2020 оны 9-р сарын 11
10 цаг 50 минут

Х.Ядам: Энэ сарын сүүлээр шинэ уран бүтээлээ гаргахаар төлөвлөж байна

     “The voice of mongolia-2” шоу нэвтрүүлгийн ялагч "Төмөр хоолойт" хочит Х.Ядамтай ярилцлаа.

-Сайн байна уу. Яриагаа таны уран бүтээлийн сонин сайхнаас эхэлье. “The voice of mongolia-2”  шоунаас хойш ямар уран бүтээл дээр ажиллав?

-Шоу нэвтрүүлэг дуусаад гурван сарын хугацаа өнгөрч байна. Амралт хэрэгтэй байсан учраас амарсан. Мөн арай өөр өнгө төрөхтэйгээр гарч ирэх үүднээс гаднах төрхөндөө анхаарч ажиллалаа. Шинэ уран бүтээл гаргахад багагүй хугацаа, бэлтгэл шаардлагатай байдаг юм байна. Тэгээд саяхнаас л шинэ уран бүтээлийн ажилдаа орсон. Өөрийн төрөл жанраар төлөвлөсөн уран бүтээлүүдээ хийж эхэлсэн. Энэ сарын сүүлээр гаргахаар төлөвлөж байна. Шинэ уран бүтээлийг маань сонсогчид таатайгаар хүлээн авна гэж итгэж байна. 

-Ямар төрөл жанраар уран бүтээлээ гаргаж байгаа вэ? 

-Тэрийгээ одоохондоо нууцална. Миний уран бүтээлээс доргио дуунууд зонхилох байх. Уран бүтээл гарсны дараа сонсогч, фэнүүддээ мэдээлэл өгнө. 

-Ер нь “The voice of mongolia-2” шоунд яагаад орох болсон бэ. Энэ талаараа бас ярилцвал? 

-Войс шоунд орох нь миний хувьд гэнэтийн шийдвэр байсан. Өөрийгөө ямар хэмжээнд байгааг мэдэх гээд бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр бүртгүүлээд орсон. Ингээд шат ахих тусам өөртөө итгэх итгэл нэмэгдэж эхэлсэн. Тэгээд улам хөглөгдсөн гэх үү дээ. Войс шоу бол дуулдаг хүн бүрийн мөрөөдөл. Уг нь "The voice of mongolia-1"-д оролцох гэж бодож байсан ч зориг хүрээгүйгээс орж чадаагүй байсан. 

-Гэнэтийн шийдвэр байсан ч гэлээ хангалттай бэлдэж байж орсон байх? 

-Тухайн үед надад багш байгаагүй. Би өөрөө ч тэмцээнд орно гэж шийдээгүй мөртлөө байнгын өөрийгөө бэлдээд л сойгоод байдаг байлаа. Одоо бодоход войс шоунд зориулж л бэлддэг байсан бололтой. Дуу хөгжим хамгийн дуртай зүйл маань учир хэзээ ч орхиж чаддаггүй. Өөрийгөө үргэлж бэлтгэлтэй байлгадаг байсан гэх юм уу. Дуртай зүйлийнхээ төлөө тууштай байх нь хамгийн зөв гэж боддог.

-Шоуны эхний шатанд нэг ч шүүгч эргэж харахгүй бол яаанаа гэх айдас байсан уу? 

-Эхний шатанд шонуд оролцогчдыг шоунд дуулахаас өмнө бэлддэг. Хэдийгээр бэлтгэлтэй байсан ч маш их сандарсан. Тэгээд эхний шатанд орохдоо нэг ч шүүгч эргэж харахгүй бол яаанаа гэж айж байсан ч дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэж харсан. Бүр Ука шүүгч бүжиглээд, шүүгчид олон сайхан саналууд тавиад л. Тэр үеийн мэдрэмж, эрч хүч шоуны шат бүрт надад өөртөө итгэх итгэлийг нэмж өгч байсан. Мөн эрч хүчтэй байдал маань хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, энэ хүний хоолой нь цуцдаггүй, хэдэн ч удаа дуулсан яг адилхан дуулдаг юм байна гэж бодогдсон байх. Би хүсэл, мөрөөдөл, зорилгынхоо төлөө хичээж байгаа. Энэ бүхнийгээ маш аз жаргалтайгаар хийдэг. Тиймээс энэ аз жаргалтай байсан цаг хугацаа маань намайг төмөр хоолойтой, цуцашгүй Х.Ядам гэх хоч авахад нөлөөлсөн байх.

