2022 оны 9-р сарын 14
11 цаг 30 минут

Н.Энхбаярын суганд хавчуулагдаж НИТХ-ын сонгуульд оролцож буй АН-д эмгэнэл илэрхийлье

    Н.Энхбаярын суганд хавчуулагдаж орон нутгийн сонгуульд оролцохоор болсон АН-д эмгэнэл илэрхийлье. Хоёр намын одоогийн удирдлагууд /Үнэндээ МАХН Н.Энхбаярын мэдэлд ирснээс хойш нэг л хүний нам болсон/ энэ үйл явдлыг ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна хэмээн тайлбарлав. Гэхдээ МАХН хэзээ ч ардчиллын чиг баримжаатай байгаагүй бөгөөд харин ч өнөөгийн МАН-ын жийрхэж хаясан “хувьсгалт” гэдэг үгийг туг болгон барьж яваа. Дэлхий дээр хувьсгалт гэдэг үгтэй улс төрийн хүчин коммунист, хаалттай, нэг хүний дарангуйлалд орсон улсад л ганц хоёр бий байх. Харин үзэл бодлоо нь барууных хэмээн тунхагласан ч үг, үйлдэл нь ардчиллаас хазайх болсон Ардчилсан намын хуучин лидерүүдийн хувьд байгуулсан нам нь МАХН-д хадаг тавьсан явдлыг харахад гутамшигтай бас гунигтай санагдаж байгаа нь лавтай.

Монголчууд өнөөдрийг хүртэл Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Баабар нарыг ардчиллын баатрууд гэж үнэлсээр ирсэн. Тэд өөрсдөө ч гэсэн. Харамсалтай нь хоёр удаагийн сонгуульд бүрэн ялагдсан шокноосоо болоод улс төрийн нүүдлээ хянаж чадахаа больсон Ардчилсан намын өнөөгийн удирдлагуудад үүнийг бодох сөхөө алга. Хүчтэй сөрөг хүчин хэмээх гоё үг нь стратегийн ямар том алдаа болж буйг тэд мэдэхгүй байна. Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд МАХН-тай нэгдэж орсноор Ардчилсан намын эрэмбийг тэр хэмжээнд буюу УИХ-д суудалгүй, сонгуулиар л амь орж, ашиг хонжоо хайдаг, нэг хүний намтай адил түвшинд аваачив. Уг нь УИХ-ын сонгуулиар ингэтлээ ялагдах юм гэж тооцоогүй ч ямар ч байсан тэд парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхүйц 11 суудалтай, тус намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчтэй улс төрийн хүчин болсон. Гэтэл НИТХ-ын 45 хан суудлын төлөө нэг хүний суганд хавчуулагдаж орох хэмжээнд очтолоо доош орж байгаа нь Ардчилсан намд хүч биш удирдан чиглүүлэх лидер дутагдсаны баталгаа. Ийм хүчээр сөрөг хүчний үүргийг давуулан биелүүлэх боломжтой юм шүү. Энэ бага хэрэг гээд орхивол цаашид МАХН-ыг яах вэ. Ардчилсан намын хувьд МАХН жинхэнэ шүдний өвчин, хоолой дээр тээглэсэн бүлх болж хувирна. Үндэсний бөхөөр бол түрүүлж ам авах эрхтэй аварга хүн тэр доор эрэмбэтэй улсын начинтэй өөрөө очоод золгочихлоо. Золгооноос хэн хаях вэ. МАХН-тай эвсэж сонгуульд орно гэдгээ нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа улсын эрх ашгийн төлөө ийм улс төрийн шийдвэр гаргаснаа хэлсэн. Гэхдээ АН, МАХН эвссэн одоогийн нөхцөлд Монгол Улс байтгугай Ардчилсан нам ч хожихгүй нь тодорхой. Ганцхан Н.Энхбачр ба МАХН л хожно. Эвсэл гэдэг үнэндээ хариуцлага хуваагдах, хоёр эзэнтэй явах улс төрийн заль байдгийг сүүлийн 30 орчим жил монголчууд ханатлаа харж бас хаширсан болохоор ингэж эрээвэр хураавар эвслийн төлөө саналаа өгөх нь юу л бол.

Ер нь бол эвсэлд урьсан АН-д ч, хүлээж авсан МАХН-нд ч сонгогчдын итгэлийг хүлээх манлайлагч гэвэл өнөөдөртөө лав алга.

