бохир үгтэй шаар вэ чи ичдэггүй юм уу

66.181.179.242СС   • 2020, 9 сарын 4. 23 цаг 29 минут

Чи нухдаг хүн нь үү? Яасан их уурлаж байх юм.

122.201.22.42Зочин   • 2020, 9 сарын 5. 11 цаг 08 минут

Энүүгийн нухдаг нөхөр ч гэх шиг мэдрэлтээд бга чи шоронд орох өдөр ирэх вий. Чамд шиг хүний мууд дуртай адаг шаарнууд сайнаа үздэггүй юм

103.57.93.44Зочин   • 2020, 9 сарын 4. 19 цаг 32 минут

hvvhed zaluuchuud bgaagaarni duurianashdeee.iiml kjno gch yum hiideg bolj..buun shorongiin kinonuud...uhaarsan bol zuv yum hii.kinoni teklam yum bhdaa.vzeh yum oldohoo b.la

202.9.46.88Зочин   • 2020, 9 сарын 4. 19 цаг 09 минут

Бөөс иддэг байх нь ээ

66.181.179.242SS   • 2020, 9 сарын 4. 17 цаг 41 минут

Нэг бөөс ч байсан хувааж идэх ёстой гэдэг үзлээр хүмүүжүүлсэн гэнэ үү? Ясар эцэг эх бөөс хуваау идэх ёстой гэж сургадаг байна аа?

188.155.248.119Mongolmaa   • 2020, 9 сарын 4. 17 цаг 13 минут

aimaar shuu xun ruu shalzlam xaluun us asgaad zogsoj bsan gexeer.

202.179.25.231Зочин   • 2020, 9 сарын 4. 16 цаг 56 минут

7 jil 10 saryn yaltai hun 3 sar bolchood gartsan gene uu

202.179.4.242Зочин   • 2020, 9 сарын 4. 16 цаг 51 минут

Угаасаа боловсролгүй тэнэгүүд

202.9.40.9Зочин   • 2020, 9 сарын 4. 15 цаг 49 минут

tiim shvv odoo ch xend ch itgex xetsvv xvniig ert tanix baij za gexdee zvgeeree tom surgamj shvv

194.230.159.121Зочин   • 2020, 9 сарын 4. 15 цаг 26 минут

Hun hunee olj nuhurluhgui bol mash Tom surgamj avdgiin jishee ene bn,Sain naiz gej barag l bhgui shu,hun ooroo oortoo ezen baih heregtei,chinii ger bul hamgiin chuhal

66.181.170.73Зочин   • 2020, 9 сарын 4. 15 цаг 16 минут

Өөгүй хүн гэж байхгүй. Алдаагаа ойлгож эндээс ухаарал авч байвал болно доо. Хүний нэг алдаанаас дүгнэж болохгүй. Хэн нэгэн та нарыг болон таны үр хүүхдийг 1 алдаанаас нь болж дотоод сайн сайхныг нь олж харж чадахгүй үргэлж буруугаар бодож явдаг бол харамсалтай. Эхлээд өөр дээрээ тусгаад үз!!! Дараа нь шүүмжил. Шүүмжилэхэд хожимдохгүй, нэгнийгээ дэмжихэд харин хожимдож мэднэ шүү

202.179.30.234Зочин   • 2020, 9 сарын 4. 15 цаг 06 минут

зүгээр дээ дүү минь алдаж онох үе байдаг шүү дээ хүмүүс юу гэнэ хамаагүйээ өөрийнхөөрөө бай чи сайхан бүсгүй шүү

202.179.26.193Зочин   • 2020, 9 сарын 4. 13 цаг 46 минут

Zugeer l humuujilgui, bolovsrolgui huuhen baina

202.179.26.193Зочин   • 2020, 9 сарын 4. 13 цаг 45 минут

Odoo baitlaa hereg hiisen n harin ch zov yumuu haishain

122.201.24.205Зочин   • 2020, 9 сарын 4. 13 цаг 44 минут

Олимпийн аварга болчихсон юм шиг хэхэхэ зүгээр л болиосой тэр заваан юмаа

202.179.26.193Зочин   • 2020, 9 сарын 4. 13 цаг 42 минут

Ih yum giiguulsen yum shig, uuriinhuu amidralaar kino hiisen ch geh shig

66.181.183.209Зочин   • 2020, 9 сарын 4. 13 цаг 41 минут

Нэг бөөс байсан ч хувааж идэх ёстой гээд юу яриад байнаа угаасаа мангар амьтан байна ш дээ. Зүйрлэх юмаа ч олж чадахгүй

