ИРГЭД ЯРЬЖ БАЙНА: Замын түгжрэлд 2-3 цагийг өнгөрүүлж байна

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол замын түгжрэл юм. Өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байх. Харин бид өнөөдрийг хүртэл түгжирсээр л байна. Түгжрэлийн шалтгааныг тоочоод байвал барагдахгүй. Цаашлаад мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр авто тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа бүх зорчигч, тээвэрлэгчдийн буруугаас үүдэлтэй гэдэг тайлбарыг ч сонсож магадгүй. Тиймээс иргэдээс түгжрэлийн асуудлын талаар тодруулж, тэдний байр суурийг сонслоо.

А.Жаргалсайхан: Зүүнсалаагаас хотын төв хүртэл 2 цаг түгжирдэг

МУИС-ийн оюутан

Би Зүүнсалаагаас хотын төв хүртэл 2 цаг түгжирсээр сургууль дээрээ ирдэг. Би МУИС-ийн оюутан. Өглөө 09.20 цагийн хичээлдээ суухын тулд 07.00 цагт гэрээсээ гардаг. Хэдий эрт гарсан ч хичээлээсээ хоцордог. Монголчууд одоог хүртэл түгжрэлийг бууруулж чадахгүй байгаа нь замын буруу бүтэцтэй холбоотой байх. Хотод ажил эхлэх болон тарах цагаас гадна өдөр ч гэсэн түгжрэл их байдаг болсон. Энэ нь оюутан, сурагчдын хичээл орсонтой холбоотой байх.

Б.Бат-Эрдэнэ: Манай найзууд “Хоцрох нь багшийг аргалаарай” гэж захидаг

ШУТИС-ийн оюутан

Би ШУТИС-ийн сэргээгдэх эрчим хүчний ангийн оюутан. Манай гэр сургуулиас гурван буудлын зайтай. Би гэрээсээ сургууль хүртэл алхаж ирдэг. Хэдийгээр байнга алхдаг ч хотын түгжрэл эрс нэмэгдсэн нь харагдаж байна. Манай ангийн зарим оюутнууд өглөөгүүр хичээлээсээ маш их хоцордог. Тэд ихэвчлэн Яармаг, Офицероос ирдэг. Зарим үед манай найзууд “Хоцрох нь багшийг аргалаарай” гэж захидаг.

П.Хулан : Хотын удирдлагууд нөхцөл байдлыг өөрсдийн нүдээр ирж хараасай

Сонгинохайрхан дүүргийн иргэн  /Өөрийн зургийг нийтлүүлэхийг хүсээгүй болно/

Хотын түгжрэл хичээл орсноос хойш эрс нэмэгдлээ. Би нийтийн тээврээр байнга зорчдог. Манай гэр 21 дүгээр хороололд байдаг. Манай ажил талбайн хажууд. Би орой ажлаа тараад талбайн ойролцоогоос автобусанд сууж чаддаггүй. Ихэвчлэн автобус дүүрэн хүнтэй байдаг учраас  багтдаггүй. Тиймээс хэдэн буудал алхаж, Баруун 4 замаас автобусанд суудаг. Орой ажил тараад гэртээ харих гэж  2-3 цаг явдаг. Сүүлийн үед ажлаасаа байнга хоцордог боллоо. Гэрээсээ өглөө эрт гарсан ч 2-3 цагийг түгжрэл дунд өнгөрөөж байна. Хүн болгонд энэ асуудал тулгарч байгаа байх. 21 дүгээр хорооллоос хотын төв хүртэл Зүүн салаа, ХМК, Улаанчулуут гэсэн гуравхан чиглэлийн автобус явдаг. Энэ автобуснууд эцсийн буудлаас 21 хороолол хүртэл замынхаа талыг туулдаг байх. Замынхаа талд ч хүрээгүй байхад тухайн  автобус  хүнээр дүүрчихсэн өөр хүмүүс орох боломжгүй болсон байдаг. Буудал дээр автобус хүлээж байгаа хүмүүсийн тал нь автобусанд багтахгүй хоцордог. Тэдгээр хүмүүс автобусанд багтаагүй гээд байнга такси барих боломжгүй. Харин дараагийн автобус хэзээ ирэхийг хүлээж цаг алддаг. Хотын удирдлагууд энэ нөхцөл байдлыг өөрсдөө ирж хардаг ч болоосой. Миний бодлоор түгжирлийг зохицуулахын тулд оюутнуудын хичээлийн цагийг өглөө ажлын цагтай уралдуулж биш өдөр оруулдаг байгаасай гэж бодож байна. Эсвэл ажил эхлэх цагуудыг эрс өөрчлөх хэрэгтэй. Хүн бүр өглөө 9.00 цагт хотын төвийг зориход тэр чиглэлд түгжрэл үүсэхээс өөр аргагүй шүү дээ. Одоо гэртээ харих гэж 2-3 цаг болж байна. Амьдралын алтан цаг хугацааг түгжрэл дунд өнгөрүүлмээргүй байна. Хотод байгаа хүний тоо хил хааж, гадаадаас маш олон хүнийг авчирснаас болж эрс өссөн нь анзаарагдаж байна. Тиймээс л хотын иргэд автобусандаа багтахгүй байгаа байх.  Хотын удирдлагууд энэ бүхнийг хөл хорио тогтоож, гадаадаас хэдэн зуун хүн авчрах үедээ огт тооцоолоогүй гэдэгт итгэлтэй байна.

