2020 оны 9-р сарын 7
14 цаг 03 минут

М.Хүрэлсүх: Өнөөдөр миний бизнесийг төр булааж байгаа нь маргааш өөр олон хүний бизнесийг булаана гэсэн үг

ЖДҮ-ийн боломжийг төр хулгайлдаг байсан бол одоо ил цагаан дээрэмддэг болжээ

“Нар Мон” компанийн захирал М.Хүрэлсүхтэй ярилцлаа.


-Нийслэлээс таны 20 гаруй жил ашиглаж үйл ажиллагаа явуулж ирсэн газрын зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон гэх юм. Та газраа хэзээ эзэмшилдээ авч байсан юм бэ?

-2011 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн захирамжаар газрынхаа гэрчилгээг авч гэрээ байгуулж байлаа. Манай компани үүнээс өмнө тооцоо нийлсэн актаар газрын төлбөрөө төлж ирсэн. 1997 онд “Нар Мон” компанийн нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацарлтын захирамжаар түлш модон материал бэлтгэх зах ажиллуулах зөвшөөрөл авч байлаа.

-Түлш модон материалын зах байгуулаад та юу хийв?

-Улаанбаатар хотын иргэдээс түлээ түлш нийлүүлэх хүсэлт их ирсэн. Социализмын нийгмийн үед түлээ түлш нийлүүлдэг дөрвөн гол цэг байсан юм билээ.

Дөрөвдүгээр цахилгаан станцын хажууд, Модны хоёр, Чулуун-Овоо зэрэг газруудын модны зах нийслэлийн иргэдийн түлшийг хангадаг байсан юм билээ. Манай компани түлш модон материалын зах нээсний дараа Хангай зах нээгдэж байсан.

Бид Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны төмөр замтай газар дээр орос цэргийн ангиудын ачаа буудаг хаягдсан төмөр замын бүх шапалийг нь солиж, битонон хашилт хийж ажиллагаанд оруулсан. Улмаар Төмөр замын хоёрдугаар ангитай гэрээ хийж, өвлийн ид ачааллын үед өдөрт 10 вагон нүүрс Багануур, Шивээ-Овоогоос татаж шуудайлаад хотын иргэдэд нийлүүлж ажиллаж байсан юм.

-Газар эзэмших эрхийн гэрчилгээг тань цуцлах шийдвэр хэзээ гарсан бэ. Үндэслэл нь юу байв?

-Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэр 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна лээ. Газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргасан байсан. Энэ захирамжийг бид огт мэдэлгүй явсаар наймдугаар сарын 28-ныг хүргэсэн.

-Таны “Нар Мон” ХХК төлбөрийн өртэй байсан юм биш үү?

-С.Амарсайхан даргын захирамж гарахаас 10-аадхан хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газрын албанд очиж хоорондын тооцоо хийхэд “Нар Мон” ХХК 84900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэсэн лавлагааг бидэнд өгсөн.

Үндсэндээ 20 гаруй жил тасралгүй үйл ажиллагаа явуулахад газрын төлбөрөө бид тогтмол төлж ирсэн. “Нар Мон” компани байгуулагдсанаас 500 орчим ажлын байрыг бий болгож, цар тахлын үед ч “Шөнийн зах”-ын түрээслэгч нартаа боломжоороо хөнгөлөлт үзүүлж ирлээ. Бид уг нь энэ жил агуулахын аж ахуй эрхлэхээр нийслэлээс архитектур төлөвлөлтийн даалгавар аваад хүнсний ногоо хадгалах хоёр агуулах, барилгын материал хадгалах гурван агуулах барихаар банкны зээл авч ажлаа эхлүүлээд байтал нийслэлтэй үл ойлголцол гарч эхэлсэн.

-Одоо ямар үйл явц үргэлжилж байна вэ?

-Сая наймдугаар сарын 24-нд нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай албан тоотоор бидний эзэмшил газрыг хурааснаа мэдэгдээд, газар дээрх үл хөдлөх хөрөнгө болон агуулахуудыг албадан буулгахаа мэдэгдлээ.

Энэ мэдэгдэлтэй манай компанийн эзэмшиж байгаа газрыг “Таван толгой түлш” компанид шилжүүлснээ дуулгасан. газар чөлөөлж байшин буулгах компаниа сонгосон юм шиг байна лээ.

-Та нийслэл рүү хамтарч ажиллах санал тавиагүй юм уу?

-Манай компанийн эзэмшил газрыг нийслэлээс илт сонирхож байгааг албаны хүмүүсээс сонссон. Бид нийслэлийн Засаг дарга, ерөнхий төлөвлөгөөний газарт Улаанбаатар хотын иргэдэд түлээ, нүүрс нийлүүлж байсан туршлагатай учир төр хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтарч ажиллах санал хүргүүлсэн. гэвч ямар ч хариу ирүүлээгүй.

