2020 оны 9-р сарын 16
15 цаг 56 минут

Задгай мөнгөө хадгалах 4 шалтгаан

Нэг л мэдэхэд халаас тань задгай мөнгөөр дүүрчихсэн байдаг уу? Зарим үед хүүхдэдээ задгай мөнгөө тооцолгүй өгдөг үү? Хэрэв хариулт нь “тийм” бол бидний зөвлөгөөг анхааралтай уншаарай. Задгай мөнгөнүүдээ аав ээжтэйгээ хамт хадгалснаар таны хүүхэд зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Зүгээр мөнгөтэй болохыг хүлээх биш тэвчээр, дэг журамтай байхад суралцаж, зорилго мөрөөдлийнхөө төлөө зүтгэх дадлыг өөртөө суулгах болно.

  1. Мөнгө хадгалж сурах

Хүүхдэдээ мөнгөний гахай авч өгөөрэй. Энэ нь заавал үнэтэй, том хэмжээтэй байх албагүй. Хамтдаа сууж байгаад гараар урласан энгийн нэг сав ч байж болно. Зөвхөн та хоёрын дундын нууц байхаар сонирхолтой зүйл бодож олох хэрэгтэй. Ийнхүү мөнгө хадгалах зориулалтын сав урлаж, үйлдлээ хөгжилтэй болгох нь хүүхдэд тань зуршил болоход нь дөхөмтэй. Ингэснээр таны хүүхэд багаасаа мөнгөтэй харьцаж, хадгалж, ирээдүйн зөв дадалд суралцаж, санхүүгийн боловсролтой иргэн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой юм.

  1. Хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх

Мөнгөө юунд зориулахаас шалтгаалж задгай мөнгөнүүдээ хуваагаад хадгалж болно. Та аль нэгийг нь хөгжилдөхөд зориулсан хадгаламж гэж нэрлээд сав дүүрмэгц хүүхдээ дуртай тоглоомын газарт нь тоглуулах, эсвэл дуртай номыг нь авахад хамт яваарай. Ингэснээр таны хүүхэд мөнгөө тогтвортой хураах болно. Зөв дадлыг хэвшүүлэхээс гадна дуртай зүйлдээ мөнгөө зарцуулсандаа таны хүүхэд сэтгэл хангалуун үлдэх болно.

  1. Задгай мөнгөний зохистой хэрэглээг хэвшүүлэх

Таны хүүхэд багаасаа задгай мөнгөө хадгалж, өөрийн дуртай зүйлдээ зориулснаар мөнгөний үнэ цэнийг мэдэж, түүнийг хайрлан хамгаалж эхлэх юм. Өөрөөр хэлбэл,  төгрөгийн зохисгүй хэрэглээ буюу бага мөнгөн дэвсгэртийг үрчийлгэж базах, дээр нь зурах гэх мэт үйлдлийг хийхгүй байснаар тухайн мөнгөний насжилтыг уртасгаж, бэлэн мөнгө дахин хэвлэх зардлыг давхар хэмнэх болно. Ирээдүйн хариуцлагатай иргэнийг бэлтгэж байгаа та өөрөөрөө бахархах болно.

  1. Та өөрөө ч бас суралцана

Хүүхэдтэйгээ хамт задгай мөнгийг хадгалж дадсанаар та ч бас өөрийн авахыг хүссэн зүйлс, цаашлаад машин, байр гээд томоохон худалдан авалтдаа зориулж тусад нь хадгаламж нээж, мөрөөдлөө биелүүлэх шинэ санаа төрөх ч юм бил үү? Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд бид өөрсдөө зарчимч байх нь чухал.

 

 

Ийнхүү та хүүхэдтэйгээ хамт задгай мөнгө цуглуулж хадгалснаар хүүхдэдээ багаас нь санхүүгийн боловсрол олгохоос гадна Монгол улсын мөнгөн тэмдэгтийг давхар хайрлан хамгаалж байна гэсэн үг юм. Энэ талаар Монголбанкаас үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилго бүхий “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна.

Тус аяны хүрээнд ХААН Банкнаас иргэдэд зориулан гаргасан мөнгөн тэмдэгтийг зохистой хэрэглэж хэвших тухай зөвлөмжүүдийг гаргасантай ЭНД дарж танилцах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

ХҮНам орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болжээ4 цаг 3 минутын өмнө“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг онлайнаар зохион байгуулна9 цаг 33 минутын өмнөУур бухимдлаасаа хэрхэн ангижрахыг Далай лам зөвлөжээ9 цаг 43 минутын өмнөБНХАУ хөгжлийн бэрхшээлтэй 2.55 сая эмэгтэйг ядуурлаас гаргажээ9 цаг 53 минутын өмнөФото: Энэ сарын эрэгтэй кпоп хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарчээ9 сар 29. 17:30НҮБ: БНАСАУ хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн хэвээр байна9 сар 29. 17:20Эмгүйгээр ханиад, томууг эдгээх 13 арга9 сар 29. 17:10НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар яаралтай уулзалт хийнэ9 сар 29. 17:00Макрон:Бид Лукашенкагийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй9 сар 29. 16:50Их Британи Билл Гейтсийн сантай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ9 сар 29. 16:42Г.Энхболд “халаасны хулгайч” гэж гүтгүүлжээ9 сар 29. 16:41Ираны лигийн хамгийн өндөр цалинтай бөх нь Хасан Яздани9 сар 29. 16:40Владимир Лисин Оросын хамгийн баян хүн болжээ9 сар 29. 16:35ДЭМБ: “COVID-19”-ийн түргэн оношлуурыг 133 оронд нэвтрүүлнэ9 сар 29. 16:30Сонгууль хүчинтэй болгох зорилгоор л нэр дэвшсэн ч ялчихсан ЦЭВЭРЛЭГЧ бүсгүй9 сар 29. 16:20В.Путинг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ9 сар 29. 16:10“Ногоон технологи-2020” өдөрлөг 10 сарын 2,3-нд болно9 сар 29. 16:05Аравдугаар сарын цаг агаарын төлөв9 сар 29. 16:00Райан Маккарти: Цар тахалын улмаас цэргүүд амиа хорлох тохиолдол ихэссэн9 сар 29. 15:50Б.Бат-Эрдэнэ: Нэг хүн 20-30 ломбард зэрэг ажиллуулж байгаа нь маш олон хүний эд хөрөнгө сүйдэх нөхцлийг бүрдүүлээд байна9 сар 29. 15:45Эерэг Дагва9 сар 29. 15:45ЦУОШГ: Ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна9 сар 29. 15:41“Alibaba” компани захиалга хүргэх анхны роботоо танилцууллаа9 сар 29. 15:40Чуулганы хуралдаанд Шадар сайд мэдээлэл хийнэ9 сар 29. 15:35"Таны заавал сонсох 500 цомог" №93 Missy “Misdemeanor” Elliott, 'Supa Dupa Fly'9 сар 29. 15:30Премьер лигийн багуудаас халдварын арван тохиолдол илэрчээ9 сар 29. 15:25АКИ БАШЁ: Хоёр ёкозүнад анхааруулга өгнө9 сар 29. 15:20Япон улс энэ намар угсаа залгамжлах хунтайжийг тунхаглана9 сар 29. 15:10Зэсийн ханш өсч эхэлжээ9 сар 29. 15:00“Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөөгөөнд 4200 хяналтын ажилтан чууллаа9 сар 29. 14:57
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.