"Гадаадад байгаа, мөн дансаа нээлгээгүй байгаа иргэд одоо ч онлайнаар дансаа нээлгэж, ногдол ашгаа хүртэх боломжтой"

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг иргэдийн арилжааны банкан дахь дансанд орж эхэлсэн. Гэвч ногдол ашигтай холбоотой хэд хэдэн асуултууд иргэдийн дунд ихээр гарч байгаатай холбогдуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.

-Хувьцаатай иргэдийн ногдол ашиг дансанд нь орж эхэлсэн байна. Одоогийн байдлаар хувьцааны ногдол ашиг тараах үйл явц хэр явагдаж байна вэ?

-Одоогийн байдлаар нэг сая 904 мянган иргэн “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг эзэмшдэг. Өнгөрсөн пүрэв гарагт үнэт цаасны компаниудаас нэг сая 175 мянган иргэний тухайн үнэт цаасны компани дээр холбосон арилжааны банкан дахь дансны мэдээллүүдийг ирүүлсэн. Иргэдийн мэдээллийг баталгаажуулж, нягтлах үүднээс 13 нэр бүхий арилжааны банктай тулган баталгаажуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны компаниудаас ирсэн иргэдийн дансны дугаарыг арилжааны банк руу явуулж, тухайн данс зөв, баталгаатай эсэхийг тулгах ажил хийгддэг гэсэн үг. Тулган баталгаажуулалт хийхэд данстай иргэдийн 20 орчим хувийнх нь мэдээлэл алдаатай байсан тул үнэт цаасны компаниуд руу буцаасан. Ингээд эхний ээлжинд тулган баталгаажуулалт нь хийгдэж ирсэн 857 мянган иргэний дансанд төрийн сан дахь төвлөрсөн хадгаламжийн данснаас багцын гүйлгээ хийгдэж, хувьцааны ногдол ашиг нь шилжсэн. Хоёрдах ээлжийн буюу үнэт цаасны компанид дансаа нээлгэсэн болон и-баримтын бүртгэлийн системээр дамжуулан бүртгэлтэй дансандаа мөнгөө авах хүсэлтээ илгээсэн 400 мянга орчим иргэдийн ногдол ашгийг шилжүүлэхээр төрийн сан руу мэдээллийг нь өнөөдөр явуулсан. Маргаашнаас эхлэн тэдгээр иргэдийн арилжааны банкин дахь дансанд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ногдол ашгийн мөнгө шууд шилжинэ.

-Насанд хүрээгүй хүүхдийн хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ?

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрөөс өмнө төрсөн иргэн бүрт “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг олгосон байдаг. Насанд хүрээгүй хүүхдийнхээ хувьцааны ногдол ашгийг и-баримт аппликейшн буюу цахим баримтын системд хандан авах боломжтой. Ингэхдээ, эцэг, эхчүүд и-баримт системд холбогдож хүүхдийнхээ овог, нэр, регистрийн дугаарыг оруулсанаар шинэ аккаунт /бүртгэл/ үүсэх юм. Бүртгэл үүссэний дараагаар и-баримтын системээс автоматаар хүүхдийн мөнгө авдаг дансны мэдээллийг харуулж, уг дансандаа ногдол ашгийн мөнгийг авах талаар асуусан цонх гарч ирнэ. Энэ тохиолдолд ТИЙМ гэсэн хэсгийг товшиход “Эрдэнэс Таван толгой” компанийн ногдол ашиг тухайн сонгосон хүүхдийн мөнгө авдаг дансанд шилжих боломжтой болох юм.

-Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа иргэд хувьцааны ногдол ашгаа хэрхэн авах боломжтой вэ. Онлайнаар үнэт цаасны компанидаа дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа холбосон тохиолдолд авах боломж тэдэнд бий юу?

-“Эрдэнэс таван толгой” хувьцаат компани манай үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй ногдол ашиг зуучлуулан тараах гэрээг хийсэн. Гэрээний дагуу 2 сая 512 768 иргэнд олгогдох 179 тэрбум 849 сая төгрөгийг наймдугаар сарын 25-нд шилжүүлж дууссан. Иргэдийн хувьд үнэт цаасны компанид данстай эсэх, и-баримтад бүртгэлтэй эсэхээс үл шалтгаалан Монгол Улсын иргэн учраас хувьцааг эзэмшиж байгаа гэсэн үг. Таны хувьцааны бичилт болон ногдол ашгийн мөнгө тань байршсан байгаа. Жишээлбэл, гадаадад байгаа иргэд хэзээ ч холбогдоод авах боломжтой. Харин ингэхдээ үнэт цаасны компанид дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа баталгаажсан үед иргэний хүсэлтийн дагуу ногдол ашгийг  дансанд нь шууд шилжүүлнэ. Хувьцааны мөнгө дуусах, байхгүй болно гэсэн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Үнэт цаасны компаниуд дунд онлайнаар данс нээж буй компаниуд хэд хэд байгаа учраас гадаадад байгаа иргэд онлайнаар хувьцааны дансаа нээлгэж, ногдол ашгаа хүртэх боломжтой.

