2020 оны 9-р сарын 14
8 цаг 00 минут

Г.Аким: Хэрвээ Монгол бичиг Өвөр Монголд устах юм бол тэр чигтээ байхгүй болно

Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluucom.mn энэ удаагийн “VIP Ярилцлага” буландаа МУСГЗ нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч Хатагин овогт Г.Акимыг урьж, монгол бичгээ аварч үлдэх, хэлний дархлааг тойрсон сэдвээр  ярилцлаа. 

-Өвөр Монголд яг одоо үндэсний бичиг, үсгээ хамгаалах тэмцэл өрнөж байгаа. Хятадын Засгийн газраас монгол бичиг хэрэглэхийг хориглож буйтай холбоотой. Манай улс энэ асуудалд ямар байр сууринаас оролцох ёстой юм бол. Хоёр орны харилцааны асуудал хөндөгдөнө гэж зарим хүн үзээд байна. Гэтэл бид үндэсний бичиг, соёлоо хамгаалах ёстой биз дээ?

-Монгол бичиг дэлхийд ганцхан. Дээрээс доош нь бичдэг. Манай Ри багшийн хэлдгээр уншигдана, уншигдана гээд дохиулаад байдаг ганц бичиг шүү дээ. Энэ бол ханз шиг дүрс үсэг биш. Авианы бичиг. Маш өндөр хөгжсөн бичиг юм. Хятадын засаг захиргаа монгол бичгийг хаах, монгол хэлээр хичээл заахыг хориглосон шийдвэр гаргасанд монгол хүний хувьд маш их харамсаж байна.  Би Хятад улсыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон гэж сонссон. Тэр конвенцид ямар нэг үндэстний хүүхдүүд өөрийнхөө эх хэл, бичгээр бичих, сурах эрхтэй гэж заасан байгаа. Хэрвээ Хятадууд энэ эрхийг зөрчиж байгаа бол дэлхий нийтээр мөрддөг конвенцийг дагаж мөрдөхгүй байна гэсэн үг. Би бас Хятадын Үндсэн хуульд нь заалт байгаа болов уу гэж бодож байна.  Үндэсний цөөнх өөрийнхөө хэлээр ярьж, бичгээр бичих эрхтэй гэсэн заалт бий байх. Гэтэл тэд Үндсэн хуулиа зөрчөөд эхэлэв үү дээ гэж би бодож байгаа.

Конвенц, Үндсэн хуулиа зөрчлөө гэж намайг ярихаар манай дотоод хэрэг л гэх байх.  Гэхдээ бид нөхцөл байдлыг алсаас ажиглаж суугаагийн хувьд ингэж дүгнэж байгаагаа илэрхийлчихэд буруудах юмгүй болов уу.  Хэрвээ монгол бичиг Өвөр Монголд устах юм бол байхгүй болно.  Манайд монгол бичгийг зөвхөн уран бичлэг, чимэглэлийн хэмжээнд л хэрэглэж байна. Монгол хүн мөртлөө бид үндэсний бичгийг хэрэглээнд авч чадаагүй л байгаа. Ганц хэрэглэж байгаа нь Өвөр Монгол. Өвөр Монголд хэрэглэхээ больчихвол энэ бичиг байхгүй болчих юм биш биз дээ гэж санаа зовох цаг болсон. Өвөр Монголын 13 хүн захиа бичсэн байсан. “Бид монгол бичиг, соёлынхоо төлөө босоогоороо үхнэ. Ар Монголынхон маань монгол бичгээ авч хэрэглээсэй. Соёл, уламжлалаа хамгаалаасай” гэсэн захиас бүхий захиа бичсэн гэж би дуулсан.

-Манайд хандсан захиа, уриалга юм байна, тийм үү?

-Тийм. Бидний судсаар монгол цус гүйж байгаа учраас алтан ясны хэлтэрхийгээ өмөөрөхгүй байхын арга алга. Монгол хүн болгон өмөөрөх ёстой. Төр засаг яаж оролцох нь бидний асуудал биш. Дарга нар оролцоно уу, яана уу, хамаагүй. Зарим телевизийнхэн энэ асуудлаар ярилцлага авъя гэж тохиролцсон мөртлөө дараа нь “Манай зарим нар болохгүй гээд байна” гэж хэлээд татгалзаж байх жишээтэй. Хятадууд манай нүүрсийг авахаа больчихно гэж ярьж байна ч гэх жишээний. Монголын Үндэсний телевизээр ярилцлага өгсөн монгол бичгийн зүтгэлтнийг захирал нь дуудаад, “Миний зөвшөөрөлгүйгээр яагаад ийм зүйл яриад байгаа юм” гэж загнаж байна гэнэ. Бид чинь хаашаа л яваад байна даа гэж бодохоор болчихож.  Манай Үндсэн хуульд заачихсан байгаа биз дээ.  Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гээд.