Б.Уртнасан: Нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн автобус зорчдог байх хэрэгтэй

Баянзүрх дүүргийн иргэн

Хотод айл болгон нэг машин эзэмшиж байна. Энэ хотод 1 сая 400  мянга гаруй хүн амьдарч байгаа. Тэдгээр хүн бүр хувийн машинаа унаж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Тиймээс л түгжрэл маш их байна. Тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлдөг байх хэрэгтэй. Автобусны буудал дээр микроавтобус, өөр жижиг тэрэгнүүд зогсдог асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчвол түгжрэл багасна. Хотын удирдлагууд хаа сайгүй барилга, байшин барихын оронд цахилгаан гал тэрэгтэй болох асуудлыг шийдэх хэрэгтэй. Жишээлбэл, Гачууртаас нисэх, толгойт хүртэл цахилгаан автобусаар зорчдог болбол маш олон хүн баярлана. Гадаадын ихэнх орнуудад ард иргэд нь хурдан галт тэргээр зорчдог шүү дээ.  

Д.Долгоржав:  Автобусны хүрэлцээ муу байна

МУБИС-ын оюутан

Оюутан сурагчдын хичээл сургуулийн үйл ажиллагаа орж эхэлснээс хойш түгжрэл эрс нэмэгдсэн байна. Хүн амын төвлөрөл их байгаа учраас түгжрэл ихээр үүсэж байгаа болов уу. Бас автобусны хүрэлцээ муу байгаа мэт санагддаг. Цаашдаа илүү олон автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явбал автобус удаан хүлээж зогсохгүй.

Т.Ганбаатар:  Хотын түгжрэл улам нэмэгдэж байна

Баянзүрх дүүргийн иргэн

Сүүлийн үед түгжрэл эрс нэмэгдсэн. Хувийн унаанаас илүү автобус нь хурдан зорчдог. Гэвч автобусны хүрэлцээ тун хангалтгүй байна. Автобуснууд 10 минутын зайтай явах журамтай байх. Зарим үед буудал дээр ирэхгүй 20-30 минут хүлээлгэдэг. Дулааны улиралд асуудал харьцангуй гайгүй байна. Харин өвөл нийтийн тээврээр зорчих хэцүү. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүдийн өмнөөс санаа их  зовдог. Ер нь нэг автобусанд хэчнээн хүн суух ёстой гэдэг заалт байдаг болов уу. Автобусны буудал дээр байгаа 100 хүний 50 нь нэг автобусанд суух гэж дайрцгаах юм. Залуучуудын голд хөгшин настай хүмүүс үрэгдчих гээд хэцүүхэн харагддаг. Цаашлаад жирэмсэн ээжүүд ч автобусаар зорчоод хэрэггүй байх. Манай хотод 5 жилийн өмнө гэхэд л түгжрэл хаа сайгүй байсан одоо ч буурах биш илүү нэмэгдсэн байна.