202.55.188.86Зочин   • 2020, 9 сарын 4. 12 цаг 58 минут

Дахиад л нөгөө жижигхэн үндэстний тулга тойрсон хэрүүл дээр суурилдаг нийгмийн уламжлалт харилцаа яваад байна. Нэгэнт усаа цацдагаа цацчихсан юмыг одоо яаж ч яриад нэмэргүй. Шүүхээр ороод ялаа аваад эдлэчихсэн бол нэхэл дагуул болоод байх юм байхгүй. Зүгээр нэг мөрөөрөө мөөмөө унжуулаад явж болохгүй байгаамуу?

103.57.93.205Зочин   • 2020, 9 сарын 4. 16 цаг 40 минут

Za yahav dee hun ajilaa hiij mungu olj bn shdee. Ta nar ene huniig mungu oloh geheer yagaad bgaan? Bodit amidral gevel heregt durtai humuus uzeh geed ovoo yum bosgohiim bishuu? Marketing yavaad bhad hyamraad baihiin haha

202.126.89.195Сувдаа   • 2020, 9 сарын 6. 7 цаг 34 минут

Ккккккккк

202.55.188.86Зочин   • 2020, 9 сарын 4. 13 цаг 01 минут

Одоо тэгээд ийм киногоор ямар Холивүүдэд өрсөлдөлтэй нь биш. Дур л юм даа. Зүгээм цааш нь үрнэлжлүүлээд уран бүтээлээ туурвиад яваач. Сэдэв мундсан биш. Корона гэдэг ч юмуу. Гүй Бандааш байсан бол арай л олон хүн сонирхоно доо.

122.201.24.205Зочин   • 2020, 9 сарын 4. 12 цаг 53 минут

УГ НЬ БОЛ ЭНЭ ЗАВААН ХҮҮХНИЙГ ӨӨРӨӨ НЭРЛЭЭД БАЙГАА БҮХ УРАН БҮТЭЭЛ НЭРТЭЙ ЯЛГАДСЫГ НЬ ХААХ ХЭРЭГТЭЙ Л ДЭ ЭНЭ ХҮНЭЭС ЗАЛУУ ХҮҮХДҮҮД МУУ Л ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВНА Ш ДЭ

64.119.22.40аймаар   • 2020, 9 сарын 4. 12 цаг 52 минут

7 жил биш 3 сар

37.228.243.59Зочин   • 2020, 9 сарын 4. 12 цаг 23 минут

Balance huuhen

59.153.112.177Зочин   • 2020, 9 сарын 4. 11 цаг 47 минут

yavch eeyreg bish kino bgaadaa.hvvhdvvd duuriana uu ghees ter bvr oilgohgvi

66.181.165.220Зочин   • 2020, 9 сарын 4. 11 цаг 09 минут

Заа Алдармаагийн тухай хиноо хийгээд тэрийг нь би үзээ л сууж байх юм бна л даа

122.201.24.205Зочин   • 2020, 9 сарын 4. 10 цаг 57 минут

ТЭР КИНО ГЭЭД БАЙГАА ХАР ЭНЕРГИЙГ НЬ БИТГИЙ ҮЗЭЦГЭЭГЭРЭЙ ХҮН РҮҮ БУЦАЛСАН УС АСГАЖ БАЙГАА ХҮНТЭЙ ЯРИХ ЮМ БОЛ БАЙХГҮЙ ЭНЭ ЗАВААН ХАР ХҮҮХЭН АМИА ХОРЛОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭ

