2020 оны 9-р сарын 25
15 цаг 20 минут

Я.Баяраа: Би хэсэгтээ яруу найргаас хөндийрч, эрч хүчээ судалгаанд зориулна

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа зургаа дахь дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин “Алтан өд” шагналт, яруу найрагч Ядамсүрэнгийн Баяраа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө яруу найргийн тав дахь түүврээ “Бороонд норсон Чехов” нэртэйгээр хэвлүүлсэн билээ. 

Я.Баяраа 2010 онд МУИС-ийн ГХСС-ийг Франц-Роман судлаач мэргэжлээр, 2012 онд МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлалын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. МУИС-ийн Утга зохиолын дугуйланд бидний үеийн залуучууд шүлэг, найргаа уншиж явахад Я.Баяраа тэр дундаа л сонин үзэгдэл байлаа.  Анх “Янжинлхам” яруу найргийн наадамд түрүүлж, түүнээс хойш Янжинлхамын эзэн яруу найрагч Я.Баяраа гэж дуудуулж явлаа. Өдгөө Я.Баяраа “Тойм” сэтгүүлд сэтгүүлчээр ажиллахын зэрэгцээ СУИС-ийн Тайз Дэлгэцийн Урлагийн Сургуульд багшаар ажиллаж байна.

2017 онд тэрбээр “Таслал” яруу найргийн номоо гаргаж, тэр жилдээ “Алтан өд” шагнал хүртэж байсан юм.  Манай үеийн залуучуудаас “Алтан өд” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн хоёрхон яруу найрагчийн нэг билээ. 

Я.Баяраагийн оролцсан подкастын онцлох ишлэлүүд

-Яруу найргийн ном гаргахад маш их догдолдог байлаа. Тэр догдлол алга болчихож. 2011 онд “Цөн” гэдэг номоо гаргахдаа маш их догдолж байсан. 2017 онд “Таслал” номоо гаргахдаа ч догдлолыг мэдэрч байлаа.

-Одоо яруу найргийн их зузаан, олон янзын өнгө төрхтэй байх хэрэггүй юм шиг санагддаг. Орчин үе тэгж шаарддаг болчихож. Нэг, хоёр жилийн хугацаанд бичсэн, хүний амьдралын зурвас үеийг илэрхийлсэн байвал зүгээр юм болов уу гэж бодож байгаа.

 

-Чехов бол миний хамгийн дуртай зохиолч. Жижиг ёгт үлгэрээс эхлээд “Интоорын цэцэрлэг” гэдэг агуу жүжиг бичсэн хүн шүү дээ. 

-Одоо би шагнал аваад баярлаагүй гэж худлаа яриад яах вэ дээ. “Алтан өд” аваад би маш их баярласан. Манай үеийн найрагчдаас “Алтан өд” авсан хоёр дахь хүн би байсан. Нэг хэсэг хамар дээшлээд явж өгсөн. Энэ бол яруу найрагч байсныг нь урамшуулдаг гайхалтай шагнал. Хамгийн олон зохиолч, яруу найрагчдыг цуглуулсан Зохиолчдын хороонд үнэлэгдэнэ гэдэг сайхан.

-“Алтан өд” авчихсан юм чинь хичээх хэрэгтэй гэж яг үнэндээ би бодоогүй. Бичиж байгаа шүлэг минь миний л ул мөр, таашаал. Ядаж өөрийнхөө шүлгэндээ өөрийнхөөрөө байхгүй бол болохгүй. Тиймээс чөлөөтэй бичихийг эрэлхийлдэг.  Тиймдээ ч чөлөөтэй нэр өгсөн.

 

-Би ритмтэй давталт хийхдээ гаршсан байж магадгүй. Тэгж бичихээр шүлгийг их амархан биччихдэг. Энэ чинь мэдрэмжийг хүргэх, өөрийгөө илэрхийлэх л хэв маяг шүү дээ. 

-Д.Урианхай гуайн тухай миний нэг шүүмж байгаа. “Uriankhai Utopia | Poet” гэсэн гарчигтай. Заавал гадаадаар нэрлэсэн ч учиртай. Бидний яруу найраг гэдэг ойлголтоор Д.Урианхай ахыг ойлговол “Болор цом”-ын үсэргээнээс ялгаагүй болчихно. Жишээ нь,  Миний шарга морь үхсэн. Тэр шарга морь уян дээр байхдаа дүүдээ сургааль айлдаад, дүү нь ахын захиасыг дааж наадамд түрүүлсэн гэх утгатай шүлэг бичсэн нөхрийг яруу найрагч гээд байна. Гэтэл хажууд нь асар том философи эргэцүүллээ сүлжиж суудаг Д.Урианхай гуайг яруу найрагч гээд, нөгөө хүнтэй нэг ай, категороор ойлгоно гэдэг утгагүй. 

-Яруу найраг гэдэг чинь ажил. Яруу найраг амьдралын чухал хэсэг мөн. Бяр чадалтай хүн хорвоод ховорхон төрдөг шиг өөрийн гэсэн яруу найргийн өгөгдөлтэй хүн ч ховорхон төрдөг юм. 

 

-Би хэсэгтээ яруу найргаас хөндийрч, эрч хүчээ судалгаанд зориулна

-Муу ч бай, сайн бай манай уран зохиол идэвхтэй байгаа. Ийм идэвхтэй байсан цаг гэвэл 1990-ээд оны үед яруу найргийн хувьд их идэвхжиж байсан. Номын зах зээл, маркетинг хэвлэлийн газрын зах зээл рүү бага багаар ойртож эхэллээ. Сэхээтэй гэж өөрийгөө үздэг болгон паблишинг байгуулах гэж үздэг болж.

-Таван жилийн өмнө номын яармаг өнгөрсөн өдрүүдийнх шиг байгаагүй шүү дээ. Ш.Дулмаа, П.Бадарч тэргүүтэй хэдэн найрагчид Улаанбаатар банкны жижигхэн зааланд суудаг байлаа. Хүн орж ирдэг нь мэдэгдэхгүй байсан цаг үе саяхан. Гэтэл одоо Сүхбаатарын талбай дүүрэн хөл тавих зайгүй асар тавьж, бүгд л паблишингтэй болж.  Энэ бол маш сайн сэргэлт шүү.

-Хүүрнэл зохиолын төрлөөр хийхээр бодсон хэд хэдэн ажил бий. Эхлүүлсэн ажил ч байгаа. Судалгааны бүтээлээ гаргасны дараа залгуулаад гаргана. Нэг романы захыг гаргаад, системийг нь бүлэглэчихсэн байгаа. 

 

-Манай яруу найрагчид шиг цамаан, таван мөр таталчихаад хамраа өргөдөг хүмүүст хүүрнэл зохиол гэдэг хэцүү, тэр болгон аавын хүү бичдэг ч төрөл биш. Тийм учраас хүүрнэл зохиол руу гэтэж л явна.

-Манай уран зохиолд гүн ухааны том роман гарсан нь одоохондоо бараг л алга. Энэ миний л бодол шүү.

 

-Манай хүүрнэл зохиолын түвшин адал явдалт романы түвшинд л байгаа. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.241Зочин   • 2022, 4 сарын 11. 12 цаг 06 минут

nohoin baas haha hog

Шинэ мэдээ

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.