2020 оны 9-р сарын 28
10 цаг 10 минут

С.Баясгалан: Монгол Улсад аялахад эрсдэлгүй гэдэг мессежийг гадаад сурталчилгаандаа ашиглах боломж нээгдсэн

БОАЖЯ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Корона ба аялал жуулчлал" сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр БОАЖЯ-ны АЖБЗГ-ны дарга С.Баясгалантай цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээх вэ?

-БОАЖЯ-наас дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулаад салбарынхаа ТББ-ууд, мэргэжлийн холбоод, багш, судлаачид, хувийн хэвшлийнхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  ажил, тавьж буй зорилтууд, төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Түүнээс гадна, энэ салбарт цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудал юу байна гэдэг саналыг сонсохыг зорилоо. Цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбарт тэг зогсолт хийсэн энэ үед Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгийн чухал. Энэ хүнд үеийг даван гарах төлөвлөгөөг боловсруулах нь чухал. Тиймдээ ч яамнаас энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Зочид буудлууд, аялал жуулчлалын компаниуд, хөтөч тайлбарлагчдын зүгээс асуудлаа танилцуулна. Түүний дараа бид ажлын хэсэг гаргаж, асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана. 

 -Аялал жуулчлал бараг л тэг зогсолт хийсэн. Энэ салбарын ердөө л 9 хувь нь ямар нэг байдлаар ажилласан гэсэн тоо байна. Цар тахал эхэлж байхад аялал жуулчлалын салбар хэцүүхэн байдалд орохыг төсөөлж л байсан байх. Гадаадын жуулчид ирэхгүй үед дотоодын аялал жуулчлалыг илүү нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Гадагшаа чиглэх болон гаднаас Монголд ирэх жуулчдын урсгал бүрэн зогссон. Үүнээс улбаалаад Монгол Улсын аялал жуулчлалын салбарын алдагдал 2020 оны эхний найман сарын байдлаар 406 сая ам.долларт хүрсэн. Тур оператор компаниуд тэг зогсолт хийсэн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зочид буудлууд маш их хэмжээний алдагдлыг хүлээж байна. Гадаадын жуулчинд үйлчилдэг жолооч, хөтөч, тайлбарлагчид тэг зогсолтын байдалтай байгаа.  Дотоодын аялал жуулчлал орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа жуулчлын бааз, амралтын газрууд, түүнийг дагаж бий болж байгаа ажлын байранд л нөлөөллөө өгсөн. Харин гадаадын жуулчдыг хүлээж авдаг тур операторууд, томоохон зочид буудлуудад ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй. Тийм боломж байхгүй.  Дотоодын жуулчлалыг бид аялал жуулчлалын салбарыг аврах гарц биш судас тариа л гэж харж байгаа. 

Тэг зогсолтын үед тур операторуудын тавьж байгаа гол санал нь хөнгөлөлттэй зээл олгох.  Хэрвээ хөнгөлөлттэй зээл олговол удаан хугацаанд бэлтгэсэн ажлын байраа авч үлдэх боломж гарах гээд байна гэж байгаа юм. Ажлын байрыг нэг алдсан тохиолдолд дараагийн мэргэжилтнүүд, ажилчдыг бэлтгэх гэж маш их эрсдэл гаргадаг.  Тиймдээ ч хөнгөлөлттэй зээл авч, аль хэдийнэ ажлаа мэддэг болсон ажилчдаа авч үлдэх гэж байгаа юм. Байгаль орчны яамнаас арилжааны банкуудтай уулзаж үзсэн. Арилжааны банкууд зөвхөн барьцаалах хөрөнгөтэй аж ахуйн нэгжүүд буюу жуулчны баазуудад зээл олгох боломжтой гэсэн. Ногоон зээл бол орчны бохирдол, хог хаягдлыг бууруулахад чиглэсэн байх ёстой гэж үзэж, олгох боломжгүй гэдэг хариултыг өмнө нь өгч байсан. 

Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Зээлийн эрэлт өсөөд ирэхээр бид дахин арилжааны банкуудтай уулзсан. Хүүгийн татаас өгье гэсэн. Тэрбум төгрөгийн хүүгийн татаас өгөхөд гурван тэрбум төгрөгийн тур операторуудад зориулсан зээл гаргах боломж байна уу гэдэг саналыг тавихад Төрийн банкнаас эхлээд боломжтой гэдэг хариулт өгсөн. Хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн. Тиймээс бид 2021 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцад энэ чиглэлийн төсвийг суулгахгүй бол аялал жуулчлалын компаниуд хэдий хугацаанд ажлын байраа хадгалж үлдэх вэ гэдэг асуудалтай тулгарна. Дараа нь аялал жуулчлал эргээд сэргэхэд жуулчин хүлээж авах тур оператор компанигүй ч болох эрсдэлтэй. 

