2022 оны 9-р сарын 14
9 цаг 20 минут

ТАНИЛЦ: НИТХ-д нэр дэвшиж буй АН-ын "хунтайжууд" буюу улс төрд "ногоон гэрэл"-ээр орохыг хүсэгчид

Улстөрчийн хүүхэд улстөрч болох ёстой гэсэн феодалын зүй тогтол манайд гэм биш зан болоод суучихлаа. Хэн нэгэн үеэ өнгөрөөж буй эрхмүүд эрх мэдэл, эрх ашгаа алдахгүй үргэлжлүүлэхийн тулд хуучин намынхаа бүтэц рүү хүүхдүүдээ "чихэж"  орхиод улс төрөөс гарсан хэмээн худлаа ярьж суудаг болов.  Ер нь далд санаа нь өөрсдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх, хамгаалуулах гэхээс өөр зүйлгүй.

Нэн ялангуяа эцэг, эх нь төрийн өндөр албан тушаал хашдаг байсан л бол бусад хүүхдүүдийг бодоход улстөрд "ногоон" гэрлээр шууд "карандуулах" боломжтой байдаг нь үнэн.

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд гэсэн Монгол төрд өнгөрсөн 30 жилийн түүхэнд сайн муугаар олон үүрэг гүйцэтгэж ирсэн нөхдүүдийн хүүхдүүд АН-аас нэр дэвшиж байна. Тэднээс дурдвал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын Батшугар, экс Ерөнхийлөгч Элбэгдоржийн Эрдэнэ, УИХ-д таван удаа сонгогдон, 20 жил төрийн өндөр албан тушаал хашсан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү Б.Билэгт, УИХ-ын гишүүн асан АН-ын томчуудын нэг гэгддэг Р.Гончигдоржийн охин Уянгахишиг, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн хүү Г.Энхболд, НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр Х.Болормаа гээд өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдийн хүүхдүүд улстөрийн "гараагаа" эхлүүлэхээр зэхэж байна.

Ерөнхийдөө 20 жилийн турш идэвхтэй улс төрд хүч үзсэн эрхмүүдийн ээлж халаа солигдож, залуу үе нь хүч түрэн гарч ирэх болсон энэ цагт өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхээр улстөрчид тэргүүтэй, мөнгөтэй эрхмүүд санаархаж буй нь илтэд ажиглагдаж байгаа юм. Хүүхдүүд нь хэдий шинэ залуус ч гэлээ аав ээжийнхээ нь багаас олгосон хүмүүжил, гэр бүлийнхээ эрх ашиг, гэр бүлийн бизнесийг л хамгаалдаг гэдгийг бид хангалттай харлаа. Аль ч талаас нь бодсон өөрт нь юу ашигтай байна тэр зүг рүү л явж харагддаг. Товчоор хэлбэл, тэд "цүнх баригчид"-аас ч илүү нийгэмд хортой гэдгийг бид хангалттай мэдэрлээ. 

Тэр тусмаа хамгийн их шинэчлэл, шинэ үеийн оролцоо ярьж байгаа АН-ынхан энэ удаагийн сонгуульд шинэ хүмүүс нэр дэвшүүллээ гээд бүгд өөрсдийн үр хүүхэд, ураг төрөл, хамаарал бүхий хүмүүсийг НИТХ-д сойчихлоо. Үүнийгээ тэд шинэчлэл гэж байгаа бол ёстой үгүй байх.  Нөгөө л, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Л.Болд, Р.Гончигдоржийн хүүхдүүд аавуудынхаа гар хөл болж, эрх ашгийг нь хамгаалахаар ороод ирлээ шүү дээ. Н.Энхбаярын хүүхэд хүртэл Ардчилсан нам гэсэн шошго дорж улс төр рүү "мөлхөөд" ирчихээр яах юм бэ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй билээ. 

"Хунтайжууд"-аараа удирдуулсан Ардчилсан нам шинэ хүмүүс гэсэн нэртэй хуучин нөхдүүдийнхээ бодлогоор явах болчихоод байна. Тэр хэрээр ирээдүйн улс төрд "ногоон гэрэл"-ээр орж ирсэн хунтайжууд том тоглох вий дээ. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон биз­несмэнүүд. Тэдэнд мөфнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох байсан.  Зов­лон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ  Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаа­чихаад бөөн бөөнөөрөө зүтгэж байна. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улс­төрч болж тоглоод улс орныг маань аав, ээжүүд шигээ тоглочих вий дээ.

