2020 оны 10-р сарын 10
8 цаг 00 минут

АН журмын нөхдийнхөө халаасыг "сэгсэрдэг" даргатай нам юм гэж үү

Сордог элсэнд цээжээрээ хүртэл шигдчихсэн АН руу аврах олс шидчих хэн нэгэн алга бололтой. Харин ч эсрэгээрээ унасан дээр нь дэвслэх увайгүй хүмүүсээр энэ нам дүүрчихэж. Удирдлагуудын буруу бодлого уруудахад нь өшиглөх хүмүүсийг бэлтгэв үү. Эсвэл уруу татах хүмүүсийг энэ намд оруулж, дотроос нь "өтүүлэв" үү. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ гэгч нөхөр мэдээлэл хийж, унасан намаа дээрээс нь дэвслэв. Тэр дундаа намын өмнөх дарга, одоо үүрэг гүйцэтгэж байгаа хоёр даргын хооронд ноцтой асуудал үүссэнийг хэлэв. Тодруулбал, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намд Аудитын шалгалт оруулсан гэж тэрбээр ярьсан. Шалгалт оруулахад, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан гэх. Зарим хэвлэлд өгөх өрийг нь оруулаад тооцвол 4-5 тэрбумын асуудал үүсээд байгаа юм байх. 

Энэ асуудал яг баттай үнэн үү, Д.Мөнх-Эрдэнэ гэдэг нөхөр баталгаатай зүйл ярив уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. Тэгээд ч одоо намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн өмнөх даргынхаа мөнгө, төгрөгтэй холбоотой асуудалд "но" байгааг хайж эхэлсэн бол жинхэнэ "дайн" үүслээ л гэсэн үг.  УИХ-ын сонгуулийн өмнө л 100 саяын дэнчингийн асуудал энэ намд хангалттай гай болсон. Мөнгөө өгчихөөд нэр дэвших эрх олж авч чадаагүй гомдогсдын бүхэл бүтэн арми юу эсийг ярьсан билээ.  Сонгуулийн дараа ч гэсэн мөнгөний асуудал гай тарьж байгаа нь энэ.  Гэхдээ энд нэг сонирхол татсан өнцөг байна.  

Одоо ч АН-ын гишүүн гэж өөрийгөө хэлээд байгаа Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн өмнө намын даргатайгаа хэрэлдсэн бичлэгээ цахимд тавьсан. Энэ нь С.Эрдэнэ гэдэг нэг хүнийг муухай харагдуулахаасаа илүүтэй АН-ыг л муугийн жишээ болгосон. УИХ-ын сонгуульд АН ялагдсан олон шалтгааны нэгэнд энэ мэт хэрүүлийг оруулж болно. Тэгвэл өнөөх Д.Мөнх-Эрдэнэ орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөө, маргаашгүй эхлэх гэж байгаа үед дахин гарч ирж, мөнгөний хэрүүл хийлээ.  Дахиад л нэг хүнийг муухай харагдуулахаасаа илүү АН-ын "өгзөг" рүү өшиглөлөө, энэ хүн.  Дээрээс нь намын удирдлагын түвшинд хуучнаа намнах "ан" эхэлсэн байж болзошгүй гэсэн мэдэгдлийг ч хийчихлээ. Монголын улс төрд хэрэгтэй хамгийн том намын нэг болох АН өөрийн гэсэн байргүй, С.Эрдэнэ гэдэг даргынхаа эзэмшлийн байшинг түрээсэлж байсныг ч тэр хэллээ. Тэр чигээрээ шавар шалбааг гээд ярьчихсантай ялгаагүй. Гэхдээ "шавар" дунд "хэвтэж" байсан хүн нь муухайг нь сая мэдлээ гэж ярьж байгаа нь муухай байна. АН энэ мэт ар нуруунаас "хутга зоодог" арчаагүй хүмүүсээ зайлуулах хэрэгтэй. 

