Ж.Мягмар: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудыг шалгаж дууссаны дараа хоёр настнуудыг хүлээж авна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхээр болсон ч хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан. Үүний дараа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж батлуулсан юм. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ хэзээнээс эхлэх, хоёр тэрбум төгрөгийн зарцуулалт болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодрууллаа.

-Хүүхэд харах үйлчилгээ хэзээнээс албан ёсоор эхлэх вэ?

-БШУ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг ажиллаж байна. Төрийн байгууллагаас гадна хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоотой хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. Коронавирусийн халдвараас улбаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа учраас хүүхэд харах үйлчилгээнд зөвхөн хоёр настай хүүхдүүдийг хамруулах болсон. Тиймээс энэ ажилд маш хариуцлагатай хандах ёстой. Бид эрүүл мэндийн аюулгүй байдлыг  хангахын тулд есдүгээр сарын дундаас хүүхэд харах үйлчилгээний ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор өдөр товлож хэлэх боломжгүй байгаа. Учир нь хүүхэд харах үйлчилгээ явуулах газруудыг шалгах, шаардлага хүргүүлж хүүхэд хүлээж авах боломжтой болсны дараа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээг шуурхай эхлүүлж, хүүхдүүдийг олноор хамруулахаас илүү  тэдний байх орчин, аюулгүй байдлыг анхаарах нь хамгийн чухал юм. 

-Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг албан ёсны хэчнээн байгууллага байдаг вэ?

-Өнгөрсөн жил 159 байгууллага үйл ажиллагаа явуулсан. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлөөс болж хүүхэд харах шинэ байгууллагуудад зөвшөөрөл олгоогүй. Мөн шинээр хүүхэд харагч бэлтгээгүй. Тиймээс өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан, зөвшөөрөлтэй газруудын нөөц, бололцоонд суурилан хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулна.

-Энэ жил хэчнээн хүүхдийг хамруулах боломжтой вэ?

-Нэгдүгээр сарын 27-ноос хойш хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ажиллаагүй. Тиймээс бид хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудыг шалгана. Байр байдалтай нь танилцана. Ингээд шаардлага хангасан газруудад хүүхдүүдийг хамруулах бодлого баримтална. Мэдээж шалгалтыг мэргэжлийн хүмүүс хийнэ. Улмаар шаардлага хангасан хэчнээн газар байгаагаас шалтгаалж хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой эсэх дүнг гаргана. 

-Энэ жил хоёр тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. 2016 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү үйлчилгээнд ер нь төсвөөс хэчнээн төгрөг баталдаг байсан юм бэ? 

-Жил бүр харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо өсч, хувийн цэцэрлэгүүдийн тоо буурсан. Үүнтэй адил хүүхэд харах үйлчилгээний тоо ч харилцан адилгүй өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хэвийн хамрагддаг байсан болохоор хүүхэд харах үйлчилгээний хэрэгцээ бага байлаа. Мөн хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт явсны дараа өвчлөх тохиолдол их байдаг учраас тэднийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс хоёр настай хүүхдүүдийн эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах хэрэгцээ үүсээд байна. 

-Батлуулсан хоёр тэрбум төгрөгийн зарцуулалт хэрхэн хийгдэж байна вэ?

-Хоёр тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг хуулинд тусгасан байдаг. Энэ нь нэг хүүхдэд ногдох хувьсах болон хоолны зардлаар тооцогддог. Нэг хүүхдийн хоол, хувьсах зардлыг хүүхдийнх нь тоогоор тооцож тухайн төвд өгдөг. Энэ зардлуудын 60 хувиас хэтрэхгүй төлбөрийг эцэг, эхчүүдээс  авах ёстой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нар төрөөс дэмжлэг авахаас гадна эцэг, эхчүүд тодорхой хэмжээний төлбөр төлдөг үйлчилгээ. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон эцэг эхийн итгэлцэл сайн дурын гэрээгээр зохицуулагддаг.

-Улсын хэмжээнд 159 албан ёсны хүүхэд харах үйлчилгээний газар байдаг. Харин энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 77 мянган хүүхэд байгаа. Эдгээр хүүхдэд хүүхэд, харах үйлчилгээний хүрэлцээ хангамж хүрэлцэхгүй мэт санагдаж байна?

