ЖИНХЭНЭ ЖДҮ: Хямд үнээр чанартай хүүхдийн хувцас худалдан авах боломжийг "Хатангоо" гар урлал олгож байна

Энэ удаагийн “Жинхэнэ ЖДҮ” буландаа гэртээ хүүхдийн хувцас урладаг Х.Цэрэнжаргалыг онцолж байна. Тэрбээр түүх, архивын багш мэргэжилтэй ч ээжээсээ өвлөсөн гарын ур дүйгээ ашиглаж, өөрийн “Хатангоо” хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн бизнесийг эрхэлж буй Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл юм. 

Х.Цэрэнжаргал бүсгүйн оёсон хүүхдийн хувцасыг худалдаанд гарах төдийд зорин ирж худалдан авдаг байнгын үйлчлүүлэгчтэй ч болоод амжжээТүүний бизнес өдийг хүртэл цэцэглэх болсонд сошиал орчин маш их нөлөө үзүүлсэн байна. Учир нь Х.Цэрэнжаргал бүсгүй оёсон хүүхдийн хувцасаа худалдааны төвд борлуулахаас гадна өөрийн фэйж хуудсаараа дамжуулан хэрэглэгчиддээ худалдаалдаг болжээ. Хувцас бүрийг цөөн ширхэгээр оёдог байсан үйлдвэрлэл өдгөө олон ээжийн талархлыг хүлээх болсон талаар тэрбээр ярьж байлаа. Мөн “Хүүхдэд зориулж хийж байна гэж бодохоор цаанаасаа сайхан энерги мэдэрч чаддаг” хэмээв. Ингээд түүнтэй “Хатангоо” хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн талаар ярилцсанаа хүргэе.

-Багш мэргэжилтэй мөртлөө өөр чиглэлээр бизнес эрхэлж байгааг тань хүмүүс гайхаж байгаа байх. Яагаад хүүхдийн хувцас хийх  болсон юм бэ?

-Утас, зүү холбож юм оёно гэдэг миний хувьд хобби байлаа. Хоббигоо ажил болгож амьдралтайгаа холбосон алхам нь хүүхдийн хувцас оёх байсан юм. Манай ээж ажлынхаа заваар дээл оёдог их уран хүн. Ээж маань намайг оёдол хийхэд дургүйцдэг байсан. Гэхдээ өөрөө хичээнгүйлэн олон дахин оролдсоны эцэст хувцас оёх төвшинд очсон гэхэд болно. Анх ээж, охины хос юбка оёж байлаа. Оёх тусам гарт орж, дахиад нэг зүйл оёчих юм сан гэж боддог болсон. Тэгээд оёход арай хялбар санагдсан учраас хүүхдийн хувцас чиглэлээр дагнан бүтээгдэхүүнүүдээ гаргах болсон. Анх хувцас үйлдвэрлэлээ эхлүүлэх үед олон асуудал тулгарч байсан. Тэр болгонд шантарч, цөхөрч хойшоо суухыг хүсээгүй. Чанартай, сайн бүтээл гаргахын төлөө тэмүүлдэг. Бэрхшээлийн ард бэлэг байдгийг санан тэвчиж, тууштай, зорилго тавин ажиллаж байна.

-Таныг байнга нэг зүйлээ оёх биш улиралд нь зохицсон хувцасыг үйлдвэрлэдэг гэж сонссон?

-Тухайн улиралд зохицсон хувцасыг үйлдвэрлэх нь худалдан авч буй хүндээ ч сонголт хийхэд амар байдаг байх гэж боддог. Жишээлбэл, өвлийн улиралд зузаан малгай, ороолт, зузаан баривч оёдог. Хавар, намрын улиралд нимгэн малгай ороолт, цамц зэргийг оёх нь элбэг. Цэцэрлэг сургууль орж эхлэх үеэр хүүхдийн унтлагын хувцас гэх мэт. Хүүхдэд хэрэгтэй бүх л төрлийн хувцсыг үйлдвэрлэхийг зорьдог.

-Харж байгаачлан та одоогоор хүүхдийн малгай ороолтыг голлон гаргаж буй бололтой. Хүүхдийн бүчтэй малгай, ороолтны хосоо хэзээнээс гаргаж эхэлсэн бэ. Захиалга ихтэй байна уу?

-Анх бүчтэй малгай оёх саналыг найз минь тавьсан. Нялх хүүхдэдтэй болохоор чихийг нь дарсан бүчтэй малгай оёоод өгөөч гэсэн саналын дагуу оёж үзсэн. Оёх тусам эгдүүтэй санагдаад улам илүү загварлаг болгож оёх болсон. Ингэхдээ бүчтэй, чихтэй малгай, ороолтын хосыг энэ хавраас гаргаж эхэлсэн. Өмнө нь энгийн углаад өмсчихдөг малгай оёдог байсан. Энэ хавар хүүхдийн малгайг масктай нь цуг оёж худалдаанд гаргасан. Хүмүүс ч их сонирхож, ам сайтай байсан. Одоогоор малгай, ороолтны захиалга их байгаа. Худалдан авагчид хүүхдийн цэвэр даавуун малгай, ороолт тэр бүр олддоггүй, олдсон ч өндөр өртгөөр зарагддаг учраас манай малгайг их сонирхож захиалдаг.

