Д.Будзаан: Хүүхдийн дэргэд маргалдах, архидан согтуурах, үл хайхрах зэрэг нь хүчирхийллийн нэг хэлбэр

Хүчирхийллийн талаар “ТЭД” юу хэлэв?

Сүүлийн үед хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл сэрдхийлгэм олон хэргүүд шил шилээ даран гарах болов. Итгэхэд ч бэрх энэ төрлийн гэмт хэргийн золиос нь хүүхэд болсоор байгаа нь бүр ч харамсалтай. Тэгвэл иргэд хүчирхийллийн талаар ямар ойлголт, байр суурьтай байна вэ? 

Сүхбаатар дүүргийн иргэн

“Хүчирхийллийн хэрэг гарсан талаар мэдээлэл авдаг ч хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, эрх зүйн орчин дутмаг юм шиг санагддаг”

Баянзүрх дүүргийн иргэн

“Хүүхдийн хүчирхийллийн хэргийн талаархи мэдээллийг сонсоод үнэхээр эмзэглэдэг. Ойр дотны, төрсөн эцэг нь хүртэл хүүхдээ хүчиндсэн гэхийг сонсоод хэнд итгэх ёстойгоо ч мэдэхгүй байна. Хүний мөс чанар муудаж, нийгмийн замбараагүй байдлаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна гэж харж байгаа”

Өмнөговь аймгийн иргэн

“Архи, дарс ууснаас шалтгаалж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна л гэж хардаг. Тиймээс олон нийтийн сүлжээгээр хүчирхийллийн талаарх мэдээллийг зохих төвшинд хүргэх нь зөв. Учиргүй хаагаад байхгүй ч иргэдэд сэрэмжлүүлэг болгож тодорхой хэмжээгээр мэдээлж, анхааруулж байх хэрэгтэй байх“

Сүхбаатар дүүргийн иргэн

“Хүчирхийллийн гэмт хэргийн золиос нь бага насны хүүхэд байгаад үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Зөвхөн бэлгийн хүчирхийлэл гэлтгүй хүүхдээ үл хайхрах нь ч хүчирхийлэл. Гэхдээ хүчирхийллийн мэдээг олон нийтэд цацахдаа тодорхой хэмжээ хязгаартай байх хэрэгтэй гэж боддог. Ер нь эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулбал хүчирхийлэл төдий хэмжээнд багасах байх гэж харж байна“ гэв. 

Иргэдийн дийлэнх нь хүүхдийн хүчирхийллийг зөвхөн бэлгийн хүчирхийлэл гэж ойлгодог. Харин хүүхдийн хүчирхийлэлд зодох, үл хайхрах, дэргэд нь маргалдаж, хэрэлдэх хүртэл хамаардаг байна. Тиймээс хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэг, түүний гаралт, бодит нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

-Хүмүүс бэлгийн хүчирхийллийг л “ХҮЧИРХИЙЛЭЛ” гэж ойлгодог байх. Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн талаар тодорхой мэдлэг дутмаг байх шиг харагддаг. Тэгвэл хүчирхийлэл гэж юу болох, түүнийг үйлдэгдэж буй байдлаас нь шалтгаалан хэрхэн ангилж үздэг талаар мэдээллийг өгөөч?

-Хүүхэд хамгааллын хууль, Үндсэн хууль, Гэр бүлийн тухай зэрэг хуулиар эцэг, эх хүүхдийг төрөхөөс 18 нас хүртэлх хугацаанд тэднийг хөгжүүлэх, хамгаалах, эрүүл аюулгүй орчинд  амьдруулах, тэжээн тэтгэх гэх мэт олон талын үүргийг хүлээсэн байдаг. Харамсалтай нь гэмт хэрэгт өртөж буй хүүхдүүд гэр бүлийн хүрээнд эцэг, эхийн хариуцлагагүй байдлын улмаас хохирч байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа бус үйлдэхээс өмнө таслан зогсоож, урьдчилан сэргийлэх нь чухал. Мөн хүчирхийллийг дан ганц бэлгийн болон зодож цохихоор ойлгох нь буруу. Хүүхдийн дэргэд маргалдах, архидан согтуурах, үл хайхрах зэрэг нь бүгд хүүхдийн хүчирхийллийн төрөлд орно. Иймд гэр бүлийн хосууд хоорондоо эвтэй байх, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахаас гэр бүлийн нийгмийн соёл тогтох ёстой юм. Иймд гэр бүлдээ эерэг уур амьсгалыг бий болгох, эцэг, эх үр хүүхдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа вэ гэдгээ ухамсарладаг байх нь чухал. Мөн хорт зуршил, хараалын үг, архидан согтуурал зэрэг нь таны гэр бүлийн уур амьсгал, үнэт чанарыг алдагдуулж байгааг ойлгох хэрэгтэй.    

-Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлаад үзэхэд юунаас шалтгаалан хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна вэ?

-Хүчирхийлэл нь хүүхдийн сэтгэл зүй, бие махбодь, эрүүл мэнд, цаашдын нийгмийн амьдралд оролцоход хар толбыг үлдээж байдаг. Нуун дарагдсан байдлаас болж жирэмсэн болсны дараа мэдэгдсэн байдал ч бүртгэгдэн шалгагдаж байсан удаатай. Энэ мэт байдалд судалгаа, шинжилгээ хийж үзэхэд үндсэн гурван суурь шалтгаан байгаа юм.

Нэгдүгээрт, гэр бүл салалтын байдал. Жилд дунджаар 3 мянга орчим гэр бүл салж байна. Гэр бүлийн салалтын золиос нь хүүхэд байдаг. Тэд эцэг, эхийн хараа хяналтаас гадуур үл хайхрагдсан байдалд өсөж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлд орж байна.

Хоёрдугаарт, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй байдал. Хүүхдээ асран хамгаалах үүргээ гүйцэтгэдэггүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалан хохирогчийн тоо нэгээр нэмэгдэхэд хүрч байна.  

Гуравдугаарт, нийтийн цахим сүлжээгээр хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, садар самуун сурталчлах зэрэг шалтгаанууд байна. Уг суурь гурван шалтгааныг арилгахын тулд цагдаагийн байгууллагаас “Сүүдэр бүү тусга” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Аяны хүрээнд нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, цахим сүлжээгээр хүүхдэд садар самуун сурталчилдаг этгээдүүдийг тогтоох, шалгах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Мөн соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах юм.

-Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралтын талаар тоон мэдээллийг хүргэхгүй юу?

-Он гарсаар эхний найман сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралтын тоо 35 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, үл хайхрах гэсэн үндсэн дөрвөн төрөлд хуваан авч үздэг. Үүнээс бэлгийн хүчирхийлэл нь өмнөх оныхтой харьцуулахад 9 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ нийт хүчиндэх гэмт хэрэгт эзэлж байгаа хувь нь өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүрээнд хүүхдээ зодох, үл хайхрах хүчирхийллийн мэдээлэл өндөр  бүртгэгдэж байгаа. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор сургууль, эмнэлэг, сургалтын төв зэрэг мэдээлэл өгдөг сувгууд хаагдсан учраас хүчирхийллийн мэдээлэл нуун дарагдсан байж болох талтай. Мөн гэр бүлийн хүрээнд үүсч буй зөрчил, маргааны дуудлага өссөн үзүүлэлттэй байна.

-Сүүлийн үед хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт ойр дотны хүмүүс нь холбогдох болсон нь олон нийтийг цочирдуулж, зэвүүцлийг хүргэх болсон. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь хэдээс хэдэн насныхан түлхүү байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас сүүлийн арван жилийн хугацаанд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцлийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, ХСИС, криминологистикийн судлаачидтай хамтран судалгаа хийж ажилласан байдаг. Монгол Улсад жилд дунджаар 200-350 бэлгийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдэн, шалгагддаг байсан. Гэвч 2018 оноос хойш энэ тоо 650 болж өссөн байна. Үүний 40 орчим хувь буюу 250 нь хүүхдийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Ялангуяа 14-17 насны өсвөр үеийн хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг их байна. Ингэхдээ 58 хувь нь ахуйн хүрээнд буюу ойр дотны хүндээ, 30 хувь нь танихгүй хүнд, үлдсэн 12 орчим хувь нь нийтийн цахим сүлжээгээр танилцаж, дотноссон танихгүй хүмүүст уруу татагдах байдлаас болж хүчингийн хэргийн хохирогч болсон байна.

-Бэлгийн хүчирхийлэл илрэх нь удаан байдгаас түүнийг шийдвэрлэхэд хугацаа их шаардагддаг болов уу, ер нь иргэд энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх, мэдсээр байж нуун дарагдуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? 

