2020 оны 9-р сарын 29
8 цаг 30 минут

Б.Отгонцэцэг: Халдвар хамгааллын хувцастай байцаагчид балга ус уухгүй, ариун цэврийн өрөөнд орохгүйгээр ажилладаг

Дэлхий дахинаа коронавирусийн цар тахал тархсан энэ цаг үед Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс хэвээр байна. Вирус тархаж, улс орнууд хилээ хааж эхэлсэн цагаас эхлэн манай улс гадаадад байгаа иргэдээ чартер нислэгээр авч эхэлсэн байдаг. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл нийт 16 орчим мянган иргэнээ хилийн чанадаас татан авчээ. Иргэдийг татан авчрах энэ үйл ажиллагааны хамгийн эрсдэлтэй үе болох онгоцонд орж иргэдтэй уулзаж, халууныг нь хэмжиж, эрсдлээр нь ангилж тусгаарлах ажлыг Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан гүйцэтгэдэг билээ. Бид энэ албаны ажил хэрхэн явагддаг талаар Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэгтэй ярилцлаа.

- Сайн байна уу та. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хилийн мэргэжлийн хяналтын албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Намайг Бямбаагийн Отгонцэцэг гэдэг. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар ажилладаг. Малын их эмч мэргэжилтэй. Төрийн албанд 26 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын системдээ буюу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 17 жил байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байна.

–Хилийн мэргэжлийн хяналт нь бусад хяналт шалгалтаас юугаараа ялгаатай юм бэ?

– Хил гэдэг бол аливаа улсын онцгой объект байдаг. Тэр ч утгаараа хилийн мэргэжлийн хяналт нь улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байдаг алба. Агаарын хил гэдэг бол цаг минутаар хэмжигдэж ажилладаг онцгой салбар л даа.

–Дэлхий даяар тархаад байгаа “Ковид-19” цар тахлыг дотооддоо тараахгүй байхад та бүхний оролцоо нэлээн чухал байгаа. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна?

–Тийм ээ. Манай Хилийн мэргэжлийн хяналтын алба нь энэ эрсдэлтэй хамгийн түрүүнд нүүр тулан ажилладаг. Одоогийн байдлаар иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт хийж, өвчний сэжигтэй зорчигчийг илрүүлэх, шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Нислэгт эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч нар явж, нислэгийн турш тандалт хийж ирдэг. Онгоц Улаанбаатарт буухад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу улаан, шар, ногоон бүсүүд татагдан талбайд эрүүл ахуйч эмч мэргэжилтэй 10-12  байцаагч, ариутгагч ажилладаг. Нислэгийн явцад ангилан ялгаж ХӨСҮТ /өвчний сэжигтэй болон шинж тэмдэгтэй зорчигч/, ЦНТЭ /эрүүл мэндийн шалтгаантай/ болон ажиглалт, тусгаарлалтын байр руу хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулж  ажиллаж байна.

–Анх энэ цар тахал эхэлж байх үед танай байгууллагын зүгээс хэр бэлтгэлтэй байсан бэ?

–Бид Монгол Улсын агаарын хил дээр хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажилладаг. Мөн түүнчлэн ДЭМБ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багтай хамтын ажиллагаатай ажиллаж, жил бүр бүрэн хэмжээний болон ширээний дасгал сургуулилтыг жилдээ 2 удаа зохион байгуулж бэлэн байдлаа тогтмол хангадаг. Дашрамд хэлэхэд Монгол Улс Олон улсын агаарын тээврийн байгууллага /IKAO/-д 1989 онд гишүүнээр элсэн байдаг. Тиймээс IKAO байгууллагын шаардлагын дагуу аливаа ОУНБ нь нэлээд хэдэн төрлийн аюул эрсдлийг тооцоолсон бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдаг. Эдгээрийн нэг чухал нь “Хүний эрүүл мэндтэй холбоотой үүссэн бэлэн байдал” буюу бидний нэрлэж заншснаар КОД-9 бэлэн байдлын төлөвлөгөө юм.

–Цар тахлын энэ үед онгоцонд ажиллахад хэр хүндрэл гардаг вэ. Зорчигчийн харилцаа хандлага ямар байна?