Тэгээд бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хамтарч ажиллах тухай албан бичиг явуулсан. Ерөнхий сайд хамтарч ажиллахыг дэмжиж, чиглэл өгсөн юм билээ. Гэтэл нийслэл бидний газрыг хүчингүй болгож бизнес, хийх орчныг дээрэмдсэн байна.

-Энэ асуудлын ард ямар ашиг сонирхол байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд Нийслэлийн газрын газрын алба худлаа мэдээлэл өгсөн юм шиг байгаа юм. Нэг бол энэ А.Энхманлай “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.ганбаатар гэх хүмүүс манай газрыг хүчингүй болгож энэ цар тахлын үед манай компанид асар өндөр эрсдэл бий болголоо. Бид банкны зээлтэй, үйл ажиллагаагаа арай ядан явуулж байхад жижиг дунд бизнесийг дээрэмдэж байгаа нь цаашдаа бусад хүмүүсийн бизнесийг дээрэмдэж эрсдэлд оруулахгүй байгаасай гэсэндээ олон нийтэд хандлаа.

-Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай гэж хүнтэй та уулзсан уу?

-Уулзаж учир явдлыг тайлбарлах гэж их оролдсон. Огт хүлээж аваагүй.

-Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан руу та хандсан уу?

-Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд холбогдох баримтуудыг цуглуулаад нягталж үзэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. гаргасан захирамжаа цуцална гэж найдаж байгаа. Хэрэв энэ харалган шийдвэрээ эргэж харахгүй бол хуулийн байгууллагад хандана.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.38.148Зочин   • 9 сарын 7. 16 цаг 52 минут

томчуудын хараанд орсон бол боож үхэе гэсэн ч тоохгүй ээ өнгөрсөн.

Шинэ мэдээ

ХҮНам орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болжээ4 цаг 14 минутын өмнө“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна9 цаг 44 минутын өмнөУур бухимдлаасаа хэрхэн ангижрахыг Далай лам зөвлөжээ9 цаг 54 минутын өмнөБНХАУ хөгжлийн бэрхшээлтэй 2.55 сая эмэгтэйг ядуурлаас гаргажээ9 сар 29. 17:40Фото: Энэ сарын эрэгтэй кпоп хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарчээ9 сар 29. 17:30НҮБ: БНАСАУ хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн хэвээр байна9 сар 29. 17:20Эмгүйгээр ханиад, томууг эдгээх 13 арга9 сар 29. 17:10НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар яаралтай уулзалт хийнэ9 сар 29. 17:00Макрон:Бид Лукашенкагийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй9 сар 29. 16:50Их Британи Билл Гейтсийн сантай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ9 сар 29. 16:42Г.Энхболд “халаасны хулгайч” гэж гүтгүүлжээ9 сар 29. 16:41Ираны лигийн хамгийн өндөр цалинтай бөх нь Хасан Яздани9 сар 29. 16:40Владимир Лисин Оросын хамгийн баян хүн болжээ9 сар 29. 16:35ДЭМБ: “COVID-19”-ийн түргэн оношлуурыг 133 оронд нэвтрүүлнэ9 сар 29. 16:30Сонгууль хүчинтэй болгох зорилгоор л нэр дэвшсэн ч ялчихсан ЦЭВЭРЛЭГЧ бүсгүй9 сар 29. 16:20В.Путинг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ9 сар 29. 16:10“Ногоон технологи-2020” өдөрлөг 10 сарын 2,3-нд болно9 сар 29. 16:05Аравдугаар сарын цаг агаарын төлөв9 сар 29. 16:00Райан Маккарти: Цар тахалын улмаас цэргүүд амиа хорлох тохиолдол ихэссэн9 сар 29. 15:50Б.Бат-Эрдэнэ: Нэг хүн 20-30 ломбард зэрэг ажиллуулж байгаа нь маш олон хүний эд хөрөнгө сүйдэх нөхцлийг бүрдүүлээд байна9 сар 29. 15:45Эерэг Дагва9 сар 29. 15:45ЦУОШГ: Ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна9 сар 29. 15:41“Alibaba” компани захиалга хүргэх анхны роботоо танилцууллаа9 сар 29. 15:40Чуулганы хуралдаанд Шадар сайд мэдээлэл хийнэ9 сар 29. 15:35"Таны заавал сонсох 500 цомог" №93 Missy “Misdemeanor” Elliott, 'Supa Dupa Fly'9 сар 29. 15:30Премьер лигийн багуудаас халдварын арван тохиолдол илэрчээ9 сар 29. 15:25АКИ БАШЁ: Хоёр ёкозүнад анхааруулга өгнө9 сар 29. 15:20Япон улс энэ намар угсаа залгамжлах хунтайжийг тунхаглана9 сар 29. 15:10Зэсийн ханш өсч эхэлжээ9 сар 29. 15:00“Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөөгөөнд 4200 хяналтын ажилтан чууллаа9 сар 29. 14:57
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.