Нөгөө талаар түүний хэлж байгаа үнэн бол АН гэдэг том намд улс төрийн "муушиг"-т үсрэхгүй байх мод үлдсэнгүй. Намын дарга нь гишүүдээсээ дэнчингийн мөнгө авах арга хайж олоод, түүнийгээ АН-ын санхүүжилтийг босгох хамгийн зөв, эрүүл арга гэж тайлбарласан. Уг нь тийм л дээ, нам өөрөөр яаж санхүүжих билээ. Гэхдээ нэр дэвшүүлж магадгүй гэж хэлж, 100 саяыг авчихаад, дараа нь "амбаардана" гэдэг зав тогтолцоо яавч биш. Тэгээд намын дарга нь тэр санхүүжилтээс нь 2-3 тэрбумыг "цавччихсан" бол бүр ч дуусаа л гэсэн үг. Журмын нөхдийнхөө халаасыг сэгсэрдэг даргатай нам гэж бодохоор л өөрийн эрхгүй зэвүү хүрмээр санагдаж байгаа биз дээ. Тийм биш байгаасай л гэж итгэмээр байна. Өөрсдийнхөө дургүй хүнийг энэ намаас зайлуулах гэсэн нэг хэсэг хүмүүсийн зохиосон гүтгэлгэ байгаасай гэж найдъя.

Учир нь АН-ыг ингэтлээ шалдаа бууж, муу муухайгийн жишээ болоосой гэж хүсэхгүй байна.  

Гуравхан хоногийн дараа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. АН орон нутагт ялаад, төрд хяналт, тэнцвэр хэрэгтэй байна. Гэтэл сонгуулийн өмнө нэг нэгнийхээ "бөгс"-ийг ухаж эхлэхээр яаж ялалт байгуулах вэ.  Дотоод асуудал чинь тэнгэрт тулсан байж болно. Үгүй ч байж болох.  Тэнгэрт тулсан асуудал байлаа ч, тэрүүхэндээ шийдчих хэрүүл байсан ч түрдээ ил гаргалгүй, төвчигнөсөн хэдэн гомдогсдынхоо амыг хамхиад орон нутгийн сонгууль өнгөрөөчих ухаан алга уу. Эсвэл энэ мэт шалчигнасан шатрын хүүнүүдээ зайлуулмаар юм. 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20Зочин   • 2020, 10 сарын 2. 10 цаг 43 минут

МАН-нхан бол ардчиллын буяныг илүү их хүртэж хагартлаа баяжсан нөхдүүд,харин АН-нхан бол шудрагаар явж байгаад ардчиллынхаа буяныг хүртэж чадаагүй идэж уужич чадаагүй ядуу хүмүүс,Тэгэхээр АН-нхан ядуу эрх мэдэлгүй учраас улс эх орноо тондоггүй өөрсдийнхөө ядуу халаасаа ухаж улс төрд явдаг хүмүүс,энэ бол маргашгүй үнэн. Харин МАН-нхан маш баян тэгсэн хэрнээ эрх мэдлээ ашиглан улс эх орон ард иүмнээ тонож амьдардаг нь маргашгүй үнэн.

202.179.27.85Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 03 минут

Тарвага, Сайханбилэг, хөсрийн Цагаан буюу Баянөлгийн урианхай, болон ***** гароалтайнуудыг зайлуулчихвал болно доо.

202.9.46.139Зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 43 минут

америкийн хуурамч ардчилал ялагдах нь тодорхой боллоо.

49.0.149.20Зочин   • 2020, 9 сарын 28. 11 цаг 30 минут

АН-д дандаа үл бүтэх нөхдүүд байдаг тэд мөнгө л олж байвал улс орон иргэд ямар байх нь хамаагүй гэсэн сэтгэлтэй хүн чононууд ихээр цугласан нам Анхдагч гэдэг хүн шаарнууд нь голдуу хулгай зальлингийн хэргээр шоронд орсон орохоор байцаагдаж байгаа монголын олон сайхан ардчилалыг дэмждэг хүмүүсийн сэтгэлээр тоглосон дээрэмчдийн цуглуулга гэхэд болно