 Э.Оюунчимэг: Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй

МУБИС-ийн оюутан

Би саяхан хөдөөнөөс орж ирсэн. Одоогоор түгжрэл маш их байгаа харагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд ямар байсныг нь мэдэхгүй юм. Манай гэр 10 дугаар хороололд байдаг.  Би гэрээсээ хотын төв хүртэл 1 цаг явж ирдэг. Хичээлээсээ хоцрохгүй байх нь оюутнуудаас өөрсдөөс нь шалтгаалах байх. Гэвч зарим өглөө автобусанд багтдаггүй. Зарим автобуснууд өмнөх буудлаас 10 дугаар хороололд ирэхдээ дүүрэн хүнтэй ирдэг. Заримдаа  жолооч нар зорчигчдыг  “Автобус эвдэртэл чихэх юм” гэж хэлдэг. Тиймээс автобусны тоог нэмэгдүүлбэл олон хүнд хэрэгтэй байх. 

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.33Зочин   • 2020, 9 сарын 24. 19 цаг 07 минут

ugasa mongol tugjrelees salj chadku

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 24. 12 цаг 38 минут

humuusin tarhi tolgoi odoogondoo eruul bgn bna

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 24. 12 цаг 38 минут

zow yrisan bna

124.158.106.17Зочин   • 2020, 9 сарын 24. 7 цаг 56 минут

Zasgiin gazar niislelee nuulgej, darhan erdenet baganuur, choibalsan, hovd gesen 5 dagavar hottoi bolsnoor niisleliin asuudlaas gadna Manai ulsiin geopolitic zereg olon asuydal dagaad shiudegdene dee. Ene namuudiin Ali ni ch ingej shiljilt hiij chadahgui l dee.

192.82.65.120Зөв шийдэл зөв гарц   • 2020, 9 сарын 24. 7 цаг 38 минут

Хотын түгжрэлд 1-рт гадаадаас ирсэн 20 гаруй мянган иргэд ирэнгүүтээ айл өрх болгон 1-2 машин худалдан авсан 2-рт бүх сургууль цэцэрлэгүүдийн хичээл эхэлсэн 3-рт хөдөө орон нутгаас машин лизиндсэн нөхдүүд халтуур хийхээр олноор ирсэн 4-рт Их дээд сургуулийн бараг оюутнуудын 70-80 гаруй хувь нь машин унаж хичээлдээ ирж явж байна.Иймээс оюутнуудыг хөдөө аймгуудад сургуулиудыг нүүлгэх,захуудыг цэгцлэх,иргэний үнэмлэх шалгаж хөдөөний хүмүүсийг яаралтай МАА,газар тариалантай болгож нутаг нутагтруу нь явуулах нь төр засгийн 1-рт хийх ёстой ажил мөн.!

202.126.90.157Зочинзочин   • 2020, 9 сарын 24. 5 цаг 37 минут

Бат-үүл хотын даргаар байсан бол метрогоо эрхбиш зүтгүүлж байгаад барих байсандаа.нэг төр солигдоход бүх урьд ажлаа зогсоох юм.тухайн үеийн нийслэлийн иргэдийн хуралд МАН,АН -с сууж л байсан хэрэгтэй гээд баталсан баймаар??

202.126.90.157Зочин   • 2020, 9 сарын 24. 5 цаг 30 минут

9сарын20нд үдээс хойш зүүн 4зам дээр зохицуулж байсан цагдаа зүүн тийш эргэх дохио өгч мэддэггүй юмуу эргэх дохио өгөлгүй нэг цаг 30 минут зогсоолоо.азаар утсаар ярих хооронд нь арай гэж нэвтэрлээ.зүүн талаас Нарантуул руу эргэх гэсэн юм. Гүтгэсэн гэвэл камераар шалгаж болно

95.114.114.226ZOCHIN   • 2020, 9 сарын 24. 2 цаг 56 минут

MONGOLCHUUDAA BID NAR XOG DEER GARLAA ODOO XAR UCAA UUGAAD XATCAN OBCOO IDEED AMDARXAAC OOR ARGA ALAGDAA MAH-ND IX BAYARLAJ BAAC SHEEC XYRCH BAINA

95.114.114.226ZOCHIN   • 2020, 9 сарын 24. 2 цаг 51 минут

TAA MUUCAINUUD TYGJREED OORCDDOO TYMEN GAI TARJ BAIGAA BOLXOOR NAAD ZACAGTAA GOMDLOO MEDYYL ENE BOL ZOBXON MONGOLD MONGOLCHUUD ZOBXON MONGOLDOO ZOBNO YADUURNA ENE BOL ZOBXON MONGOLD OO YYNIIG XARANGA XAMTLAG ZOBXON MONGOLCHUUDAD ZORIULAJ ORILCON DUULCAN YUM

