2020 оны 9-р сарын 28
8 цаг 20 минут

Ч.Ундрам: Дийлэнх ард түмний хүүхэд сурч байгаа ЕБС-иудын англи хэлний сургалт маш муу

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” сэдвийн хүрээнд ярилцлаа. 

-Үндэсний боловсролын тогтолцоог яаж сайжруулах ёстой вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд нийгэм, улс төрийн шилжилтийн үйл явцад хамгийн хүчтэй өртөж, удаа дараа шинэчлэлт хийсэн салбар бол боловсрол. Энэ салбарт 2004 оноос хойш хэд хэдэн шинэчлэлт хийсэн. Ерөнхий боловсролын 10 жилийн шатлалаас 12 дугаар жил рүү шилжиж, нэгдүгээр ангид долоон настай ордог байсан бол зургаа болгосон. Мөн 2014 оноос сургалтын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг шинэчлэлүүдийг үнэлж үзэхээр, хүүхэд бүрд жигд хүртээмжтэй хүрч үйлчилж чадаагүй. “Үндэсний болосролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлгийн хоёрдугаар цуврал хэлэлцүүлэг болсон. Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ын оноонд анализ хийхэд төрийн өмчит сургуулийн сурагчдын англи хэлний дундаж оноо гурав дахин бага байна. Иймээс энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдвийг англи хэл хэмээн сонгосон. Энэ хэлэлцүүлгээр ЕБС дахь англи хэлний сургалтыг хэрхэн сайжруулах, ямар асуудлууд байна гэдгийг бүх талын төлөөлллийг оролцуулаад хэлэлцэж байна.

-Англи хэлийг Монгол Улсад хэдийнээс судалж эхэлсэн юм бэ?

-Англи хэл бол Монгол Улсын ЕБС-иудад зааж байгаа хамгийн залуу хичээл гэж хэлж болно. Математик, физикийн хичээл 90 хэдэн жил заагаад ирсэн судлагдахуун. Англи хэлийг сүүлийн 30 жил л зааж байгаа. Гэхдээ энэ хугацаанд тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн судлагдахуун гэж хэлэх ёстой. Цаашлаад манай улсын ард иргэдийн хэрэгцээнд хүртэл нь англи хэлийг заах ёстой юм. Тэгэхийн тул багшаа яаж хөгжүүлэх вэ, хөтөлбөрөө хэрхэн стандартчилах вэ, сурах бичгийн асуудлыг яаж шийдэх вэ, монгол хүний оюун ухааны онцлогт тохируулж олон улсын англи хэлийг хэрхэн заах вэ гэдэг хамгийн чухал. Хэлэлцүүлгийн үр дүн нь Боловсролын яам англи хэлний хөтөлбөрөө сайжруулахад хувь нэмэр болох юм.

-ЕБС-иудын англи хэлний сургалт яг ямар түвшинд байгаа юм бэ?

-Гурван түвшинд л байна. Төлбөртэй, гадаадын хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургуулиудын хувьд өндөр, Кэмбриджийн хөтөлбөртэй улсын гурван сургууль гайгүй дундаж түвшинд байна. Яг дийлэнх олонх ард түмний хүүхэд сурч байгаа ЕБС-иудад анги хэлний түвшин маш муу байна. Судалгаанаас харахад хувийн сургуулийн төгсөгчид ЭЕШ-аа англи хэлээр өгсөн дүнгээс улсын сургуулиудын өгсөн дүн 3 дахин бага байна гэсэн судалгаа байна. Тэгэхээр улсын сургуулиудын англи хэлний сургалт маш муу байгаа нь харагдаж байна. Гэтэл бид бүх сумд, захын гэр хорооллын сургуулиудад сурдаг хүүхдүүдийн англи хэл сайн байгаасай гэж хүсч байгаа юм.

-Багш нарын ур чадвар үүнд нөлөөлж байна уу?

-Мэдээж багшийн ур чадвар маш чухал. Өнөөдөр сайн англи хэлтэй хүн захын сургуулийн англи хэлний багшаар ажилд орохгүй байна. Энэ нь багшийн үнэлэмжийн асуудалтай холбоотой. Гэхдээ бидэнд шийдэл байж болно гэж харж байна. Технологийн хөгжлийг ашиглаад хамгийн шилдэг багш нараар маш сайн хөтөлбөр боловсруулж байгаад онлайн хичээлүүд нэвтрүүлж болж байна. Нэмээд тухайн сургуулийн багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах ёстой. Мөн багшийг хөгжүүлэх онлайн хөтөлбөрийг бас хийж болж байна. Бүх багш нарыг нэгэн зэрэг суулгаад англи хэлийг нь сайжруулах боломж байхгүй учраас нэмэлтээр онлайнаар багшаа, сурагчаа хөгжүүлэх техник технологийн ололтыг ашиглаж болно гэж харж байна.

