2020 оны 9-р сарын 25
10 цаг 10 минут

Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

 Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Манай яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамдаас санал авч байгаа. Ирэх сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд нэмэлт, өөрчлөлтийн дээрх төслөө өргөн мэдүүлсний дараа Засгийн газар болон уг төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх эсэхийг тусад нь шийдвэрлэх болно. Хууль санаачлагч талууд хоёр төслийг нэгтгэх боломжтой гэж зөвшилцсөн тохиолдолд төслүүдийг нэгтгэн хэлэлцэх зохицуулалттай. Хууль санаачлагчдын төслийн үзэл баримтлал ижил, олон талаараа давхцаж байгаа. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 2.2-т дэвшүүлсэн “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэв. 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл "4 хүний 1 нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг бол хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг байна. Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг  40 дахин  нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна. Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг" гэжээ. 

Цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгахаар ажиллаж байна

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгуулахаар ажиллаж байгаа аж. 

 Тухайлбал, архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савлагааны хэмжээг бууруулах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэнд, соёл, боловсролын  байгууллага, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах саналыг гаргажээ. Мөн үйлдвэрлэсэн, импортоор оруулсан согтууруулах ундааны литр тутамд худалдан борлуулж буй зах зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан байна.

Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох; уламжлалт зан заншил, архины зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийн талаар иргэд, олон нийтэд ухуулан таниулах, нийгэмд архинаас татгалзах эерэг хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх; 21 насанд хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгадаг байх зохицуулалтыг төсөлд тусгуулах саналтай байгаа аж.

Түүнчлэн ням гариг бүр согтууруулах ундааг худалдаалахгүй байх санал гаргажээ. 

 

 

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.70.28Zochin   • 2020, 9 сарын 30. 13 цаг 54 минут

Arhinii uildveruuddee hynalt tavij toog ni tsuulruulj , busad eruul chanartai hunsnii uildverlelee uursduu hugjuulmeer baina. Suuliin 30 jil arhinii uildver olon bolj arhinii delguur, bar, restoran, karaoke pub, zochid buudal heden myngaaraa ajillaj er em, hugshin zaluu ihenh humuus arhichin bolj baina. Arhi uusan humuusiin hiisen aimshigt osol avaar, gemt herguud ihsej baina. Arhinaas bolj amidralaa suiruulj , amidiin tamd hani, ur huuhdee

92.38.148.62Зочин   • 2020, 9 сарын 25. 21 цаг 59 минут

Архи хорьж байхаар ядаж согтуугаар машин жолоодсон жолоочийн эрхийг 3-5 жил хасаж байгаач. Энэ УИХ-ын гишүүн хууль санаачилаад их мөнгө авдаг нь үнэн үү? Савлагааг жижиг болгож халаасны архичидыг /хөөрөг гэж нэртэй юм гэнээ/хөхүүлэн дэмжих нь үү. Үнэ татвар -ыг нэмээд 5-, летрийн савтай болго.Нийлж аваад нийлж ууна биз. Эд нар хийх ажлаа олж цөхөх юм.

192.82.69.3Зочин   • 2020, 9 сарын 25. 18 цаг 46 минут

Sar bolgonii 1 arkhigui odor bdag tegtel bur iluu arkhidalt boldog horih tusam hun shunadag huuli orgon barilaa l gedeg iim demii uym hiij bhaa bolimoor uym

43.242.243.60Зочин   • 2020, 9 сарын 25. 16 цаг 07 минут

Архи ууя гэвэл хаанаас ч олоод л ууна. Нэг хэсэг хүмүүс архи шаглаж орлого олно. Зүгээр л архичиддаа оноох шийтгэлээ чангаруулаач. Эхний удаа 1 сар давтан баривчлагдвал хугацааг нь уртсгаад хот суурин газраас зайдуу хүндхэн ажил хийлгээч. Жишээ нь зам засуулах хэрэгтэй

43.242.243.249Зочин   • 2020, 9 сарын 25. 15 цаг 02 минут

за да хориглоод ховордоод ирэхээр архины үнэ цэнэ улам л нэмэгдээд.архи уусан хүн үнэтэй тансаг үнэртэн түрхсэн мэт болох бий дээ.

