2020 оны 9-р сарын 21
8 цаг 10 минут

Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

Ард түмэн болон улстөрчид амьсгаа даран хүлээж суудаг том сонгуультай жилийн отгон нь ирэх сарын дундуур болох гэж байна. УИХ-ын сонгуулийн дараахан явагддаг. Ирэх дөрвөн жилд сум, дүүрэг буюу нэгжийн түвшинд өөрсдийн эрх мэдлийг тогтоож "хөл"-өө бэлдэх стратегийн хувьд маш чухал сонгууль бол орон нутгийн сонгууль.

Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

Намын даргаа хөөсөн АН-ынхан сонгуулийн дараа намын даргынхаа "Шонхор таувэр"-ээс зөрөөд хөөгдсөн. Тэгвэл байргүй болчихоод байсан АН-ынхан ашгүй нэг юм байртай болсон таатай мэдээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дууллаа. Намд нь хамааралгүй надад бол сайхан мэдээ. Даанч намын нөхөд нь АН-ын шинэ байрыг тун таагүй хүлээн авч байгаа бололтой. Хаа сайгүй цамнасан хүмүүс л байна. Харамсалтай нь дахиад нэг таагүй мэдээ дуулгахад Ардчилсан нам Л.Болдын зөвхөн байранд биш, бүр Л.Болдод "толгой хорогдох" тухай ч яригдаад эхэлчихжээ.

Угаасаа орон нутгийн сонгуульд Л.Болдын намыг түшиж оролцохоо АН зарласан. Ерөнхийлөгчийн шинэхэн зөвлөх эргээд намдаа орчих ч юм бил үү. Ер нь зарим эх сурвалжууд Л.Болд, Ж.Батзандан нарыг буцаад АН-даа элсэх тохироог Ерөнхийлөгчтэй хийсэн гэх яриаг дэлгээд л байгаа. Тэр ч байтугай мань хоёрын нэг нь ирээдүйд АН-ын дарга болох юм дагуу даа. Өмнө нь АН-ын шинэ дарга тодрохоос өмнө "Шонхор" таувэрт нь очоод л С.Эрдэнэ намын дарга болох юм байна гэдгээ элчилж байсан. Тэр жишээгээр энэ удаад Л.Болд АН-ын шинэ дарга болохыг үгүй гэх газаргүй. Хэрвээ хоёроос нэгийг нь АН-ын даргаар сонгох муухай сонголт надад тулгарвал би лав нүдээ аниад Л.Болдод өгнө. Нөгөөхөө бодвол намаа мэднэ, улстөрд олон жил явсан, ардчиллын тэргүүн лидерүүдийн нэг. Буруу хүндээ шавь орчихсон болохоос биш намын нөхөд нь Л.Болдыг давгүй "нуруутай", АН дотроо арай дөнгүүрүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм шүү.

Гэхдээ арай ч үгүй байлгүй дээ, Хэрвээ ийм зүйл болчихвол АН ингэж доошоо орох ч гэж дээ. Үг хэл, үзэл бодлоо илэрхийлээд намаа аваад явчих залуу, дунд үеийнхэн нь хаашаа зугтаачихаад, хашааны завсраас хараад зогсоод байгаа юм бэ. Энэ нам чинь бүр сүйрлээ.

Намаа авах гэсэн Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хангалттай барьцаа авлаа

Ямарваа нэгэн сүйрэл бүр учир шалтгаантай байдаг. АН-ын сүйрэл ч гэсэн адилхан. АН тэргүүтэй улс төрийн хүчнүүд өдий хүртэл нэг л хөлөө олж өгөхгүй байсаар орон нутгийн сонгуулийг угтах бололтой. Өдийд уг нь намынхаа дотоод асуудлаа шийдвэрлэчихсэн. Ялагдсан бол шинэчлэлийнхээ салхийг бүрэн гүйцэд салхилуулж дуусчихаад сонгуульдаа орж байх ёстой. Гэтэл хуучин лидер гэж өөрсдөөрөө омогшдог нөхдүүд нь намаасаа салж хагацаад явчихсан. Шинэчилж байгаа, бодлогоо дахин зангидаж байгаа гэсэн нөхдүүд нь өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй нэг тийм марзан байдалтай л байсаар байна. Үүнийг нь харсан дунд үеийнхэн нь хувиа хичээгээд элдэв хонгилоос айж зугтаад НИТХ-дээ ч дахин нэр дэвшихээс эмээсэн байдалтайгаар өнөөдрийг хүрлээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа намаа удирдаж оролцсон С.Эрдэнэ сонгуулийн дараа "Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгчтэйгөө хамтран нэг баг болж чадаагүй, том боломжийг бид алдлаа" гэж мэдэгдэж байсныг санацгааж байна уу.

