2020 оны 9-р сарын 17
10 цаг 35 минут

Ш.Солонго: Зарим зохиолч хаадын тухай зохиол бичээд, тэр хаад нь тэнгэрээс тэтгэж байдаг гэж ярьж байсан

Зохиолч сэтгүүлч Шуурайн Солонгоос шинээр хэвлэгдсэн номынх нь тухай цөөн асуултанд хариулт авлаа.

-Шинэ номоо хэвлүүлсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. "ОРДОН" тууж маань миний тууж өгүүллэгийн 13 дахь бүтээл боллоо. Энэ номоо Монголын эртний нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны 800 жилийн түүхэн ойд зориулсан байгаа. Хархорум хотын үүтгэл шавыг Чингэс хаан 1220 онд тавиад, Өгөөдэйн үед барьж, Мөнх, Гүюг хаад хаанчлаж суусан байдаг. Тэр үед түмэн замын уулзвар болж, гоё ганганаараа цуутай хот байсан гэдэг. Тэгээд Хувилай хаан Хаанбалгасыг бариулснаар нийслэлийн хэв шинжээ алдаж орхигдсон ч 1368 онд Тогоонтөмөр хаан Улаан алчууртны бослогот шахагдан эргэж ирээд, нас барснаар Аюушридар хаан Хархорумд их ор суусан шүү дээ. Миний зохиол яг энээхэн, 1378-1380 оны үйл явдлыг тойрч эргэж байна даа.

-Тэгвэл зохиолд чинь Хархорум хот нэлээн сайн дүрслэгдсэн гэж үзэж болох нь ээ?

-Тиймээ. Олон сурвалж үзлээ. Түүхэн зохиол бичихэд хятад хэл мэдэхгүй бол их ичгүүртэй юм байна. Гэвч чадлын хэрээр л шүүж, 1378 оны үед байсан Хархорум болон Хаанбалгас хотыг нэлээн тодруулж гаргах гэж оролдлоо. Ордон бүр, хот бүр өөрийн үүх түүхтэй байх нь тодорхой. Тэр дундаас Хархорумын 1380 онд шатаагдсан түүх их бүдэг, оноос өөр тэмдэглэгээ, 5000 хөнгөн морьт цэрэг шатаасан, Сью Да жанжны нэрээс өөр нэр олдсонгүй. Гэвч түүхэн баримтыг тэр чигээр нь хуулан бичвэл энэ бол зохиол болж чадахгүй. УРАН САЙХНЫ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙЖ, ШИНЭЭР СЭТГЭЖ, ШИНЭ ГАРГАЛГАА ХИЙЖ байж л сая зохиол болмоор санагдсан. Тийм учраас өөрийн сэтгэмжийн цар хүрээнд өөр тавилт хийлээ. Монголын уран зохиолд Хархорумын шатаагдсан түүх огт бичигдэж байгаагүй. Тиймээс энэ бол дахин давтагдаагүй сэдэв.

-Түүхэн зохиол бичих амаргүй гэдэг.

-Үнэхээр шандас шалгадаг юм байнаа. Зарим зохиолч хаадын тухай зохиол бичээд, тэр хаад нь тэнгэрээс тэтгэж байдаг гэж ярьж байсан. Би тэгтэл Аюушридар хааныг Балад, Төгстөмөр хаантныг Төгст, Майдарбал ханхүүг Балаа гэх мэтээр нэрийг нь өөрчлөсөн. Яагаад гэвэл өөрийнх нь нэрийг тийн дураар ашиглахыг ихэс дээдэс зөвшөөрөхгүй биз ээ. Эндүү ташаа зүйл гаргасан байвал уншигчид ч тийм байсан мэтээр төөрөлдөх аюултай байдагийг ч бас бодолцсон. Тухайлвал Ш. Нацагдорж гуай "Мандухай сэцэн хатан" зохиолдоо мянгатын ноён Исмэлийг төрийн сайд байсан мэтээр бичсэн. Түүхэнд бол баруун түмний мянгатын ноён л түрэмгийлэн дайрч ирсэн байдаг.
Ийм л учраас би түүхэн хүмүүсийн нэрийг уг ёсоор нь номонд тавихаас халгасан хэрэг. Зохиолын төгсгөлийн үгэнд ч цохон тэмдэглэх гэснээ устгасан байгаа. Түүх мэддэг хүн бол "Аа энэ Тогоон гэж Тогоонтөмөр хааныг хэлж байна" л гэж ойлгох байх. Жирийн уншигчид бол түүхэнд ямар их ээдрээ будилаан байсныг, их хаадын үе өнгөрч бага хаадын үе эхэлж байсан цаг үеийг тольдож, монголын ордны түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцана даа.