203.91.114.244Зочин   • 2020, 9 сарын 25. 14 цаг 38 минут

архи зарахгүй байлаа гээд тийм их өөрчлөлт ирэх үү дээ. Манайхан ч хааж боох тусам л аргаа олж ууна шд.

202.9.40.54Зочин   • 2020, 9 сарын 25. 14 цаг 35 минут

5,6 ene udurvvded l arxia xaachix tegvvl tegeel bolj bgan bvten saind arxi uudag xvn barag baixgvi shte

64.119.20.12Зочин   • 2020, 9 сарын 25. 14 цаг 24 минут

8 neriin delguurt arkhi sogtuulah undaa hudalddagiig horigloh heregei bna daa

202.180.220.172ИРГЭН   • 2020, 9 сарын 25. 14 цаг 19 минут

НЯМ ГАРАГТ АРХИ УУДАГ НЬ ХАРЬЦАНГУЙ ЦӨӨН. ТЭГЖ ДОМОГЛОЖ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЭД ЯАХАВ. 5, 6, 7 ГЭЖ ХАМРУУЛСАН НЬ ДЭЭР

66.181.187.129лхагва   • 2020, 9 сарын 25. 12 цаг 16 минут

оруулж ирж байгаа спирт архины найрлагыг сайн шинжилмээр байна донтуулдаг дуршvvлдаг юм хольдог байх бага залуучууд донтож байна шил савыг нь таван зуун тогрог болговол буцааж тушаана

66.181.161.33Зочин   • 2020, 9 сарын 25. 12 цаг 09 минут

Архины чанар муу байгаа учраас энэ талд ажиллах хэрэгтэй. Лонхны үнийг нэмчихвэл ядахнаа байгаль бохирдохгүй баих. Бусад талаар бол архины эсрэг тэмцэл амжилт олохггүй.

66.181.183.212Huuk   • 2020, 9 сарын 25. 12 цаг 05 минут

Зөв шүү. Угасаа бүтэн сайнд хүн гэр бүлтэйгээ өнгөрөөдөг, гэртээ сайхан хоол хийж идэх, кино үзэх, хувцсаа угаах, хүүхдүүдтэйгээ тоглож наадах зэргээр өнгөрөөдөг. Эсвэл үр хүүхдүүдээ аваад салхинд гардаг, ээж аав дээрээ очдог. Маргааш нь ажилтай болохоор шоудах хүн ер нь байдаг юмуу. ажилгүй, ганц бие , ОРК-ууд л золбинтож, архиддаг байх.

192.82.67.100M   • 2020, 9 сарын 25. 11 цаг 53 минут

худалдаалах цэгүүдийг багасгая уушин газруудыг цөөлий

202.21.113.146zochin   • 2020, 9 сарын 25. 11 цаг 27 минут

mash zuw

202.9.40.54Зочин   • 2020, 9 сарын 25. 11 цаг 13 минут

ene arxiig zaawal xereglex estoi ch bish 90d ond sard 2g ugdug erxtei baisan teglee geed arxiar dutaagvi eldew muu muuxai xereg ch garch baigaagvi

43.242.243.249Зочин   • 2020, 9 сарын 25. 11 цаг 03 минут

за ням гаригт хурим найр хийж болохгүй боллоо. нөгөө намрын дунд сарын 17 нь ням гаригт тохиовол яах вэ

202.55.191.194Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 57 минут

зөв,тэгэхгүй бол монгол улсаар нэг хүчирхийлэгч нар бии боллоо

202.9.40.54Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 50 минут

jargalmaa gishvvnd amjilt xvsie ene talaar arxitai xolbootoi bvxii arga xemjeeg yaaraltai awaxiig xvsie

