Английн премьер лигийн 2 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшиг"-ийг хааж, "Манчестер Сити" клуб "Вулверхэмптон"-ы талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 2020-2021 оны улирлын эхний ялалтаа авав.
Тоглолтын 20 дахь минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Фоден 32 дахь минутад нэгийг нэмсэн юм. Тэгвэл талбайн эздээс Раул Хименес 78 дахь минутад тооны харьцааг ойртуулсан. Гэвч 90+5 дахь минутад Жесүс гоолдож, "Вулверхэмптон"-ы тоог тэнцүүлэх найдлагыг үгүй хийсэн.
Өнгөрсөн шөнө өөр нэг тоглолт болсон нь "Астон Вилла" талбайдаа "Шеффилд"-ыг хүлээж авсан "тулаан" байлаа. Энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 63 дахь минутад Конса оруулжээ. Ийнхүү "Астон Вилла" улирлын эхний тоглолтоо хожсон бол "Шеффилд" 2 дараалж хожигдлоо.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Том багууд өөр өөрийн байгаа түвшнээрээ л улирлыг эхлүүлж байна. Энэ улиралд дээш гарч ирсэн. Лидс юнайтед энэ жил цахиур хагалж мэдэхээр чөлөөтэй, багийн тоглолт үзүүлж мэдэхээр байна. 2000 оны үеэр аварга болж байсан баг. Нэлээд удаж байж ПЛ-д гарё ирлээ