-Сүүлийн үеийн түүхэн зохиолд уг түүхэн баримтыг ягштал баримтлах ёстой гэсэн хандлага зонхилж буй.

-Түүхэн судалгааны ном биш, уран сайхны зохиолд чингэж хатуу баримтлах шаардлагагүй мэт санагдсан. Тухайлвал миний гаргаж ирсэн Балаа буюу Майдарбал ханхүүгийн дүр бол хүний тархи толгойнд бий болсон "уран санаа, уран саналга"-ын дүр. Мин улсын олзонд байгаад 1384-85 онд их ёс, хүндтэй хүргэж ирснээс өөр баримт олдоогүй. Би түүнийг уран сайхны аргаар, өөр өнцөгөөс нь товойлгож гаргаж ирсэн дээ. Уншигчид үзээд мэл гайхаж цэл хөхрөх байх.

-"Ордон" тууж таны хэд дэхь бүтээл гэлээ?

-Түүхэн сэдэв барьсан анхны бүтээл. Роман болж хараахан чадаагүй гэж өөрөө үзсэн учраас тууж хэмээн цохсон. Болсон явдал шиг зохиол бичээд роман гэж нэрлэгсэд бий. Тууж гэдэг жанраа ч ойлгохгүй буй хүмүүс тэгдэг биз. Бусад хүмүүс уншигчдыг ямар ч жанр төрөл гэж хуурч болно. Би туужаа л мэдэж байхад болно доо.

-Одоо ямар зохиол бичих вэ?

-Дахин түүхэн зохиол бичмээргүй санагдсан. Сэтгэлгээний өвөрмөц шийдэлтэй зохиол л надад таалагддаг. "Шамбалын цэнхэр салхи" номонд минь гардаг Шамбалын оронд очиж буй хүмүүс, "Цасан уулс" номонд гардаг Тэнгэр ууланд амьдардаг хүн шувууд шигээ ч юмуу ер бусын, ийм юм байдагаа гэж гайхмаар зохиол бичихийг хүсдэг дээ. Жирийн амьдралыг копидсон зүйлийг би өдрийн тэмдэглэлтэй адилтгаж, голох гээд байдаг зантай. Ер бусын, орчлонд үгүй, сэтгэлгээний цар хүрээгээ гайхуулсан бүтээл л гоё. Жанрын хувьд зөгнөл, мөрөөдлийн, шидэт реалист төрөлд багтах өөр зохиол л бичмээр байна даа.

-Баярлалаа. Амжилт хүсье.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.14Д.Гэрэлт-Од   • 2020, 12 сарын 23. 13 цаг 04 минут

Солонгоо зохиолчдоо баяр хүргэе. Би гаргасан бүх номуудыг нь уншсан. Цасан уулс, Шамбалын цэнхэр салхи, Хэнгэрэг гээд өвөрмөц сэтгэлгээгээр бичсэн номнууд нь их таалагдсан. "Хулан бид хоёр" номыг нь заавал хүүхэдтэйгээ хамтарч унших нь зүгээр юм байна лээ. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье..

192.82.68.67ойдаа   • 2020, 12 сарын 18. 14 цаг 29 минут

Элэг зүрхнээс уяатай Энхрий монгол нутаг минь гэдэг үгийг мартана гэж үү.Хэнтий Хангай Сияны өндөр сайхан нуруунууд хойт зүгийн чимэг болсон гэдэг мөрүүдийг мартана гэж үү.Энэ сайхан шүлэг үргэлжилсэн үгийн зохиолуудыг мартуулахыг Боловсролын Яам л хийж байна гэхээс өөр үг олдохгүй юм.Яахав тухайн хүний төрсөн цаг үе тухайн үеийнхээ нийгмийн сэтгэл зүйгээр амьсгалах ч өмнөх нийгэмд бүтээгдсэн үнэт өв соёл хэзээ ч хуучрахгүй шүү.

98.253.30.34Зочин   • 2020, 12 сарын 11. 10 цаг 37 минут

haadiin zohiol bicheed ter n tetgeed ch baigaa iym shig sanagdaad baival hurdan mergejiliin tuslaltsaa avah heregtei, uuniig arhinii tsagaan solio gedeg iym.

202.9.46.178зочин   • 2020, 11 сарын 7. 12 цаг 04 минут

түүх түүхээрээ л байх болохоос уран сайхны тал нь хэтийдээд ирвэл зохиол чинь түүхэн бус өөр төрөл жанартаал орох байхдаа

203.91.112.133Зочин   • 2020, 10 сарын 23. 17 цаг 07 минут

Яасан тэгээд өөрийг чинь хэн ч тэнгэрээс тэтгэсэнгүй юу, Түүхийг зохиодоггүй гэдэг биз дээа

66.181.161.39Зочин   • 2020, 10 сарын 17. 13 цаг 33 минут

Ene odoo buur amar boljee.Heden nom unshaal urguulj bodool nom bolgool.

