Б.Жаргалан: Энэ жил бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдуудаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна

Энэ жилийн өвлийн улирлын цаг агаарын  урьдчилсан төлөв байдал, өвөлжилтийн талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэсийн ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.

-Энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдлын төлөвийг танилцуулна уу. Хэзээнээс хүйтэрч эхлэх вэ?

-Аравдугаар сарын нарийвчилсан урьдчилсан төлөв гараагүй байгаа учраас хэзээнээс хүйтрэх талаарх тоймыг хэлэх боломжгүй байна.  Харин улирлын Ерөнхий төлөвийг танилцуулья. Аравдугаар сард нутгийн зүүн хойд хэсэг буюу Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дорнод аймгийн хойд хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас нутгийн өмнөд хэсэг болох Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар олон жилийн дундажаас ахиу орох төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард баруун болон төвийн нутгийн хойд хэсэг буюу Их нууруудын хотгор, Алтай хангай,  Хөвсгөлийн уулархаг нутаг Хэнтий нуруугаар олон жилийн дундажаас хүйтэн. Хур тунадасны хувьд Алтай хангайн Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дундажаас ахиу тунадас орох төлөвтэй.

Арванхоёрдугаар сарын хувьд Их нууруудын хотгор орчмоор олон жилийн дундажаас хүйтэн бусад нутгаар дундаж орчим. Харин хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага байх төлөвтэй байна. Нэг, хоёрдугаар сарын хувьд нийт нутгаар агаарын температур олон жилийн дундажийн орчим байх төлөвтэй байгаа. 

Харин нэгдүгээр сард хур тунадасны нутгийн баруун өмнөд хэсгээр бага тунадастай. Төв, Сэлэнгэ, Хэнтийн аймгуудын нутгаар олон жилийн дундажаас ахиу байх төлөвтэй. Хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

-Иргэдийн дунд  урьд жилүүдтэй харьцуулахад хүйтэн өвөл байх болов уу гэдэг таамаг байна. Тэгвэл энэ жил хэр хүйтэн өвөл болох вэ?

-Өнгөрсөн зуны хувьд нутгийн өмнөд хагаст бороо хур багатай, зуншлага муу байсан. Долдугаар сарын сүүлчээс зарим газраар байдал дээрдсэн. Тиймээс  нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна. Өвөл хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн нийт нутгийн 50 гаруй хувьд өвөл хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй боловч 50 орчим хувьд хэтэрч гарсан байна. Зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо толгой их байгаатай холбоотой. Аймгийн дүнгээр авч үзвэл

Говь - Алтайн зарим сумдууд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх сумдуудад даац хэтэрч гарсан байна. Эдгээр газруудаар өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчид ард иргэд өвөлжилтийн бэлтгэлээ базаах, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.