ЦЕГ, Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлыг дээдлэх, байгальд ээлтэй зөв хандлагыг төлөвшүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр аравдугаар сарын 3-ныг хүртэл “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой үйл ажиллагааг эхлүүлжээ.
Экологийн цагдаагийн албанд энэ оны эхний 8 сард хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь урьд оны мөн үед бүртгэгдэж байсан гомдол, дуудлагаас 771 буюу 1.8 дахин өсжээ. Гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 58 буюу 5.0 хувь нь шийдвэрлэгдээгүй, хуулийн хугацаанд байна.
Үүнээс 51 буюу 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7 буюу 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд байна. Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 56, ой хээрийн түймэр тавих 3, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 4 бүртгэгджээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Darkhanii Huitenii goliig ustgaj bna End baigali morchnii toloo sanaa tavih hun bna uu