Гэтэл бид дарга, захирлаасаа зөвшөөрөл авч үзэл бодлоо илэрхийлэх ёстой болж байна уу. Гэсэн асуулт надад төрж байлаа. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна уу. Хаашаа л яваад байна даа гэдэг бодол сэхээтэн бидэн төрж байна шүү.

-Бид энэ асуудлаар ЮНЕСКО-д, дэлхийн соёлын өвийг хамгаалдаг байгууллагуудад хандах боломж байгаа байх. Энэ бол хоёр орны асуудал биш. Харин нэг том бичиг, үсгийн соёл мөхөх эсэхтэй хамаатай асуудал болчихоод байна?

-Зарим орны Засгийн газар хүртэл энэ асуудалд санаа зовж байна. Жишээлбэл, АНУ-ын Засгийн газар 100 мянган хүний гарын үсэг цуглуулж байгаа. Түүнд ч гэсэн бид нэгдэх ёстой. Хятадын Гадаад харилцааны сайд чинь Европын орнуудад айлчлал хийгээд яваад байгаа юм байна. Одоо манайд ирнэ гэсэн. Европт эсэргүүцлийн жагсаал болсон талаар телевизээр мэдээлж байсан. Дэлхий нийт энэ асуудалд ингэж хандаж байхад бид зүгээр суугаад, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна. Яах вэ, хятадууд бидний хэлсэн, ярьсныг тоохгүй ч байж болно. Гэвч бид ярьж л байх ёстой.

Монгол хэлний хичээлийг танаж, Кембрижийн хөтөлбөрт шүтнэ гэвэл бид босох хэрэгтэй

 -Төр засгийн удирдлагууд бичиг, соёл гэдэг углуургаар нь хандаж, байр сууриа илэрхийлбэл илүүтэй анхаарал татаж, хүрэх ёстой хүмүүст нь хүрэх юм биш үү гэж бодоод байгаа юм?

-Би энэ засаг, төрийг ямар бодлого баримталж байгааг сайн мэдэхгүй юм. Би чинь чөлөөндөө гарчихсан хүн. Гэхдээ сая нэг сураг дуулах нь ээ Монголд хичээлийг кембрижийн хөтөлбөрөөр явуулна. Монгол хэлний хичээлийг танана гэсэн яриа чих дэлссэн.  Монгол хэлний хичээлийг танах гэж байгаа бол энэ засаг, төр яаж монгол бичгийг хамгаална гэж дуугарах юм бэ. Бодлого нь тийм байна шүү дээ. Хэрвээ монгол хэлний хичээлийг танана, Кембрижийн системээр явна гэвэл бид босох хэрэгтэй гэж бодож байна. Монгол хэлтэй, монгол бичигтэй байж гэмээнэ бид монгол хүн гэж хэлүүлнэ. Одоо бид орос бичиг хэрэглэдэг.

Гадаадад хүнтэй уулзаад, нэрийн хуудсаа өгөхөөр “Энэ чинь Орос бичиг байна” гэдэг. Монгол бичгээр бичсэн нэрийн хуудас өгөхөөр эргүүлж, тойруулж хэд хараад, “Ямар сонин юм бэ. Алив дахиад нэгийг өгөөч” гэх жишээний. Монгол бичиг чинь угалз шиг, үнэхээр уран бичиг шүү дээ. Ийм бичгээ бид яаралтай авах хэрэгтэй. Хэрвээ тэнд хэрэглэхээ больвол, бид авч чадахгүй бол энэ бичиг мөхлөө. Монгол хэлний найруулга, сувд мэт үгс алга болно гэсэн үг.  “Алтан товч”, “Эрдэнийн товч” гэх мэт монгол бичгээр бичсэн түүхэн судрууд, эх бичгүүд Үндэсний номын сангийн эртний ховор номын фондод байна. Олон сайхан түүхэн судрууд, номууд бий. Монгол бичиг хэрэглэхээ болиод, мөхвөл тэрийг хэн ч уншиж чадахгүй. Номыг хүнд уншуулах гэж л бичдэг юм байгаа биз дээ. Унших хүнгүй болчихвол тэр чинь ном биш болно биз. Тийм учраас монгол бичгээ даруй авах хэрэгтэй.

