Энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ” буландаа өөрийн хобби, сонирхолд хөтлөгдөн шинэ бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа Ч.Болдсайханыг онцолж байна. Тэрбээр модны урыг ашиглаж модон аяга, таваг, тагш урладаг. Түүний мэргэжил биеийн тамирын багш. Нийслэлийн 23 дугаар сургуульд 17 жилийн турш хүүхдүүдтэй ажилласан байна. Харин 2019 оноос хойш хувийн бизнесээ хийж эхэлжээ. Ч.Болдсайхан бага балчир насандаа өвөөгөөсөө үхэр тэрэг, модон бүрхээр, хувин сав хийхийг сурсан нь өнөөдрийн бизнесийнхээ эхлэл, суурийг тавихад маш том түлхэц болсон гэнэ. Тиймээс тэрбээр сургуульд багшлахынхаа хажуугаар өөрийн чөлөөт цагийг зөв хуваарилан модон ширээг урлаж байгаад хэсэг хугацаанд завсарлаж, харин өнгөрсөн жилээс модны урыг ашиглаж аяга хийж эхэлсэн байна.
Модны ур гэдэг нь модны хажуу бөөрөнд наалдаж ургасан өөртөө тухайн модны бүх шим тэжээлийг хуримтлуулдаг, хамгийн нягтрал сайтай хэсгийг хэлнэ. Бүх төрлийн модонд ур гэж байдаг ч олдоц тун ховор аж. Ч.Болдсайханд модны ураар аяга хийх санаа төрснөөс хойш нэг жилийн хугацаанд судалгааны ажил хийж, модны урын ашиг тус, хүний биед хэрэгтэй байдлыг талаар ахмадуудаас үг сонсож, олон хэрэгтэй мэдээллийг цуглуулсан байна. Түүний судалгааны үр дүнгээс дурдвал модны ураар хийсэн саванд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж, идэж хэрэглэж заншвал хоол боловсруулах эрхтэнд тустай аж.
“Монгол ур” брэнд нь Монголчууд гадны улсаас оруулж ирсэн эд материалыг хэт шүтэх болсон энэ цаг үед дотоодын бүтээгдэхүүнийг өрх бүр хэрэглэдэг болгох зорилготой юм байна. Ингээд өөрийн шинэ бизнесийг эхлүүлэхээр зориг шулуудан өөртөө ажлын байр бий болгож, цаашдаа өөр олон хүнтэй хамтран ажиллах зорилготой хөдөлмөрч залуугийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Зарсан аяганаас илүү бусдад бэлэглэсэн аяга нь их-
-Нэг жилийн хугацаанд хийсэн судалгааныхаа тухай ярьж болох уу. Модны ураар хийсэн аяга нь хүний эрүүл мэндэд сайн гэдгийг хэрхэн яаж мэдсэн бэ?
-Монголчууд жор мэддэггүй эмчээс, зовлон үзсэн ахмад хүмүүс дээр гэж ярьдаг. Би ахмад настнуудаас маш их зөвлөгөө авч, уулзсан. Мөн хар мод, хус, модны ураар хийсэн аягыг хэрхэн яаж өнгөлөх талаар маш их туршилт хийсэн. Яг л мод хэвээр нь байлгах боломжгүй. Модонд ус шингэх үед үс босох тал байдаг. Тиймээс хэрхэн энэ асуудлыг шийдэх талаар маш удаан бодсон. Хуучин цагт хүн болгон өөрийн аягаа биедээ авч явдаг байсан. Тухайн үед аягаа байнга угаадаггүй, арчаад л идэж хэрэглэсэн хоол, хүнсний тос нь дагтаршдаг байсан байх. Орчин үед байнга угаахаас өөр аргагүй. Харин угаах үед үс босгохгүй байх судалгаа, туршилтыг маш удаан хийсэн. Харин АНУ-д амьдардаг найзуудаараа дамжуулан хүний биед хоргүй, стандартад нийцсэн өнгөлгөөний тос олж авсан.
-Та зөвхөн модны ураас гадна хар мод, хус мод ашигладаг гэж ярьсан. Эдгээрийн ялгаа юу вэ?
