Мухар гудамж, хаягжилт муутай гэр хорооллын айл өрхүүд. Энэ нь минут секундтэй уралдан хүн ардын эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалахаар ажилладаг түргэн тусламж, онцгой байдлын аврах ангийн алба хаагчид үүргээ гүйцэтгэхэд хүндрэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, түргэн тусламжийн тэрэг хаягжилт байхгүй гэр хорооллоор дуудлагад очих хүртэл цаг алдах, цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний эрсдэл дагуулдаг нь ч үнэн. Харин эдгээр алслагдсан айл өрхүүдэд хүрч ажиллахад дэмжлэг үзүүлж, айл бүр өөрсдөө хаягаа хадах уриалгыг тусламжийн эмч нар гаргаж эхэлжээ.
Нэг хэсэг мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж, иргэн, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах боломж бүхий “Болзох цэг”-ийг байгуулахаар ярилцаж байгаа талаар мэдээлж удаа ч бий. Гэвч биелэлээ олсон зүйл одоогоор байхгүй байна. Иймд иргэн ч, төр засаг нь ч хаягжилтын асуудлыг анхаарч үзэн, шийдэх цаг болсныг түргэний эмч нар энэхүү уриалгаараа сануулсан биз ээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
тийншдээ ядаж хаягаа хадчиж болнодоо. түргэнийхэн онцгойнхон галынхан гээд цаг алдах эрхгүй хүмүүс хаяггүй л явдагшд дандаа. Бас гудамжнууд нь мухар арай арай.
Хаягжилтаа сайжруулах нь зөв. Иргэд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй
Uhsnii chini irged hot tulivlult geed buhel buten yaam baigaa bizdee
Tegeed eniigee nuguu mongol soyol bolovsrol geed nereltsen baigaamaa ichihgui
зөв зөв энэ уриалгад ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАД нэгндэх хэрэгтэй ,төрөөс газрын зөвшөөрөл олгосон бол хаягжилт хийж ,зам харгуйгийнэ засч гэрэлтүүлэгтэй болгож хүн амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой,иргэдийнхээ амьдах аюулгүй таатайорчин бүрдүүлж өгөх нь ТӨРИЙН ҮҮРЭГ мөн.