-Үнэт цаасны компанид хандаж хувьцааны дансаа нээлгээгүй байсан иргэд одоо шинээр нээлгэсэн тохиолдолд ногдол ашгаа авч болох уу?

-Боломжтой. Хувьцааны ногдол ашгийн мөнгө тань төвлөрсөн хадгаламжийн дансанд аль хэдийн байршсан. Харин и-баримт аль эсвэл үнэт цаасны компаниар дамжуулан арилжааны дансаа холбож ногдол ашгаа авах уу гэдэг сонголтыг та өөрөө хийх боломжтой гэсэн үг. Хэзээ авна гэж хандана, тэр үед таны ногдол ашгийг шилжүүлэхэд бид бэлэн.

-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаатай нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх, шилжүүлэх боломжтой юу?

-Засгийн газрын 2012 оны тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХК-ын хувьцааг захиран зарцуулах эрхгүйгээр эзэмшүүлсэн байдаг. Зөвхөн төрд буцаан худалдах эрхтэй. Захиран зарцуулах боломжгүй гэдэг нь тухайн “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа нь хөдөлгөөнгүй байхаар зохицуулагдсан гэсэн үг. Харин төр засгаас тогтоол шийдвэрээ гаргаж, хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх үед уг хувьцаа хөдөлгөөнд орох боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-ын хувьцаа эзэмшиж буй иргэд бусдад зарж, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих мөн нас барсан иргэний үр хүүхэд, ач зээ нь талийгчийнхаа хувьцааг өвлөн авах эрх үүснэ гэсэн үг. Гэхдээ одоохондоо хувьцааг “хөдөлгөөнтэй” байлгах шийдвэрийг улсаас гаргаагүй учраас нас барсан иргэдийн хувьд ч, гадаадын харьяатаас гарсан иргэдийн аль аль нь хувьцааны бичилтэд хасалт хийгдээгүй, ногдол ашиг нь олгогдсон хэвээр байгаа.

-Цахим орчинд нэг хэсэг "Эрдэнэс Таван толгой" ХК-ний хувьцаа авна, зарна гэх хуурамч зар ихээр явсан. Энэ тохиолдолд хөдөлгөөнгүй байхаар зохицуулагдсан хувьцааг зарах, худалдан авах боломжгүй гэсэн үг үү?

-Тийм. Энэ бол ташаа мэдээлэл. Иргэдийн хувьцааг авна, зарна гэх ойлголт байхгүй. "Эрдэнэс Таван Толгой" ХК-ний хувьцаатай холбоотой ямарваа нэгэн шилжүүлэг /хөдөлгөөн / хийгдэхгүй байхаар зохицуулагдсан учраас энэ нь хууль бус үйлдэл юм. Иймд иргэд энэ төрлийн заруудад итгэхгүй байх хэрэгтэй. Мөн саяхан хувьцааны ногдол ашиг тараах үеэр цахим орчинд хүүхдийнхээ ногдол ашгийг авахын тулд регистрийн дугаар, хүүхдийн мөнгө хүлээн авах дансны хамт  явуулна уу гэсэн тусгай дугаар ажиллаж байгаа талаар ташаа мэдээлэл тарсан байсан. Уг албан бус мессэженд итгэж, хувь хүний нууцтай холбоотой мэдээллээ сошиал орчинд илгээхгүй байхыг сануулья.  Хувьцааны ногдол ашигтай холбоотой үнэн бодит мэдээллийг манай үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудас, вэб сайтаас авах хэрэгтэй. Мөн улсын хэмжээнд 110 ТҮЦ машин байдгаас 33 нь нийслэл хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт байршсан байгаа. Иргэн ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж, хувьцаа гэсэн цонхыг сонгож, хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллээ мэдэх боломжтой.

-Үнэт цаасны компанид хувьцааны дансаа нээлгэж, арилжааны банкан дахь дансаа холбосон мөртлөө одоо болтол ногдол ашгийн мөнгө орж ирээгүй тохиолдолд хаана хандах вэ?

-Үнэт цаасны компани дахь харилцагчийн бүртгүүлсэн мэдээлэл зөрүүтэй бол алдаатай арилжааны банкны дансны дугаарыг шалгуулахаар үнэт цаасны компани руу буцаан явуулж байгаа. Тухайн үнэт цаасны компани харилцагчтайгаа холбогдож, арилжааны банкны дугаарыг нь зөв эсэхийг лавлаж бидэнд буцаан мэдээллээ явуулах юм. Иймд харилцагчийн мэдээлэл, арилжааны банкны данс алдаатай байгаа учраас ногдол ашгийн мөнгө орохгүй байна гэж ойлгож болно.