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.66.255Зочин   • 2022, 9 сарын 15. 9 цаг 33 минут

4 жилийн өмнөх юмыг тавьчаж энэ зөнөсөн сайт

124.158.66.255Зочин   • 2022, 9 сарын 15. 9 цаг 32 минут

юун өнгөрсөн баларсан юм тавьж толгой эргүүлээд байгаа мал вэ хэдэн он бэ? наад юмаа авч хаяач

124.158.68.179Зочин   • 2022, 9 сарын 15. 6 цаг 17 минут

Жанжин шугамаа алддаггүй Н.Энхбаяр гэж хүнээс үхтлээ айх юм даа. Энэ хүний үйлдлийн эцсийн цэг нь эх орныхоо төлөө байдаг учраас гадна дотны ноход хуцаж боргоосоор.....

202.126.89.125Зочин   • 2022, 9 сарын 14. 15 цаг 57 минут

Залууком комд оржээ. Аль эрт МАХН чинь МАН-тай нэгдээд төрөл арилжсан байтал АН-тай хамтарч НИТХ-ийн сонгуульд оролцож буй мэтээр халуурч байгааг комд орсон л гэж үзэхээс

64.119.18.199ЗОЧИН   • 2021, 9 сарын 14. 19 цаг 40 минут

ЭНЭ САЙТ ЯМАР ХОЦРОГДСОН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛААД БАЙНАА?МАХН БАЙХГҮЙ БОЛООД МАН БОЛЧИХСОН, НИХТ-ЫН СОНГУУЛЬ БОЛООД ӨНГӨРЧИХСӨН БХАД ЮУН ЭНХБАЯРЫН СУГАНД ХАВЧУУЛАГДАХ ВЭ?ОРУУЛЖ БГАА МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭЛЭЭ ШАЛГАЖ ХУГАЦААНД НЬ ОРУУЛЖ БАЙ? ӨНГӨРСӨН БАЛАРСАН ЮМ БИЧИХ ЯМАР ХЭРЭГ БНА?? ХААГДВАЛ ТААРСАН САЙТ ШҮҮ ЗАЛУУ.СОМ ГЭЖ???

66.181.190.236саран   • 2021, 9 сарын 14. 12 цаг 41 минут

Их хурлын нөхөн сонгууль болж байгааг ч мэдэхгүй, МАХН татан буугдсаныг ч мэдэхгүй зөнөсөн амьтан бичиж дээ чааваас. АН гээд бас муулчжээ хөөрхийй

64.119.24.212Зочин   • 2021, 9 сарын 14. 11 цаг 37 минут

МАХН татан буугдсан биз дээ. Н.Энхбаяр одоо МАН -д харъяалагдах болсон. МАХН устсан байхад АН хэнтэй нөхцөнө гэж?

203.98.77.49зочин   • 2021, 9 сарын 14. 12 цаг 07 минут

Харин тийм МАН татан буусаныг мэдээгүй хүн юм болов уу чааваас гэж

185.183.107.26зочин   • 2020, 9 сарын 18. 8 цаг 40 минут

АН хүн л бол бүү сонго Аймигт үзэгдэл дуралвал АН сонго 21 р зууны хэлмэгдүүлэлт Монголыг арчихыг хүсвэл сонго Монгол улсыг устгах гэвэл АН д үлд ор гэх л өнгөрсөн 30 жил баталлаа

66.181.188.40Зочин   • 2020, 9 сарын 15. 16 цаг 36 минут

Угаасаа Эрдэнэ ван хүлээж авснаас хойш АН гэж нэр хүндгүй нам болсон шүү дээ.Үүн дээр нь Баярцогт. БатҮүл.Эрдэгэбат нарын хар хэргүүд нэрмээс болж.Батзандан Болд. Алтанхуяг нарыг намаасаа хөөж бүүр морийг нь мордуулсөн

66.181.187.253Зочин   • 2020, 9 сарын 15. 14 цаг 21 минут

Ардчилал гэдэг чинь энэ улс эх орныхоо төлөө хэнтэй эвсэж болно . АН том амлалт өгсөн МАН давуулж ажиллахгүй бол ялагдана .

59.153.115.102Зочин   • 2020, 9 сарын 14. 16 цаг 22 минут

Энэ одоо яагаад бгаа юм бэ, хэн хэнтэйгээ нийлнэ эрх нь биздээ, ман галзуурчихаж гээд бгаа юмуу