95.114.114.226ZOCHIN   • 2020, 9 сарын 24. 0 цаг 58 минут

MONGOL ULCAD TORCON BOL XOXCHIN TAA NARIIN COGOCON BAACNUUD TAA NART XEZEECH CANAA TABIXGYI OORCDIINXEE TOLGOI DEER TOM LANTUUGAAR CAIN BALBAAD OG TEGEED ZOB BAACAA CONGO

150.129.141.220ЗОЧИН   • 2020, 9 сарын 23. 21 цаг 35 минут

ХӨДӨӨНИЙ ПРИУС УНАСАН ГАРУУД ЯМАР Ч ДҮРЭМ МЭДЭХНГҮЙ ДАВХАРЛАЖ ОРЖ ИРЭЭД ШУЛУУН ЗАМ ДЭЭРЭЭС ЯМАРЧ ДОХИО ӨГӨХГҮЙ ГЭНЭТ ИРГЭЭД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЭД БАЙНА. КАМЕР ТАВЬЖ ТОРГООЧ. ЗАМЫН ЦАГДААГИЙН ХӨДӨӨНИЙ ДАРГАА ХОТЫН ХҮНЭЭР СОЛИОЧ. ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ ХОТЫН ӨНГӨ ЦАРАЙ АЛГА БОЛЖ ШЭЭС БААС ЦЭРЭНД НЬ ЖИВЭХ НЬ . ХОТОД АМЬДАРСНЫ ТАТАР АВААЧ

49.0.156.20Зочин   • 2020, 9 сарын 23. 21 цаг 05 минут

Сургуулийн автобус гэдэг шиг ажилчдын автобус гаргая Байгуулагуудын гадна талбайд өглөөнөөс ажил тартал өөрсдийнхөн ажилчид машинаа тавьчихаад өнжиж бна Хангарьд ордоноос эхлэе та бүгд ажилчддаа зориулж хэд хэдэн чилэлд автобус үйлчлүүлээд үлгэр дуйрайл болоод өгөөч Яахав туршиж үзье

64.119.17.124Хорооллын иргэн   • 2020, 9 сарын 23. 20 цаг 01 минут

3-4 р хороолол гайгүй байсан чинь шинээр байшингууд нэмж баригдсанаас болоод машин тавих зогсоолгүй боллоо. Дуракууд чинь холхон шиг байраа барихад яадаг байнаа. Авч байгаа дуракууд юу бодож авдаг байна аа.

182.160.37.53яаг нийслэнд хүрэдэг брл   • 2020, 9 сарын 23. 20 цаг 00 минут

атобуын цагиийн хуьаарь л хэрэгтэй байна

81.185.166.29Зочин   • 2020, 9 сарын 23. 19 цаг 36 минут

ХОТЫГ ТАМ БОЛГОСОН МИЭ мэтийн урд зүгийн нөхөдөд халдаж хариуцлага тооцож чадахгүй болохоор дараагийн нөхөд яах нь тодорхой.

66.181.161.107Зочин   • 2020, 9 сарын 23. 19 цаг 20 минут

Түгжрээд явж бхдаа таарсан пздануд.энэ их заваарсан байшин овоолсоноос болж бна тэнэгүүд ээ

192.82.68.133Зочин   • 2020, 9 сарын 23. 18 цаг 51 минут

метротой больёо

81.185.166.29Зочин   • 2020, 9 сарын 23. 18 цаг 33 минут

Түгжрэлийг шийдэх амархан арга бол метротой болох .Газар доогуур дээгүүр явчихна, Унаа хүлээж даарч зогсохгүй.Хот тэлнэ,олон ажилэн байр бий болно гээд үр ашиг маш их.Даан ч Монголыг хөгжих вий гэсэн гаднынханы гар хөл авилгачид бүтэхгүй талаас нь ярьж тархи угаах юм даа.

139.5.217.205Зочин   • 2020, 9 сарын 23. 18 цаг 18 минут

ХОТЫН ТӨВӨӨС ИХ ДЭЭД СУРГУУЛь ЯАМДЫГ ГАРГАХААС ӨӨР ЯМАРЧ ГАРЦ БАЙХГҮЙ

202.21.108.16Зочин   • 2020, 9 сарын 23. 16 цаг 55 минут

Өглөө ажил эхлэх, орой тарах үед л их байгаа. Бусад үед зүгээр л байна лээ шдээ. Зохицох л асуудал, дураараа юм ярих юм. Бүх юмыг амар хялбараар сэтгэхээ больцгоо

64.119.27.214Зочин   • 2020, 9 сарын 23. 16 цаг 07 минут

Хохь нь ээ. Хөдөө гар эсхүл алх.