 –Би өөрөө онгоцонд зорчигчтой харьцдаггүй ч гэсэн томилолтоор ажилласан байцаагч онгоц газардахад ямар нөхцөл байдал үүссэн талаар бүх мэдээллийг өгч, илтгэх хуудас бичдэг. Ер нь бол монголчууд маань их л бухимдалтай байх шиг байна. Эрүүл мэнд, амь насаа хамгаалах талын мэдлэг сул, тэсвэр тэвчээр муутай, омголон зан гаргах тохиолдол гарч байсныг дурдах ёстой болов уу.

–Халдвар эрсдлээс хамгаалах, эмнэлгийн хэрэгслийн нөөц бололцоо хангамж хүрэлцээтэй байгаа юу?

–Нислэгийн явцад болон халдвар хамгааллын бүсүүдэд ажиллаж байгаа улсын байцаагчид нэг удаагийн хамгаалах бүрэн хувцастай ажилладаг. Одоохондоо бол МХЕГ-аас хангалтыг өгч байгаа хэдий ч энэхүү цар тахал цаашдаа хир удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Мэдээж хангалтад хүндрэл гарч болзошгүй.

–Хил дээр ажиллаж байгаа байцаагч, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг хэр анхаарч байгаа вэ?

–УОК-оос нэг удаагийн мөнгөн тусламж өгсөн. Төр засгаас төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд 17 улсын байцаагч хамрагдсан. Мэдээж 7 чиглэлийн 95 улсын байцаагч, 8 ариутгагч, 20 гаран захиргааны ажилтан албан хаагчидтай манай байгууллагын хувьд цөөхөн л тоо. Албаны даргын хувьд санхүүгийн боломж олгодог бол илүү цаг, хэдэн цагаар хүнд хэцүү эрсдэлтэй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж яваа байцаагч нартаа илүү цагийн мөнгө олгомоор л байх юм.

–Та сая нислэгт байцаагч нар явдаг талаар ярилаа. Удаан цагаар битүү хувцастай ажил үүргээ гүйцэтгэхэд их хэцүү байх даа?

Тийм ээ. Тандалт хийж нислэгт яваа эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар маань олон цаг битүү хувцастай агаарын өндөр даралтад ажил үүргээ гүйцэтгэдэг. Жишээ нь, Сиатл-Улаанбаатарын чиглэлд 11-12, Сидней-Улаанбаатар 12 цаг гэх мэт. Ер нь хамгийн ойрын нислэг гэхэд Сөүл-Улаанбаатар чиглэлд 3.5 цаг нисэж ирнэ шүү дээ. Энэ хугацаанд балга ус ч уухгүй ариун цэврийн өрөөнд ч орохгүйгээр явж ирдэг.

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.199Иргэн   • 2020, 12 сарын 21. 21 цаг 41 минут

Мон ч хэцуу шуу.хамгвалах хувцастай

202.9.40.180Unshigch   • 2020, 10 сарын 11. 21 цаг 43 минут

Ereen ruu orj hog tuudeg durak mergejliin hyanalt, hiliin tsereg hoyoroo yalgahgui yu gej buraad baina ve. Koronogiin ene hund uyed manai hil hyanaltiihan, nisehiihen mash sain ajillaj baigaa bugded ni ajliin amjilt husye.

64.119.17.168Зочин   • 2020, 10 сарын 5. 17 цаг 36 минут

Ийм л ажил мэргэжилдээ сайн хүмүүсээ сонгож ажиллуулах хэрэгтэй. Нэг муу цүнх баригч, төрийн албыг зоос болгож харсан хүмүүсээс болж нэр хүнд унасан шүү.

192.82.76.117Монгол хүн   • 2020, 9 сарын 30. 6 цаг 32 минут

Угаасаа аливаа байгууллагыг туршлагатай, ажлаа мэддэг хүн удирдах ямар чухал бөгөөд амжилттай байдгийг энэ хамт олноос харж болох юм биш үү. Хамт олноо зөв зохион байгуулж байгаа даргад нь талархал илэрхийье. Германаас ирэхэд л лав битүү хувцастай хүмүүстэй ажилласаар байгаад л ирж байх шиг байсан. Онгоцноос хүмүүсийг бас тосч аваад, түшиж буулгаад их сайхан санагдсан.

202.126.89.26Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 54 минут

Хилийн албаны нөхдүүдийн цалин хангамж нийгмийн асуудлыг нь шийдмээр юм. Таваг хоолны мөнгөнд явчдаг нөхөд. Ийм байхад улс яаж оршихов дээ.