Тийм ээ, АН-ын өнөөдрийн энэ дотоод, гадаад ялагдлын учир шалтгаан нь намаа авах гэсэн Ерөнхийлөгчийн эрмэлзэлтэй шууд холбоотой. Ерөнхийлөгчийн албан тушаалын хамгийн эгзэгтэй үе яг одоо Х.Баттулгад ирээд байна. Хэрвээ тэр ирэх жилийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол улс төрийн замналынхаа төгсгөлийн бүлэг рүү хүчээр орно. Учир нь Ерөнхийлөгч болно гэдэг улстөрч хүний хувьд тайзнаа хамгийн тодоор, хамгийн сүүлийн удаа гэрэлтэж чадах мөч. Хэрвээ ялагдвал намдаа ч, улс төрд ч дахин эргэж чаддаггүй.  Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бол үүний хамгийн том жишээ. П.Очирбат гуай бол угаас улс төрд шилдэг "тоглогч" байгаагүй. Бусад нь бол хүсээгүй байхдаа, цаг нь болоогүй байхдаа Ерөнхийлөгч болсныхоо төлөө хүчээр улс төрөөс явсан хүмүүс. Тэд одоо буцаж орж ирэх гэж яаж ч хичээгээд улстөрчид болон ард түмэн тэдэнд боломж болгохгүй. Хамгийн тууштай яваа Н.Энхбаярын улс төрийн шинэ замналыг ямар явааг хар л даа.

Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч ирэх жилийн сонгуульд АН-аа авч байж л орохгүй бол ялагдах магадлал өндөр. Монгол ялначууд нь 4 жилийн өмнөх шиг байхаа больсон. Ерөнхийдөө юм үзэж, нүд тайлаад аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах нь багасаад байгаа ажиглагдсан. Тиймээс яалтчгүй нам түүнд хэрэгтэй.

Хэрвээ С.Эрдэнэ намаа сонгуульд амжилттай удирдаад орчихсон бол Ерөнхийлөгчийн сонгуульд өөр хүн нэр дэвшүүлнэ гэж магадгүй л тэрслүү нөхөр. Дээрээс нь өөрийнх нь биш, хүний бүтэц, хөлөөр сонгуульд оролцвол түүн шиг том эрсдэл гэж байхгүй. Тиймээс өнөөдрийн АН-ыг унах доод цэгт нь тулгаж байгаад шинэчлэл хэмээн малгайн дор өөрийн хүмүүсээ намын удирдлагын түвшинд томилуулж, улмаар бүхлээр нь АН-ыг өөрийн болгох шатрын нүүдлийг тэр хийж байна.

Энэ нь ч амжилттай хэрэгжиж буй бөгөөд Нийслэлийн намын даргаар өөрийн хүн гэгддэг зөвлөх Б.Пүрэвдавааг томилуулчихлаа. АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар мөн л өөрийн залуухан зөвлөх П.Нүрзэдийг тавив. Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ц.Тувааныг өнгөрсөн өдрүүдэд орон нутгаар хийж буй айлчлалууддаа дагуулаад яваад байгаа анзаарагдсан. Мөн фракцийнхаа эртний нөхөр "бидонГанбаагаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгочихсон гээд орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч хангалттай хэмжээгээрээ АН-ыг гартаа "авсан". Одоо барьцаа нэгэнт авсан хойно тонгорох газраа тонгороод, татаж босгох цагтаа татаж босгоод явах байх.

Магадгүй мань хүн хүсвэл Л.Болдыг АН-ын сунгаа гэх "жүжигт" оролцон тоглуулаад АН-ын шинэ даргаар томилуулчихыг ч үгүйсгэхгүй. Учир нь тэр нэгэнт барьцаа хангалттай авчихсан.