Социализмын үед хэвлэгдсэн номуудын 70, 80-аад хувь нь дандаа үзэл суртлын “юм” л байгаа шүү дээ. Монголын романы олонх нь социалист реализмаар бичсэн байдаг. Ихэнх романы гол дүр нь сайхан залуу эр. Бас нэг сайхан хүүхэн гарна. Тэгээд нэг баян Хятад гарах жишээтэй. Баян Хятад нь хүүхнийг нь булаагаад авахаар нь залуу нь уурандаа хувьсгалд нэгддэг. Ийм л загвартай байсан. Сүүлийн үед янз бүрийн урсгалууд орж ирээд, арай өөр бичиж байна. Иймэрхүү зохиолуудыг одоо хэн унших юм бэ. Тиймээс бид хүүхэд, залуучуудыг монгол бичигт сургаж, жинхэнэ түүх, соёл руу нь хандуулах хэрэгтэй. Одоогийн боловсролын тогтолцоо маш буруу явж байгаа. Дэлхийгээс туршлага судална гээд байдаг. Сайн туршлагыг нь судалдаггүй. Япон, Америкт хүүхдийг 6 наснаас нь сургахдаа, монгол хэл, тооны хичээлээр бөмбөгддөггүй. Манай болохоор баахан хичээлээр бөмбөгддөг. Хүүхэд ирээд, оройжин тоогоо бодсоор байгаад л таардаг, амарч ч чадаггүй.  Гэтэл гадаадад хүүхдийг 6 настайгаас нь эхлээд би Япон, Америк, Англи хүн шүү гэдэг сэтгэлгээг нь илүү суулгаж өгдөг.

-Хүн болгодог байх нь?

-Яг тийм.  Гэтэл бид сургаж байгаа нь энэ гээд баахан даалгавраар бөмбөгддөг. Ингэснээр хүүхдүүдийг залхааж, сурах хүсэл эрмэлзлийг нь бууруулж байна. Гэтэл одоо Кембрижийн боловсрол ярьж донгодож байдаг.

-Боловсролын яамныхан, боловсрол хариуцаж байгаа хүмүүс энэ асуудалд дуугардаггүй юм байж. Соёлын яамыг шинээр байгууллаа. Монгол бичгийг боловсрол гэдэг талаас нь биш юм гэхэд соёл гэж харж, Соёлын яам, энэ чиглэлийн хүмүүс дуугарахгүй юм байх даа гэж бодогдоод л байгаа?

-Шинээр байгуулж байгаа яам болохоор эмхлэгдэж амжаагүй л байх шиг байна. Соёлын зүтгэлтнүүд над руу хандах юм, яам чинь байгуулагдаагүй юм уу гээд л. Би тэр яамны хүн биш гээд л хариулаад байж байна. Дээрээсээ даалгавар өгсөн юм шиг байна билээ. Төрийн ажилтан хүн Хятадын асуудлаар дуугарч болохгүй. Өвөр Монгол, монгол бичгийн талаар ч дуугарч болохгүй гэсэн даалгавар өгсөн гэсэн сураг сонссон. Тэр үнэн байна.  Яагаад гэвэл манай эрдэмтэд, түүхийн болон хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд яагаад дуугарахгүй байна вэ. Дээрээс нь даалгавар өгсөн болохоор айгаад дуугарахгүй байхгүй юу. Манай эрдэмтэд Хятадаас юу олж долооно гэдэг юм. Би тэрэнд гайхаж л байгаа.

-Л.Дашням гуайн ярилцлагыг сонсож байхад 1990-ээд оны үеийнхтэй харьцуулбал, манайд монгол бичгийн хэрэглээ харьцангуй нэмэгдсэн. Дунд ангиас нь хүүхдүүдэд монгол бичиг зааж байгаа. Ядаж л унших хэмжээнд монгол бичгээ мэддэг залуучууд, хүүхдүүд олон болж гэж ярьж байсан. Бид одоо жаахан хичээгээд, магадгүй нэгдүгээр ангиас нь эхлээд монгол бичгээ зэрэгцүүлээд ч болов заагаад явдаг болбол аварч үлдэх боломж байгаа юм биш үү?

-2024 оноос хоёр бичигтэн болох тухай хэн билээ Ерөнхийлөгчийн зарлиг бий биз дээ. 2024 он чинь дөрөвхөн жилийн дараа боллоо. Хүүхэд, залуучуудын дунд монгол бичгээ мэддэг нь олширсон нь үнэн. Хуучнаа бодвол хамаагүй дээрдсэн. Гэхдээ бүх нийтээрээ сурахгүйгээр хоёр бичигтэн болно гэдэг хэцүү.  Тийм учраас хүүхэд төдийгүй томчууд ч гэсэн монгол бичгээ сурах хэрэгтэй. Үнэхээр хоёр бичгээр төрийн ажил явах юм бол монгол бичиггүй бол төрд ажиллаж чадахгүй нь байна шүү дээ. Тэгэхээр сурах л хэрэгтэй. Энэ шийдвэрийг үнэхээр хэрэгжүүлж чадвал бид монгол бичгээ аварна.

