Г.Анар-Эрдэнэ: Иргэд Дархан цаазат уулнаас хууль бусаар самар бэлтгэж байна

Есдүгээр сарын 03-наас эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээ нь “Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой” хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм. Энэхүү аяны хүрээнд экологийн цагдаагийн албаныхан байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн эсрэг хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын ажлаас гадна байгаль орчныг нөхөн сэргээх, иргэдийн ухамсарт нөлөөлөх ажлуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Анар-Эрдэнээс тодрууллаа.

-“Ой модоо хайрлая” аяны хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ. Энэ оны эхний найман сарын байдлаар ойн сан мөн байгаль орчныг бохирдуулсан гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?

-“Ой модоо хайрлая” аяны хүрээнд бид төрийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн ногоон бүс, дархан цаазат газар болох Богдхан ууланд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтын үеэр олон зөрчил илэрсэн. Ой модонд отоглож байрласан хүмүүс самрыг их хэмжээгээр бэлтгэж, хог хаягдлыг ихээр хаях, ил задгай гал түлэх болон архидан согтуурсан зөрчлүүд илэрсэн. Мөн улсын хэмжээнд оны эхний сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс харахад, өнгөрсөн оны мөн үеэс 771 буюу 1.8 дахин өссөн. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хэрэг зөрчлийн 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бол 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байсан. Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 56, ой хээрийн түймэр тавих гурав, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн.

-Энэхүү аянд зөвхөн экологийн цагдаагийн албаас гадна өөр байгууллагууд хамран ажиллаж байгаа харагдсан.  Хяналт шалгалт хийхээс  гадна нөлөөллийн өөр ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа вэ?

-“Байгаль Эн Тэргүүнд” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” мэдээлэл сурталчилгааны хэсэгчилсэн арга хэмжээг идэвхжүүлэх, “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор Хууль зүй дотоод хэргийн яам, БОАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар хамтран мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн Богдхан уулын дархан цаазат газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Хан-Уул дүүргийн Богдхан ууланд байрлах Бурхантай Хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд  шар хуйс, шинс, гүйлс  гэх мэт дөрвөн төрлийн 50 гаруй мод суулгасан. Энэ нь агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын тоосонцорыг багасгах, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх  зорилготой юм. Мөн хяналт шалгалтын үеэр  хуш мод маш их гэмтсэн байсан. Хуш модны холтос гэмтсэнээр модыг үхэлд хүргэж, нөхөн төлжих боломжгүй болгодог. Модны холтос  бол хүнээр  зүйрлэвэл  арьс нь юм.  Гэвч хүний арьс нөхөн төлждөг бол модны холтос нөхөн төлжиж ургадаггүй. Модны холтос гэмтвэл мод хамгаалалтгүй болж гадны биет, хорхой шавьж, мөөгөнцөр зэрэг үржиж модыг үхэлд хүргэдэг. Иймээс иргэдэд соёлын хувьсгал гэдэг шиг экологийн боловсролыг маш далайцтайгаар хүргэж, байгаль орчныг хайрлах сэтгэлгээг суулгах хэрэгтэй байна.

-Энэхүү зөрчлийг ямар хүмүүс ихэвчлэн  гаргаж байна вэ?

-Дээрх зөрчлүүдийг хөдөө орон нутгаас ирж самар бэлтгэж байгаа хүмүүс их гаргаж байна. Мөн тодорхой ажил эрхэлдэггүй иргэд гэр бүлээрээ ууланд отоглож самар түүх үедээ гаргаж байна.

-Эдгээр хүмүүс самар түүх зөвшөөрөл олгосон бүсээс самар түүж байна уу, эсвэл зөвшөөрөгдөөгүй бүсэд байрлаж байна уу

-Бидний шалгалт Дархан цаазат ууланд хийгдсэн. Дархан цаазат газарт эдгээр зөрчлүүдийг гаргаж болохгүй.

-Тэгвэл хууль бусаар самар түүж байна гэсэн үг үү. Эдгээр хүмүүст ямар шаардлага, шийтгэл ногдох вэ?

-Тиймээ. Дархан цаазат уулнаас хууль бусаар самар бэлтгэсэн гэсэн үг. Зөрчил гаргасан  тохиолдолд 5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг. Гэвч бид самар бэлтгэж байгаа иргэдийг одоогийн байдлаар огт мөнгөн дүнгээр торгоогүй. Харин хуулийн сануулга өгч уулнаас буух шаардлагыг тавьж ажилласан байгаа.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.31хөөрхий   • 2020, 9 сарын 30. 8 цаг 04 минут

бүр ганцхан удаа хяналтаар явсан байдаг.

103.57.95.51Зочин   • 2020, 9 сарын 29. 22 цаг 01 минут

Дархан цаазат уулын амнуудад орон сууц барьсан хүмүүсээ эхлээд шалгачих уу

182.160.33.136Иргэн   • 2020, 9 сарын 29. 15 цаг 07 минут

Ууланд хэдэн 1000 тн хог байгаа!!! Самар жимс түүгчдийг цэгцлэхгүй бол арай хэтэрлээ Хог тарина дээрээс нь хэдэн 1000 моддыг хугалж түлж байна. Бас ан амьтан алж идэж байгааг хариуцах газар байн уу? Энэ талаар газар дээр нь очиж сурвалжилж арга хэмжээ авч чадах уу? Самарчид зил31 машинаар дуртай газраа зам гаргаж мод дайрч явааг мэдэх үү та нар?

202.126.90.85Мууд дээрэлхүү   • 2020, 9 сарын 29. 13 цаг 47 минут

Монгол Улсын эрдэнэсийг санг цөлмөчихсөн Ц.Элбэгдорж , эрдэнэсийн сангийн захирал хийж байгаа бэр нь болох Эрдэнэтуяа нарыг бариьчилахыг хүсье .

64.119.21.250Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 13 минут

Зарим нь амьдраад шээж баагаад бж бн шдээ.

103.229.120.176ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ   • 2020, 9 сарын 29. 10 цаг 04 минут

ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧУУД АМЬДАРДАГ БОЛОХООР ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР ГЭЖ ДАРХАЛДАГ ЮМ УУ?!

192.82.77.22Зочин   • 2020, 9 сарын 29. 8 цаг 42 минут

САМАР ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРЬСОН ГЭЭД ЗАРЛААД ӨГӨӨЧ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.