АН орон нутгийн сонгуульд явбал Ерөнхийлөгчид сайн,  ялагдвал бүр сайн

Орон нутгийн сонгууль гэдэг бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том бааз суурь. Үүнийг мэдэхгүй улстөрч гэж байхгүй. Миний бодлоор намаа авч буй  Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд орон нутгийн сонгуульд явбал сайн. Ялагдвал бүр сайн болчихоод байна. Учир нь ялж гэмээн өнөөдрийг хүртэл өрсөн намын өрөг дээрээ жаахан эсэргүүцэлтэй тулгараад л хүссэн томилгоогоо хийгээд дуусгачихна. Хажуугаар нь ирэх нэг жилийн турш төрийн бүхий л үйл ажиллагааг тэр хүссэн хэмжээгээрээ анхан шатан дээр нь замхруулна. Ингэснээр эрх барьж буй МАН-ын улстөрийн рейтинг суларч түүнд давуу талыг авч ирнэ.

Хэрвээ ялагдчихвал асуудал бүр амраар шийдэгдэнэ. Шинэчлэл, өөрчлөлт, намаа ялалтад хөтөлнө гэх лоозон дор хэнээс ч эсэргүүцэл амсахгүйгээр АН-ыг бүхлээр нь "эзлэх" болно. Анхан шат яах вэ, угаасаа өнгөрсөн сонгуулиар анхан шатны бараг л бүх газар МАН ялчихсан л байсан. Тиймээс 160 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй АН-аа л бүхлээр нь өөрийн болгох нь түүнд дэндүү ашигтай.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.208Зочин   • 2020, 10 сарын 4. 14 цаг 45 минут

Нийслэл орон нутгийн ИТХ-аар юу хэлцдэг вэ 1-рт нийслэл орон нутгийн төсөв хэлэлцэнэ хэрэлдэж дуусна 2-рт тендерт оролцох гэж үзэж тарна 3-рт тендерт авч чадахгүй болохоор ЗД аа огцруулах гэж үзэж тарна 4-рт ИТХ-ын тогтоол гаргана тогтоолдоо олон цагаар хуралдсан ядаргаанд орсон тул хүн бүрд 5-сая төгрөг олгоно гадаадад туршлага судлуулах нэрээ тогтоол гаргаж төсвийн мөнгө үрэн таран хийнэ иймэрхүү маягаар ИТХ-хуралдах жишээтэй энэ үнэн үү

43.228.129.20зочин   • 2020, 9 сарын 24. 16 цаг 02 минут

АН-г унагаж л байвал санаа нь амардаггүй бүлэг хүмүүс байна ,тэд АН-г сонгуулиар дахин гараад ирах болов уу гэж маш их айж байна,яагаад юунаас ингэтлээ их айж бэмбэгнээд байдаг хүмс бэ,Яагаад АН ялж болдоггүй юм ялбал Монголын ард түмэнд л хэрэгтэй,харин хэт баяжсан олигорхиудад л аюултай байж мэднэ,учир нь тэд энэ хүртэлх хугацаанд хууль бусаар олж авсан эрх мэдэл эд хөрөнгөнөөсөө сална гэсэн айдастай явдаг учраас л ингэтлээ муухай зүйлийг маш ихээр хийж явдаг бололтой.

66.181.161.56Уншигч   • 2020, 9 сарын 22. 16 цаг 50 минут

МУ-ын ерөнхийлөгч хуучин анархист ардчилалыг жинхэнэ утгаар нь монголд цэцэглүүлэн хөгжүүлсан намаа дагаж далдаганаад хууль зөрчиж ард түмнийг доромжлоод байвал цаашдаа та хэрэггүй биз дээ

31.165.231.3Зочин   • 2020, 9 сарын 22. 15 цаг 10 минут

SHINE nam geech byr or suraggui boljee hoorhii..., ug ni jiriin mundag shudarga irged jinhen zever nam baiguulagdlaa geed ih olnooroo gishyyneer elssen tednees eroosoo ner devsheegui ih hurliin songuulid, devshyyleech ugui songuulid bas l hamtarch baina geed baahan huuchin namuudtai orood huivaldazgaagaad baahan huuchin hymyys orood yuch ugui ongorson , odoo bas ...bytehgui ee, eroosoo l huivaldaan baidag um baina

122.201.19.99зочин   • 2020, 9 сарын 21. 15 цаг 12 минут

Ерөнхийлөгч Одоо зөв хөдлөх хэрэгтэй Н.Алтанхуягаар намаа удирдуулвал 2021 сонгуульд ялалт байгуулнаа

188.154.162.242Зочин   • 2020, 9 сарын 21. 14 цаг 15 минут

Хорогдох уу биш ээ сэтгүүлч гуай. Хорогдох гэвэл хасагдах гэсэн үг. Хоргодох шүү дээ.

