2020 оны 9-р сарын 15
15 цаг 22 минут

Тээвэр зогсоох мэдэгдэл

Эрх баригч, ихэс дээдсийн “хэтэвч” нь болсон гэх Тавантолгой орд газар тойрсон асуудал хэрээс хэтэрч, энэ салбарт эрх мэдэлтнүүдийн хүрээ тэлж байгаагаас тэнд ажиллагсад, ард түмэнд хүртэх өгөөж тун бага болжээ. Тус газарт  “Ногоон гарц” журмаар нүүрсний тээвэрлэлт эхлүүлж, төсөвт ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлэх замаар ажиллаж байгаа ч энэ замд 24 Төрийн бус байгууллагын ашиг сонирхол баттай шургалж, тээвэрчдэд саад болсоор.

Хүний амь насанд заналхийлсэн, авлига хээл хахуулийн сүлжээ торлосон, бусдыг дарамталсан гээд юу эс мундах билээ. Учир нь энд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас эхлээд Шадар сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүд болон мэргэжлийн бүх байгууллага гээд эрх мэдэлтнүүдийн халаасны нөхөд энэ замд ажиллаж байгаа нэрээр эрх ашгаа уралдуулан сууна. Уг нь мэргэжлийн байгууллагуудаас эхлээд төрийн өндөр дээд түвшний хүмүүсийн оролцоо энэ замд байгаа гэж үзвэл ямар нэг түгжрэл саад, амь насны аюул занал байх учиргүй. Гэтэл тэдний хэтэвчээ зузаалах эрх ашиг дундаа зөрчилдсөнөөр ийнхүү сөрөг зүйл ихэд дэлгэрчээ гэхэд болно. Тодотговол тэдний хэтэвч хүний амь насанд хүрсээр байна.

Тиймдээ ч тээвэрчдийн зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газраас бүх эрх мэдлийг зангидсан бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөхийг шаардсан байдаг.  Зам, тээвэр түгжрэлтэй байгаа энэ үед манай нүүрсний гол экспортлогч Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчилж байна. Гэтэл бид зам дагуух энэ олон сөрөг зүйлээ цэгцлэх нь бүү хэл анхаарах ч сөхөөгүй байгаа нь харамсалтай.

Ядахад энэ олон эрх ашгийг цэгцэлж, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилчихсон байх учиртай. Саяхан тус замд бүх мэргэжлийн байгууллагууд ажиллаж байхад гурван жолоочийн амь эрсдэн, гэр бүлийнх нь 13 хүн өнчирч үлдэж байх жишээтэй. Гэтэл энд Тээврийн цагдаагийн албанаас эхлээд Онцгой байдал, цагдаа, тагнуул, хил хамгаалах гээд мэргэжлийн бүх байгууллагууд ажиллаж байгаа гэх. Тэгэхээр энэ замд эдгээр байгууллага  зөвхөн хувийн эрх ашиг уралдуулж суудаг нь ойлгомжтой харагдана.

Тиймээс хатуу чихтэй, харалган ихэс дээдэст үгээ хүргэхээр “Баян зам” тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран олон нийтэд хандаж байгаа нь энэ аж. Ерөөсөө УИХ-ын дэд даргаасаа эхлээд ихэс дээдсийн хэтэвч л зузаарч байвал эгэл ард, жолооч нарын амь нас хамаагүй бололтой. Болзошгүй дүр зургийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч харсан бусад эрх мэдэлтнүүд ч газар дээр нь харсан учраас энэ олон эрх ашгаа нэгтгэж, ард түмнээ, ажиллагсадаа, улсаа гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд яагаад болохгүй гэж. Хамтраад ажиллах болно, бид.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.139Иргэн   • 9 сарын 15. 16 цаг 17 минут

Хариуцлага байхгүй болохоор дунд , доод шатныхан дээдхээ дээрэлхдэг болжээ. Янз нь.

Шинэ мэдээ

ХҮН-ыг сонгуульд оролцуулах шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр БҮРЭН ЭХЭЭРЭЭ33 минут 11 секундын өмнөАзербайжан-Арменийн мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 100-д хүрчээ34 минут 34 секундын өмнөКПОП: Энэ сарын хамгийн эрэлттэй эрэгтэй одод44 минут 34 секундын өмнө"Blackpink" хамтлагийн Жэннигийн тухай сонирхолтой 10 баримт54 минут 34 секундын өмнөАнгараг гаргийн мөсөн доороос давслаг нууруудын сүлжээ илрүүлжээ1 цаг 5 минутын өмнөАваргын төлөө шалгарч үлдсэн багуудын улиралд таарсан тоглолтын бичлэг1 цаг 15 минутын өмнөНигерид хүүхэд хүчирхийлсэн этгээдийг хөнгөлөх хууль батлагджээ1 цаг 25 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг1 цаг 35 минутын өмнөПутин коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ1 цаг 45 минутын өмнөТом ба жижиг орны ялгаа1 цаг 55 минутын өмнөОрос эмчийн өгсөн ханиад, томуугаас сэргийлэх 5 зөвлөмж2 цаг 5 минутын өмнөЭрүүл эхээс Эрүүл хүүхэд2 цаг 15 минутын өмнөХолливудыг Болливуд хуулахад2 цаг 25 минутын өмнөУолт дисней компани 28 мянган ажилтнаа цомхотгож байна2 цаг 35 минутын өмнө415 мянга гаруй чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлээ2 цаг 36 минутын өмнөО.Бямбадэлгэр: ХҮН-ын онц их хурлаар дотоод асуудлаа цэгцлэхээр ярилцаж байна2 цаг 39 минутын өмнөКовид-19 халдварын үеэр шүгэл үлээгчид нэмэгдсэн байна2 цаг 45 минутын өмнөГХЯ: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Р.Помпео аравдугаар сарын 7-нд манай улсад айлчилна2 цаг 51 минутын өмнөТиаго Алькантара коронавирусний халдвар авчээ2 цаг 55 минутын өмнө776-р өндөрлөгийн эрэлхэг бөгөөд эмгэнэлт тулаан3 цаг 5 минутын өмнөОрон нутгийн замд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна3 цаг 8 минутын өмнөЯпоны хулгайлагдсан иргэдийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж Хойд Солонгос мэдэгджээ3 цаг 15 минутын өмнөГ.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо3 цаг 24 минутын өмнөИрэх онд зохион байгуулагдах УАШТ-ний нэгдсэн хуваарь3 цаг 25 минутын өмнөАр гүнтийн замд осол гарч, нэг хүн амиа алджээ3 цаг 27 минутын өмнөС.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна3 цаг 30 минутын өмнөНөөцийн мах бэлтгэлд зориулж жилийн 11%-ийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгохоор шийдвэрлэв3 цаг 34 минутын өмнөСагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн улирлын плей-оффын нэгдүгээр шат өндөрлөлөө3 цаг 35 минутын өмнөХотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал аравдугаар сарын 28-н хүртэл дахин хойшлогдлоо3 цаг 35 минутын өмнөБайер Mюнхений ялагдалгүй цувралыг зогсоолоо3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.