1942, 1943 оны үед Орос үсэгт шууд хүчиндээд л оруулчихсан. Монгол бичгийг шууд халаад, шинэ үсэгт оруулсан. Хөдөө орон нутгаар шинэ үсэг тайлах багш гээд нэг хүн явж, багаар орж, цагаан толгой зааж байлаа. Ингэж л шинэ үсэгт шилжсэн. Бид одоо тэр аргыг ашиглаж яагаад болдоггүй юм. Монгол бичиг монгол хүний судсанд, яс, маханд нь байгаа.  Сурч ядаад байх юмгүй. 7 хоногт цагаан толгойгоо цээжилнэ. 14 хоногт уншдаг болно. Харин бичихэд жаахан төвөгтэй байх. 2, 3 сар нухахад сурчихна даа.

-Хэрэглээг нь би болговол хүмүүс сурахаас өөр аргагүй л болох ёстой юм. Ядаж л байгууллагуудын хаягийг монгол бичгээр давхар бичдэг болохоос авахуулаад?

-Ерөөсөө л тийм. Хүмүүс сурахаас өөр аргагүй болоод эхлэвэл сурч л таараа.  Би мөн ч олон жил хаягийг монгол бичгээр бичдэг болгоод өгөөч гэж хашгирч байна. Төр засгийнхан нь тоохгүй юм байна шүү дээ. Бизнесийнхэн хаягаа Латинаар, Англиар л бичдэг болчихсон.  Онгоцны буудлаас хотын төв рүү яваад үзээрэй. Хөдөөнийхөн орж ирээд, өнөөхийг нь уншиж чадахгүй гайхаад л байж байна. Хэрвээ монгол бичгээр биччихсэн байвал хөдөөний хүмүүс “Монгол бичгээ сурахгүй бол болохгүй юм байна. Улаанбаатар чинь хаягаа монгол бичгээр бичдэг болчихож” гээд сурна. Хаяг солиход л нөлөөлөөд эхэлнэ. Харин Англиар биччихсэн байвал англи хэл суръя гэж бодох малчин огт байхгүй. Хамгийн гол нь сэтгэл, зүрх л хэрэгтэй байна. Сэтгэл, зүрхээ ийш чиглүүлчихвэл болох гээд бэйна даа.

Хэлний дархлаа 13 нас хүрч тогтдог, тиймдээ ч гадаадынхан энэ насанд хүртэл өөр улсын хэл заадаггүй юм

 -Тантай нэгэнт уулзсаных хэлний дархлаатай холбоотой хэдэн асуулт асуумаар байна. Саяхан Н.Алтанхуяг гишүүн хүүхдэд 12, 13 нас хүртэл нь гадаад хэл заамааргүй байгаа юм. Бүр хуульд заалт оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хувийн сургуулиудад гадаад хэлийг 6, 7-хон наснаас нь заагаад байна. Монгол хэлээ ч гүйцэд сураагүй байхад гадаад хэл заагаад, хэлний дархлааг нь үгүй хийж байна гэдэг асуудал тавьсан. Гэтэл үүнийг дэмжиж байгаагаасаа илүүтэй эсэргүүцэж буй хүмүүс нь их байна. Эна талаар та нэгийг хэлэх байх?

-Би Н.Алтанхуяг гишүүн тэгж ярьсныг хараахан сонсож амжаагүй явна. Гэхдээ яг тийм санал дэвшүүлж байгаа бол маш зөв. Би түрүүнд хэлсэн дээ, монгол хүн гэдгийг л бий болгож байж сая гадаад хэл заах ёстой юм. Гадаадынхан ч гэсэн нэгдүгээр ангиас нь өөр орны хэл заадаггүй. Ёстой 13 нас хүрэхээр нь зааж эхэлдэг.  Хэрвээ багаас нь гадных хэл заачихаар монгол хүн гэдгээ мэдрэх чадвар нь алдагдаад, гадаадын соёл руу хандаж эхэлдэг. Монгол биш болно гэж хэлэхэд ч буруудахгүй. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний хэлснийг бүгд дэмжих ёстой.

-Хэлний дархлаа 13 нас хүрч байж тогтдог гэдгийг эрдэмтэд тогтоочихсон биз дээ?

-Тэгдэг, 13 нас хүрч тогтдог юм. Тиймдээ ч тэр гадаадынхан хүүхдүүддээ 13 нас хүртэл нь өөр орны хэл заахыг эрхэмлэдэггүй. Би түрүүнд хэлсэн дээ, бид гадаадаас хуулахдаа дандаа бурууг нь авдаг гэж. Зөвийг нь хуулмаар байна. Би үүнийг телевиз, радиогоор 10, 20 жил ярилаа. Миний хэлж байгааг хаданд хашгирсан юм шиг хэн ч тоодоггүй. Хэлсэн үг маань усанд шидсэн чулуу шиг л алга болдог юм. Гэхдээ яахав, ярьж байхад нэг ч болов хүнд хүрэх байлгүй. Бид Монгол л гэж цээжээ балбадаг болчих юмсан.  Хэт үндсэрхэг үзэл гаргаад, бусад улсыг харилхаад бай гэсэн үг биш. Даяаршил гээд яриад байна. Тэгвэл даяаршил дотор бид Монголоо яаж авч үлдэхээ бодох ёстой юм.  Гэтэл бид Монгол гэдэг нэрээ гээчих гээд байна. Үүнд би санаа зовоод байгаа юм.  Өнөөдөр УИХ-ын гишүүн боловсролын хөтөлбөрийг Кембрижийн программаар явуулна гэж ярихаар одоо яах юм бэ. Ийм л хүмүүсийг бид сонгочихсон байна.

