Италийн Сери А лиг шинэ улирлын "хөшиг"-өө нээлээ. Өнгөрсөн шөнө зургаан тоглолт болсон. Эхний тойрогт өнгөрсөн улирлын аварга "Ювентус" клуб талбайдаа "Сампдория"-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа.
Тоглолтын 13 дахь минутад Кулусевски гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 78 дахь минутад Бонуччи нэгийг нэмсэн бол Роналдо 88 дахь минутад гүйцээжээ. Ийнхүү шинэ дасгалжуулагч Андрей Пирло шинэ улирлыг хожлоо эхлүүлж, гараагаа амжилттай тавилаа.
Сэтгэгдэл бичих