202.137.144.60ЦОЛМОН   • 2020, 10 сарын 6. 9 цаг 18 минут

МОНГОЛ 1САЯ ХҮРЭХГҮЙ ХҮНТЭЙ БАЙХАД 50% НЬ ХҮҮХЭД ДАХИАД 50% МАЛЧИН АЖИЛЧИН БАЙСАН 30ДХАН ЗОХИОЛЧТОЙ БАЙСАН ҮЕИЙН МУНДАГ ГЭДЭХ ТҮДЭВ, ЛОДОЙДАМБА, ЭРДЭНЭ МЭТИЙН ЗОХИОЛ БОЛ УДАХГҮЙ ХЭН Ч ТООХГҮЙ МЭДЭХГҮЙ БОЛНО ТЭР ҮЕД БУРХАНГҮЙ ГАЗАР БУМБА ГАЛЗУУРЧ БАЙСАН ОДОО 1САЯ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУСААС МУНДАГ ЗОХИОЛ ГАРНА МЭДЭЭЖ ОЛОН ДОТОР ТААРУУХАН ЮМ ЯВНА ГЭХДЭЭ Л ҮСЭРЭНГҮЙ ӨССӨН. С:ЭРДЭНИЙН ӨГҮҮЛЛЭГҮҮДИЙГ УНШСАН 10ЖИЛИЙН ХҮҮХДҮҮД ЭНЭ ОДОО ХҮҮХЭД БАХДАА БИЧСЭН ҮҮ? ГЭЖ БАЙНА ЛЭЭ

192.82.68.44Зочин   • 2020, 10 сарын 22. 22 цаг 12 минут

Тэртээ 30 аад онд Д.Нацагдоржийн бичсэн Миний нутаг шүлэг одоо мартагдсан гэж үү.Холхи газраас гялалзан харагдах өнгөт од одоо мартагдсан гэж үү

76.107.165.63Zochin   • 2020, 10 сарын 17. 3 цаг 10 минут

Bi S.Erdeniig sain zohiolch gej bodoj yavdag humuusiin neg. Gehdee sain zohiolchiin buh zohiol sain bh albagui gedegtei ch sanal niildeg. Bas zarim zohioliig unshihad unshigchiin nas, orchin nuluuldug. Lodoidamba guain huvid ch bas barag buh zohiol ni uguulemj, durslel mash saitai. Arai ch ene humuusiig bumba galzuurna gej helj bolohgui bhaa. Gehdee odoonii video-r medeelliihee ihenh huviig avdag huuhduuded udaan, uitgartai sanagdaj magadgui l yum. Ahiad heden jiliin daraa unshval ogt uur medremj turnu duu

182.160.36.96уншигч   • 2020, 10 сарын 2. 10 цаг 28 минут

та бол энэ цаг үеэс арай түрүүлсэн ухаантай бүсгүй байна, баргийн хүн зориглож барихгүй төрлөөр бичиж байгаад талархаж таньд амжилт хүсье

103.212.119.193з   • 2020, 10 сарын 1. 15 цаг 28 минут

бас нэг үлгэр бичигч

203.91.115.43Зочин   • 2020, 9 сарын 24. 8 цаг 23 минут

Одоо ч бараг хүн бүр л зохиолч болж дээ. Оюун ухаан ингэж доройтохыг харлаа. Захын авгай дуртай сэдвээ бариад л ном нэртэй цаас үйлдвэрлэдэг болж дээ.

203.91.112.133Зочин   • 2020, 9 сарын 18. 13 цаг 58 минут

Нээрээ түүхийг гуйвуулж бичиж болохгүй шүү

139.5.217.199Зочин   • 2020, 9 сарын 17. 17 цаг 36 минут

ЧААВАЭАС ХОВ ЯРИАД Л

182.160.34.94Зочин   • 2020, 9 сарын 17. 12 цаг 22 минут

Түүхийг зохиож болохгүй.

103.26.195.231Зочин   • 2020, 9 сарын 17. 12 цаг 14 минут

Зоргоороо юм бичдэг болжээ

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 17. 11 цаг 32 минут

Tarhini tembuurel

150.129.142.161ЗОЧИН   • 2020, 9 сарын 17. 11 цаг 03 минут

ТӨРИЙН САЙДЫГ МЯНГАТЫН НОЁН БОЛГОЖ ГУЙВУУЛААД БАЙВАЛ ЯМАР ТҮҮХЭН РОМАН БАЙХАВ ДЭЭ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.