-Энэ байдлаараа өвлийн аялал жуучлал ч хэцүүдэх шинжтэй. Коронавирус энэ чигээрээ үргэлжилбэл ирэх хавар, зун ч аялал, жуулчлалын салбар тэг зогсолт хийж магадгүй шүү дээ. Энэ хэцүү цаг үед хөнгөлөлттэй зээлээс өөрөөр аялал, жуулчлалын салбараа авар үлдэх боломж байна уу. 

-Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа гол ажил нь, юуны өмнө хөнгөлөлттэй зээлийг өгөх. Жуулчны баазуудад өгөөд эхэлчихсэн. Дараагийн ээлжинд  аялалын компаниудад өгөхөөр төлөвлөж байна. Энэ бол аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого. Том зургаараа гэвэл бид коронавирусийн дараах аялал жуулчлалын төлөвлөгөөг бид гаргаж байгаа. Төлөвлөгөөг Олон улсын экспертүүдтэй хамтарч боловсруулж байна. Яагаад гэвэл, бид анх удаа л ийм нөхцөл байдалтай тулгарч байгаа шүү дээ. Тиймээс сайн мэдэхгүй. Улс орнууд ямар жишиг нэвтрүүлж байгаа юм. Аль нь оновчтой юм бэ. Монгол Улс ямар стратегитэй ажиллах юм гэдгийг сонгоод, Олон улсын экспертүүдтэй хамтарч ажиллаж байгаа.  

Юуны өмнө визгүй орнуудаас нөхөн сэргээлтийг ямар хугацаанд авах вэ. Урт хугацаандаа яаж ажиллах вэ гэдэг төлөвлөгөөг гаргах ёстой. Жуулчдын хувьд айдастай байгаа. Хоёр дамжин нислэгтэй улс руу аль болох зорчихгүйг бодно. Зах зээлээ ангилна. Зах зээл болгонд тусдаа төлөвлөгөө гаргана. Дотооддоо бид наад зах нь хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаагаа ч бэлтгэнэ. Дэлхийн улс орнуудын тавьж байгаа санал нь аль болох цахим технологи ашигла гэж байгаа. Хүн хилээр нэвтрэхэд бүх зүйл нь цахимжсан байвал сайн. Хүн хүнтэй харилцахыг л багасгая гэж байгаа юм. Энэ чиглэлээр бид ХЗДХЯ, ГХЯ-тай хамтарч ажиллах шаардлага үүсэж байна гэсэн үг. 

-Коронавирусийн дараа манай улсын аялал жуулчлал илт сэргэнэ гэж зарим судлаачид, энэ чиглэлээр ажилладаг хүмүүс яриад байгаа. Монгол дотооддоо коронавирус алдаагүй нь нөлөөлнө гэж яриад байна. Яг тийм албан ёсны судалгаа байгаа юу?

-Яг ийм албан ёсны судалгаа гэж байхгүй. Хувь хүмүүсийн л дэвшүүлж байгаа таамаглал.  Дэлхийд Монгол л дотооддоо халдвар алдаагүй. Энэ мэдээж давуу тал болно. Гэхдээ үүнийг бид хэрхэн давуу тал болгож ашиглаж, гадаадын жуулчдад итгэл үнэмшил төрүүлэх вэ гэдэг нь өөрсдөөс шалтгаална. Монгол дотооддоо халдвар алдаагүй. Нөгөө талаар их хүн шавсан аялал жуулчлалын бүс биш учраас ямар ч тохиолдолд манайх сонирхлын цэг байх нь ойлгомжтой. Харин Монголд ирэх хугацаанд тэр жуулчны аюулгүй байдлыг хангах вэ гэдэг асуудал гарч ирнэ гэх мэт хүндрэлтэй асуудлууд олон байна. Ямар ч байсан бид дотооддоо коронавирус алдаагүй улс гэдэг сурталчилгааг хийнэ. Монгол Улсад аялах хугацаанд та эрсдэлгүй гэдэг мессежийг гадаад сурталчилгаандаа ашиглах боломж нээгдэж байна гэсэн үг. 

-Та түрүүнд дамжин нислэг жуулчид манай улсад ирэхэд нөлөөлнө гэдгийг хэлсэн. Тэгвэл шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Энэ чиглэлээр Засгийн газар, БОАЖЯ-наас бодлого гаргаж байгаа байх?

-Манай улс 12 чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа. Олон улсын нислэгийн даац жилийн 500 орчим мянган зорчигч байдаг. Үүний 250 орчим мянга нь дотоодын иргэд. Тэгэхээр гадны иргэдийг авчрах агаарын тээврийн даац 250 мянга л байгаа гэсэн үг. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнээс гадна, манай улс зөвхөн Улаанбаатар гэдэг олон улсын гарцтай. Үүнийг өргөжүүлж, бүс болгон олон улсын гарцтай болох ёстой. Тэгвэл нислэгийн тийз хямдарна. Цаашлаад Монгол Улсын багц аялалын үнэ хямдарна. Өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Оросоос ирж байгаа жуулчид Улаанбаатарт буучихаад, Увс явдаггүй. Шууд Увсад буудаг болно. Удахгүй Кизилийн нислэгээс эхлээд энэ асуудлыг шийднэ. Хятадаас ирж байгаа жуулчид Өмнөговьд аялахыг хүсэж байвал тэндээ л шууд бууна. Энэ чиглэлийн нислэгийг бий болгохоор ажиллаж байна. 