202.9.40.100Зочин   • 2020, 9 сарын 14. 14 цаг 14 минут

emegneed baix ch yu baixuu bolj l; bna shte yaadiin

182.160.1.62Зочин   • 2020, 9 сарын 14. 13 цаг 34 минут

Энхбаяр гуайн хувьд хийж бүтээх насандаа ерөнхий сайд болж мянганы замыг эхлүүлсэн,Орсын их өрийг тэглүүлсэн гавьяа бий,гэхдээ үүнээсээ илүү гамшиг тарьсан.Юү вэ гэвэл төрийн албанд авилга албан тушаалын наймааг эхлүүлсэн загалмайлсан эцэг мөнөөс мөн,одоо үүний уршгаар монгол оронд авилга хээл хахууль,төрийн албыг наймаалцдаг явдал бүх шатанд үүрлэж хорт хавдар болчихоод эмчилж дийлдэхгүй байна.Дараа нь ерөнхийлөгч болоод хүүхдийн үдийн цайнаас өөр дорвитой зүйл санаачлаагүй.Одоо энэ хүн юү бүтээнэ гэж улайраад байгаа юм.Шуналд нь хязгаар алга,

49.0.156.20Зочин   • 2020, 9 сарын 14. 13 цаг 27 минут

Монголын хоёр дахь том нам Ардчилсан нам дангаараа орж чадахгүй болтлоо сүйрэх гэж Гишүүд дзмжигчид нь МАХН -ийг дэмжих болэ бна уу битгий горьд

202.131.225.214Зочин   • 2020, 9 сарын 14. 13 цаг 10 минут

Н.Энхбаяртай нийлэхээрээ л АН арай болж дээ Уг нь АН ыг дэмждэг хүмүүс зөндөө ш дээ Н.Энхбаяртай нийлчихээр яаж дэмжих болж байнаа УИХ д нэг нийлсэн чинь яалаа даа Энхбаяр сайд УИХ н дарга ерөнхийлөгч хийж байхдаа одоо энэ амлаад байгаад попороод байгаа зүйлээ хийх нь яасын Хорлон сүйтгэгч зайлаасай

182.160.1.62Зочин   • 2020, 9 сарын 14. 12 цаг 42 минут

Н.Энхбаяр бол аливаа нам улс төрийн хүчнийг залилан хагаралдуулах замаар төрийн толгойд гарч зөвхөн ганцаараа бүх насаараа ноёрхол тогтоох зорилготой хүн.Энэхүү шунал хүслийг нь монголчууд биелүүлснүү,биелүүлсэн.Гэвч цадаж ханаагүй зүтгэсээр л МАН-ыг 2 хувааж МАХН-ыг байгуулж дарга нь болмогцоо Д.Тэрбишдагва,Ч.Улаан, Чулуунбат, Шинэбаяр, Шийлэгдамба нарын олон нөхдөө золоислон ганц хүний дарангуйлал тогтоосон.Одоо АН-ыг 3 дахь удаагаа самарч байгаа мэргэжлийн хорлон сүйтгэгч.Энэ хадны мангааг далд орохоос нааш монголын улс төр цэвэршихгүй нь

202.9.46.80Үнэн   • 2020, 9 сарын 14. 12 цаг 25 минут

Эрдэнэ,З.Энхболд 2 энэ намыг булшилж орхивоо.8 жил төрийн индэрийг ашиглаж,доромжилж том дугарч хүн болгоныг загнаж,харааж зүхэж өөрсөдийгөө доош хийсээр байгаад намаа чирээд уналаа даа...

73.176.171.37Zochin   • 2020, 9 сарын 14. 11 цаг 56 минут

Novshiin nam sunuugui bna uu.

202.9.40.33Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 40 минут

АН хошин шогийнхонтой адил болжээ. Энхбаярын МАХН ч яахав хөөрхий минь хоргодох нүх олж авах гэж хаашаа ч хамаагүй гүйж, хэний ч хамаагүй суга салтаанд орж амь аргацаахаас өөр ** шидгүй болсон хөсрийн даавуун хавчуулга юм.

202.9.46.2Зочин   • 2020, 9 сарын 14. 12 цаг 08 минут

КККККК ХӨСРИЙН ДААВУУН ХАВЧУУЛГАНЫ ХАМГИЙН МУУХАЙ ХЭСЭГТ НЬ АРДЧИЛСАН НАМ ХУЛГАЙЧ АРДЧИЛАГЧДЫГ ХАВЧУУЛААРАЙ ӨМХИЙРЧ САМХАЙРЧ БҮТЭЖ ҮХЭГ ЦААШАА

202.126.92.98Зочин   • 2020, 9 сарын 14. 11 цаг 40 минут

Сөнөсөн нам. Энэ намыг минийх гэж өмчилдөг өвгөчүүд нь үгүй хийсэн. Ардын намдаа амжилт хүсье.

192.82.74.45з   • 2020, 9 сарын 14. 11 цаг 35 минут

сонин юм ардчилсан нам бодит байдалд ямар ч чадваргүй болжээ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.