Орон нутгийн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж дуусаад буй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн хороонд материалаа бүрдүүлэх өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 мандаттай. Орон нутгийн сонгуульд МАН дангаар оролцох бол бусад нь хамтарч эвсэхээр нэгдэж байна. Нийслэлийн Сонгуулийн хороо МАН болон ХҮН намын орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, бүртгэлээ.
МАН-аас намаас нэр дэвшигчдийн 33.3 хувь нь анх удаа НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд эрх зүйч 10, улс төр судлаач 12, багш 4, инженер 5, эдийн засагч 5, эмч 1, нисгэгч 1, програмист 1, бизнесийн удирдлага 5, хөгжлийн удирдлага мэргэжилтэй 1 хүн нэр дэвшиж байгаа аж.
Ц.Янжиндулам
Сэтгэгдэл бичих