-Гадаадын төдийгүй дотоодын жуулчид аялахад боловсон бие засах газар байдаггүй. Өнгөрсөн жил зам дагуу цөөнгүй цэгүүдийг байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Энэ хоёр түвшний ойлголт. Нэг нь авто зам дагуух үйлчилгээний цогцолбор. Стандартыг нь баталчихсан. 10 мянган зорчигчоос дээш хөдөлгөөнтэй замын урсгалд А ангиллын цогцолбор. 5-10 мянган зорчигч зорчдог замд В, 5 мянгаас доош бол С ангиллын цогцолбор байгуулахаар стандарттай.  Хэрвээ та Өгий нуурт очоод хонолоо гэхэд, тэнд ариун цэврийн байгууламж байхгүй байна гэвэл энэ БОАЖЯ-ны хариуцах ажил. Бид Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Галуут, Хяргас, Увс нуур гэх мэт эко системийн хувьд эмзэг 16 газарт энэ жил отоглох цэг байгуулж байгаа. Нэгдсэн авто зогсоолтой, ариун цэврийн газартай, тэмдэг тэмдэглэгээ, хогийн болон ил гал түлэх аюулгүй байдал хангасан цэгтэй. 2024 он хүртэл 100 газар ийм отоглох цэг байгуулна. 

Харин ЗТХЯ-тай хамтарч хийх авто зам дагуух үйлчилгээний цогцолборын тухайд нэг нь 2-6 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй. Тиймээс ийм цогцолборыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар санал тавиад, хамтарч ажиллана. 16 отоглох цэгийг энэ жилдээ бүрэн гүйцэд ашиглалтад оруулна. Эхнээсээ ашиглалтад орчихсон байгаа.   

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.141Зочин   • 2020, 9 сарын 28. 15 цаг 41 минут

Ayalal juulchlaliin salbariin ajlaa sain meddeg, ajil heregch emegtei gej hed heden udaa ajlaar uulzaj baisnii huvid medne

110.174.85.31Зочин   • 2020, 9 сарын 28. 14 цаг 43 минут

Жуулчид хөгжил дэвшилийн зуунд одоо болтол модон жорлонтой, усанд орох газаргүй байгааг чинь бодоод олохгүй буцдаг ш дээ. Одоо энэ мөнгө цавчих гэж чичрэхээ зогсоочих. Зам, боловсон 00 эхлээд барь

202.126.90.124Чөдөр тушаа зайлаа   • 2020, 9 сарын 28. 14 цаг 16 минут

БОАЖЯ-ны АЖБЗГ-аас энэ хүүхнийг зайлуулсан цагт Монгол улсад аялал жуулчлалын хөгжлийн талаар ярих ёстой юм билээ .Энэ сандал дээр 10-аад жил суусан энэ чагт , чөдөр тушааг зайлуулж чадах Монгол төр байна уу ?

66.181.178.245hovd s   • 2020, 9 сарын 28. 13 цаг 48 минут

ene ***** hvvhen iig toroos zailuulbal taarna

202.131.234.194Зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 56 минут

Өт гозгоносон үмхий жорлонгоосоо салаагүй, зам зуур хээр хөдөө шууд бие засдаг байж аялал жуулчлалын тоог нэмэгдүүлнэ хөгжүүлнэ гэж донгосохоо болих хэрэгтэй, Хатгалын төв дээрх эко 00 чинь хүн орохын эцэсгүй л юм байсан, Тойлогтын наана цаана байх еко 00 чинь цоожтой л байсан ийм байхаар чинь Хөвсгөл нуурын усан дахь бохирдол хэзээ арилах вэ, Мөсний баяраар хэдээн муу тос гоожуулсан сэгээрээ далайн мөсөн дээр бөөгнөрөөд зогсчихоор юу гэж ойлгох вэ?

202.179.31.251Зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 45 минут

гаданаас короно импортлох гэжүү

49.0.147.28ард   • 2020, 9 сарын 28. 8 цаг 48 минут

Энэ хүүхэний ээж УИХ гишүүн асан Ц. Цогзолмаа гэж сайхан шуналтай балай явдалаарай дээшээ ниссэн авгай газардсан уу

103.20.152.50Зочин   • 2020, 9 сарын 28. 8 цаг 25 минут

мессеж" ГЭДЭГ ГАДААД ҮГ ЗААВАЛ АШИГЛАЖ ЯРЬДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? ГАДААД ҮГ ХЭРЭГЛЭЖ ЯРЬСАНААРАА ГАДААД ХЭЛТЭЙ ГЭЖ ХЭН Ч ХЭЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ ....

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.