ЖИНХЭНЭ ЖДҮ: Байгалийн гаралтай гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Инару" брэнд

Энэ удаагийн "ЖИНХЭНЭ ЖДҮ" буландаа байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Инару” брэндийг онцолж байна. Тэд байгалийн түүхий эдээр хийсэн ахуйн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэдэг билээ.  “Инару” брэнд 2016 онд хамгийн анхны хонины сүүл, адууны тостой шахмал саванг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр есөн нэрийн 23 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Ингээд “Инару” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэгч захирал Н.Сарангуатай ярилцлаа.

-Та ямар мэргэжилтэй бэ. Амьтны гаралтай тос ашиглаж гоо сайхны бүтээгдэхүүн хийх санаа хэрхэн төрөв?

-Би бизнесийн удирдлагын чиглэлээр сурч боловсорсон. Сургуулиа төгссөнөөс хойш маш олон жил гадаадын улс орнуудаар явсан. Тэр үед гаднынхан надаас “Монголын брэнд юу вэ. Байдаг уу” гэж маш их асуудаг байсан. Мөн Монголоос бэлэг, дурсгалын зүйл авах хэрэгтэй болоход “Govi” брэндээс өөр зүйл байдаггүй байлаа. Тэр үед үндэсний өөр брэнд болохуйц бүтээгдэхүүнүүд олон байгаасай, Монголд үйлдвэрлэл яагаад хөгждөггүй талаарх бодлоос бизнесээ эхлүүлэх сэдэл төрж байсан. Миний хамгийн чухал хүсэл бол “Монгол” гэдэг нэрийг дэлхийн тавцанд гаргах байлаа. Мөн хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд хүний биед хортой химийн бодис маш их агуулагддаг болохыг мэдсэн. Түүнээс хойш хүүхэд болон ээжүүдэд зориулсан химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн хийх хүслээр энэ салбарт ажиллах болсон доо.

-Анх бүтээгдэхүүн хийж эхлэхэд ямар хүндрэл тулгарч байсан бэ. Амьтны гаралтай тосоор гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж хэрэглээнд нэвтрүүлэхэд техник хэрэгслээс эхлээд шинэлэг зүйлс маш их шаардсан байх?

-Дэлхий нийт адууны тосыг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь адууны тос бусад тоснуудаас хэд дахин илүү хүний арьстай тохирох бүтэц агуулдаг. Ахмадууд адууны тосыг ясанд хүртэл нөлөөлдөг гэж ярьцгаадаг. Энэ уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулахад маш олон асуудал үүснэ. Жишээлбэл, хонины сүүл, адууны тосонд онцгой үнэр агуулагддаг.

Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас, хэрхэн авдаг вэ?

-Дотоодын 20 орчим түүхий эд байдаг. Харин гадны 30 гаруй түүхий эдийг ашиглаж бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Эдгээрээс суурь тос, эфирийн тоснууд илүү их хувийг эзэлдэг. Эфирийн тоснуудыг ашиглаж тансаг үнэртэй, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүд бэлэн болдог. Харин бидний өдөр тутам ашигладаг бүтээгдэхүүнүүд дунд эфирийн тос агуулсан зүйлс тун ховор байдаг. Учир нь эфирийн тос хамгийн үнэтэй бүтээгдэхүүн. Жишээлбэл, 1кг нь 500 мянгаас 2сая төгрөгөөр худалдаалагддаг. Мөн үнэрээр арьсыг эмчлэх үйлчилгээ үзүүлдэг.

-Шахмал саванг гар аргаар хийхэд маш урт хугацаа шаардлагатай байдаг. Тэгвэл амьтны гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд хугацаа илүү шаарддаг уу?

-Тэгэлгүй яахав. Нэг саван гаргаж авахын тулд хоёр жилийн хугацаа шаардсан. Харин байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хийхийн тулд тосны тогтвортой байдлын тест, найрлагыг маш сайн шалгаж боловсруулахад маш удаан хугацаа шаардлагатай. Манай бүх бүтээгдэхүүн тосон суурьтай. Энд ямар ч хадгалах бодис ороогүй гэсэн үг. Учир нь бүтээгдэхүүнд ус орвол бактери үүсгэх эрсдэлтэй байдаг. Энэ нь ус орсон гоо сайхны бүтээгдэхүүнд хадгалагч химийн бодис орсон гэсэн үг. Харин ихэнх компани хямдхан байдаг учраас хадгалагч бодис ашигладаг. Бид өдөр тутмын амьдралдаа хадгалах бодистой бүтээгдэхүүн маш их хэрэглэдэг. Монголчууд байгалийн гаралтай бүтээгдэхүүн үнэтэй гэж голдог. Харин тухайн бүтээгдэхүүний орц, найрлага, дотор нь үнэтэй түүхий эд орсон байдаг учраас л үнэтэй байдаг. Органик бүтээгдэхүүнд ашигладаг эфирийн тосыг боловсруулахад маш өндөр өртөг шаарддаг. Чанартай бүтээгдэхүүнийг үнэ дагадаг гэж ярьдаг шүү дээ. Гэвч бид чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн тулд маш их хичээж ажилладаг. Нэг бүтээгдэхүүнийг боловсруулахын тулд маш удаан хугацаа шаарддаг. Жишээлбэл, бид нэг жилийн хугацаанд шинэ бүтээгдэхүүн гаргаагүй, харин шинэ төрөл гаргах туршилт, боловсруулалтаа хийсээр байна. 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.