-Монгол хэцэн дээр монгол боловсролыг тохож, хатаах ёстой. Тэгж байж жинхэнэ утгаараа монгол боловсрол болно. Харин Кембриж гэдэг хэц татчихаад, монгол боловсролыг түүн дээр тохно гэвэл тохиромжгүй гэж эрдэм номтой хүмүүс яриад байна л даа?

-Зарим хүмүүс монгол сэтгэлгээ гэж тусдаа байхгүй, бүгд адилхан сэтгэдэг гэж маргаж магадгүй. Нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг арай өөр шүү. Суурин соёл иргэншлийн хүмүүсийг бодвол арай уужуу, талбиун сэтгэдэг юм шүү, бид. Гадаадынхан биднийг ойлгох уу, үгүй юу гэдэг нь манайханд огт хамаа байхгүй.  Өөрсдийнхөөрөө л замнах ёстой. Нүүдлийн соёл иргэншлийг хэзээ ч гээж болохгүй. Тэгж байж энэ дэлхий дээр бусдаас ялгарна биз дээ. Бид монгол хүн гэж хэлүүлнэ. Үүнийг л бид маш сайн ойлгоод авах хэрэгтэй.

Дүрэм ярьж маргалдаад яахав, журамласан толио л дагаж мөрд

 -Манай улс Орос бичиг ашиглаж байгаа ч гэсэн монгол хэлний дүрэм гэж байна. Ц.Дамдинсүрэн гуайн зохиож өгсөн дүрмийг хэрэглээд, бусдаас тодорхой хэмжээнд ялгараад явж байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд бичиг, үсгийн дүрмээр хэтэрхий их тоглох боллоо. Энэ нь бидэнд байгаа хэлний дархлаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байна уу гэж бодогддог?

-Да багшийн дүрэм энэ тэрээс би эрс өөр бодолтой байдаг. Сая Төрийн хэлний зөвлөлөөс том журмалсан толь бичиг гаргасан. Түүнийгээ л ядахдаа баримаар байна. Тэгэхгүй бол танай сайт нэг янзаар, нөгөө сайт нь бас өөр бичдэг. Бүр би нэг өөрөөр бичдэг болчихоод байна. Угтаа нэг мөрд оруулахын тулд журамласан толь гаргасан. Одоо түүнийг баримтлаад л явах хэрэгтэй. Хожим нь монгол бичиг рүү орвол дүрмээ бариад л биччихнэ. 

-Та тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуайн дүрэмд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж, шинэчлэгдэж байх ёстой гэж боддог гэсэн үг үү?

-Хэрвээ бид Орос үсгээ хэрэглээд л явна гэвэл эшиг гээхгүй байх ёстой юм. Үгийн үндсийг гээхгүй байх хэрэгтэй. Да багшийн дүрмээр бичихээр нэг эгшиг ар тийшээ орчихдог. Ард нь байсан эгшиг урагшаа орно. Эсвэл гээгдээд алга болчихдог.  Гээгдэх, шилжих эгшгийн болон Ж, Ч, Ш-ийн дүрэм гээд маш олон дүрэмтэй.  Манай жич хүү хоёрдугаар ангидаа монгол хэлний дүрэм үзсэн. Огт ойлгохгүй байгаа юм. Яагаад үсэг нь алга болчихож байгаа юм бэ гэж надаас асууж байх жишээтэй.  Үгийн үндсийг эвдэхгүйгээр бичээд сурчихвал болно. Академич Д.Төмөртогоо гэхэд эгшиг гээхгүй бичдэг, хүний үгэнд ч ордоггүй. Бүх ном зохиолоо ч тэгж хэвлүүлдэг, хүмүүс уншаад ойлгоод л байна.

-Сүүлийн хэдэн жил маш их маргаан гарлаа. Нэг болохоор журамлалаа л гэнэ, тэгснээ болилоо гэдэг. Хэдэн хэлний эрдэмтдийн бизнес боллоо гэсэн шүүмжлэл ч дагуулдаг. Одоо ч тийм л байна?