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.31ЗОЧИН   • 2022, 9 сарын 16. 8 цаг 48 минут

4 ЖИЛИЙН ӨМНӨХ МЭДЭЭГЭЭ БОЛЬЧИХООЧ? ZALUU.COM, АЛЬ ӨНГӨРСӨН БАЛАРСАН ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМАА, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛЭЭЧ? БАТШУГАР ЧИНЬ ОДОО УИХ-Н ГИШҮҮН БОЛСОН БИЗ ДЭЭ? ӨНГӨРСӨН БАЛАРСАН ЮМ БИЧИЖ ХОГИЙН САВ ШИГ ДҮҮРГЭХЭЭ БОЛЬ???

49.0.137.164!!!!!!!!!!!!   • 2022, 9 сарын 14. 10 цаг 44 минут

Hun bishuud yum bish uu Kun Taij ch geh shig !!!

103.80.211.79Зочин   • 2021, 9 сарын 14. 10 цаг 52 минут

Ug n odoo UIH-n nuhun songuuli boloh gj bga gj oilgood bgn yun niislel yariad bna bas dawhar tiim songuuli boloh gj bga yum boluu eswel ene medee oruulsan nuhur jhn orchnoos tasartsan yum shig bn

221.151.143.114Зочин   • 2021, 9 сарын 14. 10 цаг 49 минут

Өнгөрсөн жилийн юмыг дахин тавиад бгаамуу

64.119.19.60Мягмар   • 2021, 9 сарын 14. 10 цаг 31 минут

Хунтайж гэж ямар хүнийг нэрлэдэг билээ гэдгээ бодож үзмээр юм даа. Цэцэрхэх гэж худлаа дүвчигнэхээ болимоор байна.

64.119.19.60Мягмар   • 2021, 9 сарын 14. 10 цаг 27 минут

Хэзээний юмыг дахин тавьж хүмүүсийн толгой эргүүлээд байна аа. НИТХ-ийн сонгууль болоод өнгөрөө биз дээ.

112.72.2.138зочин   • 2021, 9 сарын 14. 10 цаг 11 минут

ард түмэн сонгохгүй л бх хэрэгтэй ш дээ хулгайчуудыг

66.181.183.75Nam bus irgen   • 2020, 9 сарын 16. 10 цаг 08 минут

Bugdiig ni zailuul. Tsagaan zahtnuud. Amidral uzeegui erhiin ***** chyatsganuudaar er ni yahiin.

202.179.27.183Зочин   • 2020, 9 сарын 15. 8 цаг 46 минут

эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж ард түмэн зүгээр ч нэг хэлчихээгүй юм шүү хонийн ургамлаас хогийн ургамал л үржинэ

103.57.94.82Зочин   • 2020, 9 сарын 15. 8 цаг 31 минут

Баасны чинь Хунтайж вэ,зүгээр л хулгайч,луйварчдын гөлөгнүүд л гээд хэлчих.Эд бол баас,баас,баас

112.72.15.182иргэн   • 2021, 9 сарын 14. 10 цаг 06 минут

зөв санал нэг байна

66.181.183.75Зочин   • 2020, 9 сарын 16. 10 цаг 09 минут

Harin tiimee. Uhsen hatsani huntaij. ****** batsaanuud gevel zohiltoi.

66.181.180.229B   • 2020, 9 сарын 14. 22 цаг 19 минут

Suga tsavinii ni ysnyyd

203.98.77.101гай   • 2020, 9 сарын 14. 16 цаг 36 минут

болормаа авгай дүүрэг, нийслэлд давхар дээлтэй дэвшиж байгаа үнэхээр бяртай юм аа

59.153.115.102Зочин   • 2020, 9 сарын 14. 16 цаг 24 минут

Батшугар болж бн

59.153.115.102Зочин   • 2020, 9 сарын 14. 16 цаг 23 минут

Хүрэлсүхийн хүргэн хүүг нь яагаад бичихгүй бн?, ман-ын захиалгат бичигчдээ?

59.153.112.108Зочин   • 2020, 9 сарын 14. 13 цаг 13 минут

Go dargiin ohinoos busad n uhaan muutai daa

122.201.26.172Монгол   • 2020, 9 сарын 14. 13 цаг 07 минут

Ардчилал гэдэг анархизм гэж үнэн шүү. Энэ бол ардчилал биш дарангуйлал болж хувирч байгаа тод жишээ.