 -Энэ шоунаас их зүйл сурсан байх? 

-Тийм. Маш их зүйл сурсан. Миний хувьд нэг жилийн хугацаатай их сургууль л байсан гэсэн үг. Урлагийн хүний сурч болох бүх л зүйлийг энэ шоунаас сурсан. Камерын өмнө биеэ яаж авч явах уу, камертайгаа хэрхэн харьцах, тайзан дээр яаж дуулах, дуу дуулж байхдаа яаж бүжиглэх үү, амьсгалаа хэрхэн авах, нүүрний хувирлаа хэрхэн удирдах гээд л. Мөн өөртэйгээ сонирхол нэг залуустай том хүсэл мөрөөдлийн зүгт зүтгэсэн. Түүнчлэн дуулаад дууссаныхаа дараа сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах, юу гэж хэлбэл оновчтой байх зэрэг олон зүйлийг сурсан даа. Ер нь шоунд орсоноор маш хөдөлмөрч болсон. 

-Шоунд орохоос өмнөх Х.Ядам, одоогийн Х.Ядам хоёр ялгаа байна уу. Хэр өөрчлөгдөв? 

-Хувь хүнийхээ хувьд бол яг л хэвээрээ. Шоунд орохоос өмнө хүмүүс мэддэггүй, дуулах сонирхолтой, өмнөх ажлаа хийгээд явдаг жирийн залуу байсан. Харин одоогийн нөхцөл байдал арай өөр. Гудамжаар явахад хүмүүс таньдаг болсон байна. Мэдээж хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээгээд шоуны ялагч болсон болохоор хүмүүст уран бүтээлээрээ бэлэг барьж, аз жаргал бэлэглэх зорилго өвөртлөөд л явж байна. Ер нь бол шоуны өмнөх Ядамаас одоогийн Ядам бол илүү хариуцлагатай, тууштай, илүү сайжирсан. 

"Д.Болд шүүгчийг зүүлтээ бэлэглэхэд нь энэ хүн миний төлөө юу ч хийхэд бэлэн юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн"

-Шоуны эхний шатанд Д.Болд шүүгч танд зүүлтээ бэлэглэсэн нь олны анхаарлыг маш их татсан. Яагаад танд зүүлтээ өгсөн шалтгаанаа хэлж байсан уу? 

-Хэлж байгаагүй. Гэхдээ миний хоолой их өвөрмөц сонсогдсон юм шиг байна лээ. Д.Болд ахаас авсан миний хамгийн том бэлэг. Магадгүй надад аз авчирдаг байх гэж боддог учраас би чухал үедээ зүүдэг. Тэр өдөр тайзан дээр үнэхээр гэнэтийн, гайхалтай зүйл болсон. Д.Болд шүүгч "Чиний гялбаа болсон хоолойг үнэлмээр байна. Надад одоо өгөх юу ч байхгүй учраас хамгийн нандин зүйлээ өгье" гээд хүзүүндээ байсан зүүлтээ надад зүүлгэж өгсөн. Өөрийн биенээсээ салгадаггүй сахиус шиг зүүлтээ надад өгсөн нь шоунд ялах итгэлийг өгсөн. Би ч хувьдаа тэр зүүлт, сайхан энергийн ачаар ялсан байх гэж үргэлж бэлэгшээдэг. 

-Таныг Д.Болд шүүгчээс зүүлт авангуутаа шүүгчээрээ сонгочихлоо гэж ярьдаг. Зүүлт ер нь таныг шүүгчээ сонгоход нөлөөлсөн үү? 

-Нөлөөлсөн. Гэхдээ би зүүлтийг нь аваад Д.Болд шүүгчийг сонгосон юм биш. Харин энэ хүн миний төлөө юу ч хийхэд бэлэн юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн учраас сонгосон. 

-Шоуны шүүгч бүр өөрийн гэсэн онцлогтой. Д.Болд шүүгчийн хувьд яаж бэлддэг вэ? 

-Д.Болд шүүгч их найрсаг. Бид нартай яг л найзууд шиг харьцдаг. Одоо чи ингэж дуулмаар байна. Би чамд энэ зүйл дээр тусалъя гээд хэлсэн л бол хэлсэндээ байдаг. Надад зориулж өөрийн мэдрэмжээрээ “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” гэдэг дууг зохиож өгсөн. Надаас гадна манай багийн хэд хэдэн оролцогчдод дуу бичиж өгсөн. 