-Хүүхэд харах үйлчилгээг сонгох нь эцэг, эхчүүдийн сонголт. Ээжүүд хүүхдээ гэртээ харж болно. Зөвхөн өнгөрсөн жил цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг авдаг байхад 159 төв ажиллаж байсан. Үүнээс өмнө илүү олон төв үйл ажиллагаа явуулж байсан. Судалгаа шинжилгээ хийгдэж дууссаны дараа зөвшөөрөлтэй байгууллагуудтай холбогдоно.  

-Үйл ажиллагаа явуулах газрууд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа явуулах түр журам батлагдсан. Хүүхэд харах үйлчилгээнд ч мөн адил тусгайлан мөрдөх журмуудыг хүргүүлсэн. Ялангуяа хоёр настнуудыг авах шаардлагыг илүү нарийвчлан төлөвлөн гаргасан байгаа. 

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн боловсрол, үйл ажиллагаа явуулах хүний нөөцөд хэрхэн анхаардаг вэ?

-Хуулийн зохицуулалтад 18-60 хүртэлх насны бүрэн дунд боловсролтой иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлнэ гэж заасан байдаг. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх төвүүдэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгодог. Мөн хүүхэд харагч тусгай хүүхэд хамгаалал, бага насны хүүхэдтэй харьцах арга зүйн чиглэлээр тусгай сургалтад заавал хамрагдсан хүмүүс энэхүү үйлчилгээг эрхэлнэ. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах хүмүүсийг журмын дагуу сургалтад хамруулна.

-Хүүхэд харах үйлчилгээг эцэг, эхчүүд өдөр өнжүүлэх төвтэй адилтгаж ойлгодог. Хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвийн ялгаа юу вэ?

-Хүүхдүүдийн хамрагдах насны хувьд ялгаатай. Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулдаг. Хүүхэд харах үйлчилгээ өөрийн гэсэн хууль эрхзүйн орчин, стандарттай , төрөөс санхүүжилт олгодог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг иргэд хардаг үйлчилгээ. Өдөр өнжүүлэх төвийн хэрэгцээ ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд их үүсдэг. Өдөр өнжүүлэх төв нь боловсролын үйлчилгээ биш эцэг эхчүүд өөрсдөө тохиролцож,  төлбөр төлж энэхүү үйлчилгээг авдаг. Ихэвчлэн бага боловсролын багш нар хариуцан ажилладаг. 

40
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

40 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 1 цаг 52 минут

Б ирээ юу. Тэгээд одоо эрт амар даа🌃❤️👫

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 2 цаг 17 минут

Ирсээн. Энэ бид 2 зогсож байна тэ .Үнсье за.

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 1 цаг 04 минут

Марад: Бүүр анх олоон жилийн өмнө .. Амандаа хийвэл хайлчихвмйй Алган дээрээ тавьбал хөрчихвийй гэж ..... тмйм энхрий хайрлаж эхэлж байж ... Цаг хугацаа хурдан аж. Олон олон зүйл болоод өнгөрчээ хө ... Бурхан минь..

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 1 цаг 46 минут

Тиймээ... Хумууний амьдралын нэг бутэн цикл болжээ❤️❤️❤️

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 1 цаг 05 минут

Хөрчих даарчихвий гэж ... энхрийлж , маш нандигнаж бж хө.. Амьдарлаа гэж .

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 1 цаг 51 минут

Амьдралаа би чамд хайртай❤️🙏🙏❤️

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 2 цаг 18 минут

🙏🙏🙏

178.176.73.137Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 26 минут

МАРАА ......хүүе

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 25 минут

Уншсаан.. Мммм унсье

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 21 минут

Мара : би гарлаа шүүүү ..

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 09 минут

Доошоо зөндөө ... Б 8,30 - 9

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 11 минут

Гүйцэд уншаарай ...

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 07 минут

Бороо зогсож тэнгэр цэлмэв... Аааааа би хаачихав дээээ

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 05 минут

Еееееееевввв. Мммммм юун п вэхэхэ

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 23 цаг 19 минут

Хөөөшшшшшшшшэээ п вееееее

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 22 цаг 28 минут

Дооо бичиь. Чи алга болов ааааааАААА

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 20 цаг 37 минут

Доош.. Б тэй гарав. Үүднээс буцлаа. Усан борорр Нэг хүн🌂☔️🏃🏿🏃🏿Хихи

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 20 цаг 43 минут

хихи.... бороо их байнаа. чи минь ороо... үнсье

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 20 цаг 52 минут

хувингаар цутгажийнааа.. ммм чи минь шүү...