-Харин тэгээд л журамласан толио л бариад явах хэрэгтэй. Журамласан толийг бөөнөөрөө нэгдэж сууж байгаад л батлаа байлгүй дээ. Одоохондоо ингэж бич гээд төр засгаас батлаад өгчихсөн байхад бид баримтлах л ёстой. Манай хэл, бичгийн эрдэмтдийн маргаанаар явбал миний насанд лав дуусахгүй. Хойд насанд ч дуусахгүй байж мэднэ. Тэдэнд өөр өөрсдийн амбиц байгаа. Би маргалддаг эрдэмтэд бүгд цуглачихсан байхад нь хэлж байсан юм. Та нар бүгдээрээ нийлж сууж байгаад, үсгийн дүрмээ янзалчихаач гэж. Аль ч тал нь дуугараагүй. Тэгэхээр өөр өөрсдийнхөөрөө л явах сонирхолтой байна гэсэн үг биз дээ.

40
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

40 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.167Хятад задранаа .   • 2020, 9 сарын 14. 23 цаг 22 минут

21 - р зуунд хар хятад улс задарч Өвөрмонгол Шинжаан уйгар Төвдөд эрх чөлөөг нь олгож тус тусдаа улс болох болтугай .

139.5.216.69Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 9 сарын 14. 23 цаг 01 минут

Өмнөд Монголд монгол хэлээ хамгаалсны төлөө залхаал цээрлэлд өртөж, амьд явах аргагүй болж 5 хүн амиа хорлосны 3 нь сургуулийн хүүхэд гэх элэг эмтрэм мэдээ дэлхийд тарж байна. Тэсвэргүй ийм явдал болж байхад Ардчилсан Монгол улсын эрх чөлөөтэй иргэд яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Өнөөх "Хатан ээж " гэдэг ээж нарын байгууллага хаана байна? Та нар үнэнээсээ хатан ээж нар мөн бол амиа хорлосон нялх монгол үрсийн төлөө яагаад дуугарахгүй байна вэ? Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, Их Хурлын эмэгтэй гишүүд хаана байна вэ? !

139.5.216.69залруулга   • 2020, 9 сарын 14. 23 цаг 17 минут

Тэсвэрлэшгүй ийм явдал болж байхад гэж залруулж уншина уу!

192.82.73.106lol   • 2020, 9 сарын 14. 22 цаг 08 минут

hyatad ch gesen adilhan bosoo,tegvel hyatad tserguud bas morin deeree bichdeg baisan baihnee

192.82.75.227хийрхэл дэндвэл хэцүү   • 2020, 10 сарын 14. 12 цаг 48 минут

ККК. Ханзыг дээрээс доошоо,хажуу тииш алинаарч бичиж болдог юм.Харин морин дээрээ бичдэг үгүйг мэдэхгүй юм. Монголд морин дэл дээр хийсэж яваа хэнч байсан ч бичиг бичнэ гэ үгүй ээ

73.176.171.37Zochin   • 2020, 9 сарын 14. 21 цаг 20 минут

Mongol hunii undesnii bosoo bichgiig eserguutsets baigaa kommentuudiig shalgakh shaardlagatai.tos dotroosoo utvul ayultai gedeg.

98.253.30.34Зочин   • 2020, 9 сарын 14. 19 цаг 58 минут

Ovor mongol gej ori duu tavij bhaar bid oorsdoo yaaj ene bichigee hereglej delgeruuleh ve gedgee l bodmoor iym.

66.181.176.237Зочин   • 2020, 9 сарын 14. 19 цаг 27 минут

Энэ бол Хятадын дотоод асуудал

202.126.88.228USA   • 2020, 9 сарын 14. 18 цаг 03 минут

Акимийг дэмжиж бн. Бид ямар орос бишдээ Монгол улс монгол бичгээ хэрэглэх ёстой.

192.82.75.227хийрхэл дэндвэл хэцүү   • 2020, 10 сарын 14. 12 цаг 54 минут

Крил үсгийг орос үсэг гэх юу юм хэд хэдэн улс ашигладаг ингэлээ гээд бид орос болоод нүд нь цэнхэр,ногоон үа нь шаргал болчихгүй.Бидний монгол бичиг гэдгийн угшилыг судалвал яавч монгол биш дундад азиас гаралтай үсгийг өвөг дээдэс маань өөртөө тохируулж хэрэглэж бас хэрэглүүлж чадсанаар Монгол үндэсний үсэг,бичиг болон нутагшсан

139.5.216.69Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 9 сарын 14. 17 цаг 33 минут

Хятадаас 700 сая юанийн буцалтгүй тусламж авах гэрээнд гарын үсэг зурна гэсэн мэдээ занги гарч байна. Өмнөд Монголд нялх үрс эх хэлнийхээ төлөө хэд ядаараа амиа хорлож байхад бид энд мөнгө авах гэрээ хийж байх нь хайшаа вэ? Түдгэлвэл дээр биш үү? ! Нэг л хицүү санагдаад байна шүү, таминь ээ? ! !!!!