202.21.108.184Зочин   • 2020, 9 сарын 23. 16 цаг 06 минут

Хотын газруудыг дамлан зарж ямарч төлөвлөлтгүй шаваарсан цементэн овоолго хийж баяжсан авилгач дарга нараас ийм л болж байна Үүнд хамгийн их буруутай хулгайч МИЕЭ

103.80.210.106зочин   • 2020, 9 сарын 23. 15 цаг 58 минут

түгжрээд хэцүү байгаа бол хөдөө гарч ажиллаж, амьдараачээ

192.82.66.217Баадай   • 2020, 9 сарын 23. 15 цаг 03 минут

төв замуудаа бүхэлд нь нэг чигийн болгох, мөн УБ-н төв хэсгийг тойрог маягаар нэг чигийн хөдөлгөөн хийлгээд үзвэл яасийм. Уг нь манай хот жаахан юм чинь зогсолтгүй нэг чигийн хөдөлгөөнөөр яваад, төв рүүгээ хүмүүс алхаад юмуу богинын тээврийн нийтийн унаа гаргаад үйлчилбэл таг зогссоноос дээргүй юу

59.153.115.62Зочин   • 2020, 9 сарын 23. 19 цаг 10 минут

bugd l tiim baigaalda mongold l neeh 2 zurdug dundad zuuni setgehuitei yum,tarhi ni hugjuugui ,yuuch medehgui baagiinuud bainada

202.179.24.243Зочин   • 2020, 9 сарын 23. 14 цаг 52 минут

2 саяуулаа жижигхэн хотод амьдарч байж юунд гоншигнодын, автобусыг галт тэрэгний цуваа шиг явуулахуу, тэр үе үеийн дарга нартаа хот төлөвлөлт буруу хийсэн гэж гомдлоо гарга л даа, хүний эрх, ардчилал гэж ярьж хотод ирчихээд юу ярьцгааж байнаа, ер нь бол зам нэмлээ, хязгаарлалт хийлээ гээд ямар ч нэмэргүй, зүгээр л иргэд өөрсдөө л хувь хувьдаа шийдвэрээ гаргах ёстой байх, бөглөрөөд машинтайгаа явмаар байвал тэр хүний л эрх, хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл 2-ууланд нь дургүй гэдэг шүү,

66.181.177.156Зочин   • 2020, 9 сарын 23. 14 цаг 09 минут

Ажил болон амин хувийн асуудлаар төрийн албаны гадаа очихоор төрийн албаны ажилчдынх нь машин зогсоолоо эзлээд зогссон байдаг. Эмнэлэг, сургууль, төрийн захиргаа, яам, агентлаг, тамгийн газар, дүүрэг, шүүх, цагдаагийн алба гэх мэт. Энэ газрууд ажилчиддаа өөрсдийн автобусаар авах хүргэх хэрэгтэй. Сургуулийн автобусаар сурагчдыг зөөх хэрэгтэй байх. Тэгвэл түгжрэл буурах байх мөн төрийн албаны гадаа төлбөртэй зогсоолдоо орж зогсоод ажлаа хурдан амжуулаад зогсоолын төлбөрөө төлөөд явна. Зогсоолын төлбөрөөс олсон мөнгөө ажилчдын автобусандаа зарцуул

202.179.25.171Зочин   • 2020, 9 сарын 23. 14 цаг 04 минут

Нийслэлийн газрыг худалдаж идэн хотыг төлөвлөлтгүй болгосон Миеэ Энхболд гуай гэдэг хүн түүний бүлэглэлтэй тооцоо хийгээчээ. Автын ослоос амь насаа алдсан тахир дутуу болсон /дайн болсон болж байгаа орны тооцооноос ч илүү гараад байна./ хүмүүс энэ хүнээс амь амьдралаа нэхэхэд буруугүй

192.82.65.120бек   • 2020, 9 сарын 23. 13 цаг 03 минут

Одоо түгжэрлийн талаар ямар ч шийдвэр гаргаад амжилтанд хүрэхгүй.Ганц шийдэл байна.Энэ нь түр зур эхний 3 өдөр буюу сүүлийн 3 өдөр тэгш сондогойгоор явуулах арга Өөр зам алга. Орой ажил гэр хооронд 3км газар 2цаг 30мин явж байна.Үнэхээр хэцүү байна