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 20 цаг 59 минут

Орчихсоон . Айхавтар устай байна . Маргааш чамайг ирэхээр Баатарааг янз бүрийн тоглоом хийхийг нь болиулахаас хө. Залгаад байна . Би авсангүй. Найзаас нь л боллоо хө. Чамайг хөөрхөн нтр гээд .. баларсын.

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 46 минут

Чамь хайртай эр эм 2 😂😂

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 05 минут

Хэхэ. М.... Б ирээ юу... Ммм

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 33 минут

хэхэ.. түүнтэй контактоо болио хө.. юм уусан байгаа биз. устай бороо байнааа. цонхоо хааж дулаан бай

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 52 минут

За

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 50 минут

За. Хүүе чи өчигдөр дээшээ харж хэвтээд намайг яаж байхад нээх уртөө санаа алдсан анзаарсан уу ёошын. Чамайг бодохоор зүрх ширрррр гэдэг хэвээрээ л он жилүүд хөвөрсөөр .. Ууртай байсанч энэчдээ гэж бодогддоггүй ... сонин шүү... Нөгөөх 8,30 аам хойш тарах байх. Бахан хувцастайгаа бороо хүлээвээ хө..

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 22 минут

Тиймээ... Анзааралгуй дээ.. Мм. Муу битгий бодоо. Мм баярлалаа

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 04 минут

Хоёулаа очоод олимпод орох гэж байгаа юм шиг хурдтай , эрчимтэй ажиллөад бүх зүйлээ багц болгож аваад .. системтэйгээр зохицуулна аа. Бид чадна байхаа хө.

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 34 минут

оке... хорошо... гоод ммм хихи

85.141.168.212Зочин   • 2020, 9 сарын 11. 0 цаг 23 минут

Хаха.. Ммммм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 21 цаг 51 минут

Эшшшш муу найз нь ийм олон хэл мэдэх бишдээ ай .. хэхэ

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 16 цаг 46 минут

мэндээ.. ммм чи минь нүдэнд харагдаал... дааравзай, сэрүүн.м

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 16 цаг 50 минут

За. Хайр хүрэв ...

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 18 цаг 15 минут

ммм... чи л хүргэдэг шүү... бороотой, бүгчим шиг ..ммм дааравзай

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 18 цаг 22 минут

Мхэн. .. Тийм байна . Энэ бүгчим удахгүй сарниад цэлгэр уужим болно доо хө. Жам ...

79.98.213.82Зочин   • 2020, 9 сарын 10. 19 цаг 22 минут

тийм шүү...хоолоо идэв үү...мм

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 19 цаг 30 минут

Идсээн хө. Миний санаа : Чи минь өнөөдрийнхөөс илүү өөдрөг , бадрангуй, өвчин зовлонгүй байх л чухал гэж бодоол... Бусдыг би /бил/цаг нь болохор хийгээд ,бүүр шийдвэрлээд явна аа .. / Цагийн юм цагтаа л .. .. 🤔

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 19 цаг 34 минут

Ажил төрөл эдмйн засгийн асуудлуудыг ..шийдвэрлээд гэдгийн агуулга нь / хоол ундны хэмжээнд биш.. Бүүр чадвал улс орны, бүүр чадвал үндэснийи хэмжээнд .. / Бадрангуй мөрөөдөв 🙏/

66.181.169.162Зочин   • 2020, 9 сарын 10. 16 цаг 25 минут

Одоо шалгахзүйл байвал шалгаад үйл ажиллагааг нь хурдан эхлүүлмээр юм даа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдээ өгөх хүн олон банйа . Энэ хууль чинь хэрэгжээд 5-6 жил өнгөрчихлөө. Өмнө нь ажиллаад сурчихсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн ,шаардлага хангасан төвүүдээ нээмээр юм. Төрийн байгууллага гэхээрээ л ийм удаан, тодорхойгүй байх ёстой гэж үү

109.252.87.207Зочин   • 2020, 9 сарын 10. 15 цаг 38 минут

Чи чинь хөгмйн ****??

64.119.23.97Иргэн   • 2020, 9 сарын 10. 8 цаг 36 минут

Хууль гууль болчихдог л биш бол хэрэгжээд нилээд удлаа шдээ одоо болтол шалгаж дуусдаггүй ажилуу та нар дарамтлах юмаа бодож суунуу уу хийе бүтээе гэж ер бодохгүй улс юмаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.