2020 оны 9-р сарын 25
12 цаг 25 минут

Д.Баяндүүрэн: Орон нутгийн сонгуульд 16.6 тэрбум төгрөг зарцуулна

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны гишүүн, ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Аймаг, нийслэлийн сум дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 15-ны өдөр явагдана. Энэ удаагийн сонгууль аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдана. Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. УИХ-ын 24-р тогтоолоор орон нутгийн сонгуульд улсын бүртгэлийн техник хэрэгсэл мөн санал авах төхөөрөмжийг ашиглана гэж заасан. Мөн санал хураалтын цагийг богиносгож 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болсон.

Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны хооронд явагдаж дууссан. Нөхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын 21-ныг дуустал үргэлжилсэн. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг есдүгээр сарын 30-нд гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 8169 байна. Нийт 17161 нэр дэвшигч өрсөлдөнө. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө 8 намын 14388 нэр дэвшигч өрсөлдөнө. Дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө 6 нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөнө. Аймаг, нийслэлийн сонгуульд нийт 125 бие даан нэр дэвшигч өрсөлдөнө. 

Өмнөх сонгуулиудад хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй. 

УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй. Шаардлагатай зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх байх" гэлээ. 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.230иргэн   • 2020, 9 сарын 26. 11 цаг 00 минут

СЕХ оос салдаггуй Монголын тер ,засгийг бурдуулдэг ,дархлагдсан нэг товарищ байх юмаа !!

192.82.76.81Иргэн   • 2020, 9 сарын 25. 20 цаг 28 минут

Улсын байгууллагад олон жил ажилласан хүмүүсийг сонгоцгооё!

202.180.220.172ИРГЭН   • 2020, 9 сарын 25. 14 цаг 21 минут

БАС НЭГ ДАРААГИЙН ШАТНЫ ХООЛНЫ САВНУУД ...БАЙГАА БАЙХГҮЙ НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ХҮН СҮГНҮҮД

202.126.89.133Хархнууд   • 2020, 9 сарын 25. 20 цаг 37 минут

Харин тиймээ? Бас16.6тэрбум ,энэ бага мөнгө үү, энэ мөнгөнөөс идэж цуслах хархнууд алгаа үрчээд сууж байгаа байхдаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.