2020 оны 9-р сарын 13
11 цаг 50 минут

Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

Унасан хүн ууртай гэж үг бий. Тэр ч утгаараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхныг орон нутгийн сонгуулиар илүү амжилттай байх болов уу гэсэн горьдлого нийгэмд байсан. Гэтэл тус намынхан дангаараа ч сонгуульд оролцох чадамжгүй боловсон хүчний хомсдолд ороо юу гэлтэй. Тиймээс л албан тушаалд дурлагч өөр бусад баахан намыг хажуу бөөрөндөө наачихав. Наалдагсад нь албан тушаалд л очиж байвал хэнтэй ч “нөхцөж” мэдэхээр МАХН хийгээд ШИНЭН-ын нөхөд. Хамтарч орон нутгийг тэр дундаа нийслэлийг хөгжүүлнэ гэж байгаа нөхдийг харахаар Ардчилсан намын нэрийн товчлол АН гэдэг нь ардчиллын ангуучид гэх үг гэмээр болжээ.

Зөвхөн НИТХ-д нэр дэвшигчдийн ихэнх нь УИХ-ын сонгуульд өрсөлдөөд олонхын санал авч чадаагүй хүмүүс. Тэдэнд ямар нэгэн зорилго, бодлого юу ч үгүй. Зөвхөн улстөрд хаа нэгтээ дэвшиж, улстөрч гэх нэр зүүхийг хүсэгчид л бөөгнөрчээ.

За, яах вэ НИТХ-ын сонгуульд нийлж байгаад ганц МАН-ын эсрэг гарцаагүй том бодлого төлөвлөж байгаад нийслэлийг хөгжүүлэх гарцыг нээх нь үү гэтэл бас үгүй.

Уг нь Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа “Бид намаа бүрэн шинэчлэх их ажлын эхлэл болгож энэ сонгуульд шинэ хандлага, шинэ шийдэл санаагаар дүүрэн өрсөлдөхөөс гадна Ардчиллын төлөөх намуудын нэгдлийг бий болголоо. Бид эв санааны нэгдэлтэй, бид хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд орж байна. Бидэнд нийслэлд ихийг хийсэн туршлага, үр дүн бий.” гэж байна билээ.

Гэвч энэ нь хоосон хийрхэл гэдгийг нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөрт нь багтсан гэх агуулгаас харж болно. Тухайлбал, тэдний туршлагатай гэж буй нэр дэвшигчид дунд Нийслэлийн Засаг даргын орлогч /Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч С.Очирбат/-оос эхлээд дүүргийн Засаг дарга асан /Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Пүрэвдаваа/ ч бий.

Тэд тухайн үед олуулаа нийслэлд засаглаж байхдаа өнөөдрийн гол асуудал болоод буй түгжрэлийг сааруулах боломж хангалттай байсан. Тиймээс өнөөгийн яриад буй “Хотын түгжрэл дээд түвшинд хүрсэн. Нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэдэг нь бүтэхгүй төлөвлөгөө гэдгийг тэд хамгийн сайн мэдэж байгаа.

Түүгээр ч зогсохгүй халамжийн бодлогын эсрэг байна гэдэг Ардчилсан намынхан өнөөдөр НИТХ-д олонх болохын тулд нийтийн тээврийг үнэгүй болгоно гэж байгаа нь нэг талдаа халамжийн бодлогыг дэмжигчид болохын зэрэгцээ шинэчлэл хийгдэж буй энэ салбарыг харин ч унагах зорилготой байна уу гэж хардахаар байгаа юм. Тэдний нийтийн тээврийг үнэгүй болгох гэдэг ердөө энэ үг нь үнэгүй юм зөвхөн хавханд байдаг гэх хэлцийг ч санагдуулах биз.

Үүнээс харахад УИХ-д олон болж чадаагүй Ардчилсан намынхан одоо хийж хэрэгжүүлэх гэхээс илүү нийслэлд “ноёрхож”, төрийн ажлыг гацааж, түмний уурыг барж, ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийг өөрсдийн зүг хандуулахын тулд бусдын анхаарлыг татаж л байвал хэнбугайг ч нэр дэвшүүлэх нь хамаагүй, нийтийн эрх ашгийн төлөөх бодлого бүр ч хэрэггүй гэдгээ батлав бололтой.