192.82.75.227хийрхэл дэндвэл хэцүү   • 2020, 10 сарын 14. 13 цаг 01 минут

Крил үсэг бичигт шилжиснээр хорхирсон гэхээ илүү хожоог олсон. Энэ л бичиг үсгээр дамжуулан дэлхийн оюуны оргилтой танилцсан. Хажуугаар нв монгол бичиг үсгээ орхилгүй хос бичигтэ байвал зүгээр байлаа. Бид угаасаа нэгийг харж урваж шарваж ,туйлширдагтаа үндэсний бичгээ ор тас орхиж мөхлийн ирмэгт хүргэсэн нь хатуу үнэн.Бусдаас бурууг хайгаад байх шаардлага байхгүй. Алдаа гэж үзвэл Хэнтэй ч хуваалцах аргагүй ар монголчууд бидний алдаа

122.201.23.44боги   • 2020, 9 сарын 14. 14 цаг 31 минут

Аким гувайн монгол бичигийн талаархи бодолтой 100 хувь санал нэг бн. Чингисийн Монгол төрийн бичиг орос кирил бгаа н ичиж үхмээр. харин хүүхэд гадаад хэлийг багаасаа сурах хэрэгтэй

64.119.22.239Зочин   • 2020, 9 сарын 14. 12 цаг 30 минут

Zalhuu mongolchuud hos bichigten bolj chadahgvi ee, harin bichig vseg vl medegch bol gevel yasan amarhan chadah bol ?!

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 14 цаг 03 минут

30 jil hos bichig gej gaj ul buteh hujaa bichig useg yarij eh oron enee teree gej ardchilsan hujaanuudin huuramch eh oronch dur esgej orosuudin esreg yavuulaga erchimtei har hairtsagni bodlogo yavuulsni gor ni odoo yuuch medehgui angli chgui,mongol helchgui,bichigchgui za too fizik yarihch hereggui baahan chingis gitlar temdeg zurdag ****** humuus asar iheer bii bolson,yaanada yaana

182.160.36.128Ternii orond angli helee sur   • 2020, 9 сарын 14. 12 цаг 03 минут

Mongol Bichig, ovormongol hun 2 er ni heregguishuu!

139.5.217.108Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 57 минут

Шагж абугайн ДЕТ ЗАМ гэдэг сурах бичгийн нэр бичсэн чинь ороогуй байсныг нэмлээ

139.5.217.108Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 55 минут

Уйгуржин монгол бичгийн заах арга зуйд тун анхаарууштай Б.Шагж абугайн -ыг гол сурах бичиг болгууштай Кириллжин монгол бичгийн зев бичих дурэм нь унэндээ одоо хуртэл цэгцрээгуй байгаа юм биш уу!?

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 59 минут

Tegej hairan tsag hugaysaa aldaj tuurdug baishind orj mangarr bolohoo boliidoo,30 jil tuurluu odoo mangarr bolohoosoo umnu bolii

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 52 минут

Naad uygur bichig chini yag hytad bichigtei adilgan hen durtai ni uuriihuuruu uurchluud bicheed yavaad bn,daraa ni terii ni hench oilgihgui gajig uhmel bichig useg

73.176.171.37Zochin   • 2020, 9 сарын 14. 11 цаг 50 минут

Mongolchuud hos bichgeer tsaashid yavakh tsag bolson.tusgaar ulsiin batalgaa ni undesnii hel bichig soyol yum.solongos,Japan,hujaa nar undesnii bichigee hereglej bna daa.delkhiid gants mongol bosoo bichigee hereglej uvurmongolchuuddaa uram zorig ogtsguue.

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 56 минут

Hyatad yapon bichig useg delhiid hereggui gaj tahir dutuu,heterhii *****,standart bus,tsag hugatsaa aldana,yavaandaa ****** bolood yuuch oilgohgui

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 49 минут

Ene 1 hachin tahir dutuu gaj balai uygur bichig useg surasnaas arab bichig sursan ni iluu heregtei bh

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 48 минут

Дэлхийн олон улс оронд өвөрмонголчуудыг дэмжсэн хятадыг эсэргүүцсэн хөдөлгөөн дипломат ажлууд явагдаж байхад манайх чингисийн үр сад гэчихээд ву ч дуугарч чадахгүй хөөрхийлөлтэй улс орон юм аа. Төрийн эрх мэдэлтэнгүүд ичээсэй Хятадууд зээл өгөхөө байчихна нүүрсээ авахаа байчихна л гэж айж суугаа ичиж үхмээр юм даа.Зээл өгч байгаад өрөнд оруулж байгаад биднийг ч гэсэн нэг л өдөр байхгүй болгонх санаа бий.Түүнээс биш том гүрэн гэж дээ хүнд тусламж өгөх битгий хэл өөрийнх нь орны ард түмэн нь хөдөө тариаланчид нь аймаар ядуу нүхэн гэрт л амьдардаг

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 53 минут

Uvur mongol mongol bish,durtai bol ochood amidar

106.102.11.249Зочин   • 2020, 9 сарын 14. 20 цаг 51 минут

Муу хасаг минь тэр араб бичгээ сураад эх орноос минь зайлж үз муу цагаач

103.20.152.50Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 38 минут

Монгол хэл бүр сүйрч байна даа...Наад зах нь "Сайн байна уу " гээд сайхан мэндэлдэг хүн байхгүй болсон ...үүнээс л эхлэх хэрэгтэй байна даа...