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 10. 1 цаг 34 минут

Амар даа ммм

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 10. 0 цаг 10 минут

Борооших нь шуу ☔️☔️☔️👫👫

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 1 цаг 17 минут

Гэрт . Хамгийн сайн сайхныг бодоод амардаа. Гадаа бороотой , бас хүйтэн байна хө.

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 9. 23 цаг 49 минут

Мэндээ.... Мм эрт харьж амраарай ❤️❤️❤️Нойр хэхэ

31.173.87.114Зочин   • 2020, 9 сарын 9. 22 цаг 12 минут

Хөөөшшшшшшшш

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 22 цаг 14 минут

хихи... өөөөв доор бичсэн хараагүй юу.. эрт харьж амрана шүү мм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 20 цаг 57 минут

Хөөөшэээааааа АААААА

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 20 цаг 59 минут

хихихи...ммм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 21 цаг 00 минут

Хартай шүүүүү АаааА

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 19 цаг 22 минут

Хоёул зориг гаргаад UPDATE /модернизация/ хийчихвэл 15 -20 жил хүний царай харахгүй дээ ... Би бол тас , тас гээд шийдээд явна. Бас замаасаа ноьшрохгүй ээ хө..Өөрт хохиролтой байсанч би найзыгаа /бас хамаарал бүхий хүмүүсийг заавал1т таьина аа. / Гэхдээ өнөөдөр бол яг миний хувьд бүх юм ойлгомжгүй, нэг тийм завсрын, хогын/ Ямартай ч түр зуурын хачин ийм үеийг дуусна гждгийг бол мэдэж байна/

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 20 цаг 59 минут

яг зөв дуусгаад цааш шүү зөвөө хө ммм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 19 цаг 58 минут

Зориг зүрх гаргах гэдэг нь : нөхцөл байдлаа мэдэрч, юм хумаа эмх цэгцэнд оруулахыг л хэлээд байгаа шүү .. / буруу ойлгоод айчихьиййй хурай хурай /

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 21 цаг 00 минут

хурай хурай.. хэхэ... гараа юу... үү орот ... нойр хүрэд аюул хэхэ

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 21 цаг 08 минут

Гароааааааа

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 45 минут

Би гарья даа хө . / ингэсхээд/

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 19 цаг 04 минут

орой бороотой тул борооноос өмнө тэгээ хө.. найз нь хуралд орох нь хихи..нойр хүрээл..мм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 47 минут

Бид 2 хөөрхөөөөн. Хоёулаа нээх сүрхий хөтлөлцөөл , 2 биенээсээ өрсөж яриал ... юу ч ярьцгаадаг юм ... хоёул .... хэхэ/ санаө алдах/

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 19 цаг 04 минут

тийм шүүш... түрүүн ч гаруут хөтлөөл тэ..ммм дандаа инээлгэхсэн дээ.

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 48 минут

Ойлгосон юм тун бага . Бараг байхгүй.

31.173.87.120Зочин   • 2020, 9 сарын 9. 17 цаг 21 минут

Чамайгаа хэн нэгнээс өмөөрөөд өмөлзөөд .. /бүх хүнээс/ өөрөө чадруухан байгаадаа .. үнэхээр бүгчим , бачим ... Бид 2 бусдаас /ц биш шүү хө/ ялгаатай шүү. Агуу их хүсэл мөрөөдөл байна...

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 01 минут

тийм шүү... баярлалаа... гое ядраал хэхэ..мм

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 17 цаг 03 минут

ммм... өмнө нь бичиж дээ. тэ.мммм шөл янзтай... гоёо гоёо гоёо доо... үнсье...

31.173.87.120Зочин   • 2020, 9 сарын 9. 17 цаг 24 минут

Жоо.. үнсье. Б суугаад та 2 сайхан ярилц л гэхийн .. чи огт суухгүй үсрээл, цовхчоод .. Би тэгэхээр яалтай ай.. Тэгээл эцэст нь чөтгөр шулам гэж хэлүүлээл. ..

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 02 минут

хихи... үнсье.. яриадл байгаа шүү дээ... харин сая нэг чөтгшөрийг дарж авав тээ.. болдоггүй бор чөтгөр ммм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 20 цаг 27 минут

ЧИ ХААЧВАА АааааАаа

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 23 минут

Тэрч чөтгөр шулам бишишдээ хэхэ.. Мара : Би буруу юм шахаад , шаардаад байвал ... хэлэх хэрэгтэй шүү.. Дэммй нтр гээд .. Жижиг гэлтгүй асуудлуудаа цэг тавиад , тавиад явбал ... .. Учирлаад л яриад байх шиг байхын ../Б/

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 18 цаг 44 минут

Б биш би шүү .

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 9. 15 цаг 35 минут

Ядаргаатай юм бэ?

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.