66.181.182.172Зочин   • 2020, 9 сарын 7. 12 цаг 49 минут

Пээ бас арай2. Хичнээн үзэн ядлаа ч хүнийг үхээсэй гэх. Үр хүүхэд чинь үлддэг хорвоо шүү . Амны алдас гэж бас байна

202.9.47.5Zochin   • 2020, 9 сарын 4. 12 цаг 37 минут

Chi hun mun u 😡

202.131.235.74Зочин   • 2020, 9 сарын 4. 10 цаг 23 минут

Хүнрүү халуун ус авчраад цацна гэдэг уур мунхагийн үйлдэл биш зүгээр л харгислал шүү

122.201.23.226Зочин   • 2020, 9 сарын 4. 14 цаг 47 минут

Халуун усаар мулзална аймаар

202.126.89.5Зочин   • 2020, 9 сарын 4. 10 цаг 20 минут

Tuulaas yariltslaga avguumuu

66.181.161.78Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 49 минут

Хүнийг тэгтэл нь уурлуулах гж... өөр дээрнь буцласан ус асгатал нь уурлуулна гдг бол өөрөө Урвалт. Туул өөрөө ч бас ус асгасан гж сонссон.

66.181.161.78Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 46 минут

Сайхан ярилцлага бн. Хамгийн чухал нь Уураа барих ёстой юм бн гдг маш их таалагдлаа. Дор сэтгэгдэл бтчсэн хүмүүс ч бас уураа брьж хэгвээ өөрт чинь ийм зүйл тохиолдсон бол гж өөрийгөө Алдармаагийн оронд тавиад үзэх хэрэгтэй. Хар муу шүүмжлэл ч бас хүнмйг алдаг. Та нар ч бас Алдармааг үгээрээ алж бн. Алдаж эндэхгүй хүн гж хаана ч бхгүй. Олны танил жүжигчин болохоор бүх зүйл ил бн. Та нарынх далд учраас хэн ч мэдэхгүй өнгөрч бн. Алдсан нэгнээ битгий цаашаа түлх. Монгол хүнд ийм муухай чанар байхгүй

66.181.182.172Зочин   • 2020, 9 сарын 7. 12 цаг 50 минут

Яааг үнэн Алдсан дээр нь дэвслээд л..

64.119.19.146Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 37 минут

Юу уншчихваа нэг бөөс ч байсан та нар хувааж идэх ёстой гэсэн олны жишгээр биднийг өсгөсөн гэнэ үү ?

202.72.245.125zochin   • 2020, 9 сарын 4. 13 цаг 01 минут

chi oilgohgui l d

98.253.30.34Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 28 минут

Yag jujigchniih n huvid bol muu jujigchin. Booeo yaagaad ter olon jil oortoo ajuliluud bsniig oilgodiggui.

24.9.102.210Zochin   • 2020, 9 сарын 4. 9 цаг 24 минут

Uuriiguu umuurukh gej iim muukhai khiisen khergeeree kino khiijee dee, khichneen myy khun bailaa ch amid khun deer butsalsan us asgana gedeg alsanaas ch dor,khumuus uuchilj martahiig khusej baikhad buur kino khiij showdaad,oilgoogui l bna daa,

202.126.90.65Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 15 минут

Гоё ярилцлага болжээ яг л асуухыг хүссэн юмнууд бна

103.57.93.226Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 06 минут

ДАРУУХАН БАЙ

202.126.90.65Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 03 минут

Ter hun chini herevee uhsen bol yaah uu ?hun amini hereg bizde,butsalsan us chini hutaga shidsentwil adil,gemt heregshuudee

202.126.90.65Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 04 минут

Ter hund chini ah duu turul sadan ger bul gej baigaa bizde,chi ter humuusiig ni hariutsah yum uu?

202.21.126.22Зочин   • 2020, 9 сарын 4. 9 цаг 00 минут

ok

103.212.118.120Зочин   • 2020, 9 сарын 4. 10 цаг 20 минут

Хийснийхээ дараа биш хийхээсээ өмнө л бодох хэрэгтэй байж дээ дүү үр дагаварыг нь

108.24.188.55Боролзой   • 2020, 9 сарын 6. 5 цаг 30 минут

бөөс иддэг байжээ аймаар юм бэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.