-Багшийн чадвар муу байна гэдэг нь багш бэлдэж байгаа их дээд сургуулиудын сургалтын чанар муу байна гэсэн үг биз дээ?

-Англи хэлний багш бэлтгэж байгаа их дээд сургуулиудын хөтөлбөрийн чанартай шууд холбоотой. Тиймээс англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн стандартыг боловсруулах ёстой. Тэндээ онлайн хөтөлбөрүүдээ боловсруулаад багшийнхаа чадварыг сайжруулах ёстой. Олон талын асуудал байгаа. Багшийн цалин өндөр биш учраас сайн сурлагатай хүүхдүүд МУБИС-ийн англи хэлний багшийн хөтөлбөрийг сонгохгүй байна гэсэн үг. Багшийн цалин өндөр байдаг бол англи хэл сайтай хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгоно. Тиймээс нийт багш нарын үнэлэмжийн асуудлыг давхар хэлэлцэх ёстой.

-Хэлэлцүүлэгт оролцсон англи хэлний багш нар ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Багш нар маш олон асуудал ярьж байна. ЕБС ачаалалтай ажилладаг, Давтлага өгөх ямар ч боломжгүй, анги танхим хүрэлцээгүй гэх мэт. Нэг ангид маш олон хүүхэд байгаа учраас сурагч нэг бүртэй ажиллаж чаддаггүй. Хамгийн гол асуудал нь энэ. Түүнчлэн төрийн өмчит сургуулийн сургалтын орчин хангалтгүй байна. Багшийн ажлын байрны хөгжил гэж байхгүй. Суралцагчдаа судлах, ангитай ажиллах цаг байхгүй байна. Багш бэлтгэдэг их сургуультайгаа эргэх холбоотой ажилламаар байна. Сурах бичгийн сайжруулалтыг босоо тогтолцоогоор хийх хэрэгтэй гэж байна. Мөн англи хэлний өндөр ур чадвартай сайн багш, сайн төгсөгчийг хувийн сургуулиуд өндөр цалин амлаж авдаг тул бэлтгэгдсэн сайн багш төрийн өмчит сургуульд удаан ажиллахгүй байгааг ярьж байна. Иймд цаашид ЕБС-д сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах, TESOL зэрэг багшийн үнэлгээний системийг нэвтрүүлж, ур чадвараас хамааран багшийн цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн хөтөлбөрийг төрийн бодлогоор дэмжих нь чухал байгааг онцоллоо. Багшийн хөгжлөөс сургалтын амжилт, боловсролын шинэчлэл хамаарах тул нэн тэргүүнд багшаа бэлдье, чадваржуулъя, чадварлаг багшаа улсын сургуульдаа тогтоохын тулд урамшуулъя гэдэг санал давамгайлсан.

-Багшийн үнэлдэг болъё гээд санал гаргаж байна. Багш нарыг чадвараар нь ангилж үнэлдэггүйгээс багш нар чадвараа дээшлүүлэх эрмэлзэлгүй байна уу?

-Боловсролын яам журмынхаа дагуу багш нартаа үнэлгээгээ хийгээд түүнийхээ дагуу урамшууллаа өгөөд явдаг. ЭЕШ-ын англи хэлний шалгалтад ярих, сонсох ур чадварыг шалгах тест байдаггүй. Зүгээр л хэдэн асуулт байдаг. Гэтэл TOEFL шалгалт гэхэд сонсох ойлгох, ярих, түүнийгээ бичих чадваруудыг үнэлдэг. Тэгэхээр ЭЕШ-аа ийм байдлаар авч байж хүүхдүүдийн англи хэлний мэдлэг чадварыг үнэлнэ. Тэгж байж багш нар хүүхдүүдийн ярих, бичих, сонсох чадварт нь анхаарах юм. Тэгэхээр үнэлгээний систем мэдээж чухал.

-Багш нарт ур чадвараас нь шалтгаалаад ялгамжтай цалин хөлс олгодог болох нь зөв үү?

-Манай багш нарын цалин нийтээрээ бага, ер нь нэмэх ёстой гэж боддог. Тэр дундаа бүтээмжээр нь ялгаад өндөр цалин өгөх үү, бага цалин өгөх үү гэдгээ шийдэж болно.

-Англи хэлийг хоёр дахь хэл болгох асуудал яригддаг. Та англи хэлний асуудалд санаа зовниж явдаг гишүүний хувьд үүнийг юу гэж бодож байна вэ?