-Модны ур нь бусад модноос чанарын хувьд хэд дахин илүү. Модны ураар хийсэн аягыг хэдэн үеэрээ хэрэглэнэ. Модны ураар хийсэн аягануудыг худалдаанд их гаргасан. Урыг эд мэддэг, модны чанарыг таньдаг хүмүүс ихэвчлэн худалдан авдаг. Мөн үнэ өртөг өндөр байдаг. Тиймээс арай хямд үнэтэй модон аягануудыг гаргах хэрэгтэй гэж ойлгосон. Тэгээд маш олон модыг судалсан. Харин хар мод болон хус нь бусад модноос илүү хатуулаг чанартай байсан. Тиймээс эдгээр модоор хийсэн аяганууд зах зээлд хямд үнээр зарагдаж байгаа.
-Тэгвэл зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулагдаж байна?
- Манайхтай хамтран ажиллах саналууд маш их ирдэг. Одоогийн байдлаар Дүнжингарав худалдааны төвийн 0069 дугаар лангуун дээр зарагдаж байгаа. Үнийн хувьд ураар хийсэн аяганууд 50-500 мянган төгрөгийн үнэтэй. Дүбэн модоор хийсэн аяганууд 25-65 мянга. Хар модоор хийсэн аяганууд 12-18 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
-Модны ур, түүхий эдийг нь хаанаас авдаг вэ?
-Хатаалганы хар мод аль ч зах дээр зарагддаг. Харин урыг олоход тун хэцүү байдаг. Заримдаа өөрөө явж түүнэ. Тэгэхдээ олдоц ховор учраас ихэвчлэн хоосон буцаж ирдэг. Тиймээс мод бэлтгэдэг хүмүүст хандаж, тааралдвал авч хадгалахыг захидаг.
-Танай бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийг хэн гэж хардаг вэ. Зах зээлд өөрсдийн хэрэглэгчдийг татах боломж хэр байна?
- Манай бүтээгдэхүүнийг хүмүүс маш их худалдаж авдаг. Захиалга сайн орж ирдэг. Хүмүүс сүүлийн үед модон эд хэрэглэлийг маш их сонирхдог болжээ. Харин модны ураар хийсэн аягыг хуучны эдлэл цуглуулдаг, үр хойчдоо дамжуулан үлдээх зорилготой хүмүүс худалдаж авдаг.

Энэхүү дөрвөлжлөн бэлтгэсэн модоор аяга хэрхэн хийдгийг бидэнд үзүүлэв
-Анх юунд түшиглэж, ямар итгэл найдвартайгаар энэ бизнесийг эхлүүлсэн бэ?
-Одоо л бизнес гэж яригдаж эхлээд байна. Анх хоббигоороо хийж байсан. Цөөн ширхэгээр хийж өөрсдөө хэрэглэж, танилууддаа хэрэглүүлсэн. Тэр үед хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой мэт санагдсан учраас бусдад зарж борлуулах болсон доо.

Модон аягыг хийхдээ 5-6 дамжлагаар зүлгүүрддэг
-Тэгвэл нэгэнт гэр бүлийн хүрээллээс хэтэрсэн бизнес болжээ. Тэгэхээр танд ойрын шинэ зорилго байгаа гэдэгт итгэлтэй байна?
-“Монгол ур” брэнд хоёрхон зорилготой. Хүмүүс гайхаж магадгүй. Миний ойрын зорилго бол бусдад бүтээгдэхүүнээ таниулах. Хоёрдугаарт, Монголчуудыг модон бүтээгдэхүүний хэрэглээг нь нэмэгдүүлж, хангах. Гаднаас орж ирсэн хаана, яаж хийсэн нь мэдэгдэхгүй модон тагшнууд их байх л юм. Хиймэл материал ашиглаж, лакаар бүрсэн аяга, тагш зэргийг Монгол бүтээгдэхүүнээр орлуулахыг л хүсэж байна.
