Ц.Ганболор: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь буруу

-Дархлаа тогтолцоо нь хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дархлааг хэрхэн дэмжих талаар НЭМҮТ-ийн хоол судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболороос тодрууллаа.

-Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс өвчлөлд амархан өртдөг. Үүнийг дархлаатай холбон тайлбарладаг?

-Хүйтний улиралд бактер, вирус идэвхжиж ханиад, томуу ихэсдэг нь дархлааны тогтолцоо суларсантай холбоотой. Энэ үед хүн амархан өвдөөд байдаг. Мөн нарны элч буурч хүний биеийн “Д” аминдэмийн хангамж мууддаг. Түүнчлэн хоол хүнсийг нөөцөлж, хадгалж хэрэглэх нь хүнсний бүтээгдэхүүний шим тэжээллэг байдлыг бууруулдаг. Иймд хүмүүс хүйтэн сэрүүний улиралд  хэрэгцээт шим тэжээлийг бүрэн авч чаддаггүй.  

 -Бид өдөр тутмын амьдралдаа дархлаагаа хэрхэн дэмжиж бас бууруулдаг вэ?

  -Бидний дархлаа тогтолцоо хэвийн байх нь шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэй харьцаагаар хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх, стрестэхгүй байх, амьдралын зөв хэв маягаас шалтгаалж байдаг. Харин дархлаа тогтолцоо сулрах нь стрессдэх, нойргүйдэл, эмийн зохисгүй хэрэглээ, амин дэмийн дутагдал, хорт зуршил (архи, тамхины хэрэглээ), амьдралын буруу хэв маягтай холбоотой юм.

-Иргэд дархлаагаа суларч байгааг хэрхэн мэдэх вэ?

-Дархлаа тогтолцоо суларсны шинж нь ядарч сульдах, өвчинд өртөмтгий болдог.

-Хүмүүс дархлааг хоол хүнснээс гадна эм тариагаар нөхдөг. Жишээлбэл, хүүхдүүдэд Сальмон, төрөл бүрийн витамин уулгадаг энэ нь хэр зөв бэ?

-Хоол хүнснээсээ өөрт хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисоо хангалттай авч чадахгүй тохиолдолд эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Ер нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь буруу.

-Дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг дэмждэг гэдэг. Гэвч эрчимтэй хөдөлгөөн хийж ядарсан үед дархлаа мууддаг хэмээн ярилцдагийн учир юу вэ?

-Дасгал хөдөлгөөнийг хэтрүүлж хийснээр хүний бие ядардаг. Энэ стрессийн даавар болох кортизолыг ялгаруулснаар дархлаа тогтолцоо сулрахад нөлөөлдөг юм.

-Коронавирусийн дэгдэлтийн үед дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Тэгвэл  дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

-Дархлаагаа дэмжихэд эрүүл зөв хооллолт хамгийн чухал. Иймд гэр зөвлөмжийн дагуу өдөр тутамдаа  5 бүлэг хоол  хүнснээс  аль  болох олон  нэр төрлийн  хүнсийг зөв зохистой харьцаагаар хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл:

  • Хүнсний ногоо, жимс /Эх орны хөрсөнд ургасан, олдоц ихтэй чацаргана, нэрс, аньс зэрэг  жимсгэнээс эхлэн нимбэг, амтат жүрж, бэрсүүт жүрж, үзэм, хар чавга нь А, С, Д, E аминдэмээр баялаг. Улаан лооль, өргөст хэмх болон ногоон навчит ногоо, бууцай, юуцай, яншуй, брокколи, төрөл бүрийн байцаа, вандуй, хаш, хулуу,  сонгино, сармис/
  • Сүү, цагаан  идээ /Сүү, аарц, хоормогийг халуун бүлээнээр буцалгаж уух, тараг, ааруул, ээзгий, бяслаг нь гэдэсний сүүн хүчлийн бактерийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг тул дархлааг дэмжиж, хорыг биеэс гадагшлуулах, гадны хорт нөлөөнөөс хамгаалж байдаг/ 
  • Ислэгээр  баялаг үр тариа  /Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа нь  хоногийн  илчлэгийн   ихэнхийг  бүрдүүлэх  ба  “В”-ийн бүлгийн аминдэм, ислэгээр баялаг тул гэдэсний хэвийн нянгийн үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн, хорт бодисыг биеэс гадагшлуулах, дархлаа тогтолцоо хэвийн байхад чухал үүрэгтэй/
  • Аюулгүй  хүнс, хоол  хэрэглэх /Халдвар үүсгэгч бичил  биет,  физик, химийн  бохирдолгүй аюулгүй  хүнсийг  сонгох,  хүнсний  бүтээгдэхүүний  хадгалалтын  хугацаа,  сав  баглаа боодлын  бүрэн бүтэн байдал, хадгалж борлуулж буй байдал,  тухайн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулсан  эрүүл ахуйн  дүгнэлтийг үндэслэн  хүнсээ  сонгож  авах/
  • Аюулгүй  цэвэр  ундны  ус хэрэглэх /Шингэн зүйл сайн уух,  ундны усаа  цэвэр баталгаат эх  үүсвэрээс  авах,  зориулалтын усны  шүүлтүүрээр  шүүсэн  ус  хэрэглэх,  усаа буцалгаж  хэрэглэх.  Халуун бүлээн ус, чацаргана, аньс, нэрстэй ус, зөгийн балтай ус болон ногоон цай, цагаан гаа, төрөл бүрийн самартай цай, сүүтэй цай, хярам, жимсний шинэ шүүсийг хангалттай хэмжээгээр ууж хэвших. Өлөн үедээ 1-2 аяга бүлээн ус, өдөртөө 8-10 аяга усыг бага багаар уух. Ус хангалттай уух нь бодисын солилцоог сайжруулж, биеэс илүүдэл давс болон хорыг зайлуулах,  бөөр ба  гэдсээр  ялгаран гарах,  өтгөн хаталтаас сэргийлэх, биеийг хуурайшилтаас хамгаалах, хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой/
  • Өөх тосыг тохируулан хэрэглэх /Бэлчээрийн малын мах нь уураг, үл орлогдох аминхүчлүүд  болон цайр, төмрөөр баялаг. Наранцэцэг, олив, эрдэнэ шиш, тослог багатай цөцгийн тос, зөөхий, төрөл  бүрийн самар  хэрэглэх/
  • Чихэр,  давсыг багасгах /Чихрийн агууламж ихтэй  хийжүүлсэн ундаа, жигнэмэг, бялуу, шоколадыг бага хэмжээгээр хэрэглэх, улмаар өдөр тутмын хоолны цэснээс хасах хэрэгтэй. Өдөр  бүр хэрэглэдэг  хүнсэнд  давс, чихэр  хангалттай  агуулагдах тул  хоол хүнсэндээ эдгээрийг нэмэлтээр  хэрэглэхгүй  байх/
  • Архи, согтууруулах ундааг хязгаарлах /Зүрх судасны эмгэг, хорт хавдар үүсгэх  үндсэн  шалтгаан болох  тул тогтмол  хэрэглээнээс татгалзах хэрэгтэй/  
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.110.101zochin   • 2020, 9 сарын 15. 10 цаг 34 минут

heregtei medeelel ugsun baina. bayrlalaa

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.