-"Чанга охид хэзээ ч уйлдаггүй" уран бүтээлийг хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээж авсан. Зарим хүмүүс уйлдаггүй гэдэг үгийг нь сонсохоор уйлчих гээд байх юм гэж байсан. Энэ дууныхаа талаар хуваалцвал? 

-Монголд ер нь ийм сэдэвтэй дуу байдаггүй байх. Тийм болоод ч тэрүү зарим хүмүүс шууд утгаар нь хүлээн авч байсан. Гэхдээ дууных нь нэрээр биш үгийг нь сайн сонсох хэрэгтэй. Нийгэмд тулгарч буй маш том асуудлуудын нэгийг хөндсөн. Дууны утга, агуулга их гүнзгий. Би дуугаа дуулахдаа ээж, эгч гээд ойр тойрныхоо эмэгтэйчүүдийг бодоод маш их хичээж дуулсан. Тэгсэн ч нэг л сайн болохгүй, дуундаа нэг л орохгүй байсан. Гэтэл Д.Болд дасгалжуулагч хүүхдээ хөхүүлээд уйлж байгаа эмэгтэй хүний зургийг харуулсан. Тэр зургийг хараад надад тайлбарлаж боломгүй тийм онцгой мэдрэмж төрсөн. Тэгээд дуугаа дуултал хөтлөгч, шүүгч, Монгол телевизийн хамт олон одоо яг болж байна гэсэн. Тиймээс дууг чин сэтгэлээсээ дуулах, зүгээр дуулах хоёр маш их ялгаатай юм байна гэдгийг ойлгосон. Тэгж шүүгч маань энэ дууны утга санааг надад ойлгуулсан. Би утга санааг ойлгуулж, хүмүүст хүргэх гэж маш их хичээж дуулсан.

-Цаашдаа дуучин Д.Болдтой хамтран ажиллах уу? 

-Тэгэлгүй яахав. Шүүгчтэйгээ цаашдаа уран бүтээлээрээ хамтарч ажиллана. Одоогоор “The voice of mongolia” шоуны ялагчийг авдаг "VEP" энтертаймент продакшн байдаг. Энэ продакшныхаа ах, эгч нарынхаа гаргасан чиглэлийн дагуу артистаар ажиллаж байна. 

-Уг нь авто замын зургийн инженер мэргэжилтэй байх аа. Одоо мэргэжлээрээ ажиллах уу? 

-Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Уран бүтээлийнхээ ажилд бүрэн анхаарч ажиллаж байна. Цаашдаа ч уран бүтээлээ хийсээр байна. 

-Инженер мэргэжилтэй хэрнээ уран бүтээлээ хийсээр байх болно гэхээр дуу таны амьдралд маш том орон зай эзэлдэг байх нь?

-Тийм шүү. Хүмүүс амьдарч байгаа орчноо дуу, авиагүйгээр төсөөлж чадахгүй байх. Миний хувьд дуунаас хамгийн их аз жаргал, тайвшрал, догдлолыг мэдэрдэг. Гутарсан үедээ дуу сонсохоор нээх гоё тайвширлыг авдаг. 

-Ямар нэг шоу нэвтрүүлэгт оролцох гээд зориг дутаад, сэтгэл зүйгээ бэлдэж  байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Дуртай зүйлийнхээ араас тууштай явах хэрэгтэй. Войс шоу маш олон залуусийн мөрөөдлийн биелүүлдэг. Урлагийн салбарт хөл тавихад нь ч тусалдаг. Шоунаас их зүйл сурна. "Чамайг хэн нэгэн гоё дуулж байна, чи сайн дуулдаг юм байна" гэж хэлсэн л бол үзээд алдаарай. Бүртгүүлж, шалгуулаарай. Дуу хөгжим хүний амьдралд үргэлж аз жаргал авч ирдэг шүү. Магадгүй чиний мөрөөдлийг биелүүлэх эхлэл байж болно. Битгий ай гэж хэлмээр байна. Нийт залуучууддаа хэлэхэд дуртай зүйлээ хийгээрэй. Өөрөө хийж байхдаа аз жаргал, кайфыг мэдэрдэг тэр ажлаа л  хийгээрэй. Тэгвэл та ялагч байна. Зовохгүй, эрч хүчтэй байна.

Т.Нандин-Эрдэнэ

 

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.125.170Зочин   • 2020, 9 сарын 11. 11 цаг 08 минут

zugeer l mundag shuugch . chadbarlag duuchin zaluuchuud.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.