66.181.169.70Зочин   • 2020, 9 сарын 29. 17 цаг 14 минут

Хүнд бага бөгөөд зөв ярь гэж нэг ам, их бөгөөд зөв сонс гэж хоёр чих заяадаг юм даа. Хил гэхээр нийтээр нь хамруулах хэрэггүй. Улс орон дотороо энэхүү халдварыг тараагаагүйд энэ байгууллагын гавъяа зүтгэл маш их байгаа байх шүү.

192.82.76.145Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 49 минут

Ene ajillaj baigaa hamt olond amjilt husie eriuul enhiig husie

150.129.143.163Toogii   • 2020, 9 сарын 29. 13 цаг 36 минут

7 honogt 1 udaa tom teregtei uragshaa gardag. Tiim l dvr zurag bdag tged deklaratsi bugluud tamga daruulah geheer Bogdiin tamgiig atgatsan yum shig ih zan gargaad hund surtaltai yumnuud

150.129.143.163Toogii   • 2020, 9 сарын 29. 13 цаг 35 минут

Zamiin uudiih law hud shvv utasaaraa toglool hool undaa hiij ideel nuur amaa budsan huzur togloson ineej haniasan awgai nar l baidiin shd

66.181.169.70Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 21 минут

үнэхээр сэтгэлтэй мундаг хамт олон юм аа амжилт хүсье хамгийн түрүүнд нүүр тулж яваа хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалаарай

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 9 сарын 29. 11 цаг 36 минут

АРАЙ ХЭТРҮҮЛСЭН ЯРИЛЦЛАГА УУ ГҮЙ ЮУ? 11-12 ЦАГ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ ОРОГҮЙ, БАЛГА УС Ч УУХГҮЙ НИСДЭГГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ? ХҮНИЙ БИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭ ШҮҮ ДЭЭ???

66.181.169.70Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 28 минут

Мэргэжлийн хяналт гэлтгүй нислэгт явж байгаа МИАТ үйлчлэгч нар бас олон цагийн нислэгт бүгд памперстай явдаг. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж байж л өөрсдийгөө эрсдэлээс хамгаалдаг гэсэн шдээ.

66.181.169.70Зочин   • 2020, 9 сарын 29. 13 цаг 00 минут

Чи өөрөө ажиллдагггүй болохоор мэдэхгүй байх. Дарга нь юу гэж худлаа хэлэхэв дээ

66.181.169.70Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 08 минут

мундаг хүйтэн халуунд ямар ч үед ажрахгүй, ажиллаж л байна бүгд чинь сэтгэлээсээ байдаг нь илт лайвийн хүртэл үзэхэд ойлгомжтой сайхан байдаг асуусан асуулт бүрт төвөгшөөхгүй хариулж цаг алдалгүйл бичлэгээр мэдээ мэдээлэл хүргэхийн Та нартаа эрүүл энх ажлын амжилт хүсэн ерөөе

66.181.161.82Зочин   • 2020, 9 сарын 29. 11 цаг 55 минут

Bodit unen shude dotorn ajillaj bga hun yaala gej hudla helhev

66.181.169.70Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 39 минут

амжилт хүсье танай хамт олонд

103.26.195.6Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 10 минут

Ажлын амжилт эрүүл байхыг хүсье. Их хэцүү үед бүх хүчээ дайчилж байгаа хамт олонд их баярлалаа.

65.74.233.194Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 06 минут

Iim hymyysttee 1 saya togrogoo ter Darga naraasaa avch butsaaj ogch boldoggyi umuu

192.82.65.224Зочин   • 2020, 9 сарын 29. 10 цаг 05 минут

нөр их ажилтай ч нэр нь гардаггүй баатрууддаа

66.181.191.71Цэндээ   • 2020, 9 сарын 29. 12 цаг 26 минут

Амжилт хүсье чадварлагерь хамт олон шүү

66.181.191.71Цэндээ   • 2020, 9 сарын 29. 12 цаг 27 минут

ЧАДВАРЛАГ

66.181.183.70Bbbb   • 2020, 9 сарын 29. 21 цаг 28 минут

Ene baiguullagiin uil ajillagaag mah sain oilgoloo uneheer haluun tseg deer ajillaj bdag yum bna amjilt husii ,, aldar gaviyag ni uguh heregtei

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.