Холбогдох утасны дугаар: 86013040 Ч.Болдсайхан

Модон аяганы хэлбэрийг гаргахад 10-15 минутын хугацаа ордог
20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
амжилт
Чанасан мах гаргадаг том цар таваг хийж өгөөч
Миний өвөөгийн аавын хэрэглэж бсан ураар хийсэн тагш надад бий
Гоё аяга байна авнаа
Амжилт хүсье,Юу ч үгүй хүн атаархуу байдаг, үхсэн хойноо түүх судлаач байвдээ,аягаа угааж сурчихаад ярь атаархуу,
Oligtoi shaazan yum hiij chadahguiyu,uildverii ni dapuuruulj nuraachaad odoo iim hachin yumaar hooloo ideh uu
энэ увсынхан тэнэг дээрээ их атаархуу
Ehleed zuv bicheed surchih Ataarhuu shees guai .
Амжилт хүсье. Олон хүн сонирхдог байх өөрөө ч хэлсэн байна. зарим хүмүүсийг хараад байхадл дандаа болку бүткү хүн сонирхдлггүй Монголчууд дотоодын юмаа сонирхдоггүй гэдэг энэ хүн хүнд хэрэгтэй юм өхийж байгаа болохоор хүмүүс авах нь аргагагүй юмаа
хагараад унахчих хар модоор аяга батугай ширээ сандал ч хийдэггүй түлэх хашааны банз шон хийхээс өөр ашиглдаггүй тэгээд ч мод нян бактер үрждэг бүрэн цэвэрлэгддэггүй хүй нэгдлийн үеийн шаазан метал аяга хийж чадахгүй байсан үеийн эд шүү дээ? ха ха? яахав хийг аваг чанар нь танигдана даа
Түүх судлаач бишээ Түүх устгаач юм бишүү бас нэг тархиний тураал
Түүх судлаач гуай толгой чинь хүрвэл мод судлаач болооч эргүү тэнэгээ нууж амьдрахыг бас судалж сурдаа
Чи атаархаад үхлээ юу. Муу нохой. Энн чинь хүний маш их хөдөлмөр цэвэр эко бүтээгдэхүүн а малаа
таны нэрийг хархаар уг нь түүхч судлаач их л юм уншдаг судалдаг хүн шиг л байх юм. Ширээ сандал хийхэд хамгийн бөх болдог эд шүүдээ. Мужаанууд бид зөөлөн багажинд гамтай гээд хуш, нарсаар хийдэг юм. хар мод хатуу бөгөөд багажны ир амархан мохоодог тул хийдээгүйг та эрх биш мэдмээрсэндээ. мод бактeр үүсэгдэг бол модон байшинд хүн амьдраад өдий болтол үхээгүй л байна. тэгээд ч одоо үeд хүмүүс модон байшинд амьдрахыг хүсдэг болсныг та судлаагүй байгаа юмуу. Балар эртний үeэс хувьсгал ялтал монголчууд модон аяганд хоол хүнсээ хэрэглэж ирсэн бөгөөд
хорт хавдар өнөөдрийнх шиг их байгаагүйг түүхч хүн мэдмээр л юм. Монгол хүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Таны сэтгэгдэлийг сайн ойлгосонгүй . та хэльe гэж хэлээгүй байхаа. Атаархуу зан тань дийлээд бичсэн байхаа.
Сайхан аяганууд хийж байгаа юм байна. Амжилт хүсье.
saihan bna mongolchuud hudaldaj avch demjih heregtei dee. iim modon tagshiig Gumbengees ochij avdag mongol humuus baidag l yum bilee. alt mongoor yum hiideg humuus baisan. ted endees l avah heregtei dee.
Бас болж байна шд
haanaas avah ve
хагарна эвдэрнэ гэвэл ямар ч бүтээгдэхүүн бат бөх биш ,зөв өнцгөөс нь аливааг харж дэмжиж байж бид хөгжих болов уу. Хятадаас оруулж ирж бгаа түмэн химийн нэгдэлтэй сав суулгыг хэрэглээд эвдлээд худалдаж аваад л хавдар тусаад л явцгааж байна. Би энэ хүний бүтээж бгаа бараа болон хөдөлмөрийг бүрэн дэмжиж байна. Хэдхэн монголчууд бие биенээ байнга дэмжиж сураасай даа