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 41 минут

Chi yuin manj yum uu

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 45 минут

Turegiin uygur bichig gej delhiideer baihgui,turegiin haanchlald uussen ene tur heregleenii gaj bichig useg ter uygur nutagtaach baihgui hereggui bolood ali hediin usdasan,odooni uyguruud dundad azi bugd arab bichig usgeer haritsaj bgaa,

88.128.88.67Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 15 минут

Энэ их тавьтаргүй хөөрүү өвгөн байна лээ. Би би гээд л онгироод

66.181.161.2Баатар   • 2020, 9 сарын 14. 11 цаг 04 минут

Сэхээтнүүд дуугарах хэрэгтэй гэдэг нь зөв, мөн бид хэдэн он уруу \1937\ яваад байна гэдэг бодох л асуудал, сэхээтнүүд уг нь олон түмний дунд оюун санааны манлайлагч байх ёстой юм даа , сэхээтний эр зориг хамгаас чухал шүү Зөвлөлтийн асраг үзэл гэдгээр өмнөх үе нь алуулж байсан бол одоо чи Хятадын эсрэг үзэлтэн үү гэж өмдөнд маань шээлгэх цаг иржээ дээ. Прежвальсокий ... монголчуудыг маш аймхай хүмүүс гэсэн нь үнэн юм даа

66.181.176.237Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 30 минут

Хуурамч эх орончид битгии боль Аким та Монголжин төлөө юуч хиихээ мэдэхгүй байж хүмүүсийг бүү үймүүл

202.21.108.168нэр   • 2020, 9 сарын 14. 10 цаг 14 минут

мундаг хүн шүү

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 54 минут

Turegiin haant ulsin darlald baihdaa hucheer hunnu bichigee ustaguulj uygur bichij zaalgasan mongolchuud.Odoo ter tureguud chini baihgui yamar uygur bichig ul mur yuuch baihgui ustaad alga bolson,odoo bugdeeree arab bichigeer bichijvyarij bgaa

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 44 минут

Bayan ulgiin gasahuudig yaajch chadahgui baij uliiniih ni uygur bichig,hamag bolovsrolin togtoltsoog nuraasan gaj surgalt

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 40 минут

Bi l lav huuhdee uygur bichig zaadag surguulid oruulj hamag tsag amidralaar ni hohiroohgui,orond ni oros angli helee sursan ni hamagui ur ashigtai,kryl mongolooroo bichij medehgui humus ui olon bn odoo,kryl mongol helnii hicheelee tulhuu oruulah heregtei bn.Uygur bichig surah durtai ni ter sonihogchdin duguilan ter yumandaa huviaraa munguu tuluud surdag yum baigaa biz,

182.160.36.127иргэн   • 2020, 9 сарын 14. 9 цаг 32 минут

Аким гуайн хэлж ярьж дэвшуулж байгаа санал санаачилга маш зов шуу.Боловсрол Соёлын яам нь хамтраад энэ тал дээр дорвитой ажиллаасай. Соёлын овийг тээж одий хурч байна гээд ярьцгаадаг бохчуудээс босоо монгол бичгээ мэддэг хун байгаа болов уу. Бохчууд манлайлаад ядахдаа бохийн оргоон доторх зар рекламаа босоо монгол бичгээр бичээд тавиасай.

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 30 минут

30 jil mongol bichig gej haanaas olj irsein gemeer ul oilgogdoh gaj bichig usgeer oroldoj hamag bolovsrolin togtoltsoog aldagduulj suiruullee uur yu huseev

66.181.161.78Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 10 минут

БАЯНӨЛГИЙ АЙМАГИЙГ СУЛЛАЖ ТЭНД ӨВӨРМОНГОЛЧУУДДАА АЙМАГ ГАРГАЖ ӨГӨЕ. ТЭНДЭЭ МОНГОЛБИЧИГЭЭ БИЧЭЦГЭЭЖ ЦААШДАА БҮГД ХЭРЭГЛЭЕ.

202.9.46.225Зочин   • 2020, 9 сарын 14. 8 цаг 13 минут

Тулгамдсан нэг дугаар асуудал. Солиотой гадаад орныг шүтэгсэд эх хэл эх орноо сүйрүүллээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.