-Олон нийтийн дунд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд нь хэтэрхий үнэтэй хэмээн шүүмжилдэг. Таны хувьд хүүхдийн хувцаснуудаа зах зээлд ямар өртгөөр худалдаалдаг вэ?

-Материалаас шалтгаалж худалдаанд гаргах үнэ тогтдог гэж хэлж болно. Надтай адил гэртээ суудаг ээжүүд их учраас аль болох боломжийн үнээр хувцаснуудаа худалдаалахыг боддог. Хүн бүрт хүртээх байдлаар л зардаг гэсэн үг. Зарим үед хүмүүс намайг хэтэрхий хямд үнээр хувцсаа зарж байна гэж хэлдэг. Гэхдээ одоохондоо өөрөө бүх хувцасаа оёдог учраас оёдлын хөлсийг оруулалгүйгээр материалаасаа шалтгаалж үнээ тогтоодог. Жишээлбэл, хүүхдийн бүчтэй, чихтэй малгай ороолт хосоороо 10 мянга, баривч нимгэн зузаанаасаа шалтгаалж 18-20 мянга, унтлагын хувцас 13 мянга, хүүхдийн ретуз 6-8 мянгаар гаргадаг.

-Хүүхдийн хувцас үйлдвэрлэхэд материал маш чухал. Таны хувьд материалаа хаанаас, хэрхэн сонгож авдаг вэ?

-Тийм шүү. Хүүхдийн хувцас өнгө гардаггүй, бөөсөрдөггүй, хүүхдийн биед эвтэйхэн, харшил өгдөггүй гэх мэт стандартад нийцсэн чанартай цэвэр даавуун материал байх шаардлагатай. Сүүлийн үед солонгос даавуу орж ирэх болсон. Миний хувьд Солонгос хүүхдийн хувцасны үйлдвэрээс нь оруулж ирсэн, зориулалтын цэвэр даавуугаар хувцасаа оёдог.

-Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ, цахимаар худалдан авагчид их ханддаг юм шиг харагдсан?

-Сошиалаар дамжуулан юу үйлдвэрлэж байгаа талаараа худалдан авагч нартаа мэдээлэл хүргэж, худалдан борлуулдаг. Мөн "Сандэй плаза" худалдааны төвд зардаг. Гэхдээ би ихэвчлэн үзэсгэлэн худалдаанд оролцож, үйлдвэрлэсэн хувцаснуудаа борлуулдаг. Үзэсгэлэн худалдаанд хөл ихтэй учраас худалдан авалт ч сайн байдаг. Анх тоо ширхэгийн хувьд ч бага, багаар худалдаанд гаргадаг байсан. Нэг үеэ бодоход олон нийт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага нэмэгдсэн нь сайшаалтай санагддаг.

-Хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд олон байдаг. Тэгвэл танай “Хатангоо” брэндийн бусдаас ялгарах давуу тал, онцлогийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Гадуур тийм ч их зарагдаад байдаггүй, чанартай материалыг сонгож хувцасаа үйлдвэрлэдэг. Мөн өнөө цагт гаднаас орж ирсэн хүүхдийн хувцас ямар үнэтэй болохыг та бид бүгд мэднэ. Олон нялх нойтон хүүхэдтэй, гэртээ сууж байгаа ээжид үнэтэй хувцас тэр бүр худалдаж авахад хэцүү. Иймд зах зээлийн ханшнаас хямд өртгөөр худалдаалдаг. Мөн нэгэн хэвийн загвартай хувцас, малгай хийхээсээ илүүтэй яаж, хэрхэн загварлаг болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.

-Цаашид “Хатангоо” брэндээ өргөжүүлэх талаар бодсон бодол бий юу, цаашдын тавьсан зорилгоосоо хуваалцаач?

-Хүүхдийн хувцас, үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон салонтой болох зорилго тавьсан байгаа.

Та "Хатангоо" брэндтэй холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/%D0%A5%D0%B0%D1%82%D0%B0%D0%BD%D0%B3%D0% холбоосоор зочлоорой.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.14.38.142зочин   • 2020, 9 сарын 25. 9 цаг 12 минут

Манай 3 зээ манай ороолтыг зүүдэг,хөөрхөн юм билээ.Ажилд нь амжилт хүсье.

64.119.27.164batuaj   • 2020, 9 сарын 24. 23 цаг 49 минут

Бүтээсэн зүйл, хэлсэн үгнээс тань хүмүүс урам авна. Манайд бүтээдэг хүн дутаж байгаа. Том дэлгүүр байж болох газар бүрд гоо сайхны бараа зардаг залуу эмэгтэйчүүд. Энэ буруу биш. Гэхдээ бид гадны хүмүүсийг л дэмжих юм. Монгол хүнээ дэмжсэн, бас өөрөө бүтээдэг болсон цагт бид хөгжинө. Тантай адил нь цөөдөж байна. Цөөдөхгүй ээ. Амжилт хүсье.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.