202.126.89.153Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 47 минут

Кккк тэнэг санал бна хааж боосноор бүх юм шийдэгдэхгүй шүү гадаад орнуудад архийг хааж боодоггүй харин чөлөөтөй байлгадаг юм бна лээ

192.82.66.151Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 47 минут

Зөв .Уг шийдвэрээ хурдан баталж өдөр болгон шийдвэрийнхээ раас тууштай хяналт хийдэг баймаар байна.Монголын хууль 3 гэлгээр эхэндээ шуурхай байснаа сүүлдээ сулараад таг болдог.Тамнины хууль яалаа гишүүдээ.УИХ гаргсан хууль,тогоомж шийдвэрийнхээ хэрэгжилтийн араас сайн хяналтаа тавьж ажилладаг баймаар.Хууль хяналтынханы хийсэн шалгалтыг УИХ хянадаг байхгүй бол жинхэнэ хууль бус үйлдлүүд дарагдаад эсрэгээрээ төрийн мөнгийг зөв зарцуулах гэсэн хүмүүс буруутан болоод ажлаасаа халагдаж байгаад хяналт тавих цаг ирсэн анхаараачээ

202.179.24.243Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 34 минут

сар бүрийн 1-нд худалддаггүй гэтэл тэр өдрүүдэд хаанаас олж уугаад байнаа, худалдахгүй байх амархан, хүмүүстэйгээ ажиллаж мөнгө үрэхгүй, хэмнэсэн мөнгөө идэх аргаа л хайж байгаа харагдаад байна, архи уудаг хүмүүсийг хүчэр ажиллуулж, бусдаар жигшүүлж мэдрүүлж байсан шиг арга хэмжээ авах хэрэгтэй, архи уугаад байгаа нөхдүүдээр хот цэвэрлэх ажил хийлгэ л дээ, хүмүүс хог цэвэрлэх дургүй, ямар нэг албадлагын арга хэрэглэхгүйгээр архийг хориод ямар ч үр дүнгүй, гадаадаас туршлага судалдаг хүмүүс ийм юмыг судлахгүй яасын бол

49.0.137.164ZOW doo   • 2020, 9 сарын 25. 10 цаг 26 минут

Zow shuu

85.115.243.51Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 18 минут

ЕР НЬ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ҮҮ. БОЛДОГ БОЛ МОНГОЛ ТӨР АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ТОХИРООД 5 ЖИЛ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ, ГАДНААС ОРУУЛАХГҮЙ УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТЬЯ ГЭЭД ТОХИРЧИХМООР БГААМ. ТЭГВЭЛ ХИЧНЭЭН АЙЛД БАЯР БАЯСГАЛАН ИРЭХ БОЛОО. БҮХ Л ГЭМТ ХЭРЭГ АРХИНААС ҮЙДЭЛТЭЙ ШҮҮ.

43.242.242.217hawk   • 2020, 9 сарын 25. 10 цаг 15 минут

ene udur arhi uusan huniig horij baih heregtei bas torog

103.229.122.193Зочин   • 2020, 9 сарын 25. 14 цаг 07 минут

Зөв бич!Торго

66.181.186.145Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 13 минут

Архитай тэмцээд үр дүнд хүрдэггүй бэлээхэн туршлага байгааг мэддэггүй юм уу боорцог гуай

202.126.89.153Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 48 минут

Энэ үнэн шүү

223.38.60.12Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 11 минут

Haaj booloo geed arhichid ulam nemegdenuu gehees bagsahguiee harin zuv heregleh talaaran bagaasan zaaj surgaldaa

202.179.25.250Зочин   • 2020, 9 сарын 25. 10 цаг 07 минут

shagchid bayrlaj bgaa daa.arhinii hor honooliin talaar surtachilgaa chuhal

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.