124.158.120.114Зочин   • 2020, 9 сарын 14. 12 цаг 08 минут

edenenii hurgen bol zugeer ehneesee erh medel mungu hooson baigaa baih, bas ber bolormaa bitgii garaasai, elbegdorjiin huu busad ni bol dajgui l haragdaj baina

202.126.88.201Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 57 минут

Bid etseg ehiig n tejeej bayan bolgoson, odooo Ed nariig uu? Uursduu hudulmurluud amidarch chadahgui, zaaval uls turd orj erh medeld hurehiin tuluu ingej shunatsgaah gej. Amtshsan heree 10 dahina gej yutai unen be.

150.129.140.248энэ балайнуудыг бүү сонго.   • 2020, 9 сарын 14. 11 цаг 49 минут

зочин

192.82.69.55Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 27 минут

Аа тиймүү та нар яана гэнээ

202.9.40.149mgl   • 2020, 9 сарын 14. 10 цаг 59 минут

Balai yum, chaavaas daa oyun ni hooson huurhii amitas. Uuruur hooloo olj idej chadahgui bololtoi.

139.5.217.173Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 50 минут

АН улстөрд олох аргаа олж ядаад л байна хамгийн гол нь монголчуудын төлөө юу хийсэн юм вэ юу хийх вэ гэдгийг л олон түмэн хардаг болсон шүү дээ тэрийг ойлгохгүй бол одоо бид худал үгэнд хууртахаа больсон

150.129.143.185Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 50 минут

Козино ХАЛЗАН БАТТУЛГЫН БЭР гэх Х.БОЛОРМАА бол ёстой лай л байна. Энэ бол МОНГОЛ ТӨР БОХИРДСОНЫ ШИНЖ ШҮҮ ДЭЭ... Бүү сонго...

202.126.88.65Зочин   • 2020, 9 сарын 14. 21 цаг 14 минут

Новшийн авгай

139.5.219.113Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 43 минут

Элбэгдоржийн Эрдэнэ бол хамгын доод шатнаас эхэлж ажиллаж байгаа цорын ганц залуу шүү !! Өнгөрсөн 4 нь жил БЗД- н ДИТХ-н төлөөлөгчөөр ажилсан . Одоо хотын ИТХ-төлөөлөгчид өрсөлдөх гэж байгаа . Төрийн албан тушаалтны МЁРИТ зарчимаар явж байгаа ганц залуу ..Цэргийн алба хаасанаас эхлээд дээш нь явж байгаа Монголдоо цорын ганц хүн !!!

112.72.15.182irgen   • 2022, 9 сарын 15. 9 цаг 53 минут

bitgii hutsaarai laalr mini

112.72.15.182иргэн   • 2021, 9 сарын 14. 10 цаг 07 минут

битгий хөх инээд хүргээрэй

223.38.61.206Зочин   • 2020, 9 сарын 15. 12 цаг 05 минут

ebee odoo bolnoo hogshoon

202.9.40.33Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 21 минут

Ноёны хүүхэд ноёгдой, ноёнцор, тэгээд ноён. Өнөө Ан-ынханч яахав, эзэрхэг буюу феодалын нийгмийг шинээр байгуулахыг хүсэгчид. Харин энхбаярын МАХН Ардын хувьсгалд хайртай гишүүдтэй байсан, тэд саринаад үгүй болсон байх. Нийлээд үе залгамжилсан эзэрхэг засаг байгуулагчид болохоор шамдаж байна. Дарга болохгүй бол өөр ажилд шамдаж чадахгүй хэцүүдэж гүйцжээ. АН-ын шинэтгэл яаж байх вэ. Тэд чинь улаан луйварчид.

49.0.156.20Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 16 минут

Эх нь шийр алаг бол тугал нь бөөр алаг гэдэг Эцэг эхийн халааг залгамжилж Монголыг дахин 30 жил бужигнуулах хүсэлтэй байгаа юм биз дээ Аав ээжийн нөөлгөөр улс орны хөрөнгөөр туйлж байсанаа тийм ч амархан өгөхгүй гэж байгаа юм уу

202.131.248.238РАДНАА   • 2020, 9 сарын 14. 10 цаг 14 минут

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХҮҮХДҮҮД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН Л БАЙГАА. УГААСАА ХУЛГАЙЧИЙН ГЕН УДАМ ДАМЖДАГ. БҮҮ СОНГООРОЙ, СОНГОГЧИД ООО.

202.179.25.195зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 57 минут

эх эцэгтэйгээ зайлцгаа, та нараар үе улируулан дарлуулахгүй шүү. Нүд хорсчихлоо

122.201.27.62Зочин   • 2020, 9 сарын 14. 9 цаг 48 минут

AN iin batshugar boljee

66.181.161.75Иргэн   • 2020, 9 сарын 14. 9 цаг 18 минут

Батшугарыг дэмжинэ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.