124.158.109.232зочин   • 2020, 9 сарын 23. 17 цаг 17 минут

ийм ойрхон газар алхаач

64.119.27.214Зочин   • 2020, 9 сарын 23. 16 цаг 08 минут

Иим зайд алхаач үхрээ

202.179.24.243Зочин   • 2020, 9 сарын 23. 14 цаг 53 минут

алхаач, бусадтай барьцаад юу хожицгоохын

202.21.124.132Зочин   • 2020, 9 сарын 23. 13 цаг 01 минут

орон сууц баригчид,сургууль ,цэцэрлэг барихаа больж,машины зогсоол гаргахаа больж зам хагуйг нь тоохоо больж энэ ТӨР ЗАСАГ иргэдээ нийгмээ бодолцож хот төлөвлөлтөө хийгээгүй гайгаар бөглөрөл -авто замын бөглөрөл ойрын хэдэн арван жилдээ арилахгүй бололтой ,,хотын хүн амаа цөөлөх,сургууль -олон нийтийн байгуулалгаа тараан байршуулах,авто машинаа цэгцэлж хөдөлгөөнд нь хязгаарлалт хийгүй бол нийгмийн амьдрал алдагдах юм шигээ,,,

202.126.88.199Иргэн   • 2020, 9 сарын 23. 12 цаг 56 минут

Дарга нарууд,намууд газруудыг аваад зарчихсан,Монгол шиг ийм замбараагүй улс байдаггүй байх ,

66.181.161.1Зочин   • 2020, 9 сарын 23. 12 цаг 52 минут

ТҮГЖРЭЛИЙГ МАРГААШ ГЭХЭД Л 20% БУУРУУЛАХ НЭГ АРГА БНА. ЭНЭ НЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЖИЙПНҮҮДИЙГ ХОТЫН ХӨДӨЛГӨӨНӨӨС ХАСАХ ЛОНДОН ,ПАРИС ЗЭРЭГ ХОТУУДЫГ ХАР ДАН МАШ ЖИЖИГ ОВОР ,ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖТАЙ МАШИН Л УНАЖ БНА. ЖИЙПНҮҮД ӨӨРӨӨ 2 МАШИНЫ ЗАЙ ЭЗЛЭНЭ ХОЙНО ЯВАА МАШИН БАГАДАА Л ГЭХЭД 1,5 МАШИНЫ ЗАЙТАЙ ЯВДАГ. ЕР НЬ УЛААНБААТАР ШИГ ЧИХЧИХСЭН ХОТОД ЖИЙП УНАЖ БАЙХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ.

202.179.24.243Зочин   • 2020, 9 сарын 23. 14 цаг 54 минут

мэдрэл гаруу гүй юу, юугаа унахыг чи мэдэхүү, бөглөрмөөргүй бол алхаач

58.109.221.157Зочин   • 2020, 9 сарын 23. 12 цаг 49 минут

Oyutan er ni zaluuchuud dugui una, alh Ih deed surguuli, Zahuudiig eelj daraatai nuulge

66.181.178.129зочин   • 2020, 9 сарын 23. 12 цаг 36 минут

Хүүхэд нь сургуульд орохыг мэдсээр байж төрийн сургуульгүй байршилд байр авна, хөгжимчин эхнэртэй байж ямар ч урлагийн байгууллагагүй байршилд байр авна, ер нь хувь хүний төлөвлөлт маш их нөлөөлж байна

202.179.25.24111   • 2020, 9 сарын 23. 12 цаг 30 минут

машины импортоо цэгцэл,20 оос дээш насжилттай автомашиныг хөдөлгөөнд бүү оролцуул,манаай улс ер нь аль гарын дүрэм баримтлах ёстойг шийд

103.229.178.26Зочин   • 2020, 9 сарын 23. 12 цаг 24 минут

түгжрэлийн буруутан нь машин унацгааж хүмүүс өөрсдөө шүү дээ

202.179.25.79zochin   • 2020, 9 сарын 23. 12 цаг 23 минут

alchmaar baidag ,zam garach buur aimaar !!!, tugjrel ,tugjrel bas tugjrel !!! dandaa strees boldog

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.