-Яг одоогоор манай улс үндэсний нэг л хэлтэй. Тэр нь монгол хэл. Англи хэлийг гадаад хэлний түвшинд сайн суралцах ёстой л гэж үзэж байна.

-Кэмбриджийг эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Заавал Кэмбридж гэхгүйгээр ЕБС-иудын сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлсэн нь дээр үү?

-Кэмбриджийн хөтөлбөр манай улсад албан ёсоор хэрэгжиж эхлээд 8 жил болж байна. Гол онцлог нь байгалийн шинжлэх ухааны хичээлийг нь англи хэл дээр заадаг юм. Татвар төлөгчдийн, та бидний төлж байгаа мөнгөнөөс тухайн хөтөлбөртэй гурван сургуульд арай илүүг зарцуулдаг гэсэн үг. Бусад хүүхдүүдэд зарцуулах мөнгө нь арай бага. Үүнийг шударга бус гэж үзэж байгаа юм. Хамгийн сайн сурлагатай хүүхдүүдийг шигшиж аваад тэндээ сургадаг байхгүй юу. Ердийн сургуультай харьцуулашгүй. Тэгснээс нийтийн боловсролыг сайжруулж, бусад ард түмний хүүхдүүдэд төсвөө ижил хуваарилж, ижил тэгж анхаарал хандуулъя, боловсролын стандартаа олон улсын түвшинд хүргэе гэж байгаа юм.

-Та бүхэн энэ асуудлыг орхигдуулахгүй тууштай явна биз дээ?

-Бидний хийх ёстой олон зүйл байна. Багшийн тасралтгүй хөгжих үйл ажиллагааг дэмжихэд Засгийн газар анхааран ажиллана. Хэрвээ шаардлагатай бол бид том шинэчлэлт хийх, УИХ-ын түвшинд дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ч боломжтой. Бүх шатны боловсролыг эргэн харах хэрэгтэй. Үүний үр дүнд Монгол Улсын боловсрол дэлхийд өрсөлдөхүйц болж чадна. Бид дараа дараагийн хэлэлцүүлгийн бүсчлэн хийх санал ирж байгааг харгалзан үзэж, олон сэдвийн хүрээнд үе шаттай зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсээ сонсохоор төлөвлөж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд боловсролын салбарын бодлогод та бүхний саналыг тусгах болно.

-Хүүхэд хамгааллын асуудал манайд маш муу байгаа нь ойр ойрхон гарч буй хүүхэд хүчирхийллийн аймшигт хэргүүдээс харагдаж байна. Яаж ажиллавал, яавал хүүхдээ хүчирхийллээс хамгаалж чадах юм бэ. Бодлого боловсруулж, хууль санаачлагчийн хувьд таньд ямар санал байна вэ?

-Манай улсад хүүхдийн эрх хаана зөрчигдөж болзошгүй байна, зөрчигдөж байна тэнд хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуллага гэж байдаг. Энэ агентлаг хүүхдийн эрхтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой байдаг. Мөн бүх сум, дүүргийн нийгмийн ажилтан гэж орон тооны хүмүүс байдаг. Тэд чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж байна гэх мэт хэрэгжилт тал дээр судалгаа шинжилгээ хий ёстой гэж бодож байна. Яагаад систем доголдоод, яагаад хууль хэрэгжихгүй байна. Хүмүүс нь, орон тоо нь хүрэлцэхгүй байна уу. Өөр асуудал байна уу. Төсөв мөнгө, хуулиндаа асуудал байна уу гэдгийг тодорхойлж байж засч залруулах ёстой. Хүүхдийг хамгаалах тухай асуудал ганцхан байгууллагын асуудал биш. Иргэдийн асуудал. Боловролын байгууллага, ХНХЯ гэх мэтээр бүх байгууллага оролцоно. Бүх түвшний засаг захиргааны байгууллагууд оролцдог. Иргэд хажуу талын айлд ямар нэг хүчирхийллийн шиж чанартай зүйл байвал заавал мэдэгдэж байх үүрэгтэй. Тухайн мэдээллийг чандлан нууцалж хадгалах үүрэг нь цагдаад байх ёстой гэх мэтчилэн үүргүүдийг нь заагаад өгчихсөн байгаа юм. Гагцхүү хэрэгжихгүй байгаад асуудал байна. Юу нь доголдоод байгааг судалж байж бид ажиллах ёстой.