-Ойрын төрөл садан, тэр бүү хэл төрсөн эцэг нь хүүхдээ хүчиндэх тохиолдол ч гарсныг та бүхэн мэдэх байх. Тухайн үедээ нуун дарагдаад өнгөрсөн ч хэрэг илрэх нь цаг хугацааны асуудал. Аяны явцад л гэхэд 11 настай охиноо 14 нас хүртэл нь хүчиндсэн этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сүүлийн үед иргэд ч сайн мэдээлж байгаа. Хүчирхийллийг мэдсээр байж үл мэдээлсэн тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

-Хүүхэд хүчирхийллийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчин муу байна хэмээн иргэд шүүмжилдэг?

-Энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулинд зааснаар хамгийн хүнд ял шийтгэлтэй байдаг. Бага насны хүүхэд хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12 жил, түүнээс дээш 20 жил, бүх насаар нь хорьдог.

МУ-д одоогийн байдлаар 600 гаруй хууль тогтоомж мөрдөгдөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалахаар шууд болон шууд бус байдлаар тусгагдсан 52 хууль тогтоомжийг мөрддөг. Гэхдээ нийгэмд дан ганц хууль бус ёс суртахууны хэм хэмжээ ч дутагдаж байна. Хуулийг шашны, ёс суртахууны, эрх зүйн хэм хэмжээ гэж гурав ангилдаг. Эрх зүйн хэм хэмжээ нь бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр заасан баримт бичиг. Түүнийг бүх нийтээр дагаж мөрдөх үүрэг хүлээж байгаа учраас албадлагын шинж чанартай болж байна. Харин ёс суртахууны хэм хэмжээ бол хүмүүжил. Хүн хүмүүжил, төлөвшилтэй байх соёлыг өөртөө суулгаж чадсан бол хуулиа дагаж мөрддөг. Гэтэл өнөөгийн нөхцөлд хуульд бүх зүйлийг даатгаж ёс суртахууныг мартаад байна. Бид ёс суртахуунаа хүмүүст суулгаагүй байж бүх л зүйлийг хуулиар шийдвэрлэх гээд байдаг. Гэвч бодит байдал дээр гэр бүлийн харилцаандаа үүрэг хариуцлагаа ухамсарладаг, зөв иргэн байсан газар хууль дүрэм мөрдөгдөнө.

Нийгмийг хуулиар бус ёс суртахуунаар зохицуулдаг байсан үе ч бий. Ёс суртахуун бол хүмүүжил. Хүмүүжлийг гэр бүл, боловсролын байгууллага, нийгмээс олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун мартагдаж эхлэхэд хууль мөрдөгдөхөө больж эхэлдэг.

-“Сүүдэр бүү тусга” аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Тэгвэл орон нутгийн цагдаагийн байгууллагуудад ямар үүрэг, чиглэлийг өгч ажиллаж байгаа вэ?

-МУ-ын хэмжээнд Дорнод, Хөвсгөл, Дорноговь, Баянхонгор зэрэг аймгуудад хүчингийн гэмт хэргийн гаралт өндөр байна. Нийслэлийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байна. Орон нутгийн цагдаагийн байгууллага, мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллага нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, соён гэгээрүүлэх үүргийг бух сувгуудаар өгч ажиллаж байна. Энэ бол зөвхөн нийслэл хотод, цахим сүлжээнд явж байгаа аян биш юм. Монгол хүн бүрт мэдээ мэдээллийг хүргэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилго чиглэлтэй аян юм.  

Ц.Янжиндулам

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

125.180.20.151Зочин   • 2020, 9 сарын 21. 15 цаг 05 минут

Эргэн тойронд нэгнийгээ алахаас наахнуур байхад цагдаа дууддаггүй яагаад гэвэл ирээд тэр хүмүүс бид зүгээр гэвэл дуудсан хүн торгууль төлдөг хүчирхийлэгч ийгээд нь аваад явахаар маргаашийн хоолгүй өндөр үнэ төлөхөөс айгаад эхнэр хүүхдүүд нь тэвчдэг хууль гэж яриад байгаа юмаа амьдралд нийцүүл 108 гэж харьцаагүй гөлөгнүүд монголд хүүхэд битгий хэл хүн тогтох арга алга хүний тусламж гуйх дуу хүүхдийн уйлаан зүрх өвтгөж байна УИХ ГИШҮҮД охидыг хүчиндэж бузарлаж үрээ цацаж байна хуулийн байгууллага нүдээ нээ хайран мэргэжил

66.181.168.131Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 53 минут

Tanai ter tsereg tsagdaanuud chini yaagaad surguulin huuhdeer oroldoos bnaa

66.181.168.131   • 2020, 9 сарын 18. 8 цаг 35 минут

Huuhed ch geh shig unuuh ni aaali hezeenii yankan boltson baihad

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.