202.126.89.41Зочин   • 2020, 9 сарын 28. 10 цаг 36 минут

Анхдагч нэртэй гаруудыг хараад байгаарай хур баячууд байгаа. Соц нийгэмд та бидний л адил байсан. Эх нь булингартай бол адаг нь бас л булингартай. Энэ АН бол хятадын угшилтай нам шүү дэ

66.181.161.2Зочин   • 2020, 9 сарын 28. 9 цаг 51 минут

Мөнхэрдэнэ гээч МАН аас мөнгө аваал зориуд орон нутгийн сонгуулийн өмнө гарч хуцаж бн

202.126.92.234ss   • 2020, 9 сарын 28. 9 цаг 31 минут

Bid vhrvvd. Vhriig neg hvn tuuj esvel hutludug. Tiimees manaid ardchilal ogt hereggvi. Erunhiilugchiin zasaglaltai buyu neg hvnii esvel neg namiin udirdlaga dor baihad bolno.

49.0.147.28иргэн   • 2020, 9 сарын 28. 9 цаг 05 минут

Ц.Элбэгдорж яасан 90 онд гуталаа чирж нусаа гоожуулсан гар тусгай хангамж устганаа энэ тэр гээд явж байсан одоо яасан долларын тэрбумтан ,уран зураг цуглуулагч бүх хорны эцэн худалаа гэвэл Норовын АЛхуягаас асуу гэх мэтээр энэ ардчилагч нэртэй нөхөдийн булай гэж далай даа

49.0.147.28иргэн   • 2020, 9 сарын 28. 9 цаг 03 минут

С.Баяр цогт ,Ч.Сайхан билэг 2 яасан Оюутолгойг зарж идсэн.Тэд төрд 30 аад жил ажилсан үр дүнд нь ард түмэн ядуу тэд нар тэрбумтанууд.Тэд цалингаарай тэрбумтан болсон уу үгүй дан хулгайгаар

49.0.147.28иргэн   • 2020, 9 сарын 28. 9 цаг 00 минут

Анханаасаа ардчилал Монгол Улсад байгаагүй.Төрд гомдогсодын хүүхэдүүд, эрлийз хурлийзууд ,гадны гар хөл бологсод л Монголоор тоглосон вм шүү дээ.Ардчилал гэдэг чин хариуцлага сахилга бат болохоос хүний эрх энэ тэр гэж толгой угаагаад Улсаа тонож дээрэмдэхийг хэлэхгүй шүү.Ардчилалын хараацай Э.Батүүл яасан хүүтэйгээ нийлж хэдэн тэрбумын луйвар хийсэн.Да.Ганболд яасан өмч хувьчлал нэрээр Улсын өмчийг үнэгүйдүүлэх ажлыг З.Энхболд чонотой хамт хийсэн.Дорлигжав яасан Эрдэнэт үйлдвэрийн дарга байхадаа 80000 $ тоглосон,хувийн бизнесүүдийг дарамталж $

64.119.19.167Зочин   • 2020, 9 сарын 28. 8 цаг 53 минут

Odoo AN nam Jenko ba Lu-giin nam bolson

202.9.46.189Зочин   • 2020, 9 сарын 28. 8 цаг 29 минут

АН журмын нөхдүүдийнхээ төдийгүй ард түмнийхээ халаасыг сэгсэрдэг шүү дээ. Тэднийг ямар ч сонгуульд сонгохгүй байсан нь дээр. Эхнээсээ тэдний элитүүд шоронд сууж байгаа. Одоо олон хүн нэмж шоронд суух ёстой. Бат-Үүл, Баабар, Гончигдорж, Элбэгдорж, Цагаан гээд олон луйварчид бий.

66.181.191.236Зочин   • 2020, 9 сарын 28. 8 цаг 22 минут

Тэгээд хэт зүүний бодлого яриад байгаа Н.Энхбаярын хувийн намтай нэгдэнэ гэдэг мөн ч сонин шүү. АН бол барууны үзэл баримтлалтай нам гэж би бодсон боловч үгүй юм шиг байна. Удахгүй коммунист үзэл яриад нэгдсэн байхад гайхах зүйлгүй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.