31.165.231.3Зочин   • 2020, 9 сарын 22. 15 цаг 04 минут

he he he , neeree ene setgyylchid yneheer bytehgui ee...bichig yseg tailagdaagii umnuud l baih um, ene metió aldea mash ih bah umaa

66.181.161.7монгол   • 2020, 9 сарын 21. 14 цаг 00 минут

бид өөрсдын үр хүүхэд ах дүүгээ ажил төрөлд оруулах гэж байгаа юм шиг хөөрөөд талцаад байх юм наадуул чинь бидны ард түмнээс хулгайлж дээрэмдэхээр яарч байгаа

202.131.234.194Зочин   • 2020, 9 сарын 21. 12 цаг 41 минут

Элбэгдоржийн тагнуул Баттулгын баруун гар болох уу жинхэнэ самраа байна даа. Пүрэвдаваа+Элбэгдорж=Цэцэрлэгт хүрээлэн, баганат хаалганы болзоо = Баттулга+Пүрэвдаваа юм уу хаашаа юм ККК

66.181.161.59Зочин   • 2020, 9 сарын 21. 10 цаг 07 минут

АН ыг ерөнхийлөгчийн баг удирдаж бн, одоо орон нутгийн сонгуульд ялуудах үүрэгтэй, ялуулахгүй бол С.Эрдэнэ шиг зайлаарай

150.129.141.84Зочин   • 2020, 9 сарын 21. 9 цаг 53 минут

BOLD BATZANDAN JENKO 3 BOL YOSTOI HEREGGUI HAMGIIN GOL NI YAJ CH MAGAD MUU HUMUUS DE

66.181.161.76Зочин   • 2020, 9 сарын 22. 0 цаг 07 минут

Эвгүй барьцгүй муу

66.181.161.2Хүү   • 2020, 9 сарын 21. 9 цаг 40 минут

Бүхий зүйл юмс асуудал найз нөхрийн харилцаа энэ тэр гээд Монголд хамаг юмс салбар бүрт нэг л худлаа болоод явчлаа. Энэ юуны ёр вэ?!

202.126.88.65Зочин   • 2020, 9 сарын 21. 9 цаг 37 минут

Хулгайч шоронгийн хадааснуудын Нам сөнөх дөхөж байгаад баярлаж бна

165.231.253.4Зочин   • 2020, 9 сарын 21. 9 цаг 21 минут

Manai muu nam Enkhbayar, Batzandan naryn togloom bolj dee. Yalah bolomj bhgui. Itgel unemshiltei gishuudee ingej doromjilj bolohgui. Iimdee hursen bol bi XYH namyg duguilna. AH jinhneesee hyamraad dampuurch bh shig bna

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 9 сарын 21. 9 цаг 20 минут

ЖЕНКОГ ОДОО ДЭМЖИХ ХҮМҮҮС БАЙХГҮЙ ЭЭ. САЯНЫ ХЯТАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛААР ЯМАР ХӨГИЙН **** БОЛОХОО ХАРУУЛСАН,ОДОО" МОНГОЛ ЯЛНА" ГЭДЭГ ПОПЫГ ХЭН Ч ТООХГҮЙ, ТИЙМ БОЛОХООР ШОРОН САНААГААРАА АН-ЫГ ХАГАЛАН БУТАРГАЖ АВАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЖЕНКО ЯМАР НЭГЭН АРГААР АН-ЫГ АВСАН Ч ДАРАА ЖИЛИЙН СОНГУУЛЬД АРД ТҮМЭН ДЭМЖИХГҮЙ ШҮҮ, ЖЕНКОГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЕРИЙГ ИДЭЖ ОВООЛСОН ШОРОО БОЛГОСОН ЛУЙВАРЧИН ШҮҮ ДЭЭ

202.9.46.237Зочин   • 2020, 9 сарын 21. 8 цаг 23 минут

Ардчилал гэж энэ хорвоо дээр байдаггүй юм.

202.131.234.194Зочин   • 2020, 9 сарын 21. 12 цаг 48 минут

Ардчилал нэртэй зэрлэг катиализм+попрол+ил далд хулгай, хуйвалдаан+эрх мэдлийн уралдаан+төсвийн хулгай+уул уурхайн хулгай = чиг үүрэг давхардсан данхайсан олон төрийн бүтэц, аж үйлдвэргүй, ажилгүй ядуу иргэдийн бөөгнөрөл, халамжийн бодлого, түүхий эдийн ханган нийлүүлэгч, улсаа алдах аюул нүүрлэв

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.