Х.Гэрэл

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.104Яана даа...   • 2020, 9 сарын 21. 8 цаг 57 минут

Яана даа яана. Ардчилалаар овоглож байсан нам нь тоталитар маягийн захирангүй явж ирсэнээ эцэстээ анархист хэв шинжтэй болж одоо ч тэгээд устаж үгүй болох тийшээ эрчимтэй явж байна даа. Залуусдаа боломж олгодоггүй, харлуулах, шүүмжлэхээс өөр "манлайлалгүй" үеэ өнгөрөөсөн хэдэн настны нам болсоны гор нь энэ юмдаг уу даа

43.228.129.20зочин   • 2020, 9 сарын 14. 15 цаг 13 минут

Ардчилалыг устгах нь хэнд ашигтай бэ, мэдээж ардчиллын буянаар баяжсан анархист этгээдүүдэд ашигтай учир нь шудрага нам ,шудрага хүмүүс төрд гарвал хуулт бусаар баяжсан анархийстуудад ашиггүй энэ хүртэл цуглуулсан эд хөрөнгө эрх мэдлээ алдана гэсэн үг, АН-г унагахын тулд эсрэг намын анархистууд тал бүрээс нийлүүлсэн хүний адаг болсон урвагч хулгайч луйварчин этгээдүүдийг ямарч хамаагүй шугамаар шахаж эхэлсэн энэ бол жинхэнэ хор найруулж байна гэсэн үг Үүнийг хийхийн тулд АН-г тулхтай удирдлагуудаас салгаж хорлох болдлого явуулж эзэнгүй болгох

202.9.46.80Үнэн   • 2020, 9 сарын 14. 9 цаг 07 минут

Тусгай хангамжийг устгана гэж гарч ирээд өөрсдөө харин тусгай хулгай хийсэн хулгайчуудаар АН дүүрсэн дээ...

203.91.115.54Зочин   • 2020, 9 сарын 14. 8 цаг 17 минут

АН устаасай. ардчилал гэх мангас арилаасай.

202.9.40.76Zochin   • 2020, 9 сарын 13. 16 цаг 57 минут

Nam dagaj alban tushaald ochij bayajih huseltei zaluuchuud olon boljde ulsaa ard tumnee gesen setgeltei ni hovor anh ardchilal tusgai hangamjiig halye ene ter geed ih l surtei garch irsensen daanch helseneesee uharch uursduu bur ih hangamj edleed ter bumtanguud bolsondoo

202.9.47.23иргэн   • 2020, 9 сарын 13. 15 цаг 02 минут

АН байгаа юмуу тарчихсан гэж дуулсан юмсан, бас хэдэн нөхөд АН гээд гараад ирлээ юм хийх нь байтугай хэнч танихгүй юмнууд байна,АН ганцаараа сонгуульд ордог байсан цаг өнгөрөөд туслах хүн хайдаг болжээ, унана гэдэг л болждээ.

31.165.231.3Зочин   • 2020, 9 сарын 13. 14 цаг 38 минут

sonochihson namuudtai niileed SHINE yneheer shine baina gej garch ireed nam dotroo mash buruu songolt ih hiisnihee gaigaar odoo bas hench bish bolloo, Batzandan boldtonguud SHINE naming ballaad haylaa odoo yamarch ner hyndgui hench toohgui

182.160.33.122Зочин   • 2020, 9 сарын 13. 13 цаг 39 минут

АН НАМ ЯАЖ ИЙГЭЭД ТӨРД ГАРАХ ГАРСАН ХОЙНООС ТӨСВӨӨС МӨНГӨ ХУСЧ БАЯЖИХ ДОН ШҮГЛЭСЭН ШҮЛСЭЭ ЗАЛГИСАН ХЭДЭН ХУЛГАЙЧДЫН ЦУГЛУУЛГА БОЛЖЭЭ.ЯМАР Ч ҮЕД УРВАХАД БЭЛЭН ХАМГИЙН ГОЛ НЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ТӨРД ШУНАГЧДЫН ҮҮР БОЛЖЭЭ.С ЭРДЭНЭ БАЙХАД БАС Ч ГЭЖ НАМАРХУУ БАЙСАНСАН.ОДОО ИХ ХУРЛЫН ДӨМБИЙСЭН ХЭДЭН ГИШҮҮДТЭЙ МАН-ЫГ БАРААДААД ЯВЖ БАЙНА.УДАХГҮЙ МАН-Д ЭЛСЭХ ГЭЭД ГҮЙХЭД ГАЙХАХ ЮМ АЛГА.

103.26.194.80Зочин   • 2020, 9 сарын 13. 12 цаг 19 минут

Хэнд ч хэрэггүй бааснууд

172.58.140.240Иргэг   • 2020, 9 сарын 13. 11 цаг 57 минут

Нэр дэвшигчдийн ихэнхи нь нам дамжиж эсвэл дагасан хүмүүс л харагдаад бга юм даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.