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

80.215.134.165Зочин   • 2020, 9 сарын 29. 22 цаг 12 минут

Угаасаа юу ч сурахгүй

58.109.221.157Зочин   • 2020, 9 сарын 28. 13 цаг 24 минут

Tumurbaatartai hamt MUIS-iig samragsdiin neg Munguur l garch irsen

202.21.100.210Зочин   • 2020, 9 сарын 28. 12 цаг 46 минут

ЭЕШ чүү чаа 400 оноо аваад 1990 оноос хойш байгуулагдсан 200 гаруй дээд сургуулийн аль нэгийг төгсөж багш болсон хүмүүсээс юу ч гарахгүй шүү дээ

203.91.115.55зочин   • 2020, 9 сарын 28. 12 цаг 31 минут

нийт массийн сургалт сайн байх хэцүү харин тэрэн дундаас өөрийн сонирхоор торойгоод гараад ирдэг хүүхдүүд байна аа байна

202.9.40.1Зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 55 минут

tsalin goloxoos chanar erxemledeg yum yuch alga or ner tudii tsag unguruusun bagsh nar l baina

182.160.0.247зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 47 минут

багш нарн мэдлэг ур чадвар ганц англи хэл биш бүх хичээлд сурагчдадаа гологдож бна. орчин үен хүүхдүүд тэс өөр с ургалт багшн хандлага ур чадвар хүлээж бгааг анхаарна уу

192.82.64.220иргэн   • 2020, 9 сарын 28. 10 цаг 54 минут

Ард түмний хүүхэд сурч байгаа ЕБС гэж ямар сургуулиудыг нь хэлээд байгаа юм бол, улсын сургуулиудыг хэлж байгаа юм байхдаа. Хувийн сургуульд сурдаг хүүхдүүд нь ард түмний хүүхдүүд биш болж таарч байна уу? Өөрөө харин монгол хэлээр ийм муу ярьдаг юм уу? эсвэл ийм амьдралаас тасарчихсан нөхөр үү?

202.131.247.75Зочин   • 2020, 9 сарын 28. 10 цаг 07 минут

Сургуулийн сурагчид монгол хэлээ сайн сурах хэрэгтэй! Монгол хэлний дүрмийн алдаа маш их байна, монгол хэл, уран зохиолын багш нарыг сайн бэлтгэж гаргах хэрэгтэй юм. бусад хэлийг хүүхэд өөрийн сонирхлын дагуу дугуйлан, сонгон хичээл, бие даагаад ч сурч болно.

202.9.40.48Зочин   • 2020, 9 сарын 28. 10 цаг 06 минут

Яахав дээ.албан хүчээр нас бие сэтгэхүйд тохироогүй асар их мөнгөнд нь тааруулж байгаа нь тэр гэж сургалтын нэрээр бизнэс хииж томчуудын гэх хоосон толгойтны .нэрлэхүү зарим нь хүүхдүүдээ амьдаар нь алж ирээдүйг нь баллаж байна.Баахан нас бие хувийн онцлогтоо тохироогүй сургалтын золиос болсон сэтгэцийн өөрчлалттэй ирээдүй гарна шүү.Хүн бүр өөр өөр !! Сайн сурах эс сурах өөр авьяас билэгтэй хүүхдүүдииг бүггдийг нь орчуулагч болгох гээд байна уу.хэлийг шаардлагатай бол сурна биз.алба биш ээ.

202.131.243.186зочин   • 2020, 9 сарын 28. 10 цаг 02 минут

үнэн шүү багш нар нь бараг англи хэлээр сайн ярьж чаддаггүй юм байналээ анги хэл сайн мэддэг хүүхэд багшийнхаа өөдөөс ангилаар юм асуухад мэдэхгүй онигоонд орж байсан

202.126.90.73Зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 39 минут

Уул уурхайн компанитай иймэрхүү хүүхнүүдийг төрд байлгах хэрэггүй. М.Энхболд, Лу.Гантөмөр нарын суга

43.228.131.151Hmmmmm   • 2020, 9 сарын 28. 9 цаг 37 минут

Юу вээээ гишүүн гэнүүүүүү? Жимбоооол вэээээ умар

103.57.94.173Зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 27 минут

Үнэн үнэн. Угаасаа ЕБС ийн англи хэлний багш нар нь сурагчидтайгаа англиар ярилцдаггүй юм чинь хүүхдүүд нь яаж сурах вэ дээ..

64.119.27.214Зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 13 минут

Ийм гишүүн байдаг билүү.

223.38.62.138Эх орон ч   • 2020, 9 сарын 28. 8 цаг 45 минут

Эх хэлээ сайн эзэмшихэд болно. Заавал англи хэл сурах албатай биш. Гадаад хэлийг хэзээ ч сурсан оройтохгүй.

202.131.243.186зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 59 минут

мангар тэнэг

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.